Манзуширийн хамт Мажиглавдонма

Бодь мөрийн ерөөл

Өнө эртнээс хичээсэн хоёр чуулган ба
Огторгуй лугаа уужим хураасан алин буянаар
Оюунгүй мунхгаар сохорсон орчлонгийн хамаг амьтан
Өөд залахын эрхэт бурхан нь болох болтугай.

Түүгээр ч үл барам Манзушир бээр энэрхүйгээр
Насан туршид дагуулан барьснаар
Шашны зэрэг ариун мөрийн дээд бүгдийг
Олж бүтээн эзэмшин бурхдыг би баясгах болтугай.

Ямарчлан онохын мөрийн оньс
Хүчтэй хатуу энэрэхүйн талбилтаар
Амьтны сэтгэлийн харанхуйг арилгаж
Ялгуусны шашныг өнөд барих минь болтугай.
Бурхад, бодьсадва нарын гайхамшигт үйлсээр
Сайтар бүтэх бодь мөрийн зэргээр
Гэтлэхүйг хүсээчдийн сэтгэл, цогоор хөтлөгдөөд
Ялгуусны зохиол өнөд тэтгэгдэх болтугай.

Сайн мөр жигдэлсэн зохилдохуйн нөхцөл бүрдээд
Саар гэмийн харшлахуйн шалтгаан амирлаад
Хүн болоод хамаг амьтан төрөл тутамдаа
Бурхны сайшаасан маш ариун мөрөөс үл хагацах болтугай.

Хөлгөний дээд номын арван явдалд
Ёсчлон үйлдэж, хичээн бүтээх үест
Бодь сэтгэлтэн үргэлжид нөхөр болоод
Өлзий хутгийн далайгаар зүг бүхэн дүүрэх болтугай.

Эрдэнэ мэт дээдийн бодь сэтгэл
Эс төрсөн нэгэнд төрөх болтугай.
Төрсөн тэр сэтгэл нь ч үл доройтоод
Дэвжин дээшилж дэлгэрэх болтугай.