Лус гэж юу вэ?

Бурхан багшийн айлдсан “Лүмбүмгарав” хэмээх сударт Лусын тухай Бурхан багш анх хэрхэн айлдсан буйгаас ишлэл авбал:
Шаншүнгьш “Ломбо шинрав” хэмээх сударт айлдахдаа, “Нян хэмээх нь огторгуйд оршино, савдаг хэмээх нь газарт оршино. Лус хэмээгч нь усанд оршино” гэж номложээ. Бурхан багш Ломбо шинравт айлдах үедээ, “Нигүүлсэнгүй амьтан бүгдийн тусын тулд хийгээд наран, саран, лянхуа дэвсгэрт оршоод бие нь гучин хоёр сайн лагшин, наян сайн найраг төгс бүрэлдсэн төдийгүй, нигуураараа арван зүгт сайтар ажираад ертөнц нь Замбуу тив, гольт тоот хийгээд хувилгаан бие нь мөн гольт тоот хувилж залраад, үйл бүгдийг бүтээх ба ялангуяа лусын тусын тулд сайн номлолыг сайтар номлосон” гэж айлдсан байдаг. Бурхан багш ийнхүү лусын тухай анх номлосон талаар “Лүмбүмгарав” сударт гарч байна. Бурхан багшийн тэдгээр номлолуудын нэг болох “Лүий ванган” гэдэг сударт бичсэнээс үзвэл дараах мэт болой:
“Ялж төгс нөгчсөн цог Очирваань дор мөргөмөй.
Бурхан багш бээр сэтгэл их эрдэнийн нууцаас таалсан нь, Лус бүгдийг урин залж мөргөл тахил өргөн, ерөөл тавиад, өөр өөрийн нь тарни, хүсэлтээ өргөж, Лусын эм, элдэв зүйлээр засаж сэлбүүлээд, махбодь тэдгээр бүгдэд оршсон Лусын чуулган нугуудын нэрийг дурьдаж,
нэгд, Гавуу,
хоёрт, Мигаавуу,
гуравт, Гүнгавуу,
дөрөвт, Зүгнааэрэнчин,
тавд, Таян,
зургаад, Аүнжэн,
долоод, Норжай,
наймд, Сичин нар болон Таяай, Бадамгараэ, Жогво марав, Бадамсэрэв,
Норжай жангу, Дүнжон гарав, Довжү жангү, Ригдэн онбо найман их лус тэргүүтэн энэ оронд ирж тахил нугуудыг малан зооглож, бас бус Лусын хаан Довсон, түшмэд Мадойва, албат иргэд, ианба тэргүүтэн энд ирж тахил балинг зооглон таалла” хэмээн Лусыг урин залж идээ будаа, ундаа өргөн баясгаад дараа нь хүсэлт тавьж шаардана. Үүнд:
Ирэхдээ хорт сэтгэлээр бүү ирэгтүн. Догшин авирлаж, шуугиан догшрооны байдлаар бүү ир. Асарч энэрэхийн сайхан сэтгэлээр морилон ирэгтүн. Гурван цагийн бурхдын зарлигийг сайтар сонсохоор ирэгтүн. Дээдсийн номыг сахих хийгээд тус тусынхаа тохиромжтой идээ ундаагаа зооглон соёрхогтун. Лусын- хаан эд нарт тахил өргөл өргөснөөр өглөгийн эзэд нөхөр лүгээ сэлт нь орчлон тэргүүлэшгүйгээс одоог хүртэл лусад өр төлөөс, өшөө хонзон, сэтгэлийг нь гутаасан, амийг нь тасалсан, цохиж нүдсэн, эдийг нь булаасан, хөөрөмших сэтгэл, хомхой сэтгэл, хорлох сэтгэл хийгээд бас бус харам, уур омог, хүсэл тачаал, атаархал, хорт муу сэтгэл үйлдсэн бүгд нь арилах болтугай. Амирлангуй сэтгэл, сайн амгалан бүгд төгөлдөр болтугай. Хурц мэсний аюул, өвчин ба ган, зуд, элдэв хороор хөнөөгдөхгуй байх болтугай. Амьтан бүгд, амар тайван амьдрах болтугай. Бас бус Лусын хаан нугууд дор мөргөн тахиад, өглөгийн эзэд нугууд дор жилийн муу гэм хямрал, нас ахар бүгдээс аврах болтугай. Өглөгийн эзэд нугууд дор элдэв зүйлийн өвчин, цэцэг өвчин, татаж унах, лус, адын өвчин, мухар, мундас, гүвдрүү, бөгтөр нурууны өвчин, шанбарам, гал намс, сувд яр, сэтгэл зовох, хий гиюүрэх зэрэг өвчнөөс амирлах болтугай. Хорлол алинаар ч үл хорлогдох болтугай. Лусын хаан эдгээрт залбиран наманчилах болтугай. Эдгээр тарнийг уншсанаар эхний 17 тарни, дундах нь 24 тарни, сүүлийнх нь 30 тарни, эдгээр бүхнийг урин уншиж байх хэрэгтэй.
