Будда цэцгэн дэлбээтэй

******—— Ширнэн буюу Билгийн зүрхэн судар ——******

Гандантэгчэнлин хийд – Шийрэвнямба буюу Ширнэн. 2020.04.14.

ཏདྱ་ཐཱ། ག་ཏེ་ག་ཏེ་པཱ་ར་ག་ཏེ་པཱ་ར་སཾ་ག་ཏེ་བོ་དྷི་སྭ་ཧཱ།

Дадаяата Ум Гадэ Гадэ Бара Гадэ Бара Сам Гадэ Боди Суу Хаа.

Энэхүү тарни нь ганжуурын хураангуй юм. Ганжуурын зүрхэн шим болсон Ширнэн буюу Билгийн зүрхэн судрын тарни юм.

Ширнэн уншсанаар нас уртасна, хөвгүүнтэй болно, үр хүүхэд тогтоно, алс хол аян замд явахад арц үнэртэн уугиулж уншваас сан тавьсан адил болой. Дайсан хулгай дээрмээс аварна. Өвчин ад хорлолоос хамгаална. Үхрийн эвэр ороолдох, хонины ноос шүдэндээ ороолдох. Эхнэрүүд үс зулгаалдан зодолдох, амиа егүүтгэгчтэй тохиох, бохир хэрүүлтэй учрах, ер сэтгэлд сэв суух, гал ус бусад аюул тохиох үед уншваас өлзийтэй. Нохой гэр дээр гарах, үнэг хуцах, гэрт шувуу орох, муу совин, муу зүүд, хэрүүл тэмцэл, атаа хорсол, оршуулганд оролцох, эвгүй газар явах, шөнө хээр гадаа явах зэрэгт уншваас 81 муу ёр хорлолоос хамгаалах хатуу тарни болой.
Ширнэнгийн хураангуй.
Жагар гаддү саха сара
Дигад даггий шаари вү
Сүгдан цорваа ганян мэд,
Шэрав парол додэ вү
Баара гадэ онбар дод,
Дадаъяата ум гадэ гадэ бара гадэ бара-сан гадэ боди суухаа.

Бурхан багш хурц ухаант шавь нартаа “Би үгүй”-н талаар буюу хоосон чанарын тухай айлдсан 12 боть Бум нэртэй судар байдаг. Тэрхүү судрын эмхэтгэл хураангуй нь Нити нэртэй 2 боть судар юм. Түүний хураангуй нь Жадамба хэмээх судар юм. Түүний хураангуй нь энэхүү Ширнэн нэрт судар юм.

Билгийн зүрхэн судар нь
УМ ГАДИ ГАДИ ВАРА ГАДИ ВАРА САМ ГАДИ БОДИ СУУХАЙ гэдэг тарнид хураагддаг. Энэ тарнийн утга нь
Одогтун одогтун, чанадад одогтун, чанадад үнэнхүү одогтун, бурхны бодийн суурийг байгуулагтун гэсэн утгатай.
Тайлбарлаваас,
“ЯВ ЯВ ЦААШАА ЯВ БҮР ЧАНДРУУ ЯВ” тэгээд гэгээр гэсэн утгатай ажээ. Таван мөр буюу гэгээрлийн хөгжлийн таван үеийг даван туултлаа яв. Эцсийн шат хүртлээ бүү саат. Яваад л бай гэсэн агуулгатай аж.
Хаана ч бүү зогс.
Цаашаа л яваад бай.
Явагч эзэн байхгүй болтлоо яв.
Бүхэлтэй нэгдтэлээ, оршихуйд уустлаа яв.
Бүү шантар.
Юунаас ч бүү зугт.
Хаана ч бүү саат.
Юунд ч бүү уягд.
Бүгдийг нь туулаад л гар.
Бүү ухар.
Бүү гац.
Хэцүү байсан ч туулаад л гар.
Хэцүү байна гэдэг чинь л Эго байна гэсэн үг. Ухарсанаар биш туулж гарсанаар л ялах болно.
Эго үхэх болно. Эго үхэж байж л чи хүрэх газраа ирнэ.
Энэ үед хүрэгч эзэн чи гэх хэн ч байхгүй болсон байна.
Бүх зааг арилж, хана хэрэм нурж, гадна дотно ялгалгүй болж, уур уцаар, шунал тачаал, мунхаг төөрөгдөл бүгд бүр нарийн төвшиндөө арилж чи өөрийн биш бүх зүйлсээ гээсэн байх болно. Тэгэхэд л чи жинхэнэ гэртээ ирнэ. Чи алга болж Будда мэндэлсэн байх болно.

Ширнэн уншихын тус эрдэм:

Тухайн цаг үед амьтанд тохиолдох гай барцад, өвчин, ад зэтгэр зэрэг хамаг муу юмсыг хоосон чанарын агаарт бясалган бодоход суурь болсон хэл ам, ад зэтгэр тэргүүтэн бүх юм устаж арилдаг хэмээн Ширнэнг эхэнд нь уншдаг.

Судрын товчилсон агуулга.

Дүрс хоосон юм.
Хоосон чанар нь дүрс юм.
Дүрснээс өөр хоосон чанар үгүй.
Хоосон чанараас өөр дүрс үгүй.
Мэдрэхүй, бодрохуй, ухаарахуй,
Сэтгэхүй цөм хоосон чанартай.
Юмс хоосон чанартайд
Таван мэдрэхүй хоосон тул
Төрөхгүй, үхэхгүй,
Бузартахгүй, ариусахгүй,
Хоосрохгүй, бас баяжихгүй.
Хоосон чанарт мэдрэхүй, бодрохуй,
Ухаарахуй, сэтгэхүй аль нь ч үгүй,
Нүд, хамар, чих, хэл, бие, сэтгэл цөм үгүй,
Дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүй, юмс үгүй.
Харахуй үгүйд
Сэтгэхүй мөн үгүй.
Сэтгэхгүйд мунхаглах
Өтлөх үхэх нь үгүй.
Өтлөх үхэхгүйд мөнхийг хайлтгүй.
Билиг оюун ч байхгүй тул
Хайгаад ч нэмэргүй,
Хайхгүй ч нэмэргүй.
Үүнийг ухаарвал сэтгэл
Зовохгүйд айдасгүй болно.
Бусдыг буруушаахгүйд
Эцэстээ нирваанд хүрнэ.
Гурван цагийг эзлэгч
Бурхан хүртэл зовлонг
Мартуулагч тарнийг үнэн гэж
мэддэг бөгөөд тарни нь:
Дадаята Ум Гадэ Гадэ Бара Гадэ
Бара Сам Гадэ Боди Суухаа.

