Гомбо бурхдын хамт

Махагалын магтаал

Гомбо сахиус, цагаан шүхэртийн магтаал.

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Махагалын магтаал.

Хум. Түргэн зохиолт Нүдээр-Үзэгч дор мөргөмүй.
Хөлийн бугуйвч лугаа сэлт Бинаяага гишгэсэн
Их хар нь барын арьсан хормогчит
Зургаан мутарт хийгээд асар могойгоор чимэгт
Баруундаа тонгорог, дундахаар эрих барьсан
Адагт дамар барьснаар чанга дэлдэн дуугаргасан
Зүүндээ гавал хийгээд гурван үзүүрт жад
Түүнчлэн цалам барьснаар хүлэн үйлдэгч
Догшин дүр байдалт, соёогоо тийн ярзайлгагч
Гурван мэлмийгээр хялайн, үсээ дээшид бадруулсан
Магнайдаа синдураан сайн түрхлэгт
Оройдоо Агчованийн бат тамгат.
Цус дусалсан тавин хүний толгойн сондортой
Хуурай таван эрдэнэсийн гавлан титэмтэй
Модноос заларч балин авсан зохионгуйтай
Цог төгөлдөр Зургаан мутартад мөргөмүй.
Бурхны шашны догшин сахиус болоод
Чухаг дээдийн яруу алдрыг цуурайтуулан
Ба бүрэн багш шавь, нөхөд сэлтүүдийн
Муу нөхцөл бүхнийг буцаах хийгээд
Хүссэн шид бүтээлийг хоцроолгүй хайрлан соёрх.
Ум. Бүтэх болтугай.
Аймшигт их үхээрийн доторх
Асар зандан шугуйн цэцэрлэгт
Ассан галвын гал мэт бадрангуйн төвд
Алжааст Бинаяагаан дэвсгэр дээр
Залрагч сүр жавхлант Махагал
Зургаан мутартын лагшин байдал нь
Зохист үхээрийн чимгээр чимсэн
Зарлигийн тэсдэшгүй хүрхрэлээр
Асар “Хум” ба “Пад”-ын дууг дуурсгасан
Арилсан таалал туурвилаас хагацсан ч
Аливаа бэлгэсийг үзүүлэгчийн үүднээс
Ахуй лагшин, зарлиг, тааллыг магтмуй.
Зургаан мутрын баруун эхний тонгорог барьснаар
Нисваанисыг ёзоороос огтлоод дайсанд далайгч
Удаахаар эрих барьснаар амьтны тус тоологч
Гутгаарын дамраар дагинасыг эрхэндээ хураагч
Ертөнцөөс нөгчсөний эрхин дор мөргөмүй.
Зүүн эхний цустай гавал барьснаар
Дайсан тотгорын тархины цусыг уугч
Удаах гурван үзүүрт жадаар гурван ертөнцийг эрхэнд хураагч
Гутгаарын цалмаар тангараг доройтсоныг хоцроолгүй хүлэгч
Адистид шид бүтээлийн сан дор мөргөмүй.
Номын бие дор урвалт үгүйн тэмдгээр
Лагшингийн өнгө хөхөмдөг хар, маш бадрангуйт
Цус савирсан тавин толгойн сондортой
Барын арьс, олон могойн чимэгтэй
Махагал тан дор би мөргөн магтмуй.
Бинаяагаан дээрээс гишгэснээр
Дайсан тотгорыг товроглогч
Амаа ангайн соёогоо ярзайлгаснаар
Тангараг доройтсоны цусыг сорогч
Их хүчит тотгорын эрлэг дор мөргөмүй.
Гал мэт бадрангуй гурван мэлмийг хөдөлгөснөөр
Гурван ертөнцийг эрхэндээ хураагаад болгоогч
Оройн үсийг дээшид бадруулсан тэргүүндээ
Агчовани бурхнаар маш сайтар чимэгт
Дөрвөн авшиг огоот төгссөн дор мөргөмүй.
Хум. Босогтун, босогтун, номын төвөөс босогтун
Сануулмуй, сануулмуй, амьтны тусад сануулмуй
Таалал үндсэнд дурдатган, даалгасан үйлсийг бүтээгтүн
Бүү алгасагтун, бүү алгасагтун, Цогт Их хар аа!
Шагжаан арслангийн өмнө
Шашныг сахихаар ам авсан
Сайн ийм үйлсээ үрт болго.
Дээд төрөлхтөн төгс оюунт хэн бээр ч
Магтаал үүгээр нэгэнтээ магтан үйлдвээс
Эцэг эх нь үр ачаа энэрэх ямарчлангаар
Цогт Их хар насад нөхөрлөн зохиогтун.
Амарлисан номын чанарын агаараас үл хөдлөвч
Болшгүйг номхотгохын тулд догшины лагшинд
Босон үзүүлэгч, чадал хүчин хотол чуулсан
Айлгагч, амины эзэн Улаан сахиусанд мөргөмүй.
“Ум Рагмо Барна Адма Чирү Пүрүха Лохида
Сарва Шадрум Маараяа Хум Пад”
Сэтгэлчлэнгийн чандмань эрдэнэ мэт
йогазарийн гориллыг хангагч
Эртний тавьсан ерөөлийн хүчээр
Чадагчийн шашныг тэтгэгч
Их чадал хүчээр дайсан тотгорыг товроглогч
Их хүчит эрхийн төрөлхтний өлзий хутаг орштугай.

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Увш Нидъяашанди – Хорин есөн бурханы бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд – avralt burhad.pdf