Огторгуй, гал, ус, шороо махбодь

Махбод

Махбод гэдэг нь Санскрит хэлнээ Маха-вхута буюу маха-их, вхута бодис хэмээсэн алив юмс үзэгдэл, бодисын уг язгуур мөн чанарыг илэрхийлсэн нэршил болно. Бодисын хамгийн эгэл бага хэсгээс эхлэн бүхүй биетийн хэмжээг гаргах ангилал хийсэн байна.
Үүнд:
1. Маш нарийн тоос
2. Хумхийн тоос
3. Төмрийн тоос
4. Усны тоос
5. Туулайн тоос
6. Хонины тоос
7. Үхрийн тоос
8. Нарны тоос.
Эдгээр нь нүдэнд үл үзэгдэнэ.
Хамгийн эгэл бага хэсэг дотор шороо, ус, гал хий махбодын шинж чанарыг хадгалсан байдаг.
Шороо махбод нь бат бөх чанартай тул бодис юмсын бие цогцсыг буй болгомуй.
Усан махбод нь чийглэг чанартай тул бодис юмсын бие цогцосыг холбон нэгтэгтүй.
Гал махбод нь халуун дулаан чанартай тул тэдгээрийг бэхжүүлэн гагнамуй.
Хий махбод нь хөнгөн хөдлөмтгий чанартай тул тэдгээрийг хөдөлгөөнд оруулан өгмүй.
Энэ мэт дөрвөн махбод нь зэргэмжлэн баримтлах, хуурах, боловсруулах, дэлгэрүүлэх үйлдлийг бүтээмүй. Энэ нь махбодын үйл мөн хэмээжээ.
Харин огторгуй махбод бол юмсын хөдлөх орон зай болно.
Таван махбод огторгуй махбодод хурна.
Таван хор бүгд мунхаг сэтгэлд хурна.
Сансар нирваан бүгд сэтгэлийн чанараас үл давна хэмээн зүйрлэж огторгуй махбодыг бусад дөрвөн махбодтойгоо нэгдмэл байх орон зайн бэлгэ чанар болохыг үзүүлжээ.