Маналын жинсрэг цутгаж буй нь

Засал хийлгэхийн учир

Засал гэдэг нь сайжруулах гэсэн утгатай үг. Сүсэгтэн олон эрүүл мэндээ засахаас эхлээд сэтгэлээ, биеэ, гэрээ, төрөө засах гэх мэт энгийн ойлголтоор бус амьдралынхаа хазгайг тэгшитгэх, буруудсаныг зөвтгөх утгаар нь авч үзэх хэрэгтэй. Засал нь хүний бие, сэтгэл санаа, эрүүл мэнд зэрэг амьдралд нь эерэг нөлөө, эрчим хүчийг үзүүлж бурхны шашны нууц тантрын номын их хүч, тарни, бясалгалын ид шид, бие эрчим хүчний энергээр түгдэг юм.
Засал хийлгэхэд тэр агшнаас эсвэл хэсэг хугацааны дараа үйлчлэл үзүүлдэг. Засал нь хүчтэй байх тусмаа төдий чинээ сайн байх бөгөөд хамгийн гол нь засал хийж буй хүн, хийлгүүлж буй хүн чин үнэн сүжгээр хандаж, итгэл төгс байх явдал чухал юм.