Зонхова Зонхов

Богд ламын магтаал – Гандан лхавжаа буюу Төгс баясгалантын зуун тэнгэрт

Итгэл, Гандан лхавжаа.

Зава Дамдин гэгээний Гандан лхавжаа, Жанлавцогзол номонд хийсэн тайлбар

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Богд ламын магтаал.

Алин бээр номлол лугаа бүтээлээр
Ялгуусны ханьцаш үгүй таалал
Өгүүлэл болгоолын дээд болсон
Шүтэн барилдлагыг тодруулан зохиогч түүнээ сөгдмүй.
Найман түмэн дөрвөн мянган номын үүд
Хэдий чинээнийг Ялгуусан бээр зарлигласан бүгд
Алинаа багтан буухын орон нь
Шүтэн барилдаж болсон энэ ямагт.
Юуны тулд хэмээвээс бүхий амьтны
Доройтлын олон гэмийг үлдэн хөөгч
Эм лугаа арвис тарнийн хаан ч
Номын энэхүү ёсноос бусдад хаа?
Тиймээс Ялгуусан Бурхан багшийн
Шашныг гэрэлтүүлэгч наран хийгээд
Амьтныг амсхийлгэгч саран нь ч
Сацуулшгүй та нь магадтай.
Амарлихуй мөр түүнчлэн чанарыг үзүүлэгч
Газарчийн төрөлхийг өгүүлсэн нь
Номыг даган одогчдод сүсгийн үүд
Тэнцэлгүй ихийн сан нь магадтай.
Хутагтын орны мэргэд шударгуу оршигчид
Өөрийн оюуны хүч мэт тогтсон тааллыг барьсан
Энд (Түвдэд) бүгд төвийн мөрийн
Хойноос дагасан ч оюунаар эс оносноор:
“Төрвөөс дөрвөн хязгаараас магадтай ч түүнийг
Түрдсэний тулд төрөхүй буй бус бөгөөд
Нэрийтгэлт оюуны үзэгдэл нь
Эндүүрэлтийн тулд утгат үл болмуй” хэмээн,
Өвөрчлөнгөөр үгүй дор дөрвөн үнэн хийгээд
Гурван эрдэнэ, үйл үр тэргүүтнүүд
Үгүйеэ хэтрэх бодтой өгүүлээчдийн үгийг
Хүлээн авахчлангаа төвд өгүүлсэн.
Бодтой өгүүлээч зохистын ёсыг барихуйгаар
Үнэнээр хоосныг зохист ухаанаар түрдэн орхисон
Энд зохистоор түрдсэнчлэнгээр
Болохуйд бүтээсэн нь гайхалтай.
Заримууд тасархайн хязгаараас айж
Эс төрсөн, үл урвах, дулдуйдах үгүй “Би”-г
Түрдсэн төдийгөө төвд эндүүрснээр
Дөрвөн зүйл тогтсон тааллыг нэг болгосон.
Заримууд нь түрдэгдэхүүний завсрын байг
Онолгүй, зүгийн хувийг тасалснаар
Хоосонд эндүүрэх нь ч ургуулахад хялбар дор
Шүтэн барилдлагыг эвдсэн муушаалын орон.
Мөнх, тасархай хоёрын халил газрыг
Эвдэгчийн тул төвд орохуйяа бэрхээс
Түрдэхийн зүг нэгийн төдийг бөгөөс
Түүнийг хаанаас төвд өгүүлэх вэ?
Тиймийн тулд Айлдлын сан бээр ч:
“Үзэгдэл хоосныг хол ойр бүү үйлд” хэмээн
Буй хийгээд үгүйн хоёр хязгаараас
Таны тааллыг огоот барьсан.
Махамутар, Их төгсгөгч, Тодорхой хоосон баримтлал үгүй хэмээн
Ирэх, одохын дүрстэн үзэгдэх үгүй хийгээд
Махбодын эвдрэх бүдүүн мөнх бусын ёс
Үзэгдэхүүнийг эс үзэх манарсан адилын буюу
Дүрстэйеэ эс бүтсэн тодорхой ухаан төдийн
Амслыг үнэнийг үзсэнд эрэмшин бариад
