Зонхов - Дүшидийн орны эзэн Майдарын гэгээний тааллаас гарах үүлэн цогцын дээр залрах Богд Зонховын гэгээн, хоёр шавийн хамт

Гандан лхавжаа буюу Төгс баясгалант зуун тэнгэр

Сраджүд ёсны дамжлага увдисын дагуу хийх Богд Зонховын багшийн бясалгал Гандан лхавжаа буюу Төгс баясгалант зуун тэнгэр хэмээх ном.
(Урин заллага)
1. Төгс баясгалант зуун тэнгэрийн итгэлийн таалал тусах газраас
Машид цагаан шинэхэн тараг мэт ус баригч (Үүл. Ёгт.н)-ийн үзүүрт
Номын хаан, бүхнийг болгоогч Сайн оюунт алдар
Хөвгүүн лугаа сэлт энэ оронд ажиран соёрх.
(Буян хураах долоон гишүүний нэг: буян хураах Бат орших соёрхол айлтгал)
2. Өмнийн огторгуйд арслант ширээ, лянхуа, саран дээр
Богд тойн багш баясан мишээсэн цагаан нигууртан
Миний оюуны итгэл сүсгийн дээд буяны оронд
Сургаал түгээхийн тухайд зуун галавт оршин соёрх.
(7 гишүүний Хоёр: буян хураах Мөргөл)
3. Мэдэгдэхүүн нийт бүхнийг үлэн оносон таалалт
Сайн хувьтын чихний чимэг сайн номлолын зарлигт
Суу алдарын цогоор илхэн үзэсгэлэнт төгөлдөр лагшинт
Үзэж, сонсож, дурдах төдийд хэрэг төгөлдөрт мөргөмүй.
(7 гишүүний гурав: буян хураах Тахил)
4. Сэтгэлд зохистой тавиг ус, элдэв цэцэгсийг дэлгэн
Анхилуун үнэрт хүж, гэгээ, үнэрт ус тэргүүтэй
Бодит бэлдэн, сэтгэлээр хувилгасан тахилын үүлэн далайг
Буяны дээд орон болсон танд тахин өргөмүй.
(7 гишүүний дөрөв: хилэнцийг дарах Наманчлага)
5. Тэргүүн үгүй цагаас эхлэн алин нэгэнт хураасан
Бие, хэл, сэтгэл гурвын юу үйлдсэн хилэнц
Ялгамжит гурван санваарын үл зохилдох алдалыг
Чин зүрхний хүчит гэмшилээр тус тусд нь наманчилмуй.
(7 гишүүний тав: Буяныг арвитгах Даган баясал)
6. Цөвүүн энэ цагт олонтой сонсож, бүтээлд шамдан
Найман номыг огоорсноор чөлөө учралд тусыг гаргасан
Аврал итгэл таны аугаа их зохиол туурвилд
Бид бүхэн санааны угаас даган баясмуй.
(7 гишүүний зургаа: буян хураах Ном айлдахыг сануулсан айлтгал)
7. Богд тойн дээд багш та нугуудын
Номт лагшингийн огторгуйд хуралдсан билиг, нигүүлслийн үүлнээс
Ямар мэт нийцсэн номхотгохуун шавийн баригч эх (газар. Ёгт.н) -эд
Гүн, дэлгэр номын хурыг буулган соёрх.
(7 гишүүний долоо: Зориулга)
8. Миний хураасан хэдий буй буян үүгээр
Шашин хийгээд амьтан бүхэнд алинтай тусалж
Нэн ялгамжит Сайн оюунт алдарын
Сургаалын шимийг өнө удаан тодруулах болтугай.
Мэгзэм.
Зоригдол үгүй нигүүлслийн гуу сан Арьяабал
Хир үгүй болгоолын их эрхэт Манзушир
Шуламын өмгийг үлдээлгүй дарагч Нууцын эзэн
Цаст мэргэдийн оройн чимэг Богд Зонхов
Сайн оюунт алдарын өлмийд соёрхол талбимуй. (Олон удаа)
Цог төгөлдөр язгуурын багш эрдэнэ та
Миний зүрхний лянхуа, саранд бат оршоод
Зарлигийн их ачлалын үүднээс дагуулан бариж
Лагшин, зарлиг, тааллын шидийг хайрлан соёрх. (хэмээн багшийг өөрт шингээн адислалыг оршооно)
Төрөл бүхэнд үнэн ариун багш лугаа
Хагацал үгүй номын цогийг эдлэн амсаж
Газар, мөрийн эрдэм бүхнийг машид төгсөөд
Очир дарийн хутгийг түргэн олох болтугай.
Зургийн тайлбар: Дээрх номыг уншин бясалгах зоригдол буюу Дүшидийн орны эзэн Майдарын гэгээний тааллаас гарах үүлэн цогцын дээр залрах Богд Зонховын гэгээн, хоёр шавийн хамт.