Лусад эм өргөсний ач тусаар Лусын өвчин бүгдийг анагааж сэлбэрүүлэх болно. Үүнд, эм нугууд нь танла, нүгло, маржайндон, сира гар наг, бүрэлжий багва, ванлаг, гүсэрэндэрмо, задинала, банбай; жамиат бүва, удвал онбо, жаиал, дүйнордогсан, гүгүл, гар, шош гурав, бүшилж, шүдаг, гожүй, ва мар, ра гарвайн омо, нага бүсбэ, нагагэсэр, дилгар – наг, гавүр, гүргүм, зандан гар мүгва гаара, бурам, баранзэ тэргүүтэн эдгээр нугуудыг Лусыг анагаах сэлбэрүүлэх тухай өргөвөөс, Лус бүгдэд барагдашгүй тустай өглөг төгс болно. Нүдээр үзвээс дүрс нь үзэсгэлэнтэй сайхан болох болтугай. Чихээр сонсвоос яруу сайхан дуу дуурьсах, хамраар үнэртвээс анхилуун үнэр үнэртэх, хэлээр амталбаас >а(уггтай амт амтлагдана. Биеэр хүрэлцвээс зөөлөн мэдрэмж бий болно. Сэтгэлээр мэдэрвээс хотол чуулган хувь лугаа төгсөх болтугай. Өзсөн эм элдэв зүйлийг өргөвөөс
өглөгийн эздийн лүн – тэй балгана, лүйвалай болох өвчин, оюун хурц тодорхой болох, дөрвөн зуун дөрвөн өвчин нь амирлах болтугай. Бас бус Гүнгавуу Лусын хаан нугууд дор ерөөл тавиад, соёрхсон нь танла хийгээд няүнло нугуудаар Лусын үс ба сахал нь ургах болтугай. Сэрахар цагаанаар нүд нь сэргэх болтугай. Тогосын өдөөр өнгө зүс нь буурсан нь сайжрах болтугай. Арьс гэмтсэн нь могойн арьсаар сэлбэрэх болтугай. Ямар нэгэн эрхтэн гишүүн нь гэмтвээс ваалагаар сэлбэртүтэй. Хуруу, хумс нь гэмтвээс матарын хумсаар сэлбэртүгэй. Гэдэс дотор нь гэмтвээс чулуун эмээр сэлбэртүгэй. Дотор эрхтэн нь гэмтвээс улаан торгон утас, бүшилзэ, эмээр сэлбэртүгэй. Яс нь буурваас дүнпорсангаар сэлбэртүгэй. иус нь буурваас хятад улаан шунхаар, амьсгаа нь давхаиваас зади пала, шүдэг, банбай нугуудаар сэлбэртүгэй. Ам хошуу нь гэмтвээс далайн хөөс ( жамцайн бүва) – өөр, хэл нь хатваас хөх цэигээр сэлбэртүгэй. Арьс мах нь гэмтвээс лагар шошоор, зүрх нь муудваас зүрхэн (нин) шошоор, дотор эрхтэн нь гэмтвээс нага гэсэрээр сэлбэтүгэй. Бас дил, цагаан хар гавүр, гүргүм, зандан, чихэр, бурам эдгээрээр бүх бие нь сэлбэртүгэй. Лусын хаан нугууд дор чихэрлэг гурав, амтлаг гурав (ара сүм гара сүм ) тэргүүтэн элдэв эмээр өвчин бүгд нь сэлбэртүгэй. Эдгээр эм бүгд нь аршаан дор боловсорч тус эрдэм нь санаж сэтгэшгүй сайнаар төрөн дэлгэрнэ гэж олон удаа Бурхан бээр номлосон бүлгээ.
Эртнээс одоог хүртэл бурхны шашны лам нар бурхандаа мөргөл тахил өргөж, санасан хэргээ бүтээж, гэм нүгэл байваас тухай бүрд нь даатгаж, хилэнц нүглээ
арилгаж ирсэн түүхтэй билээ. Мөн дээрхийн хамт оршин суугаа газрын овоо, булаг, орон дэлхийгээ хүндлэн шүтэж ирсэн ажгуу. Бидний шүтэж залбирдаг бурхан шүтээнд лусыг номхотгох юмуу, хайрлан дээдлэх олон зүйл байдаг юм. Үүнээс зарим зүйлийг энд дурьдая. “Ядам Доржигдийн чого” сударт Дамдинхаянхярваа бурханы тухай өгүүлэхдээ: Найман их лусаар биеэн чимэглэсэн, Таяа онбоор удаагаа боосон, жагво марбугаар чихээн чимсэн, Рэгдэнтавайгаар бугалгаа, дүжин сэрбээр бугуйвч хийсэн, Довжүжангаар хүйс эргэс хийсэн, бадмагарвугаар хүзүүгээ чимсэн, Норжайжийн бүгээр бүс хийсэн, Бадма чинбо гарвуугаар хөлийн бугуйвч хийсэн гэх мэтээр лусуудыг чимэгт хэрэглэсэн байна. Мөн дээрх Дамдинхаянхярваа нь найман их лусыг уландаа гишгэжээ. Нүрзад ишийжий Гомбо (Махагала) бурхан болон Ямандага гэх зэрэг бурхад нь найман их лус, могойгоор биеэ чимэглэсэн байдаг. Балданлхамд лусын хаан Гавуу бээр могойг багцаар нь өргөсөн бөгөөд Балданлхам нь түүнийг хүлээж аваад тэдгээрийн нэгээр нь зүүн чихээ чимсэн төдийгүй, бусдаар нь уналага, луусныхаа эмээл хазаар зэргийг бүрэн чимэглэсэн байдаг юм.

