Ногоон дарь эх

Ногоон дарь эх

Гандантэгчэнлин хийдийн лам Э. Баасантогтох лам – Ногоон Дарь Эх. 2020.05.25.

Ногоон дарь эхийн монгол уншлагыг сонсохыг хүсвэл доорх холбоосон дээр дарна уу.

https://fb.watch/5NBspQKelj/

Ногоон дарь эх бурхны номыг унших үед юу бодох вэ?

Өөрийн өмнөх огторгуйд Ногоон Дарь Эх бурхан бодитой залран ирсэн байна. Ном уншихын сацуу түүний лагшнаас гэрэл цацарч өөрийн биед тусах үед бие, хэл, сэтгэл гуравт Ногоон Дарь Эх бурхны лагшин, зарлиг, тааллын адистид шингэх ба энэ адил эцэг, эх тэргүүтэй хамаг амьтан бүгдэд адистид шингэж байна хэмээн бясалгана. Ийнхүү агуу адистид хүртсэнээр уур хилэн, хүсэл шунал тэргүүтэй хамаг муу сэтгэлүүд арилан ариусч санасан сэдсэн үйл хэрэг сэтгэлчлэн бүтэх болтугай, эцэг, эх тэргүүтэй хамаг амьтдын хүссэн бүхэн ачлалт Ногоон Дарь Эхийн адистидээр биелэх болтугай хэмээн залбирах болой.

Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.

Төгсгөлд нь ачлалт Ногоон Дарь эх бурхны агуу их адистидын хүчээр аливаа санасан сэдсэн үйлс хэрэг тань аяндаа бүтэхийн өлзийт ерөөлийг өргөмүй.

Өмнөд Энэтхэгийн Буддын гүн ухааны Сэра Жэ хийдийн Зод зиндаа,

Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацангийн хувраг

Отгонбаярын Мангал – Дарь Эх бурхны магтаалын тайлбар. 2020.05.01.

1-р хэсэг.

2-р хэсэг. 2020.05.15.

3-р хэсэг.

Гэтэлгэгч Хорин нэгэн Дарь эхийн магтаал.

УМ Бодала хэмээх дээд орноос Ногоон ДАМ үсгээс мэндэлсэн Цаглашгүй гэрэлт бурхнаар оройн дээдээ чимсэн Гурван цагийн бурхдын үйлсийн эх Гэтэлгэгч эх та минь нөхөр сэлттэйгээ залран соёрх.

Тэнгэр хийгээд асур нар титмээрээ Хоёр өлмийнх нь лянхуад сөгддөг Үгээгүй хоосрол болгоноос ангижруулагч Гэтэлгэгч Дарь эх дор мөргөмү.

УМ. Богд тойн хутагт гэтэлгэгч эх дор мөргөмү.

Мөргөе, баатарлаг гэтэлгэгч эх Хоёр мэлмий агшинаа гялбалзах аянга мэт Гурван ертөнцийн итгэлт рашаанаас мэндэлсэн нигуурын Живаа тоот тоорцгоос гарсан эх

Мөргөюү, хотол дүүрсэн намрын саранг Зуунтаа давхарласан нигуурт эх Мянган одод чуулснаар Машид нээгдсэн гэрэл бадраагч эх

Мөргөмой, алтан ба хөх уснаас ургасан Лянхуагаар мутар юугаа машид чимсэн Өглөг, хичээнгүй, бэрх хатуужлаар амирлаж Хүлцэнгүй, даяаны явдлын оронт эх

Мөргөсү, түүнчлэн ирсний үснир Хязгааргүй тийн ялгуусан явдалт эх Хоцроолгүй бүхий л билиг барамидыг олсон бурхны хөвүүн шавь нараар үнэхээр шүтэгдсэн эх

Мөргөюү, ДҮДДАРА ХУМ үсгээр Хүсэл, зүг болоод огторгуйг дүүргэгч эх Долоон ертөнцийг өлмийгөөрөө гишгэн дарсан Хоцроол үгүй ирүүлэгч чадалт эх

Мөргөе, Вишнү, галын тэнгэр, Эсрүүн, Хийн тэнгэр зэрэг тэнгэрсээр элдэв эрх баялагаар тахигдсан эх Бүднэр, ороолон, үнэр идэшт ба Ягчисын чуулганы өмнө магтагдсан эх

