Зонхова Зонхов

Бодь мөрийн зэрэг

Зовлон гэж юу вэ?

Хүн төрөлхтөн бүхий л цаг хугацаанд амгалан жаргаланг эрэлхийлж ирсэн. Амар амгаланг олохын тулд түүний эсрэг тал болох зовлонг танин мэдэхийг буддын сургаалд номлодог. Зовлонг нарийн танин мэдэх нь аз жаргал амар амгалан учир шалтгааны үүднээс олж мэдэх бүтээлч арга зам мөн. Бодь мөрийн зэрэгт дунд төрөлхийтний мөрийн хэсэгт ялангуяа дөрвөн үнэний сургаалийг судлах явцад зовлон түүний шалтгаан гарах арга замын талаар өгүүлнэ. Ерөнхийдээ гурван янз зовлон байна хэмээнэ. Хүнд мэдэгдэх хэлбэрээр нь зовлонгийн зовлон, урвахуйн зовлон, түгээмэл хуран үйлдэхүйн зовлон хэмээн гурав хуваана. Бид ихэвчилэн шууд зовлонгын хэлбэрээр ирж буй зовлонд ач холбогдол өгөх бөгөөд дүрээ нууцалсан эсвэл далд хэлбэрээр байгаа зовлонг төдийлэн мэддэггүй ажээ.

Бодь мөрийн зэрэг 1 | Дунд төрөлхтөн

Бид эрдэнэт хүний төрлийг авсан ч уур мунхаг, эго шунал тэргүүтнээсээ ангижраагүй байдаг нь ихэнхи зонхи нь. Бага төрөлхийтний мөрийн үест энэ насны сайн сайхан амьдрал төдийд шунан дурлах хандлагатай байдаг. Харин дунд төрлөхийтний үест алс хэтийн нирваан амгаланд зорьсон хандлага давамгайлна. Гэвч өөрийн амгалан төдийд нирвааныг зорьсон байх тул зовлонгийн мөн чанараас үнэмлэхүй ангижраагүй болой. Бага дунд төрөлхийтний энэрэл хайр нь жинхэнэ хайр энэрэл бус өөрийгээ хайрлах шунал лугаа холилдсон хэв шинжтэй байна. Аливаа сайн үйл үйлдэл нь ч өөрийн амгалан лугаа шунасан сэтгэлд ихэвчилэн суурилагдсан байна.

Бодь мөрийн зэрэг 2 | Дөрвөн үнэн

Хүний амьдралын гол зорилго аз жаргалтай байхад чиглэгддэг. Аз жаргалыг олохын тулд түүнийг бий болгодог шалтгааныг танин мэдэх хэрэгтэй. Aз жаргалыг бий болгодог шалтгаан буюу уг үндэс нь мэдлэг \танин мэдэхүй\ юм. Мунхаг буюу танин мэдэхгүй байх нь зовлонгийн уг шалтаан. Тиймээс зовлонг, түүний хийсвэр болохыг, түүнээс гарах арга зам нь хүнээс өөрөөс шалтгаалдаг болохыг шинжлэн судлах талаар “Бодь мөрийн зэрэг” номд сургана. Буддизм нь мэдлэгийг эзэмших нь аз жаргалд хүрэх дээд арга зам гэж үздэг. Өөрөөр хэлбэл мэдлэгийг чухалчилсан сургааль мөн.

Бодь мөрийн зэрэг | Сэтгэлийн есөн оршихуй | I хэсэг

Бясалгал нь дотроо ажиглан бясалгах, агуулан бясалгах гэж 2 төрөл байна. Ажиглан бясалгана /analytical meditation, cognitive-behavioral therapy/ гэдэг нь учир шалтгааны үүднээс бясалгана гэсэн үг. Агуулан бясалгана /single pointed meditation/ гэдэг нь тухайн нэг зүйл дээрээ тогтоон төвлөрч бясалгахыг хэлнэ. Шинайг заавал төвлөрч бясалгаж олно уу гэхээс бус ажиглан бясалгалаар анхлан суралцагч бол олж чадахгүй юм. Тиймээс заавал сэтгэлээ нэг зүйл дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Сэтгэл нэг зүйл дээрээ төвлөрөх үед саад болдог зүйл нь алгасрал юм. Алгасрал нь хэрэв дотогшоо алгасарч байвал живж байна, гадагшаа алгасарч байвал цацрах буюу догширч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл живэх гэдэг нь дотроо зорилтоо мартаад, зоригдол нь бүдгэрээд сүүлдээ нойр хүрэх гэх мэт дотогшоо болохыг хэлнэ. Живэх, догширох хоёр алгасаралыг байхгүй болгочихвол сэтгэл аяндаа тогтох бөгөөд сэтгэл өөрөө амирлан орших болно.