Эрт дээр үеэс өвөг дээдсүүд маань байгаль их дэлхий уул ус, хайрхан толгод, гол горхи болгон амьтай, эзэнтэй гэж үзэж ирсэн бөгөөд тэдгээр эзэд нь лус савдгууд билээ. Ойролцоогоор лусын 8 аймаг байдаг бөгөөд ерөнхийд нь 3 лусад хуваадаг. Үүнд:

1. Хар лус – бүх уул хайрхад, мод чулуу газрын эзэн тэнгэр

2. Цагаан лус – газар дээр оршигч бүх ан амьтдын эзэн тэнгэр

3. Хөх лус – булаг шанд, гол мөрөн далай тэнгис болон түүнд оршин амьдрагч бүх амьтдын эзэн тэнгэр
Лус хүнээ хэрхэн олж яаж шийтгэдэг вэ?

Хүмүүс бид байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас үүдэн лус савдгийн хорлолд өртдөг ба энэ хорлол нь голлон биеийн өвчин болон илэрдэг. Лус нүдгүй гэж үздэг бөгөөд буруу үйл хийсэн хүнийг үнэрээр нь буюу энэ цагийн ойлголтоор бол генээр нь олж хорлодог. Тийм учраас лусын хорлол нь удам дамждаг гэж үздэг байна.

Хүмүүс манай удам ийм өвчнөөр үхдэг, тийм өвчнөөр өвчилдөг гэдэг нь үүнтэй холбоотой ойлголт юм.
Уул овоо, мод чулуу, газар шороог зүй бусаар хөндөж онгичвол хар лусын хорлолд өртдөг бөгөөд энэ хорлол нь хүний биеийн 5 цул эрхтэнг голчлон барьж өвчлүүлдэг. Ялангуяа элэг ходоод, эмэгтэй хүний сав өндгөвч элдэв өвчин нь голдуу хар лусаар хорлогдсон өвчин байдаг.

Ан амьтан, тэдгээрийн үр төл, мөн ганцаар яваа амьтан болон содон зүстэй ан амьтан агнах зэрэгт цагаан лусын хорлолд өртдөг ба энэ хорлол нь голчлон хүний бие эрхтэнг тахир дутуу эрэмдэг саажилт болгодог.
Булаг шанд, гол мөрөн, нуур далайн усанд элдэв бохир бузар оруулах, түүнд амьдардаг амьтдыг зүй бусаар хороох зэрэгт хөх лусын хорлолд өртөнө. Хөх лусын хорлол нь голдуу усан хаван, бөөрний талын өвчин, арьсан дээр элдэв тууралт, яр, шарх гарах зэргээр илэрдэг.

