Балданлхам - Цогт төгөлдөр охин тэнгэр - Лхам

Галиндэвийн магтаал

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Галиндэвийн магтаал.

Жоо. Галвын гал мэт бадрангуй эрихсийн төв дунд
Хуйлран эрчлэгч догшин хуй салхины орд харшид
Ганц эх, амармаг орны эрх баялагт Охин тэнгэр нь
Хурын үүлэн мэт хөхөмдөг хар лагшинтай
Хатсан гавлаар тэргүүндээ чимэгт
Баруун чихэндээ арслан харайлтат
Зүүн чихэндээ могойн цогноймолт
Бөөрөнхий улаан гурван мэлмийт
Амаа ангайн соёогоо ярзайлгагч
Аюулгагч Цогт-Охин тэнгэр танд мөргөмүй.
Баруун мутраар очирт бэрээ дайсандаа далайсан
Зүүнээр хадуур ба цустай гавал зүрхэндээ барьсан
Тангараг доройтсоныг хоцроолгүй гэтэлгээд цэнгэгч
Дээд биендээ өвчсөн арьс, хар өрмөг өмссөн
Доод биендээ зааны нойтон арьс, бүст
Даруй гурван мянган ертөнцийн орныг
Хэсэгч бор халзан луус унасан
Мангасын дээд эрүүний ясанд зурхайт мод ба алаг шоот
Урд хударганаас эмийн богц, хойноос түүдэг унжуулсан
Цогт-Охин тэнгэр, маш аюулгагчид мөргөмүй.
Тахил балин үүнийг зооглоод дайсан тотгороос
Гэтэлгэж, даалгасан үйлсийг хоцроолгүй бүтээгтүн.

Галиндэв дор үйлсээ даатгах нь.

Жоо. Амармаг орны эзэн Охин тэнгэр Магсармаа
Тахил балин, тангаргийн эдэн нүдний гайхлын далайсаар
Баясан сайтар ханаад амьтан огоотыг чухал хөнөөгч
Бодоо, гөвдрүү өвчин тэргүүтнийг хоцроолгүй буцаагтун.
Аяндаа бүтсэн их амгалангийн агаараас
Асар догшин хүчит хилэнт эм мангас
Гурван ертөнцийг эрхэнд хураагч Рэмади
Нөхөд сэлт та нугууд бээр
Цагаан лянхуа барин зэрэгчлэнгээр залрахын
Урьдын тангаргаар таалан баясаад
Шашин хийгээд шашныг баригчдыг тэтгэх хийгээд
Номчийн үйлсийг бүтээн зохиогтун.
Ялангуяа хар, цагаан гөвдрүү хийгээд
Хаагдах, ихдэх, эсэргэнэ, хямрал, хатгаа тэргүүтэн
Хүмүүн, амьтны өвчин хижгийг хоцроолгүй
Амарлиулан буцаахын үйлсийг зохиогтун.

Галиндэвийн сэржим өргөлгө.

Жоо. Ханьцашгүй ачит язгуур үндэсний лам нар хийгээд
Шид бүтээл бүхнийг хайрлагч Ямандагийн
Үйлсийг бүтээгч Амармаг орны эрхэт Шридэви
Алтан ундаан үүнийг зооглоод даалгасан үйлс бүхнийг бүтээгтүн.
Боолонд зүтгэгч зардас дөрвөн зүйл хийгээд
Дөрвөн цагийн охин тэнгэр Урт наст тав ба
Газрын тэнгэр арван хоёр нөхдийн чуулганы далай сэлт
Алтан ундаан үүнийг зооглоод даалгасан үйлс бүхнийг бүтээгтүн.
Олон төрөл тутамд минь тэтгэгч тангарагтны чуулгад
Өвгөд дээдсээс уламжилж шүтсэн сахиусууд
Хорлогч найман аймаг тангарагтны далай сэлтүүд ч
Алтан ундаан үүнийг зооглоод даалгасан үйлс бүхнийг бүтээгтүн.
Хум. Гааларува маш жавхлант, догшин лагшинтай
Амнаас цус савирсан хүний толгойн эрихсэн
Сондор унжуулсан, тэсдэшгүй шулмасын өмгийн
Хэрцгий омгийг дарагч тан дор мөргөмүй.
“Ум Гааларува Хум Пад”
Таныг магтаад өчин залбирсны хүчээр
Би тэргүүтэн хаана оршсон газрын зүг тэнд
Өвчин, үгээгүй, хэрүүл тэмцэл амарлиад
Ном хийгээд өлзий хутаг дэлгэрэх болгон адистидла.

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Увш Нидъяашанди – Хорин есөн бурханы бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд – avralt burhad.pdf