Мөргөмү, ДРАД хэмээх хийгээд ПАД-аар Чанадын эндүүрлийн хүрдийг тийн эвдэгч эх Баруунаа хумин, зүүнээ жийн өлмийгөөрөө дарсан Бадран дүрэлзсэн галт сайтар дэгжсэн эх

Мөргөмой, ДҮРЭ их аюулт Шулмасын баатрыг тийн дийлэгч эх Лянхуан нигуур нь догшрон хилэгнэхийг төгс зохиосон Бүхий л дайсныг хоцроолгүй ялсан сөнөөсөн эх

Мөргөсү, гурван эрднийг бэлгэдсэн мутарлагынхаа Хуруугаар зүрхэн тушаагаа машид чимэглэсэн эх Хоцроолгүй зүгийн хүрдээр чимсэн Гэрэл гэгээгээ чуулуулан түгээсэн эх

Мөргөюү, маш баясал жаргалт, сүр жавхлант Оройн дээдийнхээ чимэг гэрлийн эрхисийг арвижуулагч эх Мишээн баясан, маш их инээн мишээж ДҮДДАРА-гаар Чөтгөр шулмас, ертөнцийг өөрийн эрхэндээ оруулсан эх

Мөргөе, газар дэлхийг тэтгэгч нарын чуулганыг Бүгдийг нь ирүүлэн цуглаах чадалт эх Догшрон хилэгнэж хөлбөрөгч ХУМ үсгээр Бүхий л үгүйрэл хоосролоос ангижруулагч эх

Мөргөмү, шинийн сарнаар оройн дээдээ чимэглэсэн Хээнцэр чимэгс бүхэн нь бадран хээлсэн эх Гэзэгэн доторх Цаглашгүй гэрэлт бурхнаас нь Үргэлжийн мөнхөд гэрэл гэгээ тийн цацарч байдаг эх

Мөргөмой, эцэс адгийн галвын гал адил Дүрэлзэгч оч эрхисийн төвнөө ажирагч эх Баруунаа жийгээд, зүүнэа хумин хотол хүрээлэн баясагч Дайсны өмгийг сайтар ялан дийлэгч эх

Мөргөюү, Газар дэлхийн эн хэмжээтэй дүйцэхүйц мутрынхаа Алгаар ташин, өлмийгөөр бяц дэвсэгч эх Уур хилэгнэлийн мэлмийг зохиосон ХУМ үсгээр Долоон зэрэглэлийг хагалагч эх

Мөргөсү, амар жаргалант, буянт, амгалант эх Гаслангаас нөгцсөн амирлалын явдлын оронт ямагтат эх СУУХАА УМ болоод үнэхээрийн төгс төгөлдөр хүчээр Их хилэнц нүглийг дарахуйн чанарт эх

Мөргөмү, хотлоор хүрээлүүлэн маш их баясагч Дайсны биеийг сайтар хэмхлэгч эх Арван үсэгт тарнийг бүтээн байгуулж Арвист ХУМ үсгээр гэтэлгэхүйн чанарт эх

Мөргөе, ДҮРЭ-гийн бэлгэдэлт өлмийгөө тавьсан ХУМ үсгийн байдалт хөрөнгийн чанарт эх Мандара сүмбэр уул юуг нэвтлэгч Гурван ертөнцийг хөлбөрүүлэхүйн чанарт эх

Мөргөюү, тэнгэрийн далайн байдалт Гөрөөсөн бэлгэтийг мутартаа баригч эх ДАРА хэмээхийг хоёронтоо өгүүлж, ПАД хэмээхээр Хамаг хорыг хоцроолгүй арилган тонилгогч эх

Мөргөмой, тэнгэрийн чуулгадын хаан хийгээд Тэнгэрс, хинари нарын шүтээн болсон эх Бүхнээс хуягласан сүр баяслаар Хэрүүл тэмцэл, муу зүүд совинг арилган зайлуулагч эх

Мөргөсү, наран саран мэт уужим дэлгэрмэл Хоёр мэлмийнээс нь цог гэрэл маш их бадарсан эх ХАРА-г хоёронтоо өгүүлэн ДҮДДАРА-гаар Машид хатуу хүчтэй хижиг өвчнийг ч арилган анагаагч эх

Мөргөмү, тэдгээр гурван үсгийг байгуулснаар Амирлалын хүчин үнэмлэхүйеэ төгс төгөлдөр эх Ад дон, амилсан хүүр, ягчисын чуулганыг Дарагч ДҮРЭ дээдийн дээд эх Үндсэн тарнийн энэхүү магтаал болон Хорин нэгэн Дарь эхийн магтаал буй за.

