Амирлан оршихуй бясалгал - Заан ба сармагчин

Братигабудын болон шарваагийн замнал

Архадын үрийг олж нирваанд үрэх Хинаяана (Hinayana)-гийн зам мөр.

Братигабудын замнал.

Братигабуд архад (Pratyekabuddha arhat): Братигабудын замналаар замнан эцэст нь хүрч нирвааныг олсон бодгаль.
Братигабудын бясалгахуйн мөр (Pratyekabuddha path of meditation): Хоосон чанарыг илтэд болгоосноо үргэлжлүүлэн нарийсган бясалгах мөр.
Братигабудын үзэхүйн мөр (Pratyekabuddha path of seeing): Уг болсон Братигабудын учралын мөрт түшиглэн Бодгалийн би үгүйн хоосон чанар болон юмсын би үгүйн хоосон чанар бүдүүн баргийг анхлан илтэд болгоож буй мөр буюу болгоол.
Братигабудын учралын мөр (Pratyekabuddha path of preparation): Братигабудын үзэхүйн мөрт учруулах буюу түүнийг олуулах зам мөр.
Братигабудын чуулганы мөр (Solitary realizer or Pratyekabuddha path of accumulation): Братигабудын дээд хутгийг олохын тулд чуулганыг хураах анхны зам мөр.

Шарваагийн замнал.

Шарвааг архад (Shravaka arhat or Hearer foe destroyer): Шарбаагийн замналаар замнан эцэст нь хүрч нисванисын түйтгэр бүхнийг бүрэн дарж нирваанд хүрсэн бодгаль.
Шарваагийн бясалгахуйн мөр (Shravaka’s path of meditation): Бодгалийн би үгүйн хоосон чанарыг илтэд болгоосноо үргэлжлүүлэн нарийсган бясалгах мөр.
Шарваагийн үзэхүйн мөр (Shravaka’s path of seeing): Бодгалийн би үгүйн хоосон чанарыг анхлан илтэд болгоож буй мөр буюу болгоол.
Шарваагийн учралын мөр (Shravaka’s path of preparation): Шарваагийн үзэхүйн мөрт учруулах буюу түүнийг олуулах зам мөр.
Шарваагийн чуулганы мөр (Shravaka’s path of accumulation): Шарваагийн дээд хутгийг олохын тулд чуулганыг хураах анхны зам мөр.
Махаяана (Mahayana) буюу Их хөлгөнийн чандад хүрэхүйн мөр.
Бодисадын аравдугаар газар: Бодисадвагийн 10-р түвшин. Энэ түвшинд хүрсэн бодгалийн сэтгэл үндэс нь огторгуй мэт ба “Тогтоол”, “Самади” тэргүүтний номын үүлэн хуралдсанаар номын хурыг буулгах бөгөөд шавийн сэтгэл оюун дахь буяны ургамал жимс, үр тариаг дэлгэрүүлж боловсруулдаг тул “Номын үүлэн” хэмээдэг байна.
Бодисадын есдүгээр газар: “Тус тусад ухаарах оюун” хэмээх “Тэсвэр”-ийг олсон тул “Сайны оюун” хэмээнэ.
Бодисадын наймдугаар газар: Наймдугаар түвшинд “Бэлгэт хуран мэдэл болон “Бэлгэ үгүй хичээлт хуран мэдэл” хоёроор үл сарних тул “Үл хямрагч” хэмээнэ.
Бодисадын долдугаар газар: Зам мөрийг өнөд удаан бясалгасны дүнд “Бэлгэ болон хичээлт зам мөрийн эцэс”, “Нэгэн зурваст зам мөр” хоёрыг уялдуулан барилдуулах тул “Өнөд одогч” хэмээнэ.
Бодисадын зургаадугаар газар: Шүтэн барилдлагыг “Эерэг болон урвуу дараалалд бясалгахуй”-гаар бясалгаснаар орчлон болон гаслангаас гэтэлгэхүйг илтэд болгосон тул “Илтэд болгосон” хэмээнэ.
Бодисадын тавдугаар газар: Амьтдыг боловсруулан гэтэлгэх ба тийнхүү боловсруулан гэтэлгэж шавийн буруу үйлийг буцаан болиулах нь маш бэрх бөгөөд түүнийг дөрөвдүгээр болон түүнээс дооших түвшний бодисадва нар хийхэд бэрх байдаг. Харин энэ түвшинд хүрснээр чадахаар болох тул “Ариутгахуйд бэрхтэн” хэмээнэ.
Бодисадын дөрөвдүгээр газар: Дөрөвдүгээр газрын түвшинд хүрснээр бодисадвагийн явдал ёсонд зохилдсон номыг үзүүлэхийн үүднээс хоригдохуун хоёр түйтгэрийг шатаан үгүй хийх билгүүний гэрлийг гал мэт цацруулах тул “Гэрэл цацруулагч” хэмээнэ.
Бодисадын гуравдугаар газар: Гуравдугаар түвшний эрдмийг олсноос эхлэн амь биед харгалзалгүйгээр өөрөө ч эшлэлийн номд эрэлцэн суралцахуйд хичээх бөгөөд шавь бусдыг номын үзэгдлээр цэнгүүлэх тул “Гэрэлтүүлэгч” хэмээнэ.
Бодисадын хоёрдугаар газар: Хоёрдугаар газрын түвшинд хүрснээр цалгар буруу суртахуун болон бага хөлгөний сэтгэлийн буртаг эндүүрлээс хагацах тул “Буртаг үгүй” хэмээнэ.
Бодисадын анхдугаар газар: Бодисадын анхдугаар түвшин. Хязгааргүй олон шавь нарт хоёр түйтгэрийн аюулгүй шүтээн болдог ба хэмжээлшгүй эрдмийг дээш дээшид арвидуулах тул “Машид баясгалант” хэмээдэг.
Махаяана үзэхүйн мөр (Great Vehicle path of seeing): Их хөлгөнийн (Махаяана) учралын мөрт түшиглэн бодгалийн би үгүйн хоосон чанар болон юмсын би үгүйн хоосон чанарыг илтэд болгоож буй мөр буюу болгоол.
Махаяана учралын мөр (Great Vehicle path of preparation): Махаяанагийн үзэхүйн мөрт учруулах буюу түүнийг олуулах зам мөр.
Махаяана чуулганы мөр (Great Vehicle path of accumulation): Тоолшгүй гурван галавт хоёр чуулганыг хязгааргүй хурааснаар Хамгийг болгоогч оюун ухааныг олохын тулд хичээгч анхны мөр.