Галын бурхан

Арш галын тэнгэрийн соёрхол тахилга оршив

Бэлтгэл
Үүнд Арш (rishis) галын тэнгэрийн соёрхол тахилгыг үйлдэхийг хүсэгч бодгаль бээр жил, сарын шинэ хуучинд гараг, од, өдөр, цагийн сайн тэргүүтэнд тахих хэрэгтэй. Галан өглөгийн эд нь элдэв үр, элдэв торго, гурван цагаан (сүү, өрөм, тарга), гурван амттан (элсэн чихэр, бурам, зөгийн бал), эмийн цай, архи зэргийг бэлтгэнэ. Галын тэнгэрийн зоог болгож тэнгэрийн идээ балин, хувцас, хос торго, таван улаан, таван зул, сайхан үнэрт хүж, сан арц зэргийг тулганы дөрвөн талд бэлтгэх ба өмнө нь “Дөрвөн уст Ойр төгс эдлэгдэхүүн хүслийн таван эрдмийн тахил” тэргүүтэн болон балин зэргийг бэлтгэн тавина.
Тахилгын өмнө аврал одуулах, бодь сэтгэл, цаглашгүй дөрөв (асрахуй, нигүүлсэхүй, баясгалан, тэгш агуулах) зэргийг бясалгана.
(Аврал одуулах болон бодь сэтгэлийг бясалгах уншлага)
Бурхан, ном хийгээд хуврагийн чуулган нугуудад
Бодийг хүртэл би итгэл аврал одуулмуй
Би бээр үйлдсэн өглөг тэргүүтнийхээ үрээр
Бусдын тусын тулд бурхан бүтэх (бурхны хутгийг олох) болтугай
(Гурван удаа уншина.)
(Цаглашгүй дөрвийг бясалгах уншлага)
Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалангийн шалтгаан лугаа төгсөх болтугай
Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагацах болтугай
Хамаг амьтан зовлонгүй амгалангаас үл хагацах болтугай
Хамаг амьтан ойр холд тачаах, уурлах хоёроос хагацаж, тэгш сэтгэлээр орших болтугай. (Хэмээн гурван удаа уншина.)
(Мандал өргөх)
Газар дэлхийг хүжсээр сүрчин цэцгэс дэлгээд
Сүмбэр уул дөрвөн тив нар сараар чимсэн үүнийг
Бурхдад орон болгон зориулан өргөсний буянаар
Хамаг амьтан дээдийн ариун оронд төрөх болтугай
Ом сарва да-та га-да Идам гүрү радна мандала хамниряа даяа ми (ཨོཾ་སརྦ་ཏ་ཐཱ་ག་ཏ་ཨི་དཾ་གུ་རུ་རཏྣ་མཎྜལ་ཁཾ་ནིརྱ་ཏཱ་ཡ་མི།)
Үндсэн тахилгын уншлага
Ом сва ва-ва шүдда сарва дарма сва ва-ва шүддо хам (ཨོཾ་སྭ་བྷཱ་ཝ་ཤུདྡྷཿ སརྦ་དྷརྨཱཿ སྭ་བྷཱ་ཝ་ཤུདྡྷོ་྅ཧཾ། ). Хоосон чанарын агаараас РАМ (རཾ་) үсгээс бий болсон дүрэлзэн бадрах гурвалжин галын дунд лянхуа цэцэгсийн хүйсэнд РАМ (རཾ་) үсгээс бүтсэн эрих ба тэр огоот хувирахад Галын тэнгэр улаан лагшин, нэг нигуур, хоёр мутартай. Баруун мутартаа эрих, зүүндээ гурван үзүүрт бэрээ барьсан. Хөмсөг, сахал нь бадрах бөгөөд машид догшин ямааг хөлөглөн ширмэн гоёл чимэглэлүүдээр чимэглэсний зүрхэнд гурвалжин гал РАМ (རཾ་) үсгээр чимэн бэлгэдсэн тангаргийн зүрхэн хөрөнгөөс гэрэл цацраасан ба Эрэмгий хилэнтэй хүсэлт хааны зүүн урд зүгээс бясалгасан лугаа адилын Арш галын тэнгэр нөхөр сэлт бараа бологчдоор хүрээлүүлэн заларна уу.