Хорин нэгэн Дарь эхийн залбирал.

Арилсан Бодалагийн дээд орноо
Асар ногоон Дам үсгээс хувилсан
Авид бурхнаар тэргүүнээ чимсэн
Аврагч гурван цагийн бурхдын үйлсийн эх
Арьяа дарь нөхөр сэлт өөд болон соёрх
Алимэд тэнгэр хийгээд асурийн титмийг
Алины өлмийн лянхуадаа бөхийлгөсөн
Аливаа үгээгүй бүхнээс гэтэлгэн зохиогч
Арьяа дарь эхдээ мөргөмүй
Ум гэтэлгэгч хутагт дарь эхэд мөргөмүй
Мөргөмүй, гэтэлгэгч түргэн баатар
Нэгэн эгшин дэх гялбаа мэт мэлмийтэй
Гурван ертөнцийн итгэлийн нигуурын лянхуан
Тоорцог нээснээс болсон эхэд
Мөргөмүй, намрын саран хамгаас
Дүүргэсэн зуун давхар нигуурт
Мянган тоот оддын чуулганаар
Сайтар нээгдсэн маш бадрагч гэрэлт эхэд
Мөргөмүй, алтан хөх уснаас төрсөн
Лянхуагаар гартаа магад чимэгтэй
Өглөг хичээнгүй машид амарлисан
Хүлцэнгүй дияан явдалт эхэд
Мөргөмүй, түүнчлэн ирсэний үснэр нь
Хязгаалал үгүй тийн бүхэн ялах явдалтай
Хоцроол үгүй барамидыг олсон
Ялгуусны хөвгүүд маш долдой дагасан эхэд
Мөргөмүй, Дүддари хум үсгээс
Хүсэх зүг хийгээд огторгуйг дүүргэгч
Долоон ертөнцийг өлмийгөөрөө дарж
Хоцроол үгүй эргүүлэн чадагч эхэд
Мөргөмүй, хурмаст гал тэнгэр эсрүа хийгээд
Хий тэнгэр элдэв эрхтнээ тахигдсан
Бүд/жүнбо/ видари/ороолон/, гандарьс/үнэр идэшт/ хийгээд
Ягчисын чуулганы өмнөөс магтагдсан эхэд
Мөргөмүй, Драд хэмээгээд Пад хэмээхээр
Чанадсын заслыг машид эвдэгч
Баруунаа хураан зүүнээ жийсэн өлмийгөөр дарж
Шатаамал гал хүрэлгэх маш бадрагч эхэд
Мөргөмүй, Дүрэ-гээр их аюумшигт
Шимнусын баатрыг магадаар дарагч
Уснаас төрсөн царайгаа атируулж
Дайсан бүхнийг хоцроол үгүй эцэлгэгч эхэд
Мөргөмүй, гурван эрдэнэсийн билгийн мутрын
Хуруугаар зүрхэндээ магадаар чимэгтэй
Хоцроол үгүй зүгийн хүрдээр чимсэн
Өөрийн гэрлийг чуулганыг хүрэлгэгч эхэд
Мөргөмүй, маш баясахуй жавхлантай
Титмийн гэрлийн зэрэглэсэн эрихтэй
Инээн маш агдагнах Дүд дарэ хэмээхээр
Шимнус хийгээд ертөнцийг эрхээр булаасан эхэд
Мөргөмүй, газар дэлхийг сахигчийн аймгууд
Бүгдийг эргүүлэн чадагч
Уурлалтыг үйлдэгч Хум үсгээс
Хамаг үгээгүйгээс тийн бүгд гэтэлгэгч эхэд
Мөргөмүй, шинийн сарнаар титэмлэж чимсэн
Чимэг бүгд маш бадрангуйт
Үснирийн доторх Авид бурхнаас
Насан гэрлийг сайтар гаргагч эхэд
Мөргөмүй, галвын эцсийн гал мэт
Бадрангуй эрихсийн дунд асан
Баруунаа жийн зүүнээ хумин хамгаас бүжихүй дэглээд
Дайсны өмгийг магадаар дарагч эхэд
Мөргөмүй, газар дэлхийн талыг мутрын
Алгаар дэлдэн, өлмийгөөр занчигч
Уурлалтыг үйлдэж Хум үсгээр
Долоон зэрэг бүгдийг хагалагч эхэд
Мөргөмүй, сайн амарлисан жаргалантай
Гаслангаас нөгчин амарлин явагч
Сууха Ум хийгээд үнэн төгөлдрөөр
Их нүглийг дарагч эхэд
Мөргөмүй, хамгаас бүжихүй таалаад
Дайсны биесийг үлэмж хагалагч
Арван үсэгт тарни зохиосон
Ухааны Хум үсгээр гэтэлгэгч эхэд
Мөргөмүй, Дүрэ хөлөө дэлдсэнээр
Хум дүрт үр үсэгтэй
Сүмир ум мандара гэлаша уулс
Гурван ертөнцийг хөдөлгөгч эхэд
Мөргөмүй, тэнгэрсийн нууран дахь дүрт
Гөрөөсөн бэлгэтийг мутартаа агуулсан
Дара хоёр өгүүлээд Пад үсгээр
Хамаг хорыг хоцроол үгүй эвдэгч эхэд
Мөргөмүй, тэнгэрсийн чуулган хаад хийгээд
Тэнгэрс, хинарис дулдуйдсан
Хамгаас хуяглахыг таалах цогоороо
Тэмцэл ба муу зүүдийг эвдэгч эхэд
Мөргөмүй, наран хийгээд саран дэлгэрсэн
Хоёр мэлмий нь маш тодорсон гэрэлт
Хара хоёр өгүүлээд Дүддарэ-гаар
