Зонхова Зонхов

Богд лам Зонхова

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Богд лам Зонхова.

Цог төгөлдөр язгуурын лам эрдэнэ
Орой зулайд минь лянхуа, сарны дээр оршин
Зарлигийн их ачийн үүднээс даган бариад
Лагшин, зарлиг, тааллын шид бүтээлийг хайрлагтун.
Зоригдол үгүй энэрэхүйн их сан Арьяабал
Хир үгүй айлдлын эрхэт Манзушри
Шулмасын аймгийг хоцроолгүй дарагч Очирваань
Цастны мэргэдийн оройн чимэг Зонхова
Сумадгирдийн өлмийд өчирлөгийг талбимуй.
“Ум Аа Гүрү Базардара Сумадигирди Сидди Хум Хум”
Цог төгөлдөр язгуурын лам эрдэнэ
Миний зүрхнээ лянхуа, сарны дээр оршин
Зарлигийн их ачийн үүднээс даган бариад
Лагшин, зарлиг, тааллын шид бүтээлээ хайрлагтун.
Төрөл тутамд минь Ялгуусан Богд лам бээр
Дээд хөлгөний буяны садан бодтой зохиосны хүчээр
Ялгуусаны сайшаасан сайн мөр үүнээс
Агшин төдийд ч буцах минь бүү болтугай.

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Увш Нидъяашанди – Хорин есөн бурханы бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд – avralt burhad.pdf