Тайлбар.

Бурхан Багш Атулла шавьдаа ийн айлджээ:

Дуу цөөтэй нь хэлдэггүйгээр буруутана.
Дуугарч хэлсэн нь чалчаагаар буруутана.
Дориухан яривал ихэрхсэнээр буруутана.
Доройхон үглэвэл ноомойгоор буруутана.

Энэ хорвоод буруутдаггүй хүмүүнийг
Эрээд эрээд олохгүй гэжээ !

Бусдыг буруутгасан бодлын үр.
Нэгэн мэргэн ухаантнаас шавь нь
-Багшаа яагаад, бүх агуу мэргэд бусдыг буруутгахгүй, шүүмжлэхгүй муугаар ярихгүй байхыг сургадаг юм бол? Энэ тийм чухал гэж үү? гэж асуужээ.
Багш нь шууд хариулахыг яардаггүй зангаараа хэсэг бодолхийлснээ, дотор нь багахан шавартай үлээдэг бөмбөлөг өгч, шавийгаа үлээхийг хүсэв. Шавь нь ч үлээж эхлэв.
Тэр шавиасаа,
– Чамд одоо юу харагдаж байна? гэхэд,
– Та, бас бөмбөлөг
– Дахиад жоохон үлээ, гэснээ одоо юу харагдаж байна?
– Та харагдахаа больж байх шиг, бөмбөлөг, түүний дотор шавар урсаж байгаа нь харагдаж байна.
– Дахиад үлээ, одоо юу харагдаж байна?
– Зөвхөн шавартай бөмбөлөг…
– Дахиад сайн үлээ. Шавь нь үлээх тусам бөмбөлөг томорсоор хага үсрэхэд тал бүр тийш шавар нь үсэрч хүү шаварт будагдав. Балмагдсан хүү, бохирдсон хувцсаа харан зогсоход, багш нь,
– Харав уу? Чи хэн нэгний алдаа дутагдал, сул тал, гэм нүгэлд анхаараад байвал яг ийм зүйл болдог. Чи хүмүүсийг буруутгаж, өөлж, шүүмжлэх тусмаа, тухайн буруутайд тооцоод буй хүнээ олж харахаа больж, зөвхөн буруутгаж өөлсөн, хэзээ ч хагарч болзошгүй бөмбөлөг мэт өөрийнхөө муу бодлуудаа хардаг болж, тэр нь томорсоор хагарахдаа, ганц чамайг ч бус, чиний тарьсан муу бодол, хар сэр, энэ шавар мэт эргэн тойрны чинь хүмүүсийг будаж бохиртуулдаг, гэж багш нь хэлчихээд, шавийгаа бодолтой нь ганцааранг нь үлдээгээд явсан гэнэ.
Шантидэва гэгээн “Цогцын хоосон чанар”-ын талаар:
Би байхгүй ч цогц юмс бодитоор оршин байна гэж үзвэл ташаа хэрэг болно.
Бие махбодь сэрэл, мэдрэмж сэтгэлийн урсгалд бие даасан бодит чанар байх уу?
Эхлээд биеэ шинжилье.
Бие бол дүрст цогц.
Биеэр жишээлэн бүх ахуйг ухаарч болно.
Хэсэг хэсгээр нь салгаад үзвэл
Хэлтэс хэлтсээр нь ялгаад харвал
Аль нь чухам бие юм бэ?
Аль нь түүний гишүү юм.
Гадар дотор эрхтнүүд маань бие мөн үү.
Гар ч гэсэн хуруунуудын нийлбэр.
Хуруу ч гэсэн үеүүдийн цуулбар.
Үеүүд ч гэсэн цааш задарсаар үлдэх юм юу байна.
Хумхын тоосонд тулж очвоос хувь хэсгээр нь түүнийг хуваавал
Төрөх хүрэх юмгүй болоод тоос ч үгүй хоосон огторгуй үлдэнэ.
Энэ бол биеийнхээ гүн үрүү орох бясалгал юм.
Гүн үрүү орох тусам таны дотоод билгийн хооронд үзэгдлийн тор ярагдаж
Хоосон чанарын огторгуй нээгдэх болно.
Бие бодит биш учраас түүний тодотгол эр, эм, хөгшин залуу, сайхан муухай,
Ийм ястан тийм цустан гэх нь ч ахуйд буй бодит чанар биш юм.
Байгаль оршихуйг байгалиар нь ажиглах нь хоосон чанарын бясалгал билээ.
Цаг хугацаа бол бидний оюун ухааны бий болгосон хийсвэрлэл юм. Бүх юмс урсгал үйл явц илбэ зэрэглээ. Оюун ухаан ч бодитой зүйл биш хоосон зүйл. Үүнийг таньсан буюу хуурмагаас гэтэлсэн бодгалд ямар нэгэн барьц хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол жингүйдэлд ороод дээшээ явчихна. Түүнд энэ хорвоод уягдах үйлийн үр буюу хүлээс байдаггүй. “Би”-д барих үзэл эгон дээр тулгуурлаж үйлийн үр бий болдог, улмаар төрлөөс төрөл дамжин үргэлжилсээр байдаг. Хоосон чанарыг онож хувь бодгаль алдран, “би үгүй” мөн чанартайгаа нэгдэн уусах юм бол үйлийн үр нь ч усанд үүссэн хээ шиг хоосон зүйл болон замхардаг. Бурхан багш хоосон чанарын сургаалаа энэрэл нигүүлслийн сургаалтайгаа хослуулж айлдсан нь ийм учиртай. Будда болсон их багш нар нирваанд хоосон чанарт орлоо гэхэд энэ амьдралд хамаг амьтныг гэсэн энэрэл нигүүлслээр л уягдаж оршдог билээ.