Бодь мөрийн зэрэг | Сэтгэлийн есөн оршихуй | II хэсэг

1. Дотогш агуулах

“Сэтгэлийг зөвхөн дотоодод агуулах буюу 1-р самади нь гадны элдэв бодол бүгдээс сэтгэлээ хураагаад увдисыг сонссоны дагуу дотоодын зоригдолд тушаахыг хэлнэ. Зоригдол гэдэг нь бидний бясалгаж буй зүйлийг хэлнэ.”

Бодь мөрийн зэрэг | Сэтгэлийн есөн оршихуй | III хэсэг

2. Үргэлжлүүлэн агуулах “Зоригдолдоон сэтгэл нь алгасаралгүйгээр үргэлжлэлийг бага зэрэг уртасгаж чадах тийм самадийг 2-р самади гэнэ.

3. Дахин агуулах “Өчүүхэн дадаад дурьдлаар сэтгэлээ алгасарахыг түргэн мэдээд эргэж зоригдол дээр нь тушаадаг самадиг хэлнэ.

Бодь мөрийн зэрэг | Амирлан оршихуй | I хэсэг

Анхаарлаа төвлөрүүлэх чадвар бол бидний амьдралд хүчтэй нөлөө үзүүлдэг зүйл. Яагаад бид ямар нэг ажлыг амжилттай сайн хийж болохгүй байна вэ? Энэ нь сэтгэл хөдлөл болон алмайрлаас болж анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байгаатай ихээхэн холбоотой.

Бодь мөрийн зэрэг | Амирлан оршихуй II хэсэг

Бүрэн амирласан анхаарал хэмээх энэхүү шатанд хүрэх үед таны сэтгэл маш гүнзгий амирлаж, дөнгөж бага зэргийн догширол болон живэлтийн саадтайгаар нэг суухдаа наад тал нь хоёр цаг хөдлөлгүй сууж бясалгах чадалтай болсон байна хэмээжээ.

Бодь мөрийн зэрэг | Амирлан оршихуй | III хэсэг

Сэтгэлийг угийн төлөвт оруулах үед та бүр ч цөөхөн зүйлийг хийдэг. Одоо бол та бодол байхгүй байлгахыг оролдохоо больдог.

Бодь мөрийн зэрэг | Aмирлан оршихуй | IV хэсэг

Самадийг бүтээхэд

  1. Зохилдонгуй орноо орших
  2. Хүсэл багатай байх
  3. Болин мэдэлтэй байх
  4. Элдэв олон үйлдлийг тэвчих
  5. Ёс суртахуунтай байх
  6. Тийн атгаг тэргүүтнийг тэвчих эдгээр зургаан нөхцөл бүрдүүлэх шаардлагатай.

Бодь мөрийн зэрэг | Амирлан оршихуй | V хэсэг

Бясалгалын үед хэрхэн суух

  1. Хөл очир завилгаагаар
  2. Хоёр гарыг тэгш агуулах
  3. Нурууг сум мэт тэгшлэх
  4. Хоёр мөрийг шувууны далавч мэт цогнойлгох
  5. Хоолойг өвчүүнд бөхийх төдий
  6. Харцыг хамрын үзүүрт буулгах
  7. Хэлний үзүүрийг тагнайд найруулах

Бодь мөрийн зэрэг | Бодь сэтгэлийг бүтээхүй | IV хэсэг

Асрахуйг бясалгах нь өөрийн ээж шиг сэтгэлд хоногшсон олон амьтанд зориод зовлонгоос нь ангижруулья амгалан жаргаланд нь учруулья хүчтэй хатуу бодож дадуулах болой. Энэхүү мэдрэмж үргэлжид сэтгэлд бодитой төрвөөс эцэг тэргүүтэн садан төрлүүд, болон ердийн хүмүүс, цаашлаад амьтад бүр дайснаа хүртэл амгалан жаргаланд хүргэх санаа төрөх хүртэл бясалгаж сурах замаар биеллээ олно.

Бодь мөрийн зэрэг | Бодь сэтгэлийг үүсгэхүй | V хэсэг

Нигүүлсэхүй сэтгэл болвоос хамаг амьтанд зорьсон ямар нэг шунасан сэтгэлийн үүднээс бус, өөрт тусалсан эсвэл садан төрөл учраас бус, хорлосон ч хувирахгүй урвахгүй, учир шалтгаанд тулгуурласан хувирашгүй сэтгэл байх юм.

