Өрж тавиад өргөсөн зулнууд

Зул

Тахилын зул

Мармэ вүлви содномжи
Бадрангуй сайн зулыг өргөсөн буянаар

Шээрав мармэ нүртовдэ
Бэлгэ билгийн хутгийг түргэнээ олох болтугай

Маржүр сэмжаан тамжаджи
Эх болсон зургаан зүйл хамаг амьтны

Мүнби дима сэлвар шог
Энэлэнт мунхагийн харанхуй арилах болтугай.

Зул өргөх үеийн ерөөл оршвой \Зоригдол\

Миний өргөж байгаа зулын цөгц нь гурван мянган их ертөнцийн хэмжээтэй адил уужим дэлгэр болтугай. Шим нь уулсын хаан сүмбэр уул лугаа адил болтугай. Тос нь сүн далай лугаа адил арвин болтугай. Миний өргөсөн энэ зул сайн цагийн мянган бурхан тэргүүтэй хамаг бурхдын өмнө тодрох болтугай. Гэрэл нь орчлонгийн дээд оройгоос хамгийн доод нэрвэлтгүй тамын орон хүртэлх мунхагийн харанхуйг арилган бурхан, бодьсадын орныг илтэд үзэхийн хүч лугаа төгөлдөр болтугай хэмээх сэтгэлийг үүсгэн залбирна.

Зулыг адистидлах нь:

Ум базар аалогэ хри:
Хум:
Бузар нисваанисийн хорыг шатаан, мунхагийн харанхуйг арилгах
Бэлгэ билгийн сүр жавхланг бадруулсан үзэсгэлэнт энэхүү зул
Үүлгүй тунгалаг огторгуйд хамгийг айлдагчийн наран ургасан адил
Үзэсгэлэнт алтан өнгөт гэрлээр арван зүгийг гийгүүлэх болтугай.

Ум нама сарва дата гада базар аа логэ бүза мига самүд барана самая.

Хум:
Мунхаг нисваанисийн хорыг арилгах зулын дээд үүнийг
Машид тодорхой бэлгэ билгийн үзэгдэл бүхэнд түгэх
Асмал түмэн зул үүнийг дээдэс, бурхдад өргөе
Асар нигүүлсэхүйгээр амьтны тусын тулд таалан соёрх

Ум базар аа логэ бүза мига самүд барана самая хум.

Хум:
Атгаг нисваанисын харанхуй бүхнийг дарах
Арван зүгийг тодруулан үйлдэгч гэгээн зул үүнийг
Арван газрыг төгсгөсөн бурхны хутгийг олохын тулд
Ариун огторгуйг дүүргэн бурхдын чуулганд өргөе
Амьтан нугуудын мунхагийн харанхуй арилаад
Авралт бурхан бодьсадын замаар замнаж
Амгалан жаргалангийн орноо саадгүй төрөөд
Асар гэгээн дээдэс лугаа ялгалгүй болтугай.

Өнө эрт цагт хааны гүнж Индрамүнийн дэргэд
Үгээгүй гуйранч, дууч эм хоёр бээр
Үзэсгэлэнт зулыг эгнүүлэн талбиж бурхнаа өргөсөн
Үлгэр тэр ёсоор би бээр гэгээн зулыг өргөсүгэй.

Ум базар алоогэ бүза мига самүд барана самая хум.
Бат сайн зулын тахил үүл мэтээр түгэн дэлгэртүгэй.

Ум базар аа логэ бүза мига самүд барана самая хум.