Бурхан багш шавь нарын хамт

Эхийн ачийг хариулахад бэрх судраас

Урьд ялж төгс нөгцсөн. Бурхан бээр Галандага шувуу оршсон Гэрэлт цэцэрлэгт залран суух цагтаа Хотол баясгалантын хамтаар бинвадад залрахуйд тэндэх балгасны нэгэн айлын саравчинд хэвтэх сохор өвгөн эмгэн хоёр гуйланчийн долоон настай хөвүүн нь үргэлж хоол гуйн яваад юу олдсоны аль сайныг хэзээд эцэг эхдээн өгөөд өөрөө аль мууг өөрөө идмүй. Үүнийг үзсэн Хотол баясгалант бээр бурхан багшаас асуув:
—- Эцэг эх юүгээн хэзээд сайныг өгч өөрөө мууг идэгч энэ мэт хөвүүн сайшаагдахын орон биш үү хэмээн айлтгасанд: Бурхан багш зарлиг боруун: Хотол бясгалантаа: тойн ба гэргийтэн хийгээд аль хэн ч байсан эцэг эхээ хүндлэн тахиваас буян нь дээд манлай болох бөгөөд ахин олдоход бэрх болой. Тэр юуны тул хэмээвээс би эрт урьд төрлийн үед Асрагч эцэг эхээ хүндэлж махаа өгч тахисны тул тотгороос тонилоод тэр буяны үрээр Хурмаст ба Хүрдэн орчуулагч хааны төрлөөс гурван мянган ертөнцийн манлай бурханы хутгийг олсон болой хэмээн номложээ.