Ошогийн “Агнистын гэгээ” номонд:
Субуди бол буддагийн түмэн шавийн нэг. Тэрээр хоосон чанарын хүчийг ухаарч, бүх зүйл харилцан хамааралд оршдгийг ойлгосон байж. Нэгэн өдөр Субуди модны дор амгалан хоосон төлөвт сууж байтал дээрээс нь цэцэг бударч эхлэв.
– Бид чиний хоосон чанарын номлолд тахил өргөж байна гэж тэнгэр бурхад шивнэжээ.
– Би юу ч яриагүй шүү дээ гэж Субудиг хэлэхэд тэнгэр бурхад:
– Чи хоосон чанарын тухай нэг ч үг хэлээгүй, бид бас тэр тухай сонсоогүй. Энэ л жинхэнэ хоосон чанар гэж хариулжээ. Субудигийн дээрээс цэцэгс бороо мэт асгарсаар…
Субудиг хоосон чанарт орох агшинд тэнгэр бурхад цэцгийн хураар тахил өргөжээ. Энэ түүхийн утга санаа үнэхээр гүнзгий. Дорнын шашинд бүх оршихуй тэнгэр бурхад. Газар дэлхий, агаар мандал, нар сар бүгд бурхад. Бүгдээрээ зүрхтэй учраас бүгдээрээ чамайг сэрж мэдэрнэ. Өөрөө тунгалаг хоосон болж байж тэр нарийн долгионыг хүртэнэ. Эго болхи бүдүүлэг учраас тийм нарийн ширийнийг мэдэрч чадахгүй. “Би-үгүй” хоосон болоход бүх ертөнц өөрөөр хүртэгддэг. Нар зүгээр нэг дулаан илч биш, хайрын ээлээр ивээнэ. Агаар салхи амраг хайртны гар шигээр илбэн таалж, энхрийлэх нь мэдрэгдэнэ. Буддаг ой дундуур алхаж явахад дэлгэрэх улирал нь биш боловч модод сэрж, цэцэгс дэлбээлдэг байсан гэлцдэг. Тэдгээр цэцэгс бодит биш учраас чамд харагдахгүй байх. Тэдгээр нь моддын уянга тансаг мэдрэмж юм. Хүмүүс оюун ухаандаа хашигдаад буддаг мэдэрч чадахгүй нь олонтаа. Байгалийн хувьд өөр шигээ ариун лугаа шууд холбогддог. Юун түрүүнд өөрийгөө бүхэл оршихуйн хувь хэсэг гэдгээ гүнзгий ухаар. Энэ ухаарлаар эгогийн хана хэрэм нурж, оршихуйд сүлэлдэх үүд нээгдэнэ.
“Би”-д барих үзэл:
Хоосон чанар, бодь сэтгэлийг дадуулан бясалгаж сэтгэлийн үймрэл савчаанаас салдаг. Хоосон чанарыг бясалгаснаар “би”-д барих атгаг үзлээсээ чөлөөлөгддөг ба ингэснээр аливаа айдсын мэдрэмжээсээ ангижирдаг. Үүнийг өөрийн биедээ дадуулан хэрэгжүүлсэн байвал зохилтой.
МҮОНТ, “Бурхан багш” Энэтхэгийн ОАУСК-ны 51-р ангийн хэсэгт:
Судатын эхнэр Пуна Лагшми: Гэгээн багш минь таны шавь Судат өнөө маргаашгүй болчоод байна. Тэр таны л тухай бодсоор байна. Хэвтэрт ороод бие нь бүр дордсон. Нигүүлсэж хайрла Будда минь. Би эхнэр хүн, гэтэл нөхөр маань зөвхөн таныг л бодож таны төлөө л амьдарч байна. Таниас хичээнгүйлэн гуйя. Та түүнтэй уулзаж хүсэл горилыг нь болгоож хайрла.
Будда: Судат бол Би тэргүүтэн хуврагуудын өглөгийн эрхэм эзэн мөн. Тэр эд хөрөнгөө ядууст тараасан. Энэ саравчийг хүртэл барьсан юм. Би тийм бурханлаг хүнтэй мэдээж очиж уулзана аа.
Судат: Миний сүүлийн хүсэл биелэх нь.
Будда: Тэгэлгүй яахав Судат! Бид таны хэмжээлшгүй өгөөмөр буяныг хүртсэнээ өгүүлээд баршгүй билээ. Та бүү гунигла үхлээс битгий ай.
Судат: Би их айсан. Гэтэл таныг хараад сэтгэл минь уужирч байна.
Будда: Бүү ай Судат! Та бусдын төлөө амьдралаа зориулсан ховор хүний нэг. Та өвчин зовлонгоо мартаад анхаарлаа төвлөрүүл тэгээд намайг дагаад хэл! Би таньд энэхүү үхлийн давааг хэрхэн даван туулахыг заая. Одоо нүдээ аниад бүрэн төвлөр!
Би нүд биш, би чих биш, би хэл биш, би бие биш, би ухамсар биш сайн төвлөр, миний үзэхүй би биш, миний сонсохуй би биш, миний үнэрлэхүй би биш, би өдгөө төрж буй амт сэтгэл хүрэлцэхүйн аль нь ч биш. Би энэ дүрс дууг биш би үнэр сэтгэлийн аль нь ч биш би амт ухамсрын аль нь ч биш. Би энэ шорооны бас огторгуйн ч махбодь биш би хий биш ус ч биш би ухамсар ч бас биш ямар ч махбодь намайг уяхгүй, төрөхүй үхэхүй надад нөлөөлөхгүй би төрөөгүй тиймээс би үхэхгүй. Би инээмсэглэж байна, амьдрал намайг төрүүлээгүй, тиймээс үхэл миний амийг булаахгүй, би төрөхүй үхэхүйд дулдуйдахгүй хэзээ ч үгүй. Яасан Судат болохгүй байна уу?