(Баруун гарын эрхий хуруугаар эрүү тулан)
Ом (ཨོཾ་), Та Залрагтун залрагтун их бүднэр
Тэнгэрийн арш дээд бярман (Brahman)
Тахилгын гал мандлыг болгоохын тулд
Таалан энд үнэхээр саатан морил
Дагги хүм за, за хүм вам хо (ཏཀྐི་ཧཱུཾ་ཛཿ ཛཿཧཱུཾ་བཾ་ཧོཿ ). Тангараг лугаа хоёр үгүй нэгэн мөн чанартай болон хувирлаа.
Тийн их арш галын тэнгэр
Тангараг урьдын амлалтаа үл огоорохуйд
Тэнгэр нүгүүдийн хэл нь гал бөгөөд
Тахилгын гал үүнээ оршин соёрх оо
Галын тэнгэрийн хэл ХҮМ (ཧཱུཾ་)-аас бий болсон очрын нэгэн үзүүрийн байдалтай боллоо.
(Ойр төгс эдлэгдэхүүн хүслийн таван эрдмийн тахилыг тахилын шүлэглэл болон тарни төдөөгөөр өргөхдөө эхлээд дөрвөн усыг өргөх ба эхний ус өргөх нь)
Тансаг бөгөөд ариун сэтгэлд зохистой
Тарнийн дээд СЭРҮҮН СҮЧИГ эдгээрийг
Танд би бээр сүсэглэн өргөе
Таалан болгоогоод надад ач тусаа хайрла
Ом, агни е, са ба-ри ба-ра БРОГША НАМ брадизца хүм сваха (ཨོཾ་ཨགྣི་ཡེ་ས་བ་རི་ལྦཱ་ར་པྲོཀྵ་ཎཾ་པྲ་ཏཱི་ཙྪ་ཧཱུཾ་སྭཱཧཱ།)
(Хоёр дахь ус өргөх нь)
Тансаг бөгөөд ариун сэтгэлд зохистой
Тарнийн дээд НИГУУРЫН УГААЛ УС эдгээрийг
Танд би бээр сүсэглэн өргөе
Таалан болгоогоод надад ач тусаа хайрла
Ом, агни е, са ба-ри ба-ра АНЯ-ЗА НАМ бради зца хүм сваха (ཨོཾ་ཨགྣི་ཡེ་ས་བ་རི་ལྦཱ་ར་ཨཉྫ་མ་ཎཾ་པྲ་ཏཱི་ཙྪ་ཧཱུཾ་སྭཱཧཱ།)
(Гурав дахь ус өргөх нь)
Тансаг бөгөөд ариун сэтгэлд зохистой
Тарнийн дээд ТАВАГ УС эдгээрийг
Танд би бээр сүсэглэн өргөе
Таалан болгоогоод надад ач тусаа хайрла
Ом, агни е, са ба-ри ба-ра АРГАМ бради зца хүм сваха (ཨོཾ་ཨགྣི་ཡེ་ས་བ་རི་ལྦཱ་ར་ཨརྒྷཾ་པྲ་ཏཱི་ཙྪ་ཧཱུཾ་སྭཱཧཱ།)
(Дөрөв дэх ус өргөх нь)
Тансаг бөгөөд ариун сэтгэлд зохистой
Тарнийн дээд ӨЛМИЙ СЭРҮҮЦҮҮЛЭГЧ (хөлийн угаал) эдгээрийг
Танд би бээр сүсэглэн өргөе
Таалан болгоогоод надад ач тусаа хайрла
Ом, агни е, са ба-ри ба-ра БА-ДЯМ бради зца хүм сваха (ཨོཾ་ཨགྣི་ཡེ་ས་བ་རི་ལྦཱ་ར་པཱདྱཾ་པྲ་ཏཱི་ཙྪ་ཧཱུཾ་སྭཱཧཱ།).