Шинж тэмдэг нь:

Лусын хорлолд өртсөн хүмүүс нь ихэвчлэн эм эмчилгээ хийлгэвч үл эдгэх, элдэв амьтан, ус, мод, уул зүүдлэх, хавар намрын цагт өвчин нь идэвхжих зэрэг нийтлэг шинж тэмдэг үзүүлдэг байна. Мөн 3, 5, 7 дахь жилүүддээ лусын хорлол нь биелдэг гэж үздэг. Лусын савдаг харахад нүдгүй амгүй хамаргүй чихгүй ус мэт урсах үстэй, үүл мэт хөвөн шиг зөөлөн, эрэмдэг нүүрээ нуугаад харуулахгүй байдаг юм билээ. Бөө улаач нар лус савдагийн эзэн нь хүний дүрээр харагдах нь олонтой, лам хуврага билгийн мэлмийтэй хүмүүст амьтны дүрээр харагддаг байна.

Лус эхлээд 5 цулаар бариад аажим хүндэрсээр хавдар болно. Засал хийн аргадамгүй бол хортой хавдар болон эцсийн шатандаа найдваргүй болж байгаа нь тэр. Тэгэхээр арга, билэг 2- ыг заавал хэрэглээд үзэхэд илүүдэхгүй шүү ухаант ард минь.

Лус савдгийн хараал, хорлолд өртөхгүйн тулд бид юу хийх ёстой вэ?

Юуны өмнө байгаль эхтэйгээ бид хүйн холбоотой учраас байгаль дэлхийдээ зүй бус сэтгэлээр хандахаас бүх зүйл эхлэнэ.

Лусын амьтан – бөөгийн ертөнцөд ус чийгийн бүх амьтдыг лусын амьтад хэмээн үздэг,

Лусын гүйдэл – тодорхой орон зайн усны гадаргуу дээгүүр зам өөрчлөгдөхгүй шулуун замаар тогтмол гүйдэг үзүүр ёзоортой 2 зай хол ойр янз бүр байдаг байна, өвөл унтдаг.

Лусын овоо – Усны бэлчир болон булаг шандын эхний, түрүү хавьд байрлуулсан, орох үүдтэй, үүдийг нь өмнө зүг үрүү харуулан барьсан чулуу, модон овоодыг лусын овоо гэнэ.

Лусын өнгө – Монгол бөөгийн онгод тэнгэрийг дуудах дуудлагад “Хар лус хамжаатангууд, Хөх лусыг хөлтөнгүүд, Цагаан лус дуудианчууд” хэмээн дууддаг. Хар лус нь газрын хар шороо, хөх лус нь ус, цагаан лус нь хий гэсэн санааг илэрхийлдэг байна.

Лусын хаад – Бөөгийн жаягаар лус гэдэг ойлголтыг бүхэлд нь “Лусын хаад” гэж ярьдаг. Ертөнцийн 6 их хаадын нэг нь Лусын ганц хаан аварга загас хэмээнэ.

Лусын хашаа – лусын хонхор бөөгийн зан үйлд тусгайлан хийдэг үйл байдаг.

 