Судат: Болж байна багш аа. Таны үг бүр сэтгэлийг минь сайхан хөнгөрүүлэх юм. Би уйлж байна. Учир нь таньтай олон жил ойр шадар байсан. Амьсгал хураах үедээ л номын утгыг ойлгох хувь тохиодог байна шүү. Бурхан та ханьцашгүй нэгэн. Сэтгэл зүрхийг дараад байсан үхлийн айдсыг үргээлээ. Энэ ертөнцийг орхиж сүүлийн амьсгалаа хураах үедээ таныг л харахыг хүсэж байлаа.
༈འཕགས་པ་ཤེས་རབ་ཀྱི་ཕ་རོལ་ཏུ་ཕྱིན་པའི་སྙིང་པོ་བཞུགས་སོ།།
༄༅། །རྒྱ་གར་སྐད་དུ། བྷ་ག་ཝ་ཏཱི་པྲཛྙཱ་པཱ་ར་མི་ཏཱ་ཧྲྀད་ཡ༑
བོད་སྐད་དུ། བཅོམ་ལྡན་འདས་མ་ཤེས་རབ་ཀྱི་ཕ་རོལ་ཏུ་ཕྱིན་པའི་སྙིང་པོ། བམ་པོ་གཅིག་གོ །འདི་སྐད་བདག་གིས་ཐོས་པ་དུས་གཅིག་ན། བཅོམ་ལྡན་འདས་རྒྱལ་པོའ་ིཁབ་བྱ་རྒོད་ཕུང་པོའ་ིརི་ལ་དགེ་སློང་གི་དགེ་འདུན་ཆེན་པོ་དང་། བྱང་ཆུབ་སེམས་དཔའི་དགེ་འདུན་ ཆེན་པོ་དང་ཐབས་ཅིག་ཏུ་བཞུགས་ཏེ། དེའི་ཚེ་བཅོམ་ལྡན་འདས་ཟབ་མོ་སྣང་བ་ཞེས་བྱ་བའི་ཆོས་ཀྱི་རྣམ་གྲངས་ཀྱི་ཏིང་ངེ་འཛིན་ལ་སྙོམས་པར་ཞུགས་སོ། །ཡང་དེའི་ཚེ་བྱང་ཆུབ་སེམས་དཔའ་སེམས་དཔའ་ཆེན་པོ་འཕགས་པ་སྤྱན་རས་གཟིགས་དབང་ཕྱུག་ཤེས་རབ་ཀྱི་ཕ་རོལ་ཏུ་ཕྱིན་པ་ཟབ་མོའ་ིསྤྱོད་པ་ཉིད་ལ་རྣམ་པར་བལྟ་ ཞིང་། ཕུང་པོ་ལྔ་པོ་དེ་དག་ལ་ཡང་རང་བཞིན་གྱིས་སྟོང་པར་རྣམ་པར་བལྟའོ། །དེ་ནས་སངས་རྒྱས་ཀྱི་མཐུས་ ཚེ་དང་ལྡན་པ་ཤཱ་རིའི་བུས། བྱང་ཆུབ་སེམས་དཔའ་སེམས་དཔའ་ཆེན་པོ་འཕགས་པ་སྤྱན་རས་གཟིགས་ དབང་ཕྱུག་ལ་འདི་སྐད་ཅེས་སྨྲས་སོ། །རིགས་ཀྱི་བུ་གང་ ལ་ལ། ཤེས་རབ་ཀྱི་ཕ་རོལ་ཏུ་ཕྱིན་པ་ཟབ་མོའ་ིསྤྱོད་པ་ སྤྱད་པར་འདོད་པ་དེས་ཇི་ལྟར་བསླབ་པར་བྱ། དེ་སྐད་ཅེས་སྨྲས་པ་དང་། བྱང་ཆུབ་སེམས་དཔའ་སེམས་དཔའ་ཆེན་པོ་འཕགས་པ་སྤྱན་རས་གཟིགས་དབང་ཕྱུག་གིས་ཚེ་དང་ལྡན་པ་ཤཱ་རི་དྭ་ཏཱིའི་བུ་ལ་འདི་སྐད་ཅེས་སྨྲས་སོ།། ཤཱ་རིའི་བུ། རིགས་ཀྱི་བུའམ་རིགས་ཀྱི་བུ་མོ་གང་ལ་ལ་ཤེས་རབ་ཀྱི་ཕ་རོལ་ཏུ་ཕྱིན་པ་ཟབ་མོའ་ིསྤྱོད་པ་སྤྱད་ པར་འདོད་པ་དེས་འདི་ལྟར་རྣམ་པར་བལྟ་བར་བྱ་སྟེ། །ཕུང་པོ་ལྔ་པོ་དེ་དག་ཀྱང་། རང་བཞིན་གྱིས་སྟོང་པར་རྣམ་པར་ཡང་དག་པར་རྗེས་སུ་བལྟའོ། །གཟུགས་སྟོང་པའོ། །སྟོང་པ་ཉིད་གཟུགས་སོ། །གཟུགས་ལས་སྟོང་པ་ཉིད་གཞན་མ་ཡིན། སྟོང་པ་ཉིད་ལས་ཀྱང་གཟུགས་གཞན་མ་ཡིན་ནོ། །དེ་བཞིན་དུ་ཚོར་བ་དང་། འདུ་ཤེས་ དང་། འདུ་བྱེད་དང་། རྣམ་པར་ཤེས་པ་རྣམས་སྟོང་པའོ།། ཤཱ་རིའི་བུ། དེ་ལྟར་ཆོས་ཐམས་ཅད་སྟོང་པ་ཉིད་དེ། མཚན་ཉིད་མེད་པ། མ་སྐྱེས་པ། མ་འགགས་པ། དྲི་མ་མེད་པ། དྲི་མ་དང་བྲལ་བ། བྲི་བ་མེད་པ། གང་བ་མེད་པའོ། །ཤཱ་རིའི་བུ། དེ་ལྟ་བས་ན། སྟོང་པ་ཉིད་ལ་གཟུགས་ མེད། ཚོར་བ་མེད། འདུ་ཤེས་མེད། འདུ་བྱེད་རྣམས་ མེད། རྣམ་པར་ཤེས་པ་མེད། མིག་མེད། རྣ་བ་མེད། སྣ་མེད། ལྕེ་མེད། ལུས་མེད། ཡིད་མེད། གཟུགས་ མེད། སྒྲ་མེད། དྲི་མེད། རོ་མེད། རེག་བྱ་མེད། ཆོས་མེད་དོ། །མིག་གི་ཁམས་མེད་པ་ནས་ཡིད་ཀྱི་ཁམས་ མེད། ཡིད་ཀྱི་རྣམ་པར་ཤེས་པའི་ཁམས་ཀྱི་བར་དུ་ཡང་ མེད་དོ། །མ་རིག་པ་མེད། མ་རིག་པ་ཟད་པ་མེད་པ་ནས་རྒ་ཤི་མེད། རྒ་ཤི་ཟད་པའི་བར་དུ་ཡང་མེད་དོ། ། དེ་བཞིན་དུ་སྡུག་བསྔལ་བ་དང་། ཀུན་འབྱུང་བ་དང་། འགོག་པ་དང་། ལམ་མེད། ཡེ་ཤེས་མེད། ཐོབ་པ་མེད། མ་ཐོབ་པ་ཡང་མེད་དོ། །ཤཱ་རིའི་བུ། དེ་ལྟ་བས་ ན༑ བྱང་ཆུབ་སེམས་དཔའ་རྣམས་ཐོབ་པ་མེད་པའི་ཕྱིར། ཤེས་རབ་ཀྱི་ཕ་རོལ་ཏུ་ཕྱིན་པ་ལ་བརྟེན་ཅིང་གནས་ཏེ། སེམས་ལ་སྒྲིབ་པ་མེད་ཅིང་སྐྲག་པ་མེད་དེ། ཕྱིན་ཅི་ལོག་ ལས་ཤིན་ཏུ་འདས་ནས། མྱ་ངན་ལས་འདས་པའི་མཐར་ཕྱིན་ཏོ། །དུས་གསུམ་དུ་རྣམ་པར་བཞུགས་པའི་སངས་རྒྱས་ཐམས་ཅད་ཀྱང་ཤེས་རབ་ཀྱི་ཕ་རོལ་ཏུ་ཕྱིན་པ་ལ་བརྟེན་ནས། བླ་ན་མེད་པ་ཡང་དག་པར་རྫོགས་པའི་བྱང་ཆུབ་ཏུ་མངོན་པར་རྫོགས་པར་སངས་རྒྱས་སོ། །དེ་ལྟ་བས་ན་ཤེས་རབ་ཀྱི་ཕ་རོལ་ཏུ་ཕྱིན་པའི་སྔགས། རིག་པ་ཆེན་པོའ་ིསྔགས། བླ་ན་མེད་པའི་སྔགས། མི་མཉམ་པ་དང་མཉམ་པའི་སྔགས། སྡུག་བསྔལ་ཐམས་ཅད་རབ་ཏུ་ཞི་བར་བྱེད་པའི་སྔགས། མི་རྫུན་པས་ན་བདེན་པར་ ཤེས་པར་བྱ་སྟེ། ཤེས་རབ་ཀྱི་ཕ་རོལ་ཏུ་ཕྱིན་པའི་སྔགས་སྨྲས་པ། ཏདྱ་ཐཱ། ག་ཏེ་ག་ཏེ་པཱ་ར་ག་ཏེ་པཱ་ར་ སཾ་ག་ཏེ་བོ་དྷི་སྭཱཧཱ། ཤཱ་རིའི་བུ། བྱང་ཆུབ་སེམས་དཔའ་སེམས་དཔའ་ཆེན་པོས། དེ་ལྟར་ཤེས་རབ་ཀྱི་ཕ་རོལ་ཏུ་ཕྱིན་པ་ཟབ་མོ་ལ་བསླབ་པར་བྱའོ། །དེ་ནས་བཅོམ་ལྡན་འདས་ཏིང་ངེ་འཛིན་དེ་ལས་བཞེངས་ཏེ། བྱང་ཆུབ་སེམས་དཔའ་སེམས་དཔའ་ཆེན་པོ་འཕགས་པ་སྤྱན་རས་གཟིགས་དབང་ཕྱུག་ལ་ལེགས་སོ་ཞེས་བྱ་བ་བྱིན་ནས། ལེགས་སོ། །ལེགས་སོ། །རིགས་ཀྱི་བུ། དེ་དེ་བཞིན་ནོ། །རིགས་ཀྱི་བུ། དེ་དེ་བཞིན་ཏེ། ཇི་ལྟར་ཁྱོད་ ཀྱིས་བསྟན་པ་བཞིན་དུ། ཤེས་རབ་ཀྱི་ཕ་རོལ་ཏུ་ཕྱིན་ པ་ཟབ་མོ་ལ་སྤྱད་པར་བྱ་སྟེ། དེ་བཞིན་གཤེགས་པ་རྣམས་ཀྱང་རྗེས་སུ་ཡི་རང་ངོ་། །བཅོམ་ལྡན་འདས་ཀྱིས་དེ་སྐད་ཅེས་བཀའ་སྩལ་ནས། ཚེ་དང་ལྡན་པ་ཤཱ་རི་དྭ་ཏཱིའི་བུ་དང་། བྱང་ཆུབ་སེམས་དཔའ་སེམས་དཔའ་ཆེན་པོ་འཕགས་པ་སྤྱན་རས་གཟིགས་དབང་ཕྱུག་དང་། ཐམས་ཅད་དང་ལྡན་པའི་འཁོར་དེ་དག་དང་། ལྷ་དང་། མི་དང་། ལྷ་མ་ཡིན་དང་། དྲི་ཟར་བཅས་པའི་འཇིག་རྟེན་ ཡི་རངས་ཏེ། བཅོམ་ལྡན་འདས་ཀྱིས་གསུངས་པ་ལ་མངོན་པར་བསྟོད་དོ།