(Бусдыг нь өргөхөд эхлээд цэцгэс өрөх нь)
Тансаг бөгөөд ариун сэтгэлд зохистой
Тэнгэрийн дээд ЦЭЦГЭС үүнийг
Тулганы тэнгэр нөхөр бараа бологчдод өргөе
Таалан болгоогоод сахин хамгаалж соёрх
Ом, агни е, са ба-ри ба-ра БҮШБИ бради зца хүм сваха (ཨོཾ་ཨགྣི་ཡེ་ས་བ་རི་ལྦཱ་ར་པུཥྤེ་པྲ་ཏཱི་ཙྪ་ཧཱུཾ་སྭཱཧཱ།)
(Хүж үнэртэн өрөх нь)
Тансаг бөгөөд ариун сэтгэлд зохистой
Тэнгэрийн дээд ХҮЖ үүнийг
Тулганы тэнгэр нөхөр бараа бологчдод өргөе
Таалан болгоогоод сахин хамгаалж соёрх
Ом, агни е, са ба-ри ба-ра ДҮ-БЭ бради зца хүм сваха (ཨོཾ་ཨགྣི་ཡེ་ས་བ་རི་ལྦཱ་ར་དྷུ་པེ་པྲ་ཏཱི་ཙྪ་ཧཱུཾ་སྭཱཧཱ།)
(Зул өрөх нь)
Тансаг бөгөөд ариун сэтгэлд зохистой
Тэнгэрийн дээд ЗУЛ үүнийг
Тулганы тэнгэр нөхөр бараа бологчдод өргөе
Таалан болгоогоод сахин хамгаалж соёрх
Ом, агни е, са ба-ри ба-ра А-ЛОГЭ бради зца хүм сваха (ཨོཾ་ཨགྣི་ཡེ་ས་བ་རི་ལྦཱ་ར་ཨཱ་ལོ་ཀེ་པྲ་ཏཱི་ཙྪ་ཧཱུཾ་སྭཱཧཱ། )
(Анхилам үнэрт ус өрөх нь)
Тансаг бөгөөд ариун сэтгэлд зохистой
Тэнгэрийн дээд АНХИЛАМ ҮНЭРТ УС үүнийг
Тулганы тэнгэр нөхөр бараа бологчдод өргөе
Таалан болгоогоод сахин хамгаалж соёрх
Ом, агни е, са ба-ри ба-ра ГАНДЭ бради зца хүм сваха (ཨོཾ་ཨགྣི་ཡེ་ས་བ་རི་ལྦཱ་ར་གནྡྷེ་པྲ་ཏཱི་ཙྪ་ཧཱུཾ་སྭཱཧཱ།)
(Тахилын зоог өрөх нь)
Тансаг бөгөөд ариун сэтгэлд зохистой
Тэнгэрийн дээд ТАХИЛЫН ЗООГ үүнийг
Тулганы тэнгэр нөхөр бараа бологчдод өргөе
Таалан болгоогоод сахин хамгаалж соёрх
Ом, агни е, са ба-ри ба-ра НЭ-ВИДЯ бради зца хүм сваха (ཨོཾ་ཨགྣི་ཡེ་ས་བ་རི་ལྦཱ་ར་ནཻ་ལྦི་དྱ་པྲ་ཏཱི་ཙྪ་ཧཱུཾ་སྭཱཧཱ། )
(Аялгуу хөгжим өрөх нь)
Тансаг бөгөөд ариун сэтгэлд зохистой
Тэнгэрийн дээд ХӨГ АЯЛГУУ үүнийг
Тулганы тэнгэр нөхөр бараа бологчдод өргөе
Таалан болгоогоод сахин хамгаалж соёрх
Ом, агни е, са ба-ри ба-ра ШАБ-ДА бради заца хүм сваха (ཨོཾ་ཨགྣི་ཡེ་ས་བ་རི་ལྦཱ་ར་ཤཔྟ་པྲ་ཏཱི་ཙྪ་ཧཱུཾ་སྭཱཧཱ། …гээд хонх тэргүүтнийг дугарган аялгуу өргөнө)
(Мөргөл)
Түлэгдэхүүнийг зооглогч буюу галын тэнгэр
Тэнцэшгүй хаан арш адын эзэн
Тэртээ зүүн урд зүгийн тэнгэрийн чуулган сэлтэд
Тахил магтаал өргөөд мөргөлийг ч үйлдье
(Түлэгдэхүүн тахил өргөх нь)
Энгүй огторгуйн хязгаар орчлонгийн анханд
Эцэг нь Цагаан аянгын сум бөгөөд
Эх нь Газрыг эмнэгч Шилэн очир мөн
Энэ хүү нь Өөрөө бадрагч түүдэг гал ба
Голомтын тэнгэрийг өглөгийн эзэн энд тахья
Аргын мөн чанар нь Аянгын сум мөн
Билгийн мөн чанар Шилэн-Очир мөн
Арга билиг хосолсон нь Өөрөө бадрагч мөн
Голомтын тэнгэрийг өглөгийн эзэн энд тахья
Гол уг болох Сум Очир эвцэлдсэнээс гарсан
Гадаад шалтгаан нь газрын зүрхэн, өвсөн эм
Гарах үр нь галын тэнгэр дэвүүрээр бадрагч
Голомтын тэнгэрийг өглөгийн эзэн энд тахья
