Гонгор бурхдын хамт

Гонгор бурхныг тахилын эдээр баясгах уншлагаас

………….. Асар түргэн бүтээгч Гонгор нөхөр сэлт бээр
Алагсангуй цаг бүхэнд бурхны номоор тэтгэснээр
Ам авсан тангаргийн зай, балин сэлтээр
Ачлалын хариуг гурван цагт бүтээхээр би илчлэн наманчлая

Лавтайяа туслах их багш Гонгор нөхөр сэлтийн
Лагшин, зарлиг, таалал хийгээд эрдэм үйлс дор
Гэмийг баримтлан тангарагт харшилсан нүгэл тэргүүтэн
Гэмт үйл бүхнээ гурван үүднээс буцалтгүй хатуугаар наманчилъя………

Хум, Эгнэшгүй их амгалангийн номын төвийн огторгуйн уудмаас
Эцэс төгсгөлгүй тахилын үүлнээс хүслийн хурыг буулгаснаар
Эдүгээ, өнгөрсөн, ирээдүй гурван цагийн сахиус бүхний эрхэм
Эгээрлийг хангагч чандмань нөхөр сэлт бээр баясах болтугай

Тахилын цус, аргамын улаан шар үүлс тулалцсан таван зүрхэн, таван эрхтэний цэцгийг овоолсон
Гүгэл тэргүүтэн сүрийн утааны үүлэн үелзэн хөвсөлзсөнөөс
Гүйцэт гэгээрүүлэх чандманийн дээд таалал ханах болтугай

Нөхөр сэлтийн дээд тааллыг номын чанарт хангаснаар
Ба бурхны үл зохилдох муу нөхцлийг буцаах хийгээд
Зохилдох шид бүхнийг хурчилан буулган соёрхож
Дагинас, эдийн эздийн чуулганы дээд таалал ханах болтугай

Харанхуйг түйдэгч их хайлмал гал хийгээд
Гавар зандангийн сайн анхилам үнэр анхилсан
Амтат амны идээ хийгээд сүрлэг цэнгэлийн дуугаар
Түргэн зохиолт сэтгэгчлэн чандманийн дээд таалал ханах болтугай.

(Хэмээх энэ уншлагын хэсэгт Гонгор бурхныг дээрх мэтчилэн тахилын эд, идээ, эдлэл тэргүүтнээр баясган тахиж, тахилынхаа ач үрээр шид, увидас бүхнийг буулган соёрх гэх мэтчилэн залбирал тавьж адистадыг өөрт хүртэн өршөөдөг нь аливаа шүтээн бурхдад балин тахилыг аль сайнаар дээжлэн тавихаас хэрхэн цувиралтгүй ач үр гарч хишиг буян дэлгэрэхийн нэг чухлыг дурьдан сануулж буй юм. Гонгор бурхны бумбаны тахилга уншлагад ч бас энэхүү тахилын уншлагыг онцлон уншдаг нь сайн тахил балин идээ ундаар шүтээнийг тахиваас тус хэрхэн гарахыг ч бас дахин магадтай мэдэж болно.)