Пагба гончог сум-ла чагцалло.
Жагар гадду: Багавати Пражня Парамита Хридаяа.
Водгаду: Жомдандай Ма Шэйравжи Паролдү Чинбий Нинбо. Жомдандай Ма Шэйравжи Паролдү Чинма ла чагцалло. Дигад даггий тойба дүйжигна Жомдан дай жалбой хав жа год пүнбой рила гэлон ги гэдүн чэнбо дан Жавчүв сэмбий гэдүн чэнбо дан тавжиг дү шүгдэ. Дэ-и цэ жомдан дай савмо нанва шэйжа вий чойжи намдан жи дин нэзин ла нёмбар шүгсо. Ян дэи цэ Жанчүвсэмба сэмбачэнбо пагба Жанрайсиг ванчүг жан шэйравжий паролдү чэнба савмо жодба нидла намбар да шин пүнво аво дэдагла ян раншин жий донвар намбар дао. Дэнай санжай жи түй цэдан данба Шаарийвүй жанчүв сэмбаа сэмбаа чэнбо пагба Жанрайсиг ванчүг ла дигад жэй мрайсо. Ригжи вүам ригжи вүмо ганла ла шэйравжи па ролдү чинба савмо жодба жадбар додба дэй. Жидар лавбар жа. Дэгаджэй мрайба дан. Жанчүв сэмбаа сэмбаа чэнбо пагба Жанрайсиг ванчүггий цэдан данба шаараду дий вүла дэгаджэй мрайсо.Шаарийвү, ригжи вүам ригжи вүмо ганла-ла шэйрав-жи паролдү чинба савмо жодба жадбар дод-ба дэй дидар намбар давар жа-дэ. Пүнво а-во дэдаг жан раншин-жий донвар ян дагбар жэйсү дао. Сүг донвао. Донва-нид сүгсо. Сүглай жан донва- нид шанма ин. Донва нидлай жан сүг шанма ин но. Дэвшин дү цорва-дан, дүшэй дан, дүжэд дан, намбар шэйба нам донвао. Шарий-ву дэда вай на чой тамжад донва нид-дэ, цан нид мэдба. Ма жэйба, ма-гаг ба, дима мэд ба, дима дан вралва мэдба, врива мэдба, ганва мэдбао. Шаарийвү, дэ давай на донва нидла сүг мэд, цорва мэд, дүшэй мэд, дүжэд нам мэд, намбар шэйба мэд, миг мэд, нава мэд, на мэд, жэ мэд, лүй мэд, ид мэд, сүг мэд, да мэд, ди мэд, ро мэд, рэгжа мэд, чой мэд, миг-гий хам мэд ба най иджи хам мэд, иджи намбар шэйбий хамжи вардү ян-мэд до, мариг ба мэд, мариг ба садба мэдба-най гаши мэд, гаши садба-и вар дү янмэд до. Дэшин дү дүгналва дан, гүнжүнва дан, гогба дан, лам мэд, ишэй мэд, товба мэд, матовба ян мэддо. Шаарийвү, дэ да-вай на, жанчүв сэмбаа нам тов-ба мэдбий чир, шэйравжи па-ролдү чинба савмо дила дэнзин най-дэ. Сэмла дивба мэджин дагба мэд-дэ. Чинжи логлай шиндү дайнай ня-анлай дайбий тарчин до. Дүйсүм дү онбар шүгбий санжай тамжад жан шэйравжи па-ролдү чинба савмо дила дэн-най. Лана мэдба яндагбар зогбий жанчүвдү онбар зогбар санжай со. Дэда вай на шэйрав-жи па-ролдү чинбий аг. Ригба чинбо-и аг, Лана мэдби аг, миням бадан нямбар жэдбий аг, дүгнал тамжад равдү ши-вар жэдбий аг, мизүн бай-на дэнбар шэйбар жа дэ. Шэйрав жи паролдү чинбий аг мрайба. Дадята, Ум гадэ гадэ бара гадэ бара сам гадэ водий суха. Шаарийвү, жанчүв сэмбаа сэмба чэнбо намжий. Дэдар шэйравжи паролдү чинба савмо ла лавбар жао. Дэнай жомдан дай дин-нэзин дэлай шэндэ. Жанчүв сэмбаа сэмбаа чэнбо пагба Жанрайсиг ванчүгла лэгсо шэйжава жин най. Лэгсо лэгсо. Ригживү дэ дэвшин-но. Ригживү дэ дэвшин-дэ. Жидар чоджий данба дэвшин-дү шэйрав-жи паролдү чинба савмо ла жадбар жа дэ. Дэвшин шигба намжан жэйсү и-ран-о. Жомдан дайжий дэгад жэй гаазал най. Цэдан данба шаарийвү дан жанчүв сэмбаа сэмбаа чинбо пагба Жанрайсиг ванчүг дан тамжид дан данбий хор дэдаг дан, лха дан, ми дан, лхама-ин дан. Дисар жайбий жигдэн и-ран дэ. Жомдан дайжий сүнба-ла онбар дод до.
Ширнэн буюу Билгийн чанадад хүрсэн зүрхэн судар.