Зүгийнзаан, Дармагирди тэргүүтнийг ч
Тэр ямагтыг эс үзсэнд өгүүлэгчдийг гайхалтай.
Заримууд үл эрэн тэтгэсэнд эрэмшмүй
Зарим нь эрэвч тэтгэхийн цагт орхимуй
Баривч шинжлэлгүй агуулан бясалгахын төдий
Эдгээрийг үзэл дор мэргэн бусад зарлигласан.
Эеэр амссаны дохионы дан увдис тэр
Заримд тустай байвч эндүүрэгчид олон
Түрдэтгэл, бүтээлийн барилдлага бүхэн бүрдсэн
Таны зарлиг л огоот тонилохуйг хүсэгчдийн дэгжлэг.
Буй хийгээд үгүйн зүгийг эвдэгч
Их мөн чанарт та нугууд нь
Хоосон хийгээд шүтэн барилдлагыг нэгэн утгатайд
Сацуулшгүй зарлигийн дээдээр таалсан.
Үзүүлэгчийн дээд түүнээ магтаалын үүд
Бүгдийн дотроос дээд болсон нь
Шүтэн барилдаж болсныг зарлигласан дор
Наганзанын гэгээн лугаа та бээр ч болгоосон.
Ихэнхүүд хоосонд бишрэхийн оюунаар
Шүтэн барилдаж болсныг түрдэн үйлдэх
Үзэгдлээр түйдсэн тэдгээрийн
Оюуны түнэр харанхуйг алинаар арилгамуй?
Үзлээр өвөрчлөнг эрэхийн тулд
Эс олдсоноор түрдэх болохоос,
Эс олдсон нэрийтгэлийн суурийг түрдэх бусын тулд
Дагахуй нэрийн төдий нь үлдсэнийг үзмүй.
Нэрийн төдий түүнээ ч үйл үйлтгэл бүхэн
Хуурмаг үгүйг амслаар бүтээсний
Хойноос даган гэм эрдэм, авч орхихыг ялгахад
Хичээснээр явдал асар арилмуй.
Үзэгдэл хоосны зэргээр мөнх, тасархайн хязгаарыг
Арилгахыг тогтсон таалал бүгдээр хүсэвч
Буцаан өгүүлсэн энэ ямагтаар л
Үргэлжлэх тэмцэл бүхнийг арилгав.
“Би”-г үзүүлэн шалтгаан үрийг онуулсны тулд
Сайн зарлигийг хоцроолгүй увдисан дор ургуулсан
Заримдаа ч амгалангүй үгүйн тулд
Үзлийн шинжлэлийг огоот төгсгөсөн.
Шинжлэхэд тэсдэх мэдэл эс бүтээд
Гадаад утгын үзэгдэл хуурмаг үгүйн тулд
Хотлын шүтээн, өөрийг ухагч буй бус бөгөөд
Утга лугаа эвдэрсэн бодтойёо бүтсэн.
Товчилбоос мөн чанараар хоосон хийгээд
Харилцан шүтэлцэж нэрийдсэн хоёрыг
Харшуулалгүй нөхөр дор ургуулснаас
Хамаг тийн ялгал болохуйд болгоосон.
Нисваанисын хүлээсийг огтлогч Наганзанын
Үзлийн илдийг барин үйлдэгч
Чийрэг гар мэт бясалгалын арга
Гачаалшгүйг “Газрын аймаг”-члан зарлигласан.
Түвдийн бясалгагчид шүнгээс эрэлгүй
Үгүйн газарт шамдлаар эрэн тэтгэсэн
Илчийн тэмдэг нарийнаар эрэмшигчдийн
Бясалгалын увдисанд ханьцах үлгэргүй.
Товчилбоос үзэл, бясалгал, явдал буюу
Асар арилсан үлэмж гурван суртахууны журам
Бусдаас илүү хэтэрхийгээр
Шалтгааны хөлгөний нарыг мандуулсан.
Их нууц дандарсын аймаг маш хэтэрхийн
Авшиг хийгээд тангараг, мөр хийгээд үр дор
Бүхнээ төөрөлдсөнийг хязгаараас түрдсэн бөгөөд
Нууцын оньс бүхнийг төгсгөн тайлсан.