Маш хатуу хижиг өвчнийг эвдэгч эхэд
Мөргөмүй, гурван мөн чанарыг зохиосон
Амарлисан хүчин ба үнэн төгөлдөр
Ад хийгээд видари ягчисын чуулгануудыг
Дарагч үлэмж охь Дүрэ үсэгтэй эхэд
Язгуурын арвис тарниар магтах хийгээд
Мөргөх эдгээр нь хорин нэгэн болой.
Охин тэнгэр танаа онц бишрэл төгс тул
Оюун төгс алин бээр чухам өгүүлэх бөгөөд
Үдэш орой, үүр цүүрээр зорин босоод
Үнэн сүжгээр дурдан санаваас аюул үгүй бүхнийг хайрлах
Нүгэл хилэнц бүгдийг машид амарлиулж
Нийт муу заяа бүхнийг эвдэгч чанарыг олсон
Долоон голти тоотон ялгуугсад нугууд
Даруй эрх ашиг хайрлах болюу
Түүнээс ч үлэмж эрдмийг олох хийгээд
Түргэнээ бурхны хутагт эцэст одмуй
Илт хатуу хор, бат хатуу орших бусаар яван
Зориуд найруулсан ба цулуйдсан хорыг ч
Зөвхөн санах төдийд арилгах хүчийг олмуй
Ад хийгээд хижиг хороор нэрвэгдсэн
Аймшигт зовлонгийн чуулганыг сайтар тэвчээд
Аль амьтан бусад тэдгээр бас
Хоёр гурвантаа басхүү долоонтаа илт өгүүлбээс
Хөвгүүн хүсссэн нь хөвгүүнийг олж
Эд баялгийг эгээрсэн нь эдээ ямагт олоод
Эдлэхийг хүссэн бүхнээ олох болюу
Элдэв тотгор бүхнийг тус тусад нь даран үгүй болгоюу
Хутагт гэтэлгэгч эх хийгээд
Арван зүгийн гурван цагт саатсан
Хамаг ялгуусан хөвгүүн сэлтэд
Хамгаас бишрэнгүйгээр мөргөмүй
Цэцэг, хүж, зул хийгээд
Зоог идээ, хөг аялгуу тэргүүтнийг
Зовлонгийн далайд живсэн
Амьтан бүхнийг үзэн соёрх
Миний алимэд хураасан буян бүхэн
Бодийн хутгийн шалтгаан болоод
Өнөд үл одон амьтныг
Удирдагч цог болох минь болтугай
Гэтэлгэгч Ялж төгс нөгчсөн нигүүлсэхүйт эх
Би хийгээд хязгаар үгүй хамаг амьтны
Хоёр түйтгэрийг арилган хоёр чуулганыг үтэр төгсгөж
Туулсан бурхны хутгийг олуулан соёрх
Түүнийг олох чанар хамаг төрөл тутамдаа
Тэнгэр хүмүүний дээд амгаланг олоод
Хамгийг мэдэгчийг бүтээн үйлдэхүйд
Зэтгэрлэх ад тотгор хижиг өвчин тэргүүтэн
Цаг бусын үхэл болох элдэв хийгээд
Муу зүүд ба муу бэлгэ лугаа
Найман аюул тэргүүтэн чухал хөнөөгч нүгүүдийг
Үтэр амарлиулан үгүй болгон соёрх
Ертөнц хийгээд ертөнцөөс нөгчсөн
Өлзий хутаг сайн жаргалан хотол төгсөж
Өргөжин дэлгэрэх хамаг үйлсийг
Хичээл үгүй бүтээн соёрх
Бүтээлд хичээн дээд ном өргөжүүлэх хийгээд
Насад танд хичээгч дээд гэгээнийг үзэн
Хоосон чанарын утга онох хийгээд эрдэнэ бодь сэтгэл
Дэгжих саран мэт дээшлэн дэлгэрүүлэн зохиотугай
Ялгуусны баясгалант тэр сайн мандал
Маш үзэсгэлэнт дээд лянхуагаас төрсөн
Ялгуусан Авид бурхан илэрхийд
Эш үзүүлэхийг би тэнд олох болтугай
Миний хамаг төрөл тутам бүтээх бурхдын үйлч эх
Хөх ногоон нэгэн нигуур, хоёр мутарт түргэнд амарлиулагч
Удвал баригч эхийн өлзий хутаг орштугай
Ялгуусан гэтэлгэгч таны бие ямар мэт
Нөхөр хийгээд лагшин нас бүрдэх тариалангийн орон
Таны дээд сайн лагшин ямар мэт
Тэр адил ямагт би тэргүүлэн болох болтугай
Таныг магтаад залбирсны хүчээр
Би тэргүүтэн алин оршсон газар түүнд
Өвчин үгээгүй хэрүүл тэмцэл амарлиж
Ном хийгээд өлзий хутгийг арвитган соёрх
Ялж төгс нөгчсөн эхийг тахисан хийгээд
Миний аливаа хураасан буян
Түүгээр ертөнц дахин хоцрол үгүй
Сухавади-ийн оронд төрөх болтугай
Биеийн гэмийг тэвчсэнээр лагшин найраг хийгээд
Хэлний гэмийг тэвчсэнээр галбингаагийн эгшигт
Сэтгэлийн гэмийг тэвчсэнээр мэдэгдэхүүн бүхнийг айлдагч
Өлзий хутгийн цог бадраагч эхийн өлзий оршигтун.

