Лам нар лүйжин тавьж буй нь

Зоч цорж

Монголын бурханы шашны аман түүх” номоос:

Ариун бурхны оронд шууд төрүүлсэн нь.
Зоч цорж гэж сүрхий лам байсан байгаа юм. Зоч хүн юм. Буг чөтгөр дардаг хүн юм байсан юм биз дээ. Энэ Ламын гэгээнийхэн, Вачгийн хөнхөр хар гэж нэрлэдэг байсан юм байна. Ламын Гэгээний хоёр лам Зоч цоржийг сорьж тэнсэхээр шийджээ. Тэр үед Зоч цорж айлд шатар тоглоод сууж байжээ. “Хоёулаа, Вангийн хөнхөр харыг сорьж үзье” гэж ярилцаад, нэгэндээ нөгөө нь ингэж хэлжээ. “Чи энд хээр жаахан сууж байгаад араас очоорой. Би Зоч цорж дээр очоод, сая нэг маань үхчлээ. Одоо яахав ээ гэж хэлье” гэж, ингэж ярилцаад Зоч цоржийн байгаа айлд орж гэнэ. Тэгээд цоржид “Манай нэг нөхөр сая хөдөө хээр өнгөрч орхилоо. Та бурхны оронд төрүүлж хайрла” гэж хэлсэн 6айна. Зоч цорж тоглоомдоо автаад анзаардаггүй гэнэ. Тэгж тэгж дахин хэлсэн чинь “Тэр болно оо. Гандан шаг” гээд л нөгөө хүнээ шалж байна гэнэ. Тэгээд цааш юм ”хэлэхгүй шатраа тоглоод байдаг. Нөгөө хүн чинь хээр үлдсэн нөхрөө хүлээгээд байдаг. Ирдэггүй. Тэгэхээр нь яав гээд хүрээд очсон чинь үнэнээсээ үхчихсэн байна гэнэ. Сүнс сүлд нь зайлахаа шахаж. Бушуухан Зоч цорж дээр давхиж ирээд “Бид хоёр танаар тоглосон юмаа. Манай нөхөр үнэхээр үхчихсэн байна. Та сэхээж хайрла” гэжээ. Зоч цорж уурлаж, шатраа шууд хумиад л “Яана гэнэ ээ, та нар. Надаар хүн алуулна гэнэ ээ” гэж загнажээ. Тэгж байтал нохой боргоод, өнөө нөхөр нь ороод ирлээ гэнэ. Тэгээд “Та яагаад намайг буцааж аваад ирэв ээ. Нэг их арц хүж анхилсан, сайхан оронд байж байтал буцаагаад аваад ирэх юм” гэж байсан гэдэг юм.