Үнэнээр үгүй үзэгдэл хоосон бурхан тэнгэрийн бие тэргүүтэн
Чанд хязгаарт хүрсэн хийгээд доодууд дор ч
Алдаршсан төдийгөөс илүүгээр “Хураангуйн” оньс
Өөрийг адислахын зэрэг тэргүүтний
Далд утгас үзэгдэхгүй болсон бөгөөс
Дандрын утгыг Хутагт Эцэг хөвгүүдийн
Таалал ямарчлангаар тодруулан зохиосон бөгөөд
Эцэг дандар бүгдийн амин судлыг барьсан.
Гадаад, дотоод мудраан туурвилд шүтэвч
Алинаар тамгалсан тэрхүү ямагтын утгыг
Эс үзсэн нугуудын нүдийг нээсэн бөгөөд
Эх дандрын оньсонд “үхсэнийг сэхээгч” мэт болсон.
Амгалан хоосон ялгалгүйд өгүүлвээс
Тэр ямагтыг нэгэн талаа болгосон
Хоёр үнэн ялгалгүйн үг үүнийг ч
Та бээр гурван ертөнцөд дуурсгасан.
Нууц тарни ертөнцийн явдал хийгээд
Үзэл нь үл сэтгэн түрдэх төдий
Болсон цагт Ялгуусан Вамбодогийн өмнө
Ам авсанчлангаар та бээр залруулсан.
Бурхны зохионгуйг үзүүлэх дор
Эш үзүүлсэн нь ч дээд энэ бөгөөд
Алинаар таныг даган дурдахын
Ханьцахуйгаас хагацсан эрдэм нь ч энэ.
Чадагчийн эрхэт номын наран тэр
Амарлихуйн төвөө зүглэх болж
Өнөд нөгчсөний хойно номын хөвгүүн
Ялгуусаны язгуур баригч та мэндэлсэн.
Сэрэмж, дүр ёс, үлэмж саналын явдал
Амгалан хоосон самади, хязгаараас хагацсан үзэл
Чадагчийн шашин бүгдийг нэгэн суудлын дээр
Төгсгөхийн журам ёсыг та бээр нээсэн.
Эдүгээ цагт эцэг богдын сайн журам ёс ч
Цөвийн харанхуйллын тоосоор бүрхэгдэв
Хуурмаг буяны саднууд олноор
Төрөлхтнийг аюулт хавцгайд хөтлөв.
Ай, Төгсбуянтын энэхүү шашин
Цог учралаар хэдий сайтар дэлгэрсэн ч
Номлол бүтээлээр маш нарийдсаныг нь
Санавал уг сэтгэл минь дэнсэлмүй.
Гүнзгий дэлгэр номын тэрхүү чанарын утгыг
Ямарчлангаар номлогчид чухаг (ховор) боловч
Эндүүрлээс хагацсан таны зарлиг ботиуд
Энэлгийг арилгах дээдийн өглөг түгээмүй.
Ялгуусан бүгдийн эцэстээ тулсан таалалтай
Ялгаагүй болсон таны шашин
Хаана ямарчлангаар оршсон тэнд
Насад төрлийг барих минь болтугай.
Алагчаалт эс болсон сонссон номоо
Санаж, бясалгахуйгаар анхааран авч
Ялгуусныг баясгах сайн мөр
Бүрнээ эндүүрэлгүйг ч олох болтугай.
Насад Лам Манзушригаар
Даган баригдаад үзлээр тамгалсан
Очирт хөлгөний түргэн мөрөөр
Бодийг амар хялбар олох болтугай хэмээн,
Хоёрдугаар Ялгуусан дор шашны зүрхийг тодруулан зохиосны ёсноос туурвин магтсан “Хэрэг лугаа төгссөн” хэмээгдэх үүнийг олон голыг өгүүлэхийн эрх баялагт Ялгугсан-Эрдэнэ Ширээт дооромбо Агваан-Ёндонгоос гуйн өдүүлсний хариуд тойн Гончигдамбийдонмэ бээр, номлол бүтээлийн шашин гарахуйн орон Балдандашчилд найруулсны бичээч нь гэлэн Гончиггунгаа болой.