Ногоон дарь эх /Түвд/.

Ум жэвзүнма пагма дулма чагцало

Чагцал дулма нюрма бамо
Жанни гаджиг логдан дама
Жигдэн сумгон чүжэй шалжи
Гэсар жива лайни жүнма

Чагцал донгой дава гүндүй
Ганва жани зэгби шалма
Гарма донпраг цогва намжи
Равду чэви одрав варма

Чагцал сэр-о чүнэй жэйжи
Бадма чагни намбар жанма
Жинба зундуй гатүв шива
Содба самдан жод юл нидма

Чагцал дэвшин шэгби зүгдор
Таяа намбар жалвар жодма
Малуй парол чинба товби
Жалва срайжи шиндү дэнма

Чагцал дүда рахун-еигэ
Доддан чогдан намхай ганма
Жигдэн дүнбо шавжи нандэ
Лүйба мэдбар гүгбар нүйма

Чагцал жажин мэлха цанба
Лүнлха нацог ванчүг чодма
Жүнбо ролан диса намдан
Ноджин цогжи дүннай додма

Чагцал даджэ жадан паджи
Парол түлхар равдү жомма
Яигүм ёнжан шавжи нандэ
Мэвар түгба шиндү варма

Чагцал дүрэ жигба чэнбо
Дүджи баво намбар жомма
Чүжэй шални тонэр данзад
Давоо тамжид малүй содма

Чагцал гончог сүмгон чагжай
Сормой түг гар намбар жанма
Малуй чогжи хорло жанби
Ранги оджи цогнам түгма

Чагцал равдү гава жидби
Үжан оджи прэнма бэлма
Шадва равжод дүдара-еи
Дүддан жигдэн вандү зодма

