Цагаан шүхэрт

Гурван гүрэм

Өндөр гэгээний зохиосон Гурван гүрэмийн хураангуй оршвой.

Хум… Бурхан багш, Цагаан шүхэрт, Гэтэлгэгч Ногоон дарь эх,

Оюун билгийн эх, их түргэн аврагч итгэл

Амарлингуй догшин ядам, дагинас, сахиусын чуулгад

Миний хэрэг тус бүхнийг бүтээн нөхөрлөн зохио

Ялангуяа би болоод амьтны зовлонг арилгаж

Хүний өвчин, малын өвчин, хэл ам, гай барцдыг буцааж

Жил, сар, өдөр, хоногийн харшлах шалтгаан дайсан бүхнийг амарлиулж

Махчин араатан, дайсан тотгор, хорлогчдоос сахин соёрхоо

Ялангуяа сүр сүлд, амь бие, цог заль, буян хишиг ба

Хийморь лүндааг тэгшитгэж амь амьжиргааг дэлгэрүүлээ

Халдварт өвчин, гарз хохирол, хижиг өвчнийг амарлиулан буцаа

Нийтийн шидийг надад үргэлжид соёрхоо.

Ум жо даарэ гадэ махаа гаала сидди дагираанза базар рагчэ еэ сууха. Гүрү махаа гаала сиди аръяа заана базар сумади гэрди дарма дуза мандра сууха. /Энэ тарнийг уншиж уриваас барцад саад түргэн амарлидаг./

Гурван гүрэмийн хураангуй.
Цөвүүн цагт эрхэм их хэрэгт увидис
Хум Ялж төгс нөгчсөн
Цагаан шүхэрт
Богд Ногоон дарь эх
Билгүүн их эх түргэн зохиогч итгэлт бээр
Сэтгэлийн дээд амирлангуй хилэнт дагинас сахиус нугуудын чуулган
Миний тусыг бүтээн хоцролгүй мянган нөхөрт зохио.
Ялгамжит би тэргүүтэн амьтны зовлонг арилган
Хүний өвчин малын өвчин хэл ам саадыг буцаа.
Жил сар хоног цаг харшлах нөхцөл дайсан тотгор амирлан
Чоно хулгай дайсан дээрэм хорлогчоос сахин соёрх.
Хийморь доройтсон нь сэргэн дэлгэрэх болтугай.
Халдварт өвчин гарлага тахлыг амирлуулан буцаа.
Зохилдонгуй шидээр намайг үргэлжид авар.
Ум жо дарэ гадэ маха гала сидди дагги раза вазра рагча еэ суухаа гүрү маха гала сиди аръя зана вазра сүмади гирди дарма дуза мандра суухаа .
Занабазарын зарлиг “Гурван гүрэмийн хураангуй” цөвүүн цагт эрхэм хэрэгтэй болой.
Гурван гүрмийн хураангуй уншлага.
Хум. Жомдан Дуггар жэвзүн Должан ма
Шэйрав Юмчэн Нүрзад Гомбо ей
Ядам шито хандо срүнмай цог
Дагги дондүв малүй дондог зад
Чадбар дагсог до ви дугнал сэл
Минад чүгнад ми ха барчад дог
Лода шагдүй галжэн дагэг ши
Жаншор да жаг ноджэд срүндү сол
Чадбар лацэ сроглүй вантан дан
Лүнда нямшин цожэд дарвар шог
Римнад годха далям шива дог
Түнбий ойдүв даггий дагдү жов.
Ум жо Дарэ гадэ Махагала сидди Дагги раза базар рагча еэ суаха, гүрү Махагала сидди арьяа Зана базар Сумади гирди дарма дуаза мандра суаха.

Цагаан шүхэрт,
Ногоон дарь эх,
Шийрэв нинбо гэдэг гурван номыг хэлдэг.

Монголын хүрээ хийд лам хуврагууд маш өргөн дэлгэр уншдаг ном билээ. Хуучин цагт ном эрдэмд төгс мэргэжсэн эрдэмт лам хуврагууд айлд очиж засал ном унших, аврал гүрэм буулгахдаа энэ номыг голлон буулгадаг байжээ.

Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар Дашлхүмбэ хийдэд морилон өөрийн номын их багш 2-р банчэн эрдэнээс Монголын ард түмнийг идээ ундаагаар элбэг дэлбэг цог хийморь нь дэлгэрч буян хишиг нь арвидаж явахын тухайд аврал айлтгасанд /Дашчийрэвын сан/ айлдсан.

Цаг бусын аюул, хэл ам, хэрүүл тэмцэл, ад донгийн хорлол, үхээрийн бузар тэргүүтэн хүмүүн бүхэнд үл үзэгдэгч амьтны үйл, нисванисаар хурсан муу бүхнийг ариусгах ном айлтгахад Гурван гүрмийг уншиж яв хэмээн зарлигласан түүxтэй юм.

Ер нь ном гэдэг үг нь Төвд хэлээр /чой/ гэсэн үг ба Монгол хэлээр засах гэсэн утгатай үг юм.

6 зүйлийн амьтны нэг хүн нь

Мунхагийн харанхуй буюу зөв бурууг мэдэхгүйн үүднээс өөрийн хийсэн үйл, үйлийг үүсгэгч наян дөрвөн мянган муу сэтгэл /нисваанис/-ээр орчлонд төрөл бүрийн зовлонг эдэлдэг.

эдгээрийг үүсгэгч нь:
хүсэл шунал,
уур хилэн,
мунхаг сэтгэл юм.

Гүрван гүрэм нь /гурван хор/-ийг засах гэсэн утгатай.

