Сансрын хүрд

Асури

Асури (Asura, Anti-gods): Зургаан зүйл амьтны нэгэн төрөл, тэнгэр хүмүүний дунд орших дайнч тэнгэрүүд.

Асурийн орон.

Асури нарын орон нь Сүмбэр уулын усны түвшнээс доошхи хөндийд оршино. Тэр нь Сүмбэр уулын усны түвшнээс доош 84000 бээр байхаас 11000 бээрийн хэмжээнд хөндий хоосон дөрвөн сууринд асурийн дөрвөн орон оршино. Асури нар хэдий тэнгэр мөн боловч башир хуурмаг ихтэй болоод тэнгэрийн эрдмийг үнэхээр авч оршдоггүй тул “тэнгэр бус” буюу “асури” хэмээн нэрлэсэн. Асуриуд тэнгэрийн цог учралд үл тэсэхийн атаагаар сэтгэл энэлэгдээд тэнгэр лүгээ тэмцэлдвээс биеэ огтчуулах хийгээд хагалуулах тэргүүтэн зовлон олныг амсах ба тэдгээрт билэг төгсөвч тийн боловсролын түйтгэрт мөн тул үнэнийг үзэж чадахгүй хэмээн номлосон.
Тэнгэр, асури нар харилцан тэмцэлдэх үест толгой хийгээд бэлхүүс нь тасарваас үхэх ба үе гишүүн хийгээд хуруу сарвуу нь тасарваас дахин төлжин ургана.
Асури тэдгээрийн биеийн хэмжээ нь хагас гөрөш, насны хэмжээ нь Гучин гурван тэнгэр нарын орныхтой адил буюу 36 сая жил хэмээсэн.