Чагцал сайши жонви цогнам
Тамжид гүгвар нүйма нидма нидма
Тонэр ёва еи гэ хүнги
Понба тамжид намбар дулма

Чагцал галви тамы мэдар
Варви прэнби үйна найма
Яижан ёнгүм гүннай горгай
Даеи бүни намбар жомма

Чагцал саши ойла чагги
Тилжи нүнжин шавжи дүнма
Тонэр жанзад еигэ хүнги
Римба дүнбо намни гэмма

Чагжал дэма гэмма шима
Ня-ан дайши жод юл нидма
Суха омдан яндаг данби
Дигба чэнбо жомба нидма

Чагжал гүннай горрав гайби
Даеи лүйни намбар гэмма
Еигэ жүви агни годби
Ригба Хүнлай дулма нидма

Чагцал дүрэй шавни давби
Хүнги намби савон нидма
Рирав мандэ радан вигжэд
Жигдэн сүмнам ёова нидма

Чагцал лха -еи цоеи намби
Ридан дагжан чагна намма
Дара нижод паджи еигэ
Дүгнам малуй бани сэлма

Чагцал лха -еи цогнам жалбо
Лхадан ми-ам жиеи дэнма
Гүннай гоча гави жиджи
Зоддан милам анба сэлма

Чагцал нима дава жайби
Жанни бола одрав салма
Хара нижод дүдараеи
Шиндү дагбой римнад сэлма

Чагцал дэнид сумнам годби
Шиви түдан яндаг данма
Дондан ролан ноджин цогнам
Жомба дүрэ равчиг нидма