Төгс баясгалантын зуун тэнгэрт.

Намо Гүрү Манзугохаяа.
Төгсбаясгалантын зуун тэнгэрийн итгэлийн зүрхнээс
Маш цагаан шинэ тараг овоолсон мэт усан баригчийн үзүүрт
Номын хаан Бүхнийг айлдагч Сумадгирди
Хөвгүүд лугаа сэлт энэ орноо залран соёрх.
Өмнийн огторгуйд арслант ширээ, лянхуа, сарны дээр
Гэтэлгэгч лам баясгалангийн цагаан мишээлт
Миний оюун сүсгийн буяны дээд орноо
Шашныг дэлгэрүүлэхийн тулд зуун галавт оршин соёрх.
Мэдэгдэхүүний эн бүхнийг үлэгч оюун таалалтай
Сайн хувьтын чихний чимэг болсон сайн номлол зарлигтай
Алдаршлын цогоор үлэмж үзэсгэлэнт лагшинтай
Үзэн, сонсох, дурдахуйн хэргийг төгсгөсөнд мөргөмүй.
Сэтгэлд зохистой элдэв тахилын усан, цэцэг хийгээд
Анхилуун үнэрт хүж, зул, үнэрт усан тэргүүтэн
Бодтой бэлтгэсэн, сэтгэлээр хувилгасан тахилын үүлэн далай үүнийг
Буяны дээд орон таны тахил дор өргөе.
Алин бээр тэргүүлшгүй цагаас хураасан
Бие, хэл, сэтгэлийн нүгэл юун үйлдсэн хийгээд
Ялангуяа гурван санваарын үл зохилдохуйн зүгүүдийг
Зүрхнээс хатуу гэмшлээр тус тус наманчилъя.
Цөвүүн цаг үүнээ олонтаа сонсоод бүтээл дор хичээн
Найман номыг тэвчихээр чөлөө учралын хэргийг хийсэн
Итгэл таны ахуй их зохионгуй дор
Ба бүрэн саналын угаас даган баясмуй.
Гэтэлгэгч лам дээдэс та нугуудын
Номын биеийн огторгуйд айлдал энэрлийн усан баригч зэргэлснээс
Ямар мэт зохистой номхотгогдохууны газар дэлхийд
Аяндаа бүтсэн номын хурыг буулган соёрх.
Би бээр хэдий чинээ хураасан буян үүгээр
Шашин амьтан бүхнээ алин туслах хийгээд
Ялангуяа Гэтэлгэгч Сумадгирдийн
Шашны зүрхэн өнөд гийгүүлэх болтугай.
Шид бүтээл бүхнийг гаргагч Чадагчийн эрхэт Очирдар
Зоригдол үгүй энэрэхүйн их сан Аръяабал
Хир үгүй айлдлын эрхэт Манзушри
Шулмасын өмгийг хоцроолгүй даран зохиогч Очирваань
Цастны мэргэдийн оройн чимэг Сумадгирди
Гурван аврал бүхэн хурсан лам бурхан дор
Гурван үүдний бишрэлээр өчирлөгийг талбия
Өөр бусдыг боловсруулан гэтэлгэхүй дор адистидла
Дээд хийгээд ерийн шид бүтээлийг хайрлан соёрх.
Зоригдолгүй энэрэхүйн их сан Аръяабал
Хир үгүй айлдлын эрхэт Манзушри
Шулмасын өмгийг хоцроолгүй даран зохиогч Очирваань
Цастны мэргэдийн оройн чимэг Зонхова
Сумадгирдийн өлмийд өчирлөгийг талбия.
Авралын орон бүгдийн хураангуй Номын хаан Зонхова дор өчирлөг талби-муй. Миний бие, хэл,
сэтгэлийг адистидла. Засдаг бус магад гарах сэтгэлийг үндсэнд сануулж, асрах, нигүүлсэх, бодь
сэтгэл хийгээд гүнзгий төв үзэл, хоёр мөрийн зэргийн гүнзгий йогийг анхааран авч чадахуй дор
адистидла. Тэр мэт анхааран авсан ном мөр дор одоод огторгуй сацуут амьтны тусад бурхны
хутгийг олохуй дор адистидла. Товчилбоос төрөл тутам Гэтэлгэгч Богд ламаар даган баригдаж,
өөр бусдын тусыг ахуй их бүтээн чадахуй дор адистидлан соёрх.
Цог төгөлдөр язгуурын лам эрдэнэ
Миний зүрхнээ лянхуа, сарны дээр оршин
Зарлигийн их ачийн үүднээс даган бариад
Лагшин, зарлиг, тааллын шид бүтээлээ хайрлагтун.
Төрөл тутамд минь Ялгуусан Богд лам бээр
Дээд хөлгөний буяны садан бодтой зохиосны хүчээр
Ялгуусны сайшаасан сайн мөр үүнээс
Агшин төдийд ч буцах минь бүү болтугай.
Их хөлгөний мөрийн гол модон бодь сэтгэл
Үнэхээр үзлийн оньс хийгээд хоёр зэрэг дор
Эндүүрэлгүй магадалыг олж хичээснээр
Таны зарлиг бүтээлийг зүрхэнд үйлдэх болтугай.
Гурван аймаг сав хийгээд дөрвөн аймаг дандар
Увдисын дээдэд болгоосон номлол бүтээлээр
Чадагчийн шашныг зүг, цаг бүхэнд дэлгэрүүлэн зохиогч
Цогт Сумадгирдийн өлзий хутаг орштугай.