Бурхан багшийн айлдсан Гаанжуур, Энэтхэг мэргэдийн зарлиг Даанжуур болоод Түвд, Монгол мэргэд дээдсийн зохиол туурвилд Лус савдаг нь эрдэнэсээр баян бөгөөд тэрийгээ дагаад уур омог ихтэй мөн цэвэрч байдлыг машид эрхэмлэдэг амьтан гэж айлдсан байдаг. Тийм учир лус савдгийг тахих зан үйлд лус савдагтай холбоотой үйл хийх хүн тэр өдрийнхөө өглөөнөөс сонгино, сармис, архи, мах идэж хэрэглээгүй байх ёстой. Сонгино, сармис, архийг сэржим гэж өргөх болон өргөл тахилд ашигладаг үе байдаг ч судар номонд заасан нарийн диг журам, зан үйлийн дагуу өргөл тахилд ашиглахаас бус хэн ч хамаагүй нэгэн өөрийн дур зоргоор бурхан шүтээн, уул овоонд өргөж болдоггүй. Зарим лус савдаг нь шүүс маханд дуртай байдаг бол зарим нь цагаалганд дуртай байдаг. Тиймээс цагаалганд дуртай уул усны эздэд шүүс мах, архи өргөж хэрхэвч болохгүй. Одоо үед энэ байдал алдагдсан байж магадгүй байна. Хэчнээн шүүс мах, архиар аргадуулдаг уул усны эзэд байлаа ч аргадаж тайлах тайлга дээр айл бүр бараг хүн бүр нэг нэг томоо шүүс мах, архи, тавгийн идээ авч ирдэг нь маш буруу юм. Тэнгэр, лус, газрын эздийг аргадах л төдий үйл учир тайлгыг үйлдэхэд нэг шүүс мах, архи, тавгийн идээ байхад л болох төдий зүйл. Айл бүр нэг нэгийг авч ирэх нь горьдлого тээсэн л төдий үйлдэл болохоос бодит байдал дээр уул усны эзэд нь эгэл хүнээс ч дор адгуус төрөлтөн учир бурхан бодьсадваад өргөл тахил өргөсөн төдийгөөр буян хураадаг шиг бид лусад хичнээн идээ шүүс өргөлөө ч тэд эдэлж хэрэглэхгүй л бол бид буян хураахгүй, тэд баясахгүй. Мөн нийтээрээ амьтны амь тасалсан хилэнц хурааж, идээ шүүсээ өөрсдөө л идэхээс өөр аргагүй учир хэнд ч тус болохгүй харин бид өөрсдийн идээ ундны буянаа барсан, дэмий гарз, үрэлгэн илүүц зан юм. Уул овоон дээр сүү, тараг, айраг, архи мэтийн юм цацах нь уул овоог илжирсэн, эхүүн муухай үнэртэй болгож, элдэв уут савалгаатай идээ болон мөнгө төгрөг тавих нь алсдаа хог сэг л болно. Ийм зүйлд цэвэрч байдлыг эрхэмлэдэг, уур омог ихтэй уул усны эзэд, лус савдгууд хилэгнэх л болохоос баярлахгүй нь ойлгомжтой. Жишээ нь: Бидний гэр, хашаанд нэгэн гийчин бидний дургүй үнэр танарыг ханхлуулчаад таныг хүндэтгэн биширч байна гэсэн хэрнээ хог новш тариж, бохир заваан болгож, эмх цэгцгүй байдал бий болговол бид ч дургүйцнэ. Тарнийн болоод эм зурхайн номонд элдэв янзын засрахгүй ааш ая мөн эмээр эдгэдэггүй бас онош нь гардаггүй өвчин эмгэгийн олон төрөл зүйлд лус савдаг мам тийрэн мэт амьтдын хорлол их байдаг гэж айлдсан байдаг. Байгалийн үзэсгэлэн, хээр тал, усны тунгалаг, ой шугуй, цэвэр агаар салхийг бие, сэтгэлээрээ мэдрэн бахдан баясаж, уул усаа эргэн, тэнгэр лусыг аргадаж цог хийморь, амжилт ололт хүссэн бидний горилол сэтгэл зөв ч гэлээ үйлдэл маань байгал эхээ шүтэх зүй тогтолтой харшилж байгаа нь хэн ч харсан ил тод байна. Хангай дэлхий, уул овоог эргэж тойрохоор бол овоон дээр хэдэн чулуу хаяж, шон зоож хийморийн дарцаг уяж болох юм. Ойр орчимд нь хог болохооргүй жаахан боов боорцог цацаж боломжтой бол хог сэгий нь цэвэрлэнэ бизээ. Бусдаар бол бидний хийж буй бүхэн хэлбэр үзэмж нь сүртэй ч бохир заваан, үзэмжгүй болгохоос хэтрэхгүй байна. Бусдад тус болохгүй бол ядаж хор бүү хүргэ гэдэгтэй ижил уул овоо, байгал орчноо тордож чадахгүй юм гэхэд ядаж бохир заваан, эмх цэгцгүй, зүй бус харьцдагаа болих хэрэгтэй.
Эцэст нь хэлхэд, тэнгэр лус савдаг гэдэг биднээс өөр ертөнцтэй далдын амьтад. Бидний амьдралын аз жаргал, ололт амжилт тэднээс харгалзахаасаа илүүтэй бидний өөрсдийн бодол сэтгэл үйлдлээс бүрэн хамаарна. Тиймээс амьдралд бидний гол анхааран мөрдлөг болгох зүйлс нь бие, хэл, сэтгэлийн ёс суртахууны төлөвшил, тусч сайхан сэтгэл, эрдэм мэдлэг, ажил мэргэжилтэй болох байгал орчноо цэвэр ариунаар нь хайрлан хамгаалах л юм. Яагаад гэвэл энэ нь бидний амар амгалан, аз жаргалтай амьдрахын уг суурь билээ.

https://www.facebook.com/groups/354707805317953/posts/97