Очир

Очир буулгах мэргэ

Очир зарим газар сүм буулгах гэх энэхүү мэргэ нь нэлээд нөлөө бүхий том лам буулгадаг мэргэ байж ээ. Очир нь хонхны очрыг доош харуулж ч болдог, нум сумны сумны үзүүр, үзүүр бүхий чулуу, мод ч байж болдог гэнэ. Гол нь үзүүрээс дээж 4-н хуруу зайтай байх ёстой байдаг аж. Дээрх зэмсгүүдээс аль нэгийг нь очир буулгагч хүн авгаж бариад саванд унгаснасан арцны утаанд бариж, буулгахад зориулсан Санж Дансан гэх номыг уншихад очир нь чичэрч эхэлдэг гэжээ чичэрч буй очирыг буулгагч хүн алдалгүй сайн барих ёстой байдаг байна. Энэ үед л мэргэлүүлж буй хүн юмаа асуудаг буулгагч хүн заримдаа амаар хэлж ихэнхдээ Очирын үзүүрээр үнсэн самбар дээр зурж юмуу бичиж асуусан зүйлд хариулдаг ажээ. Асуух зүйл дууссаны дараа мөн тусгайлсан ном уншихад буухаа больдог байна. Энэхүү мэргийг хүмүүс алдсан мал эд юмс, хулгайчийг үзэхэд ихэд мэргэн гэжээ. Адуу туусан сайн эрийн араас очир атгасан хүн улаан галзуу мэт мөрөөр нь хөөж олдог гэж бичсэн байдаг. Очир, сум атгуулах гэж тусдаа зан үйл байх бөгөөд номын чадлаар хийнэ, 15-ны цагдаа юм уу адуучинд очир гарт нь бариулаад тусгай номыг уншихад хулгайчийн араас номын шидээр урайран хөөдөг ажээ. Зарим байлд үе дамжиж ирсэн сум, очир байж л байдаг. Очир нь нэг буусан хүндээ л буудаг бөгөөд үе юмуу номын авшиг дагадаггүй буулгагч хүнтэйгээ хамт шид нь төгсдөг жамтай гэнэ. Мөн очир буулгагч уруу нохой ноцвол түүнээс хойш яагаад ч буухаа больдог гэж бичжээ.

Д. Очирбатын “Мэргэ төлгө” номноос

https://www.facebook.com/groups/347633536688091/posts/39