Богд ламын нийт бусын залбирал.

Та Лам, та Ядам, та Дагина, Сахиус ч бөгөөд
Эдүгээгээс эхлээд бодийг хүртэл танаас бусдаас авралыг үл эрэхийн тулд
Энэ ба зуурд, хойтын эцэс дор ч нигүүлсэхүйн гохоороо барин зохиогоод
Сансар нирвааны аюулаас гэтэлгэн шид бүтээл бүхнийг соёрхож,
ашдын аврал зохион тотгороос сахигтун.
Мэргэн арга нигүүлсэхүйгээр Шагжаан язгуурт мэндлээд
Бусдаар үл чадагдан, шулмасын өмгийг дарагч
Алтан Сүмбэр уул мэт жавхлант лагшинтай
Шагжаан хаан түүн дор мөргөмүй.
Үзүүлэгч Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн Дайныг дарсан
Үнэхээр туулсан бурхан Цогт Шагжмуни дор мөргөмүй.
Тахимуй. Аврал одуулмуй. Адистидлан соёрх.
“Ум Муни Муни Маха Муни Шагжамуниеэ Суу Хаа”
Таныг магтаад өчин залбирсны хүчээр
Би тэргүүтэн хаана оршсон газрын зүг тэнд
Өвчин, үгээгүй, хэрүүл тэмцэл амарлиад
Ном хийгээд өлзий хутаг дэлгэрэх болгон адистидла.
Ялгуусны хөвгүүний ерөөл Ганга мөрний тоосны тоотой нугууд нь
Дээдийн номыг барихын ерөөл дотор хурах дор
Зарлигласны тулд буяны ёзоор хэдий чинээ хураасан
Бүгдээ ч Чадагчийн шашныг дэлгэрүүлэхийн тулд ерөөмүй.
Түүнээс олсон буяны чуулган нугуудын
Зэрэг дараалал үүгээр хоцроолгүй амьтан бүхэн
Чадагчийн дээргүй дээдийн дүр ёсыг бариад
Ялгуусныг баясгагчийн мөрөөр орох болтугай.

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Увш Нидъяашанди – Хорин есөн бурханы бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд – avralt burhad.pdf