(Будаа тариа өргөх нь)
Арш галын тэнгэр нөхөр бараа бологчдод
Ариун тэнгэрийн идээг арвидуулахын тулд
Арвин үр тарианы тахил үүгээр
Голомтын тэнгэрийг өглөгийн эзэн энд тахья
(Хувцас, торго өргөх нь)
Бярман галын тэнгэр нөхөр бараа бологчдод
Бас тэнгэр хүмүүний төгс эдлэлийг арвидуулахын тулд
Барагдашгүй торго хувцасны тахил үүгээр
Голомтын тэнгэрийг өглөгийн эзэн энд тахья
(Амттан өргөх нь)
Галын тэнгэр хаан нөхөр бараа бологчдод
Газар дэлхийн идээ ундааг арвидуулахын тулд
Гурван цагаан гурван амттаны тахил үүгээр
Голомтын тэнгэрийг өглөгийн эзэн энд тахья
(Шар тос өргөх нь)
Зүүн өмнө зүгийн хаан нөхөр бараа бологчдод
Заяат тэнгэр хүмүүний гэрэл гэгээг арвидуулахын тулд
Захгүй их зулын тахил үүгээр
Голомтын тэнгэрийг өглөгийн эзэн энд тахья
(Арц, эмийн ургамал тэргүүтэн өргөх нь)
Тэнгэрийн арш нөхөр бараа бологчдод
Тарчлаагч элдэв өвчнийг арилгуулахын тулд
Тааламжит эмийн дээд тахил үүгээр
Голомтын тэнгэрийг өглөгийн эзэн энд тахье
(Архи өргөх нь)
Хүслийн хаан нөхөр бараа бологчдод
Хамаг галын язгуурыг арвидуулахын тулд
Хатуу архи цай рашааны тахил үүгээр
Голомтын тэнгэрийг өглөгийн эзэн энд тахья
(Хос хувцас өргөх нь)
Нимгэн зөөлөн бөгөөд хөнгөн тэнгэрийн хувцсыг
Нэгэнт үл урвах очрын лагшинг олсонд
Няцашгүй чин сэтгэлээр сүсэглэн өргөснөөр
Над адил нь ч очрын лагшинг олох болтугай
Ом базар ва-сая е сваха (ཨོཾ་བཛྲ་ཝ་སྱ་ཡེ་སྭཱཧཱ།)
(Зоог өргөх нь)
Сэтгэл булаах зуун амт төгс нигуурын идээ
Сайтар найруулсан үүнийг бурхад бодисадва нарт
Сүсэглэн өргөснөөр эдгээр амьтад бүгд
Самадийн төгс учралт идээг эдлэх болтугай
Ом базар ва-сая е сваха (ཨོཾ་བཛྲ་ཏམ་བུ་ལ་ཡེ་སྭཱཧཱ།)
(Мөргөл)
Түлэгдэхүүнийг зооглогч буюу галын тэнгэр
Тэнцэшгүй хаан арш адын эзэн
Тэртээ зүүн урд зүгийн тэнгэрийн чуулган сэлтэд
Тахил магтаал өргөөд мөргөлийг ч үйлдье
(Үйлсээ даатгах нь)
Тахилын өглөг балин үүнийг болгоогоод
Аминчлан егзөр бид нөхөр сэлтэд
Айх өвчингүй ба урт нас эрх баялаг
Авхаалж самбаа хувь завшаан яруу алдар
Арвин их төгс эдлэлийг олуулах бөгөөд
Амарлиулах дэлгэрүүлэх тэргүүтэн үйлийн
Агуу шид бүтээл бүгдийг надад хайрла
Ариун тангарагтан бээр намайг сахин хамгаал
Алгасалгүй шид бүгдээр надтай ханьсан нөхөрлө
Аливаа цаг бусын үхэл ба элдэв өвчин
Ад зэтгэр бэрхшээл бүгдийг даран сөнөө
Адгийн муу зүүд болоод муу ёр
Аюулт хараал жатга бүгдийг үгүй хийгтун
Сансар ертөнцийн амгалан болоод ургамал ногоо
Сац үр тариа арвидан юмс дэлгэрээд
Сайн сайхан бүхэн хотол чуулах ба
Санасан хэрэг бүгд сэтгэлчлэн бүтэх болтугай (Хэмээн үйлсээ даатгана).
