Маналын жинсрэг цутгаж буй нь

Жинсрэг буюу гал мандал өргөх

Жинсрэг гэдэг нь “Өглөгийн түллэг” гэсэн утгатай үг бөгөөд арван хангал догшдын нэг болох Ямандаг бурхны үүднээс тухайн газар оронд оршсон, хүний буруу санаа сэтгэл, буруу үйлээс шалтгаалан хүмүүнд саад тотгор, хорлол үйлдэгч ад дон, газрын гүйдэл, догширсон зэрэгт ном бясалгалын үүднээс олон хэрэгтэй зүйлсийг гал мандлаар өргөн хурдаг онцгой зан үйл юм.
Жинсрэг цутгахад эхлэн гал тахих бөгөөд галын их тахилга болох дор бэлдсэн зүйлсээ нарийн дэг жаяг, зан үйлийн дагуу бурхан шүтээн, лус савдаг, газар орны тэнгэр, элдэв ад дон, хүмүүний заяаны тэнгэрүүд, хүмүүнд хорлол үйлдэгч ягчис элдэв муу язгуурын амьтад, чөтгөр шулам, мам тийрэн, хий биет болон үнэр идэшт олон амьтдад өглөг болгон галд өргөдөг.
Ядам сахиус юмуу ямар нэгэн бурхны үүднээс жинсрэг цутгадаг бөгөөд Дарь эхийн, Ядам сахиусны, Хажидын, Сандуйн, Ямандагийн, дотоод гадаад гэх мэт маш олон төрөл зүйлийн Жинсрэг цутгах зан үйл байдаг.
Бурхан шүтээн, лус савдаг, хүмүүний хамт төрсөн тэнгэр, заяаны тэнгэр, газар орны тэнгэр, гэрийн, галын, үүдэн, тотгоны тэнгэр гэх мэт хязгааргүй олон тэнгэрүүдэд өглөг тахилыг хязгааргүй өргөснөөр тэд машид баясаж найз нөхөд, өмөг садан мэт туслаж буг босох, лус савдаг догшрох, хорлол хөнөөл хийх, аливаа гай барчид муу бүхнийг буцаан сайн үйлийг машид дэлгэрүүлэн бүтээдэг учиртай.
Эхлэн галын их тахилга хийж жинсрэг цутгахад бэлтгэдэг бөгөөд чухал хэрэгтэй тус бүрдээ адистид жинлавтай 12 зай байна.
1. Шар тос өргөнө. Эд эдлэл, олз омог машид арвижин дэлгэрнэ.
2. Ямшин буюу сүүт мод өргөнө. Сүр жавхлан дэлгэрч хүмүүн хийгээд амьтны сэтгэлд зохистой болно.
3. Гүнжидийн үр буюу Дилнаг /хар будаа/ өргөнө. Аливаа нүгэл хилэнц бүхэн арилна.
4. Дүрва буюу Өлзийт өвс өргөнө. Олон үет, урт үндэстэй нэгэн төрлийн өвс ба хүмүүнд урт удаан, насан хутаг хайрлана.
5. Цагаан будаа өргөнө. Буян хишиг арвидана.
6. Шасан буюу замбаан гурил, тараг хоёрыг багсарч өргөнө. Дээд амгалан төрүүлэх буюу хүмүүний сэтгэл машид баясгалантай болно.
7. Гүш өвс хамгийн ариун сайхны билэгдэл ба идээ ундаа, хар цагаан хэл амны, үхээрийн бузар, хувцасны бузар, улаан махны бузар, архины бузар гэх мэт хамаг бузрыг ариусгана.
8. Юнгар будаа өргөнө. Хүмүүний ажил үйл, амьдрал ахуй, хүсэл тэмүүлэл, сайн зүйл бүхэнд саад тотгор бологч өвчин зовлон, гай барчид бүхнийг арилгана.
9. Овъёос өргөнө. Эд эдлэл, аливаа эд хөрөнгө машид арвидна.
10. Арвай будаа өргөнө. Үүний үрээр үр тариа арвидна.
11. Вандуй өргөнө. Үйлс түргэн бүтэх хүч, ажил үйлийг түргэн бүтээнэ.
12. Улаан буудай өргөнө. Эрч хүчийг дэлгэрүүлнэ.
13. Чадбар зай буюу Ялгамжаат зай өргөнө. Хүмүүний хүч чадлыг дэлгэрүүлнэ.
Орчлон хорвоогийн хамаг үйл нь доорхи 4-н зүйлд багтдаг.
1. Амирлангуй
2. Дэлгэрүүлэхүй
3. Эрхэнд хураах
4. Хатуугийн үйл гэдэг эдгээр 4-н үйл юм.
Амирлангуй буюу зөөлөн үйлээр бүх үйлийг бүтээж болдог.
Түүнчлэн бурхан тэнгэртээ тахил өргөж буяныг хураан буяны хүчээр аливаа муу бүхнийг дардаг учиртай.