Бодь мөрийн зэрэг | Үлэмжид үзэхүй

Амирлан оршихуйд суурилан юмс үзэгдлийн үнэмлэхүй орших мөн чанарын утгыг чанх зөв магадлан мэдэх билэг оюуныг эрэлхийлэх үлэмж үзэхүйг бясалгах хэрэгтэй бөгөөд дияаныг олсон төдий амгаланд ханах эс мэдэх нь бурхны шашинтны ёс болой. Билэг оюунаар нисваанисын ёзоорыг эс тасалваас зовлонгоос гэтэлж төгс амгаланд хүрч чадахгүй.

Бодь мөрийн зэрэг | Yлэмжид үзэхүй | II хэсэг

Шинжлэх ухаан нь өнөө цагт материaллаг зүйлс болон таван мэдрэхүйд баригдах мэдлэгт илүү түлхүү судалгаа шинжлэл хийжээ. Мөн логик сэтгэлгээнд мэдрэгдэх өчүүхэн далд мэдэгдэхүүнд ч нэвтэрч харин машид нууц орших мэдэгдэхүүнд энгийн мэдрэхүй багаж хэрэгсэлээр хандах нь тус болохгүй. Амирлан оршихуйд суурилсан хоосон чанарт зоригдсон бясалгалаар эзлэгдсэн билиг ухаан үүний утгыг тайлна. учир нь тэдгээр мэдэгдэхүүн сэтгэлийн нарийн орны судлагдхуун юм.

Бодь мөрийн зэрэг | Үлэмжид үзэхүй | III хэсэг

Бодь мөрийн зэрэг | Дандарын ёсонд суралцах | I хэсэг

Амирлан оршихуйд шүтээд тус тусад нь онох билгүүнээр ажиглан бясалгаж үйлдсэнээр хянамгайлан үйлдэх тэргүүтэн сэтгэлийн дөрвөн үйлдэл ч мөн үлэмж үзэхүйн үест төрснөөр амирлан орших үлэмж үзэх хоёр хослон орох болой.

Бодь мөрийн зэрэг | Дандарын ёсонд суралцах | II хэсэг

Судар тарнийн ёс аль алинд суралцахын өмнөтгөл багшийг шүтэх ёсноос үзэмж үзэхүй хүртэлх мөр нийтэд суралцаад төгссөний эцэст урьд суралцсан түүндээ ханан мэдэх бус эргэлзээ үгүйгээр очирт хөлгөний мөрт чинагш суралцаж эхлэх хэрэгтэй тухай энд гарна.

Бодь мөрийн зэрэг | Дандарын ёсонд суралцах | III хэсэг

Тарнийн ёсны нийтлэг бус тэвчигдхүүн нь юмс үзэгдэл, оюун сэтгэхүй, түгээмэл төрөхүй зэргийг ерийн үзэгдэлд бодон шунах эгэлийн атхаг юм. Түүнийг тэвчих нь орон ахуй, сүнсэнд шүтэн орших бие, тэдгээрийн эдлэх төгс эдлэлийг ердийн үзэгдэл эс сэтгэн ялгамжаат хот мандал, бурхдын лагшинд урвуулах аргыг үүсгэхийн зэрэг суралцах мөн болой…

Бодь мөрийн зэрэг | Билгүүний барамид 1

Хүн муу сэтгэл, орчин ахуйдаа баригдан үнэмлэхүй мөн чанарыг таних билэг ухаанаа эс хөгжүүлэх нь харах нүдээ эс ашиглан харанхуй газар суух лугаа адил. Билгүүн хэмээх нь алив юмс үзэгдлийг нарийвчлан мэдэх ухааны үйлдлийг хэлэх бөгөөд энд гарч буй билэг ухаан нь ботьсадвын эзэмших таван их ухааны оронд мэргэжсэн билэг ухааны талаарх мэдлэг юм.

Бодь мөрийн зэрэг | Билгүүний барамид 2

Аливаа юмс үзэгдлийг машид нарийн ялган таньсан мэдлэг нь билгүүний мөн чанар бөгөөд энэ үес ухааны их таван орноо мэргэжсэн Бодьсадвын билэг ухааны талаар голлон ярилцах юм. Их таван ухаан нь

  1. Учир шалтгааны ухаан,
  2. Дуун ухаан,
  3. Урлах ухаан,
  4. Анагаах ухаан,
  5. Дотоод ухаан бөгөөд бодьсадва эдгээр ухааны орон бүхэнд мэргэжих нь нигүүлсэхүй сэтгэлээр олны тусыг бүтээхүйд зориулагдах болой. Үнэмлэхүй утгын таних билгүүн, Харьцангуй утгыг таних билгүүн, олны тусыг бүтээх билгүүн гэж гурван янз байна.