Хүмүүнд аливаа нэгэн өвчин тохиолдоход уг гарал болсон идээ ундааг тааруулах, эрүүл агаарт гарах, рашаан усыг хүртэх, эм тэргүүтэн элдэв заслын аргаар эмчлэхээс гадна ад, дон, лус савдагын хорлол тэргүүтнийг гүрэм заслын аргаар эдгээдэг бөгөөд Гурван гүрмийг Монголын дээдэс лам нар ихэд голчлон уншиж амьтны хүсэл горилыг хангаж номоор тэтгэн иржээ.

1 Ширнэн:

Бурхан гэгээний айлдсан
Ганжуурын гол утга болох Юм хэмээх 16 боть,
Юмын хураангуй Нитийн 4-н боть зохиол ба
Нитийн 4-н ботийн хураангуй Жадамба,
Жадамбын хураангуй Додүдба,
Додүдба-г хураасан нь Ширнэн билээ.

Ширнэн бол юмс бүгд хоосон чанарын агаарт бүтсэн хэмээхийн хамгийн товч хураангуй зохиол юм.
Хоосон чанар гэдэг нь бүх юм үр дагалдал шалтгаан нөхцлийн нөлөөнөөс болж тухайн үедээ олон янз хувирахаас биш угаас хэзээд хөдөлбөргүй яг ягштал бүтсэн эд гэж байхгүй ямагт бие биендээ шүтэн барилдаж бүтсэн бөгөөд ямар нэгэн бурхан тэнгэрийн өршөөл түлхээсээр бүтээгүйн учрыг гүнзгийрүүлэн судлахад чухал холбогдох ёсыг хоосон чанарын ухаан гэнэ.
Тухайн цаг үед амьтанд тохиолдох гай барцад, өвчин, ад зэтгэр зэрэг хамаг муу юмсыг хоосон чанарын агаарт бясалган бодоход суурь болсон хэл ам, ад зэтгэр тэргүүтэн бүх юм устаж арилдаг хэмээн Ширнэнг эхэнд нь уншдаг.

Цагаан шүхэрт:

Цагаан шүхэрт бурхан нь бурхан багшийн үснэрээс хувилж гарсан бөгөөд
Зургаан зүйл амьтны хар цагаан хэл ам, нялхасын ад, ад дон, идээ ундааны бузар дэв, ган зуд, од харвах, өвчин эмгэг тэргүүтэний аюулаас авран хамгаалах тангарагатай бурхан юм.

Түүний залбирал уншлага нь мөргөл, бага тарни, их тарни, хураангуй тарни тэргүүтэн олон хэсгээс бүтэх ба уншлага тарнийн энергээр хүмүүн амьтанд хурсан аливаа муу зүйл бүгдийг ариусган зохиох утгатай.
Судрын төгсгөлийн хэсэгт бурхны үснэрээс гарсан Цагаан шүхэрт бурхан бусдын хөнөөлд үл дийлдэгч хэмээхийн тарни уншлагыг унших, торго мод тэргүүтэн аль зохилтойд бичиж гэр оронд залах, хийсгэснээр дөрвөн махбодь хямран бие өвдөх, гал ус тэргүүтэн цаг бусын хорлолд үл чадагдах, ад зэтгэр, барцад саад бүхэн арилах, хур бороо цагтаа буух, хүү хүссэн нэгэн тарнийг нь унших зүүх тэргүүтнээр номыг ёсчилон үйлдэх аваас хүссэн бүхэн биелэн урьдын хураасан үйл амирлаад нас буян, хүч чадал агуу ихээр дэлгэрэх дараа төрөлдөө бурхны оронд төрөхийн ерөөлийг бичсэн байдаг.

Ногоон дарь эх:

Ертөнцийн хүмүүний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй эд эдлэлээр элбэг, аливаа муу зүйлээр үл чадагдан амьдрах нь тухайн хүний үйлс дэлгэрсэн эс дэлгэрсэнтэй салшгүй холбоотой.

Сайн цагийн мянган бурхдын дотроос өөрт нь итгэсэн, уншлага залбирлыг нь айлтгасан, даган баяссан, тарнийг нь тоолсон амьтан бүхний үйлсийг тэтгэгч, дэлгэрүүлэгч нь Ногоон дарь эх бурхан бөгөөд өнөөгийн 5-н цөвүүн дэвэрсэн энэ муу цагт Дарь эх бурхныг шүтэн эргэл мөргөл үйлдэх аваас амьтны үйлс дэлгэрнэ хэмээн Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Данзанжамц айлдсан байдаг.

Залбирал уншлага дотроо насны, эд баялгын, үр хүүхдийн гэх зэрэг Хорин нэгэн Дарь эхэд залбирч тус тусын шид бүтээлийг гуйн хүссэн утгатай. Нас буяныг уртасган, эд баялгыг арвижуулахын үйлсийг тэтгэн зохиогч Ногоон дарь эх бурханд сүсэглэхийг хүсэгч хүмүүн бээр Ум дээд Бодалагийн орноос Ногоон өнгийн дам үсгээс мэндэлсэн 3-н цагийн бурхдын үйлсийг тэтгэгч эх Ногоон дарь эх бурхан нөхөд сэлтийн хамт залран соёрх хэмээн бодоод

Ум дари дүдари дүүрий суухаа хэмээх тарнийг аль чадахаар тоолон унших аваас хүмүүний үйлс дэлгэрэн санасан санаа сэтгэлчилэн бүтэх нь дамжиггүй.

Гурван гүрэм.

Дэчинравжайлин хийдийн лам нар айлтгаж байна. 2012-10-03.