Будда - Бурхан багш

Алтангэрэл

Үүнийг чин сүсгээр уншваас Алтангэрэл судрыг уншсантай тэнцэх болно гэж зарлиглажээ.

Алтангэрэл судрын хураангуй.

Пагва Сэр-од дамбий до
Санжай дан жанчүв сэмбий тамжад ла чанцал ло
Лам Ядам Сэр-од дамба до дэ ван бо жалбо ла чанцал ло
Санжай Шагтүв ба дан
Гүн га во ла гаа зал ва
Шарибү шийрэв жий
Монгол вү зүнпрүл дан
Сэр-од дамба а да ди
До а ванбо жалбо лай
Дэ най жомдан дайжи дэ и цэ да диви да и
Сан аг жи циг ди даг га зал до
Дида дэ. Дадаята: Ними Ними Нимин Дарэ Сү барна Бра Вха Суухаа.
Жигдэн сүм нанбар жэдва лаг на зэ сүм бий чог дир лог тамжид лай даг ла сүрэн шиг сүрэн шиг. Жэй лаг на доржэй мрай жий ди винда суу хаа.

Алтангэрэл судрын ач тусаас

Хиргүй ариун Алтангэрэл судар нь судрын аймгийн хаан болой. Тэрээр ихэд ид хүчтэй хийгээд амьтны горил хүслийг хангагч, түүнчлэн хамаг амьтны амар амгалан хийгээд бодийн хутаг хүртэлх хамаг жаргаланг үүтгэгч юм. Мөн түүнчлэн энэ нь дэлхий нийтийг энх амгалантай байлгах төдийгүй өөрийг тань болоод улс орон, дэлхий даяарыг хамгаалах ихэд хүчтэй ном юм. Мөн тухайн улс орны хүн зоныг илааршуулах увдистай билээ.
Алтангэрэл судрын хамгийн онцгой эрдэм тус бол ямарваа улс орон хийгээд дэлхий дахиныг амар амгалантай нь золгуулах асар их ид хүчтэй байдагт оршдог ажээ. Түүний ач тус үнэхээр огторгуй лугаа их байдаг…
Алтангэрэл судар нь холоос олдох олзыг наашлуулж, ойртож ирсэн гарзын үүдийг хааж, айл өрх, хувь хүнд эд хөрөнгө, хишиг буяныг даллан авчрах увидастай тул айл бүр хоймортоо залваас гай барцад бүхнийг гэтэлж, эд агуурс элбэг дэлбэг, амар тайван аж төрөх бүлгээ.

Энэ дэлхий дээр амар амгалан оршоосой хэмээн хүссэн хэн бүхэн Алтангэрэл судрыг унших учиртай. Энэ нь бие, сэтгэл эрүүл саруул байх, урт удаан наслах, амжилт бүтээлээр арвин байхын тухайн ихэд чухал номын үйл юм.

Алтангэрэл судар – Golden Light sutra Mongolian – Алтангэрэл судрыг татаж авахыг хүсвэл энд дарна уу.

Судар бичгийн алтан сан- АЛТАНГЭРЭЛ /2019.04.02/

Алтангэрэл судрын тайлбар.

“Алтангэрэл судар”-ын тахилга.

Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн шунлайв, гавж С. Гантөмөр.

1-р хэсэг.

2-р хэсэг.

3-р хэсэг.