Бурхдын орших хэмжээс

Бусад дээд түвшнүүд
Дээд Агинасда (Akanistha dimension): Зөвхөн бурхдын орших хэмжээст оршихуй.
Гэгээн гэрэл (Shining gods): Мунхгийг арилгасан бурханлаг гэрэл.
Хувилгаан бие (illusory body): Үзэгдэвч тодорхой мөн чанаргүй тул “Хувилгаан бие” гэдэг байна.
Тарнийн мөр (Mantra approach): Махаяана буюу их хөлгөний номлол дахь нэг чухал салбар ба тарнийн увидас олж авсан дээд зиндааны мэргэдийн суралцах мөрийг хэлнэ.
Ариун дагинасын орон: Дагинасын орших орон.
Акшобагийн орон (Akshodhya-rield): Акшоба буюу Үл хөдлөгч бурхны орон.
Сэндэнгийн орон: Дарь эх бурхны орших орон.
Сухабади (Sukhavati): Авид бурхны орших орон.
Шалбал (Sambhala): Жаргалан гарахуйн орон ч гэж хэлдэг. Бөөрөнхий бөгөөд эргэн тойрон цаст уулсаар хүрээлэгдсэн найман дэлбээт лянхуа мэт хэлбэртэй. Дэлбээ бүрийн завсраар мөрөн гол урсана. Тэнд Цогт цагийн хүрдний (Kalachakra) шашин одоог хүртэл орших ба Язгуур төгс хааны угсаа үе улиран захирах нэгэн ариун орон.