Хутагт 3 эрдэнэд мөргөе
Ийнхүү намайг сонсох тэр үед, Бурхан багш Хааны харш, Тас цогцолсон ууланд гэлэнгийн их хувраг болон бодь сэтгэлт их хуврагуудтай хамт оршин байв. Тэр үед бурхан багш “Гүн үзэгдэл” нэрт номын тоот самадид тэгш оршин байв. Мөн тэр үед бодь сэтгэлт махасадва хутагт Жанрайсэг билгийн чанадад хүрсэн гүн явдлыг сайтар шинжлээд 5 цогцосууд ч мөн чанартаа хоосон хэмээн үзжээ.

Тэгэхэд бурхны хүчээр насан төгс Шаарийн хөвгүүн бээр бодь сэтгэлт махасадва Жанрайсэгт ийнхүү өгүүлэв: Билгийн чанадад хүрсэн гүн явдлаар явахыг хүссэн язгууртны хүү юмуу язгууртны охид нар хэрхэн суралцах вэ? хэмээн өгүүлэхэд, бодь сэтгэлт махасадва хутагт Жанрайсэг насан төгс Шаарийн хөвгүүнд ингэж өгүүлэв. Шаарийн хөвгүүн! Билгийн чанадад хүрсэн гүн явдлаар явахыг хүсэгч язгууртны хүү, язгууртны охид нар ийнхүү ухаарах хэрэгтэй. 5 цогцосууд мөн чанараараа хоосон гэдгийг үнэхээр ухаар.