Бурхан бүхэнд өөр өөрийн жинсрэг буюу гал мандлын зан үйл байдаг бөгөөд жинсрэгийг дотор нь амирлахуйн, дэлгэрүүлэх, эрхэнд хураах, хатуу үйлийн гэж дөрөв ангилна.

Эгэлийн галыг бурхны мөн чанарт болгон бясалгаж, гал мандлын 12 голлох зан буюу эд зүйлсийг бурхдыг баясгах дотоод тахил болгон өргөж, уншдаг зан үйлийг Жинсрэг цутгах хэмээдэг.

Жинсрэг цутгах буюу түллэгийн өглөг номын тус эрдэм:

Жинсрэгийг өлзий хутагийг оршоох, ажил үйлсээ түргэн бүтээх, нас буян арвижуулах, аливаа юмсыг өөрийн эрхэнд хураах, өвчин зовлонг арилгах, болон хараал зүхэл, хар цагаан хэл амыг хариулах, хүн малын гарз хаах, лус савдагийн хорлолыг арилгахын тухайд уншдаг.

Жинсрэгийн 12 эд зүйлүүд нь өөр өөрийн хүч, чадамжтай байдаг. Жишээ нь ямшин мод нь сүр жавхланг үүсгэх, шар тос нь эд баялгийг арвидуулах, гүмчидийн хар үр нь хилэнц нүглийг арилгах, дүрваа өвс нь насыг уртасгах, цагаан будаа нь буян хишгийг дэлгэрүүлэх, шосон буюу тарагтай арвай гурил нь амар амгаланг дэлгэрүүлэх, гүш өвс нь бузар буртгийг арилгах, овъёос нь эд агуурсыг дэлгэрүүлэх, арвай будаа нь эрх мэдэл, эд баялаг хотол чуулах, вандуй нь хүч чадлыг олох, улаан буудай нь өвчин зовлонгоос гэтэлгэх, чадваржийн зай буюу ялгамжаат эд нь хүссэн хэрэг бүхнийг түргэн бүтээх зэрэг тус эрдэмтэй байдаг.

Жинсрэг буюу гал мандал өргөхийн ач тус.

Жинсрэг уншсаны ач тус хязгааргүй их. Жинсрэгийн 12 эд зүйл нь өөр өөрийн хүч чадал, чадамжтай. Жишээлбэл, ямшин мод нь сүр жавхланг, шар тос нь эд баялгийг арвидуулах, гүнжидийн хар үр нь хилэнц нүглийг арилгах, дүрва өвс нь насыг уртасгах, цагаан будаа нь буян хишгийг дэлгэрүүлэх, шош буюу тарагтай арвайн гурил нь амар амгаланг дэлгэрүүлэх, гүш өвс нь бузар буртгийг арилгах, овъёос нь эд агуурсыг дэлгэрүүлэх, арвай буудай нь эрх мэдэл, эд баялаг хотол чуулах, вандуй нь хүч чадлыг олгох, улаан буудай нь өвчин зовлонгоос гэтэлгэх, чадваржийн зай буюу ялгамжаат эд нь хүссэн хэрэг бүхнийг түргэн бүтээх тус эрдэмтэй.

Жинсрэгийг хүн малын гарз гарах, өвчин зовлонг арилгах, өлзий хутгийг оршоох, ажил үйлсээ түргэн бүтээх, нас буян арвижуулах, аливаа юмсыг өөрийн эрхэнд хураах болон хараал зүхэл, хар цагаан хэл амыг хариулах олон үйлд уншдаг.

Манба дацан хийдийн лам хуврагууд Маналын жинсрэг цутгаж буй нь. 2020.08.26.

Дондүвлин хийдийн лам хуврагууд жинсрэг цутгаж буй нь. 2020.08.23.

Таны буянд даган баясъя төв шинийн 15-ны Дарь эхийн жинсрэг цутгаж буй нь. 2020.09.02.