(Хүлцэл өчих нь)
Ямарваа нэг байдлаар миний оюун мунхуурснаар
Ямар нэгэн гэмт үйл өчүүхэн үйлдсэн ч
Ялгалгүй алины тулд амьтныг аврагч тул
Ямагт итгэлт та тэр бүгдийг өршөөн соёрх
(хэмээх тэргүүтэн гэмшингүйгээр хүлцэл өчих бөгөөд шид бүтээл айлтгах ба Зуун үет тарни урин уншина.)
(Зуун үет тарни нь:)
Ом базар са-два сама яа,
Манү балаяа,
Базар са-два дэнова дишта,
Дирдхо мэ-вава,
Сү доха-ё мэ-вава,
Сү боха-ё мэ-вава
Анү рагдо мэ-вава,
Сарва сидди мэ-бра язца,
Сарва гарма сү-за мэ,
Зиддам шриям гүрү хүм,
Ха-ха ха-ха хо вага вана сарва дата гада базар ма-мэ мүниза,
Базар вава
Маха сама я садва а хүм пад. (Болбол гурав унших хэрэгтэй)
Бүхий л өөрийн болоод бусдын тусыг
Бүтээх түлэгдэхүүнийг зооглон морилоод
Бас цагтаа эргэн залрах ба
Бидний шид бүтээл бүгдийг бүтээн соёрх
Ом а базар мү (ཨོཾ་ཨ་བཛྲ་མུཿ).
Билгүүнт галын тэнгэр өөрийн оронд морилж, Тангарагтан бадарсан галын байдалд хувирлаа. (Хэмээсний дараа зориулга, ерөөл, өлзий билгийн үгсээр чимэглэн үлдэх болой.)
(Энд “Цагийг тохинуулагч залбирал” буюу “Жинлавчогзол уншина).
Сан ариусгалын зан үйл нь
Аяа, Зүүн өмнө зүгийн галын тэнгэрийн орд харшаас
Зүгийг тэтгэгч хаан галын тэнгэр нөхөр бараа бологчдыг
Засваргүй бат сүсгийн сэтгэлээр урин залбаас
Зарлиг тангаргийн эрхээр орон үүнээ залран мориллоо
Цаглашгүй бадрах билгүүний галд
Цагаан улаан зандан, зади ба
Цагаан хүж, гүргүм, гүгүл болоод
Зургаан сайн (задь, жугам, гүргэм, лиш, сүгмэл, гагол), тосон талхлаг (чэ-мар) тэргүүтэн
Олон зүйл хүж мянган ариусгалын эдийг
Онцгойлон хольж найруулсныг галд уугиулснаар
Огторгуйн эн бүгдийг утаан үүлс дүүргэх бөгөөд
Оройн арш язгуурын эзэн Эрдэнэ гарсан (Ratnasambhava)-д ариусгал өргөе
Амьтны тусад зүүн өмнө зовхист орших
Агуу билгүүний итгэлт язгуурын эзэн бурхан
Авид (Amitabha) ба цагаан нөхөр бараа бологчдод ариусгал өргөе
Арван зүгийн бурхад бодисадва сэлтэд ариутгал өргөе
Итгэлт Махгал (Mahakala) нөхөр бараа бологчдод ариусгал өргөе
Ивээгч Даггираза нөхөр бараа бологчдод ариусгал өргөе
Их арш нөхөр бараа бологчдод ариусгал өргөе
Их бярман нөхөр бараа бологчдод ариусгал өргөе
Хаан галын тэнгэр нөхөр бараа бологчдод ариусгал өргөе
Хамаг тэнгэр лус газрын эзэд сэлтэд ариусгал өргөе
Ханхлах ариусгалын тахил үүгээр тааллыг хангая
Ханаад доройтол гэм бүгдийг арилгах болтугай
Нийт егзөр багш шавь нөхөр сэлтийн