Дүрс хоосон юм. Хоосон чанар нь дүрс юм. Дүрсээс өөр хоосон чанар гэж үгүй. Хоосон чанараас ч өөр дүрс гэж үгүй юм. Түүнчлэн мэдрэхүй, хуран мэдэл, хуран үүдэл, тийн мэдлүүд ч хоосон юм.

Шаарийн хүү! Түүнийг ухаарвал юмс бүгд хоосон чанартай бөгөөд бэлгэ чанар үгүй, эс төрөх, эс хаах, хир үгүй, хирээс хагацсан үгүй, хоосрох үгүй, дүүрэх үгүй юм. Шаарийн хүү! Үүнтэй адилаар хоосон чанарт дүрс үгүй, мэдрэхүй үгүй, хуран мэдэл үгүй, хуран үүдэл үгүй, тийн мэдэл үгүй, нүд үгүй, хамар үгүй, чих үгүй, хэл үгүй, бие үгүй, сэтгэл үгүй, дүрс үгүй, дуу үгүй, үнэр үгүй, амт үгүй, хүрэлцэхүй үгүй, юмс үгүй юм.

Нүдний орон үгүйгээс сэтгэлийн орон үгүй. Сэтгэлийн тийн мэдлийн орон хүртэл мөн үгүй. Мунхаг үгүй, мунхагыг барах үгүйгээс өтлөхүй, үхэхүй үгүй. Өтлөхүй, үхэхүйг барагдах хүртэл мөн үгүй юм. Түүнчлэн зовлон, бүхэн гарах, хорихуй, мөр үгүй. Билиг билгүүн үгүй, олох үгүй, эс олох нь ч үгүй.

Шаарийн хүү! Түүнийг ухаарвал бодьсадва нарт олох нь үгүй тул билгийн чанадад хүрсэн гүн үүнд шүтэж оршвол сэтгэл түүтгэр үгүй бөгөөд айдас үгүй болой. Буруушаахаас машид ангижирч нирвааны эцэст хүрэх юм.
Гурван цагт илт орших бурхан бүгд ч билгийн чанадад хүрсэн гүн үүнийг шүтэн ханьцашгүй тарни, чацуу бус ба чацуу тарни, зовлон бүхнийг машид амирлуулах тарни, худал бус үнэн гэж мэдэх бөгөөд билгийн чанадад хүрсэн тарнийг өгүүлвэл: Дадъяата ум гадэ гадэ бара гадэ бара-сан гадэ боди суухаа.

Шаарийн хөвгүүн! Бодь сэтгэл ихтүүд ийнхүү билгийн чанадад хүрсэн гүнд суралцан үйлд. Тэгтэл бурхан багш самадигаасаа босон: бодь сэтгэлт махасадва хутагт Жанрайсэгийг сайн хэмээн магтан “Сайн сайн, язгууртны хүү тийм болой”. Түүнчлэн таны хэрхэн заасанчлан билгийн чанадад хүрсэн гүн явдлаар явбал бурхан бүгд ч даган баясах болно.
Бурхан багшийг ийнхүү айлдахад насан төгс Шаарийн хөвгүүн, бодь сэтгэлт махасадва хутагт Жанрайсэг болон тойрон хүрээлсэн тэнгэр, хүн, асур, үнэр идэгч тэргүүтэй бүгд баясан, бурхан багшийн номлолыг магтан сайшаав.

Билгийн зүрхэн судрын уншлага Санскрит хэлээр.

Шийрэвнинбу буюу Билгүүний зүрхэн судар Санскрит хэлээр.

ШИРНЭН буюу Ялж төгс нөгчсөн эх билгийн чанадад хүргэгч зүрхэн

Хутагт дээд Гурван эрдэнэд мөргөмү
Хэлэл, санал өгүүлэшгүй эх Билиг барамид
Эс төрөн, үл хаагдах огторгуйн мөн чанар
Тус тус өөр ухааны бэлэг билиг явдлын оронт
Гурван цагийн ялгуусан эх танд мөргөмү.

Энэтхэг хэлээр: Вага вади бранза барамида хри даяа.
Түвд хэлээр: Жомдаан дайма шэйравжи паролдү чинбий нинбу.
Монгол хэлээр: Ялж төгс нөгчсөн эх билгийн чанадад хүргэгч зүрхэн. Ялж төгс нөгчсөн эх билгийн чанадад хүргэгч дор мөргөмүй. Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн бээр хааны харш гажир шувуу цогцолсон ууланд аяга тахимлагийн ихэс хуварга хийгээд бодьсад нарын их хуварга лугаа хамт нэгнээ суун бөлгөө.