Бодь мөрийн зэрэг | Билгүүний барамид 3

Ухаан, боловсрол хүний амьдралын гол чиглүүлэх үүрэг гүйцэтгэх мэт билгүүн нь гэгээрлийн мөрийг зул мэт гийгүүлнэ. Бурхны сургаалиуд дотроос билгийн чинадад хүрэхүйн арга замыг үзүүлсэн судар нь хамгийн эрхэмд тооцогдоно. Гол мөрөн Ганга мөрөнд нийлснээр гадаад далайд хүрэх мэт хүний бүхий л сайн үйл, бодьсадвын зургаан барамид ч билгэ ухааны барамидад нөхөрлөснөөр төгс гэгээрэлд хүрнэ. Бурхны сургааль нь мэдлэгийг, танин мэдэхүйг гэгээрлийн үндсэн суурь гэж үздэг юм.

Бодь мөрийн зэрэг | Дияаны барамид | I хэсэг

Самадияаныг эзэмшсэнээр өөрийн сэтгэлийг эрхэндээ оруулах бөгөөд хөдлөшгүй сэтгэлийн төлвийг ч олох болно. Аливаа зорьсон үйлээ бүтээхэд бие сэтгэлийн ядрал үгүй болгох хүч чухам тэнд оршино. Бие сэтгэлийн гайхамшигтай хүчийг самадияаныг бясалгаснаар олно.

Бодь мөрийн зэрэг | Дияаны барамид | II хэсэг

Бясалгалыг хийхэд зургаан зүйлс заавал шаардагдана. Боломжит орчин, хоол хувцас амар олдох өөртэйгөө ижил зорилготой хүмүүстэй хамт байх.

Хүсэл шуналгүй аливаа зүйлст

Ханан мэдэлтэй байх

Элдэв сатаарах ажилгүй байх

Ёс зүйн хэм хэмжээг сахих

Замбараагүй элдэв бодлоо хязгаарлаж сурсан байх

Бодь мөрийн зэрэг | Нисваанис төрөх 6 шалтгаан

  1. Суурийн хувьд нисваанисын авьяас оршиж байх
  2. Бодлын хувьд нисваанис үүдэх таатай үзэгдэл харагдаж байх
  3. Үймээн наргиан, нүгэлд уруу татах найз нөхөдтэй нөхөрлөх
  4. Буруу ном суралцах, буруу мэдлэгт автах
  5. Муу дадал, муу сэтгэлийн эрхэнд орохдоо сурамгай
  6. Хэтэрхий туйлшрал, буруу үзэл, үзэл онол автсан эдгээр нь нисваанис төрөх үндсэн 6 шалтгаан болно.

Бодь мөрийн зэрэг | Үхэх үеийн сэтгэл

Үхэх үест буяны зөв сэтгэл төгөлдөр байж үхэх, нүглийн сэтгэлтэй үхэх, аль нь ч тодорхойгүй үхэх гурван янз буй. Уур, шунал, хүсэл, энэрэл, хайр, нигүүсэл, атаа хорсол, үр хүүхдээ, эд таваар, эрх мэдлээ бодож үхэх, ном буян бодож өнгөрөх бүхэн дээрх гуравт хуваагдах аж. Бүдүүн хуран мэдэл хураагдаж нарийн хуран мэдэл үүсэх хүртэл хугацаанд алин дадсан, урт удаан хугацаанд өөрийн үйлдэл болсон сэтгэл өөрөө санах буюу бусдаар сануулснаар төрөх бөгөөд үхэх үеийн сэтгэл дараа төрөл авах үеийн сэтгэлийн эхлэл болох тул машид чухал болой.

Бодь мөрийн зэрэг | Үхээд төрөл авах

Тийн мэдрэхүй буюу сүнс өнгөрч буй хүний биеэс гарах үед биеийн элч дээрээс доороос хураагдах хоёр янз байна. Нүгэл хилэнц их хүний биеийн элч дээрээс доош, харин буянтай зөв үйл үйлдэж явсан хүний биеийн элч доороос дээш хураагдана. Cүнс анх оршсон хэсэг бол хүний зүрх бөгөөд насны эцэст ч үйлийн эрхээр анх тогтсон хэсгээс гарч одох болой.

