Бүжинлхам

Бүжинлхам бурхны магтаал

Зүрхэн тарни
Ма Жо Самъяа Жо Рүлү Рүлү
Жо Рүлү Рагмо Машани Завала
Лхамо Яа Дүр Дий Яарүма Занза

Олон тэнгэрийг гартуулан ялагч
Олон тэнгэрийн хүүхдийн үүдийг нээгч
Йогозарын тааллаар нялхсыг дэгжүүлэгч эх
Бүжинлхам дор мөргөмүй
Сансар нирвааны хотол чуулганыг
Хоцроолгүй хайрлан соёрхогч
Гурван сансрыг эрхэндээ болгоогч
Рэмади охин тэнгэр
Сансрын илт өндрийн хүслэнт чандмань эрдэнэ
Хамаг сансар дахины
Цог төгөлдөр охин тэнгэрийг би магтмуй
Амгалан хоосон ялгалгүй номын биеийн огторгуйд
Алимад нүүр, мутар, бэлгэсийн туурвил үгүй атал
Дөрвөн зүйл үйлсийн амьтны тусд зохиохоор
Дүрст биеийн солонго тунаруулагчийг магтмуй
Тангараг төгссөний үр удмыг
Сахин тэтгэгч сүлдэн охин тэнгэр
Тансаг цаст уулын жавхланг булаагч
Лагшин дороо торго, эрдэнэсийн чимэгт
Сайн хумх, чандмань эрдэнэ, тэнгэрийн хүүхэд барьсан
Ганц эх, Үр хайрлагч охин тэнгэрийг магтмуй.