Бодь гөрөөс ба номын хүрд

Номын хүрд ба Бодь гөрөөс

Буддын шашны сүм хийдийн хаалганы дээд талд байгаа номын хүрдэн болон эр, эм бодь гөрөөс нь дараах билэгдэл утгатай ажээ:

Бурхан багш гэгээрлийг олсоныхоо дараа аглаг газар самади бясалгалд залрах цагт их тэнгэр Цамба нь мянган хэгээст хүрд, Их тэнгэр Жажин цагаан лавай өргөж ном айлдахыг хүсжээ.

Бурхан багш зөвшөөрч, ном хүрдээ эргүүлэх үед ойгоос хос бодь гөрөөс ирж номын дууг чих тавин сонсож, нүд цавчилгүй байжээ. Үүнийг үлгэрлэн бүтээсэн байдаг.

Хүрдээр бурхны зарлиг номыг төлөөлүүлэн.
Хүрдний хэгээсээр нь хутагтын найман мөр болох:
1. Зөв үзэл,
2. Зөв зоригдол,
3. Зөв амьдрал,
4. Зөв хэл,
5. Зөв үйл,
6. Зөв хичээл,
7. Зөв дурдал,
8. Зөв бясалгал.

Хоёр гөрөөсөөр нь Цамба Жажин нарыг төлөөлүүлжээ.
Чихээ сайтар сортойлгосон нь сонсох билгүүнийг, нүдээ эс цавчих нь санахын билгүүнийг, газар сууж буй нь бясалгахын билгүүнийг тус тус билэгдэх болжээ.

Нууц тарнийн билгэдэлээр бол эр бодь гөрөөс нь хамтын их амгалан, эм бодь гөрөөс нь хоосон чанарыг таньсан билгүүн харин номын хүрд нь эдгээрийн хослолыг тус тус заадаг ажээ.

Ингэж амгалан хоосныг хослуулан явсаар алив нэг бодгаль ганжираар билгэдсэн бурхны таван билгүүнийг олон гэгээрдэг ажээ.

Бүх сүмийн оройд гурван цаг, арван зүгийн хамаг бурхдын хураангуй язгуурын таван бурхныг билэгдэх Ганжирыг залсан байдаг.

Ганжирын бэлэгдэл:

1. Цэцэг нь Амитаба бурхан буюу өөр бусдыг онохуйн билгүүн.

2. Хүрд нь Вайрочана бурхан буюу номын чанарын билгүүн.

3. Хонх нь Амогасидди бурхан буюу үйлсийг бүтээхүй билгүүн.

4. Бумба нь Акчобяа бурхан буюу толь мэт билгүүн.

5. Эрдэнэ нь Ратнасамбава бурхан буюу тэгш чанарын билгүүнийг тус тус бэлэгддэг байна.