Нэрвэлт өвчин ад зэтгэрийг амарлиулан зохиогтун
Нарийн гурван суртгаал тэргүүтэн эрдмүүд ба
Нас болоод буян хишгийг дэлгэрүүлэн зохиогтун
Хүмүүн тэнгэр ягчис хүчтэн нар ба
Хамаг гурван ертөнцийг эрхэнд хураахуйд зохиогтун
Хорлолт шашны дайсан тотгор бүгдийг
Хатуугаар эцэслэн таслахын үйлсийг зохиогтун
Хураан товчилбоос санасан хэрэг бүгдийг сэтгэлчлэн бүтээж
Харшлах шалгаан саад тотгор бүхнийг эцэслэн амарлиулаад
Ханьцашгүй дээд болон нийтийн шидийг хайрлан соёрх оо
Хишиг даллага нь
Аяа, Арван зүгийн хотол чуулган ариун буян хишиг тэр
Дээд зүгийн тэнгэрийн орд харшаас
Тэнгэрийн төгс эдлэл буян хишиг түүнийг
Эдүгээ хишиг ба буян хишигт хурайлан даллая
(Эдүгээ буян хишигт авахаар хурайлан даллая)
Доод зүгийн лусын орд харшаас
Лусын төгс эдлэл буян хишиг түүнийг
Эдүгээ хишиг ба буян хишигт хурайлан даллая
Ягчис хүчтэний буян хишиг түүнийг
Эдүгээ хишиг ба буян хишигт хурайлан даллая
Хаан түшмэд хатан язгуур үндэс түүнийг
Эдүгээ хишиг ба буян хишигт хурайлан даллая
Хүслийн таван эрдэм ба долоон эрдэнийг
Эдүгээ хишиг ба буян хишигт хурайлан даллая
Өлзий хутгийн найман тэмдэг, найман эдийг
Эдүгээ хишиг ба буян хишигт хурайлан даллая
Хүч төгс морин эрдэнэ ямаа хонь тэргүүтнийг
Эдүгээ хишиг ба буян хишигт хурайлан даллая
Эд баялаг төгс эдлэл түүнийг
Эдүгээ хишиг ба буян хишигт хурайлан даллая
Өлзий хутаг хотол чуулсан буян хишгүүдийг
Эдүгээ хишиг ба буян хишигт хурайлан даллая
Буян хишиг үл урвахын өлзий хутаг орших болтугай
(Хэмээн галын тэнгэрийн соёрхол тахилга буян хишгийн даллага энэ нь Ловон Бадмасамбава (acarya Padmakara, Padmasambhava, Бадамжунай) бээр Ти-срондэзан хаанд айлдсан болой. )
(Зориулга ерөөл)
Баатар Манзушир ямар мэт болгоосон
Бас Самандбадраа нь ч түүнчлэн бөгөөд
Бурхад тэднийг даган суралцахын тулд би
Буян эдгээр бүгдийг машид зориулъя.
Сайн гурван цагт залрах бурхад бүгд
Сайшаан зориулга алин дээдэлсэн түүгээр
Санан буяны үндэс эдгээр бүхнээ ч би
Сайн явдлын тухайд машид зориулъя
Өвдсөн нэгэн нь өвчнөөсөө
Өнөд гэтлэх болтугай
Өвдөөгүй нэгэн нь хэзээ ч
Өртөж битгий өвдөөсэй
Бид бүгдийн зөв хүсэл санасан хэрэг бүгд
Барцадгүйгээр аяндаа сэтгэлчлэн бүтэж
Балагт өвчин, ад тэргүүтэн саад тотгоруудыг
Бушуу түргэнээ амарлиулан адислан тэтгэж соёрх
Орчуулсан Ж.Д
“Эрдэнэмандал” хийдийн дэргэдэх “Баян-Эрхт” шашны дунд сургууль.
2021.02.05.