Зайви агжи додба дидан
Чагцал бани нишү зажиг

Гэтэлгэгч Дарь Эхийн хорин нэгэн мөргөлт магтаалын гарсан түүх.
Урьд нэгэн цагт хутагт Арьяабал бээр Аминдэва голлосон арван зүгийн хамаг бурхдын мэлмийн өмнө “Би хамаг амьтныг бурхны оронд хоцроолгүй төрүүлэх хүртлээ нирваан үл болюу. Хэрэв би бээр тангаргаасаа буцвал толгой минь 1000 хэсэг болон хуваагдах болтугай” хэмээн андгайлаад, бодь сэтгэл үүсгэжээ.
​Тэндээс тоолшгүй олон галвын турш асар уужим ертөнцийн орнуудад оршин, өдөр шөнийн зургаан цагт билгийн мэлмийгээрээ болгоон, олон амьтныг гэтэлгэн үйлдсэн бөгөөд, чингэхдээ тэнгэрийн дүрээр номхотгох ёстой аваас Хурмаст тэнгэр тэргүүтний биед хувилж, Асурын дүрээр номхотгох ёстой аваас Асурсын хаан Тагсанрий тэргүүтэнд хувилж, Лусын дүрээр номхотгох ёстойг нь Оройдоо эрдэнэт лусын хаан тэргүүтэнд хувилж, хүмүүний дүрээр номхотгох ёстойг нь Чакравадын хаан тэргүүтэнд хувилж, адгуусны дүрээр номхотгох ёстойг нь бирдийн хаан Амнаасаа гал бадруулагч тэргүүтэнд хувилж, адгуусны дүрээр номхотгох ёстойг нь Хангарди, арслан, хүлэг морьдын хаан Үүлэн хүчит тэргүүтэнд хувилж, Эрлэг номун хааны дүрд хувилж тамын амьтны тусыг үйлдсэн бөлгөө.
​Тэрчлэн Шарвагын язгууртайд нь Шарвага болж Шарвагын номыг үзүүлж, Брадигабудын язгууртайд нь Брадигабуд болж Брагадибудын номыг үзүүлж, их хөлгөний язгууртайд нь Бодьсадва болж их хөлгөний номыг үзүүлж, бурхнаар номхотгогдох дор нь бурханд хувилж орчлонгоос гэтэлгэн үйлдсэн болой.
Мөн Эсруа, Хурмаст, Махашури, Чавжүг, тэнгэр, хүмүүн, ягчис, гандирс тэргүүтэй олон зүйлийн амьтанд хувилаад зогсохгүй онгоц, гүүр, сандал зэрэг амьтан тухай бүрт тохирсон дүр байдлаар тоолшгүй галавт амьтны тусыг үйлдээд, “Өдгөө хязгааргүй олон амьтныг бурхны хутаг дор байгуулсан тул орчлон зовлонт амьтнаар лавтай хоосорсон буй заа” хэмээгээд Боталын орноо залран ахуйдаа бэлгэ билгүүнээрээ болгоовоос, амьтад цөөрөх нь бүү хэл улам мунхаг мугуйд болсон байх ажгуу.
​Тэндээс хутагт Арьяабал урьдахаас ч улам хичээн цаглашгүй галавт амьтны тусыг үйлдэж, цаглашгүй амьтныг гэтэлгэснийхээ дараа амьтан хэр цөөрснийг үзвээс, дундрах хийгээд дүүрэхийн аль нь ч болоогүй байсанд цөхөрч хайлсанд мэлмийгээс нь гарсан нулимснаас нэгэн лянхуа мэндлээд, дэлбээ нь нээгдсэний дотроос Гэтэлгэгч Дарь бурхан гарч, тэрбээр:
-Та бүү цөхрөгтүн. Би амьтны тусыг үйлдэх нөхрийг зохиож, цаглашгүй амьтныг гэтэлгэсүгэй хэмээн зарлигласан болой.
Тэр цагт хамаг Түүнчлэн Ажирсаны Мөн чанарт Цогт Вирузана бурхан бээр Гэтэлгэгч Дарь Эхийг хорин нэгэн мөргөлт магтаалаар магтсан бөлгөө.
Гэтэлгэгч хутагт Дарь Эхэд сүжиг бишрэлтэй бөгөөд үйл уг үрийн ёсноо билэг төгс хэн боловч үдэш догшин дүрт лагшинд, үүрээр болон үдээс өмнө амарлингуй лагшинд мөргөн, эл магтаалыг уншвал харшлах нөхцөл бүхэн арилж, нүүрлэсэн аюул бүхнээс аврах болой.
​Зовлонгийн шалтгаан болох нүгэл хилэнц бүгдийг сайтар арилгахын сацуу бие, хэл, сэтгэлийн муу далдыг амарлиулах тул там, бирд, адгуусанд төрөхийн үүд хаагдах бөлгөө.
​Арван зүгийн ялгуулсан бурхад, гагц хөвүүнээ элбэрэн энэрэх эхийн адил түргэнээс түргэн таалан аварч, авшиг увдисыг харамгүй хайрлах бөгөөд, энэ насандаа гэгээрэх газар мөрийн эрдмийг эрхшээж, эцэс хойтдоо бурхны хутгийг олох болюу.
​Бурхан болохын саад тотгор, хорлол хийгээд дөрвөн махбодийн хор, газрын эзний хорлол, амьтай амьгүй зүйлсийн хор, хорт могой, хорхой шавжийн хор, зориуд найруулсан хор зэрэгт хордсон бол Дарь Эх бурхны алдрыг санах буюу магтаал, тарнийг нь тоолон уншвал даруй арилан амгалангийн сайн хувь олох болно.
​Өдөр шөнийн зургаан цагт үнэн сүжгээр 21 мөргөлт магтаалыг хоёр, гурав, долоонтоо уншиж аврал айлтган залбирвал хөвүүн хүсэгч нь хүүтэй болох ба, эд хүсэгч нь эд баялгийг хүсэгч нь эд баялаг олох болно. Үлэмж ялгамжит тааллын эрхин хөвүүнийг хүсвээс Бодьсадвын язгуурт сайн шавийг олох ба, эдийн дээд болох эш онолын эрдмийг хүсвээс ч олох болюу.
​Товчилвоос юу хүссэн бүгд нь хичээл шамдалгүй бүтэх бөгөөд үл хүсэхүй хорлол саад гарах аваас Дарь Эхийн ачаар даруй агшин төдийд арилах болой.
​Гэтэлгэгч Дарь Эхийг онцгойлон шүтэх аваас гадаад дотоодын элдэв саад тотгор хэзээ ч хорлож чадахгүй бөгөөд, номт сайн явдлын зохилдонгуй нөхцөл дээш дээшээ дэлгэрч, эцэстээ бурхны хутагт хүрэх тул өгүүлж гүйцэшгүй ач тустай бөлгөө.

Лам Б. Энхбаатар – Ногоон дарь эхийн уншлагыг олон тоогоор уншсан нь. 2 цаг 50 минутын бичлэг.