Будда тэнгэрийн оронд

Улааны тэнгэр

Улааны тэнгэр гэж юу бэ?
Чойжин гэх нэрийн чой нь монголоор ном гэсэн үг бөгөөд бүхэлдээ “номын сахиус” гэсэн утгатай үг. Тэгэхээр чойжин буулгадаг хүнийг чойжинч гэх нь зүйн хэрэг.
Хоргой дурдан өмсгөлтэй чойжин тайзан сэнтий дээр гарч ирээд бурханлаг хөдөлгөөнөөр толгойн хүнд гэгчийн гоёлынхоо унжлага зүүсгэлийг хийсгэн бүжиглэнэ. Түүний царай нь минчийн хавдаж аймшигтайгаар ярвайж амьсгаа нь давчдан, биеийн үе мөч нь мултран унах гэж байгаа юм шиг бүжих нь үнэхээр сүрдмээр. Түүний сэлэм агаарт эргэлдэн хангинах нь үл үзэгдэгч дайснуудыг цавчин унагаж, алхаа бүртээ тоолж баршгүй олон чөтгөр шулмыг гутлынхаа улаар гишгэн тонилгож байгаа ч юм шиг… сүрдмээр сүржин, гоёмсог ,чамин тансаг, үйлдэлтэй…
Бөө хүн онго тэнгэрүүдээ нийтэд нь дуудахдаа арай нийтлэг хэлбэрийн, тухайлан аль нэгийг нь залахдаа зөвхөн түүнд зориулсан үгийг (бөөгийн онгодын дуудлага, тамлага гэдэг) хуур хэнгэргийн татаж дэлдэхдээ ая дан хоршуулан дууддаг. Мордуулж одуулахдаа ч мөн адилаар аялгуулан өчдөг байхад.
“Гүртэнгүүдийн хувьд сахиус оршоохдоо хэлдэг тусгай уншлага, шившлэгтэй байдаг бөгөөд түүнийг нь солхи гэдэг. Солхи уншихгүйгээр сахиус оршдоггүй, буцаах солхийг нь уншихгүй бол явдаггүй гэдэг” Ийнхүү онго сахиус дуудах зан үйл ихэвчлэн адил төстэй, өмнө хойно нь хэлдэг үг шившлэгт ч тодорхой учир холбогдол байгаа нь анхаарал татдаг.
Улааны дээдэс гэдэг нь шарын шашны ноёрхолын үед бөө болох боломжгүй хүнд тухайн цаг үед нь тохируулан ламын хувцас өмсгөл өмсөөд тэдний номын шидийн хүчийг бүрэн сурч, тэнгэрийн бөөгийн үйлийг номын хүчтэй давхар ашиглан үйл хийж явсан лам нэртэй бөө хүн гээд ойлгочихож болох юм. Энэ нь тухайн үедээ лам бөөгийн хосолмол увидас чадварыг гарамгай эзэмшсэн хувилгаан, буюу хутагт дүрээр хувирсан чадал ихтэй лам болон хийдэд шавьлан сууж эрдэм хүч хураасан нэгэн юм.
Одооны улааны зан үйл нь ламаар бол лүйжин тавьдаг лам нар орох биз. Бөөгөөр арай өөр ойлголт байдгийг энд дурьдах нь зүйтэй байх аа. Юуны өмнө улааны сахиус гэдэг бол лам хүн байгаад нас бараад тэнгэрт гарсан сүнс биш гэдгийг хэлэх нь зөв болов уу. Хүмүүс улааны сахиус гэхээр чойжин болон түүний гүртэнтэй андуурдаг. Харин улааны сахиус, улаач гэдэг зүйлс нь Түвдийн чойжин сахиус, гүртэн нараас өөр. Бөө мөргөлд хар, цагаан, улаан гэсэн гурван шүтээн харилцан бие биедээ залгагдаж оршин байдаг бол. Улааны тэнгэр гэхээр зарим нэг хэсэг нь ууртай догшин, бараг л сахиус биш араатан мэтээр бичсэн байх юм. Улааны сахиусний буулт хэцүү гэж ярьдаг юм билээ. Энэ нь юу гэсэн үг вэ ? гэхээр сахиус биед буухдаа улаач хүн тамир тэнхээгээ барж буулгадаг. Харин улааны сахиус бол махан биеийг нилээдгүй өвтгөж зовоож байж буух нь түгээмэл байдаг. Гэхдээ бас бүх улааны сахиус ингэж буудаггүи байх л даа. Улааны сахиус бусад хар, цагааны онгодоос юугаараа ялгаатай юм бэ ? гэж хүмүүс их асуудаг. Энэ нь хийж чадах үйлээрээ онгодууд хуваагддаг. Тэнгэр тэнгэрт, мөн улааны, цагааны, харын гэж ялгагддаг. Тиймээс улааны сахиус хар, цагааны онгодуудын үйлддэггүй үйлийг үйлддэг гэсэн үг. Хүмүүсийн ихэнх нь хатуу үйлийг хар л үйлддэг гэж боддог. Хатуу үйлэнд дотроо ялгаа бий. Улааны сахиус өөрөө их зөөлөн үйлэнд муу бөгөөд огт үйлддэггүй учраас үргэлж хатуу хамгаалалт, хараал жатгыг таслах амь торгоох гэх мэт хүнд үйлийг хийдэг. Мэдээж энэ үйлийг зарим харын онгодууд үйлдэж байгаа байх. Гэхдээ хар үүнээс зөөлөн үйлийг ихэнхдээ үйлддэг хамаг үйлээ шавхаж байж тун дургүй үйлддэг. Тиймээс улааны сахиус гэж тусдаа байдаг. Улааны сахиусны хувьд энэ үйл нь энгийн үйл л байдаг бөгөөд мөн л улааны сахиус харын болон цагааны онгодын үйлдэж чаддаг үйлийг үйлддэггүй. Тиймээс хар, цагаан улааны онгодын хоорондоо мөнхөд тэнцвэртэй хорвоо ертөнцийг тогтоосоор ирсэн. Хэн нь ч оройн дээд шүтээн биш. Угаас тэнгэрт бусдаас илүү шүтээн буюу бүгдийн орой болсон шүтээн байхгүй. Бүгд л мөнх хөх тэнгэртээ түвшин суух буурал дээдсүүд. Ийм амар амгалан тэнгэрийн байдлыг, доод хөрст газарт байгаа мунхаг улаач нар тэнгэрүүдийн хооронд сөргөлдөөн үүсгэж дээр доор гэх ялгааг зохион, эгэл олноо хууран мэхэлж ороо бусгаа зүйлсийг олноор нь бий болгож байна.