Говий лха

Говийлхаан магтаал

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Говийлхаан магтаал.

Намо Базар Бирваяа.
Анх тэргүүлшгүй цагаас байгуулын бие сэтгэл лугаа
Хамт нэгэнтээ төрөөд насад нөхөрлөгч тэнгэр
Авран сахиад зохистой нөхцөл бүтээгч нөхрийн дээд
Заяагч Таван тэнгэр, нөхөд сэлтийг магтмуй.
Хөх торгон хэвнэг нөмрөөд даллагын сум, толь барьсан
Эрдэнэсээр тэргүүний боолтот, элдэв чимгээр чимсэн
Хийн хүчийг баригч хурдан согоо унасан
Эмийн тэнгэр, нөхөд сэлтийг магтмуй.
Нэгэн нүүр хоёр мутарт, жад хийгээд цалам барьсан
Хуяг дуулга өмсөөд хуй, саадаг унжуулсан
Хувилгаан чадлаар шашныг сахин зохиогч
Амины тэнгэр, нөхөд сэлтийг магтмуй.
Идрийн хав дэлгэрсэн, сэтгэлчлэнгийн чандмань ба
Эрдэнийн тэвш бариад цагаан морин хөлөглөсөн
Эгнэгт олон хувилгаадын хувилгаанаар бүтээгчийг
Хөвгүүн мэт тэтгэгч Эрийн тэнгэр, нөхөд сэлтийг магтмуй.
Байлдаанаас тийн ялсан, нэгэн нүүр хоёр мутраар
Саруул арга билэг хослон орохын нум сум барьсан
Салхинаас хурдан цагаан морины дээр жавхалзсан цагаан өнгөт
Орны тэнгэр, нөхөд сэлтийг магтмуй.
Инээмсэглэсэн хээмсэг дүр байдалт, хоёр мутраар
Ирт жад, цалам бариад торгон малгай асаасан
Сарьсан гутал жийн, цагаан морин хөлөглөгч
Сүлдэн тэнгэр, нөхөд сэлтийг магтмуй.
Бас шашныг сахих хийгээд номчлонгоор бүтээгчдийн
Авралт сахиус болон зохистой нөхцлийг бүтээгээд
Бурхны шашны дайсан тотгорыг товроглон зохиогч
Зарлиг сонсогч нөхдийн чуулганы далай сэлтийг магтмуй.
Тахилын үүлний далайгаар тахиад нэгэн үзүүртэй
Энэлэхүй сэтгэлээр эгээрэн шүтэх болвоос
Номтой зохилдуу санасан хэргийг сэтгэлчлэн бүтээж
Элдэв хөнөөл тотгор бүхнээс авран соёрх.
Нас цог, буян хишиг, үндэс угсааг арвитган
Өнөд яруу алдар нь орон, зүг бүхнээ түгээд
Хоцроолгүй ихсийг эрхэндээ хураах дор
Өдөр шөнө бүхэнд харан сахин тэтгэгтүн.
Товчилбоос гадаад, дотоод нутаг оронд оршоод
Энхрий хөвгүүнээ мэт энэрэн нигүүлсэхүйгээр
Бодийг хүртэл хагацалгүй даган бариад
Алгасалгүй итгэл аврал, өмөг садан зохиогтун.
Энэ нь Засаг Гомбожаваас: “Энэ мэт нэгэн хэрэгтэй” хэмээн гуйн өдүүлсний хариуд
Ямандагийн йогазари Шагжаан гэлэн Лувсан-балдандамбийнямчоглой-намжилбалсамбуу бээр, Симчүнгаадамповринд найруулсан “Говийлха дор тахил тайлга үйлдэхийн ёс” хэмээх номноос Магтаалын хэсэг болой.

Говийлхаан сан тахилга.

“Ум Аа Хум”.
Хайлмал алтан мэт бадарсан галд сангийн эд
Хотол чуулган сайхан үнэртнийг шатааснаас
Гарсан утаан үүлэн огторгуй дүүрсэн үүгээр
Говий Лхан-Аа, нөхөд сэлт ариулагтун.
Сэрэмжгүй залхай нисваанистын эрхээр
Тахил балин, тангаргийн эдийг бузарласан
Хиншүү хярвас гаргасан, тангараг санваараа эвдсэн
Тэргүүтэн ариун бусын алив бузар бүхэн арилах болтугай.
Махагал Сэтгэлчлэнгийн чандмань эрдэнэ нигүүлсэхүйт
Лагшингийн өнгө цаст уул мэт цагаан, гэрэл сацруулсан
Амьтны үгээгүйг хоцроолгүй амарлиулан зохиогч
Хамаг хүссэн шидийг хайрлагч дор мөргөн магтмуй.
“Ум Гүрү Махагала Хариниса Сидди За”
Таныг магтаад өчин залбирсны хүчээр
Би тэргүүтэн хаана оршсон газрын зүг тэнд
Өвчин, үгээгүй, хэрүүл тэмцэл амарлиад
Ном хийгээд өлзий хутаг дэлгэрэх болгон адистидла.

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Увш Нидъяашанди – Хорин есөн бурханы бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд – avralt burhad.pdf