Бүжинлхам

Бүжинлхамын магтаал ба Үрийн даллага

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Бүжинлхамын магтаал.

Сансар нирвааны хотол чуулганыг хоцроолгүй хайрлан соёрхогч
Гурван сансрыг эрхэнд болгогч Рэмади охин тэнгэр
Сансрын илт өндрийн хүслэнт чандмань эрдэнэ
Хамаг сансар дахины Цог төгөлдөр охин тэнгэрийг би магтмуй.
Амгалан хоосон ялгалгүй номын биеийн огторгуйд
Алимад нүүр, мутар, бэлгэсийн туурвил үгүй атал
Дөрвөн зүйл үйлсийг амьтны тусад зохиохоор
Дүрст биеийн солонго тунаруулагчийг магтмуй.
Тангараг төгссөний үр удмыг сахин тэтгэгч сүлдэн охин тэнгэр
Тансаг цаст уулын жавхланг булаагч лагшин дороо торго, эрдэнэсийн чимэгт
Сайн хумх, чандмань эрдэнэ, тэнгэрийн хүүхэд барьсан
Ганц эх, Үр хайрлагч охин тэнгэрийг би магтмуй.

Үрийн даллага.

Үндсийг баригч хөвгүүн даллахыг хүсвээс ламын адистидтай хувцас, долоон хөвгүүн төрүүлсэн эмэгтэйн эдлэл, таван зүйлийн үр, таван зүйл эрдэнэ, таван зүйл эм, таван зүйл үнэртэн нугуудыг хавтаганд хийгээд таван зүйл тасын өд зүүсэн даллагын сумыг өглөгийн эзэн эр эмийн гарт бариулснаар нар зөв хурайлан үрийн хутаг гуйх нь:
Ялгуусан лам гурван эрдэнэ таалан соёрх
Язгуур үндсэн үр ач тоолшгүй арвидахын
Ялангуяат хишгийг даллая, өглөгийн эзэнд
Ямагт үндсийг баригч үрийн шид хайрла.
Язгуурын гурван итгэл бээр таалан соёрх
Язгуур үндсэн үр ач тоолшгүй арвидахын
Ялангуяат хишгийг даллая, өглөгийн эзэнд
Ямагт үндсийг баригч үрийн шид хайрла.
Язгуурын таван бурхад бээр таалан соёрх
Язгуур үндсэн үр ач тоолшгүй арвидахын
Ялангуяат хишгийг даллая, өглөгийн эзэнд
Ямагт үндсийг баригч үрийн шид хайрла.
Яндашгүй сайн галвын бурхад таалан соёрх
Язгуур үндсэн үр ач тоолшгүй арвидахын
Ялангуяат хишгийг даллая, өглөгийн эзэнд
Ямагт үндсийг баригч үрийн шид хайрла.
Ялгуусан гурван цагийн бурхад таалан соёрх
Язгуур үндсэн үр ач тоолшгүй арвидахын
Ялангуяат хишгийг даллая, өглөгийн эзэнд
Ямагт үндсийг баригч үрийн шид хайрла.
Ялж төгс нөгчсөн Гэтэлгэгч Дарь эх, нөхөд сэлт энэ орноо залрагтун
Язгуур үндсэн үр ач тоолшгүй арвидахын
Ялангуяат хишгийг даллая, өглөгийн эзэнд
Ямагт үндсийг баригч үрийн шид хайрла.
Янагш үзэгч зургаан мутарт Махагал номын сахиус эдүгээ энд залрагтун
Язгуур үндсэн үр ач тоолшгүй арвидахын
Ялангуяат хишгийг даллая, өглөгийн эзэнд
Ямагт үндсийг баригч үрийн шид хайрла.
Ялагч Эсрүн, Хурмаст тэнгэрүүд эдүгээ энд залрагтун
Язгуур үндсэн үр ач тоолшгүй арвидахын
Ялангуяат хишгийг даллая, өглөгийн эзэнд
Ямагт үндсийг баригч үрийн шид хайрла.
Яндашгүй Лусын хаан эрхин, нөхөд эдүгээ энд залрагтун
Язгуур үндсэн үр ач тоолшгүй арвидахын
Ялангуяат хишгийг даллая, өглөгийн эзэнд
Ямагт үндсийг баригч үрийн шид хайрла хэмээсэн үүнийг хөвгүүн хүсэгч хатагтайс дор
туслахын тулд гэлэн Дармасамудра нэрт бээр найруулсны бичээч нь гэлэн Лувсанравдан болой.
Үр ач нь дэлгэрэхийн сайн хувийг олох болтугай.
Ялж төгс нөгчсөн Бэлгэ билгийн дагина
Ямагт аюумшигт дүрст их баатар эх
Арслан ханшаартаар хорлолтныг номхотгогч
Асар хилэнтийн нүүрэнд мөргөн магтмуй.
“Ага Самараза Шадара Самараяа Пад”
Хилэн бадруулагчийн чуулгад бээр
Хамаг дайсан тотгор бүгдийн
Бие, хэлийг товроглон талхалж
Сэтгэлийг номын төвд гэтэлгэгтүн.
Буян үүгээр түргэнээ би
Бэлгэ билгийн дагиныг бүтээх болж
Нэгэн амьтныг ч хоцроолгүй
Түүний газарт байгуулах болтугай.
Таныг магтаад өчин залбирсны хүчээр
Би тэргүүтэн хаана оршсон газрын зүг тэнд
Өвчин, үгээгүй, хэрүүл тэмцэл амарлиад
Ном хийгээд өлзий хутаг дэлгэрэх болгон адистидла.

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Увш Нидъяашанди – Хорин есөн бурханы бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд – avralt burhad.pdf