Бодь мөрийн зэрэг | Сүнс биед орших

Өнөөгийн шинжлэх ухааны түвшинд хүний бие үүсэх тухай зөвхөн материллаг эд эсийн үр хөврөлийн тогтоц талаар бидний мэдлэг хязгаарлагддаг бол “Бодь мөрийн зэрэг” номд биеийг үүсгэx эсийн бүтэц дээр сүнс буюу хүний ухаан санааны үүсэл хэрхэн хамт үүддэг тухай өгүүлдэг. Энэ талаар та сонирхолтой мэдлэгийг эндээс аваарай. Эхний хэдэн минут завсрын төрлийн талаар өгүүлээд удалгүй сүнс биед хэрхэн орших тухай энд өгүүлэх болно.

Бодь мөрийн зэрэг | Үйлийн үрийн зүйчлэл | Дунд төрөлхийтний мөр

Бидний бие хэл сэтгэлээр үйлдэж буй бүхэн өөрийн үр дагаварыг бий болгох бөгөөд бодол, зорилго, санаа шалтгаалан үр дүн нь өөр өөр гарна. Гадна талаас хэнд юунд хандаж байгаагаас мөн шалтгаалан үр дүнд гарах жаргал зовлон харилцан адилгүй байна. Бодь мөрийн зэрэг нь хүний хөгжлийн цогц сургаал тул үйл хийгээд түүний үр дүнгийн зүйчлэл ангиллыг нарийвчлан гаргана.

Бодь мөрийн зэрэг | Кармын зүйчлэл

Энэрэнгүй сэтгэл, учир шалтгааныг танин мэдсэн ухааныг эзэмшээд нэгэн цэцэг өгөх нь мунхаг сэдлээр буяныг горилон сүмбэр уул мэт суваргыг бүтээснээс илүү буян хураана. Буддын сургаал мэдлэг, эрдэм ухаан, энэрэнгүй сэтгэлийг сургадаг. Үйлийн үрд тийн боловсролын үр, уг зохилдсон үр, эзэмших үр гэх зэрэг үйлдлээс шалтгаалан хожим гарах үр дүн өөр өөр байна. Нас урт боловч ухаан муу байх, эд таваар элбэг ч үр хүүхэд үгүй, эрдэм төгөлдөр ч эрүүл мэнд дорой гэх мэт харилцан адилгүй. Нас, ухаан, буян тэгш байх нь ихээхэн буяны үр дүн юм.

Бодь мөрийн зэрэг | Эзэнт үр, уг зохилдох үйлийн үр

Үйлийн үр хэмээх нь нэгэн бүхэл ойлголт бус олон үйл тэдгээрийн үр дүн өөр өөрийн үйлийн сувгаар бүтээгдэх бөгөөд тэдгээр бүгд нийлээд карма хэмээх ойлголтыг бүрдүүлдэг. Энд өгүүлэх эзэнт үр гэдэг нь хүний эдлэх хэрэглэх зүйлс орчин тойрон агаар ус найз нөхөд зэрэг нь хамааралтай болох үйлийг хэлнэ. Энгийн үгээр эзэмших хэрэглэгдэхүүнийг үүсгэдэг үйл тэдгээрийн үр гэж ойлгож болох юм. Уг зохилдох үр гэдэг нь төстэй шалтгааны үүднээс дагавар хэлбэрээр үүсэх үр дүнг хэлж байна. Алимны мод тарихад алимны модны навч мөчир тэргүүтэн дашрамд ургадаг мэт.

Бодь мөрийн зэрэг | Бодь сэтгэл I | Их төрөлхийтний мөр

Амьтан бүгдийн ганц хүүгээ хайрлах эх мэт энхрийлэх сэтгэл эргэлт буцалтгүй төрөх нь, түүнийг эзэмших нь их төрөлхийтний мөрийн гол юм. Тэр нь бодьсадва хийгээд бодьсадвын мөрөөр замнагч нарын эзэмших даган мөрдөх зарчим юм.

Бодь мөрийн зэрэг | Бодь сэтгэл II | Их төрөлхийтний мөр

Өөртөө ялагдлыг хүлээн зөвшөөрч бусдад ялалтыг өгөх, бусдыг магтан өөрийгээ муулах гэх мэт бидний бодож ч чадахгүйг үйлдлээр гүйцэтгэх чадварыг аажмаар өөртөө дадуулна. Өөрийн төлөө болон бусдын төлөө боддог одоогийн энэ дадлаа тэс эсрэгээр эргүүлэн бодох замаар бодь сэтгэлийг төрүүлэх нэг арга зам байна.

Жонан Ханчэн Гэгээн | Авралын хөтөлбөр