Тэр цагт Ялж төгс нөгчсөн гүн нарийныг үзэхүй хэмээгдэх номын зүйл тооны самадид тэгш оров. Бас тэр цагт бодьсадва махасадва хутагт Нүдээр үзэгч эрхт бээр билгийн чанад хүрсэн гүн нарийн явдлыг тийн үзээд тэдгээр таван цогцсыг ч мөн чанараар хоосон хэмээн тийн бөгөөд үзэв.
Тэндээс бурхны хүчээр насан төгөлдөр Шааригийн хөвгүүн бээр бодьсадва махасада хутагт Нүдээр үзэгч эрхтэд ийн хэмээн өгүүлэв. Язгууртны хөвгүүн ба язгууртны охин хэн заримууд билгийн чанад хүрсний гүн явдлаар явсугай хэмээн өгүүлсэнд бодьсадва махасада хутагт Нүдээр үзэгч эрхт бээр насан төгөлдөр Шаарийдүдийн хөвгүүнд ийн хэмээн өгүүлэв. Шааригийн хөвгүүн язгууртны хөвгүүн ба язгууртны охин хэн заримууд билгийн чанад хүрсний гүн явдлаар явсугай хэмээн хүсэгч тэд бээр энэ мэт тийн үзэх бөгөөд тэдгээр таван цогцсыг ч мөн чанараар хоосон хэмээн үнэхээр даган үзэх болой.

Дүрс нь хоосон болой
Хоосон нь дүрс болой
Дүрсээс ч хоосон өөр бус
Хоосноос ч дүрс өөр бус болой.
Түүнчлэн мэдрэхүй хийгээд хуран мэдрэхүй ба хуран үйлдэхүй хийгээд тийн мэдэхүйнүүд хоосон болой. Шааригийн хөвгүүн тэр мэтийн тул бөгөөс хамаг ном хоосон бөгөөд бэлгэ чанар үгүй, төрөх үгүй, түрдэх үгүй, хир үгүй, хирээс ч хагацсан үгүй, буурах үгүй, нэмэх үгүй болой. Шааригийн хөвгүүн тэр мэтийн тул бөгөөс хоосонд дүрс үгүй, мэдрэхүй үгүй, хуран мэдэхүй үгүй, хуран үйлдэхүйнүүд үгүй, тийн мэдэхүй үгүй, нүд үгүй, чих үгүй, хамар үгүй, хэл үгүй, бие үгүй, дур үгүй, өнгө үгүй, дуу үгүй, үнэр үгүй, амт үгүй, хүртэхүй үгүй, ном үгүй болой.

Нүдний орон үгүйгээс сэтгэлийн орон үгүй, Сэтгэлийн тийн мэдэхүйн оронд хүртэл ч үгүй болой. Мунхаг үгүй, мунхаг багадах үгүйгээс өтлөх, үхэх үгүй, өтлөх үхэх барагдах хүртэл ч үгүй болой. Түүнчлэн зовлон ба бүхэн гарах хийгээд түрдэх ба мөр үгүй, бэлгэ билиг үгүй, олох үгүй, үл олох ч үгүй болой. Шаарийгийн хөвгүүн тэр мэтийн тул бөгөөс бодьсадва нар олох үгүйн тул билгийн чанад хүрсэн гүн үүнд шүтээд оршюу. Сэтгэлд түйтгэр үгүй болоод айх үгүй буюу чанх буруугаас машид нөгчиж нирвааны эцэст хүрэв. Гурван цагт илт суусан хамаг бурхан бээр билгийн чанад хүрсэн гүн үүнд шүтэж дээр үгүй үнэхээр туулсан бодид илт төгсөн бурхан болов. Тэр мэтийн тул бөгөөс билгийн чанад хүрсний тарни, их ухааны тарни, тэнсэл үгүй тарни, сац бус лугаа сацуу тарни, хамаг зовлонг машид амирлуулагч тарни, худал бусын тулд үнэн хэмээн мэдээд билгийн чанад хүрсний тарнийг өгүүлэв.
ДАД ЯАТА, УМ ГАДЭ ГАДЭ БРА ГАДЭ БРАСАМ ГАДЭ БОДИ СУУХАА.

Шааригийн хөвгүүн бодьсадва махасадва нар бээр тэр мэт гүн билгийн чанад хүрсэнд суралцагдахуй. Тэндээс ялж төгс нөгчсөн тэр самадигаас босож бодьсадва махасадва хутагт Нүдээр үзэгч эрхтэд сайн хэмээн өгөөд сайн сайн язгууртны хөвгүүн тэр түүнчлэн болой. Тэр түүнчлэн бөгөөд чиний ямар мэт үзүүлсэн түүнчлэнхүү гүн билгийн чанад хүрсэнд явагдахуй. Түүнчлэн ирсэнүүд бээр даган баясалцав.

Ялж төгс нөхцсөн тийн хэмээн зарлиг болсонд Шааригийн хөвгүүн хийгээд бодьсадва махасадва хутагт Нүдээр үзэгч эрхт ба хамаг лугаа төгөлдөр нөхөд тэдгээр ба тэнгэр, хүмүүн ба асури, гандирс сэлт ертөнц дахин даган баясалцаад Ялж төгс нөгчсөн бээр номлосныг илт магтав.
Огторгуй дор явагчны эрхэм манлай орноос
Илт мэдэл, хувилгааныг эрхшээсэн хүчээр
Бүтээлчнийг үр мэт осол үгүй үзэгч
Гурван орны дагинасын эрхэм тань дор мөргөмү.
АГА САМА РАНЗА ШАДРА САМАРАЯ ХУМ ПАД.

Эрдэнэбат | Алтан ураг, Гүнзээ – Ширнэн судар. /Монгол хэлээр/

Хөгжмийн аялгуу, найруулга Б.Эрдэнэбат / Алтан ураг

Аялгуулан уншигч Ч.Гүнзээ

Судрыг шүлэглэн бүтээл болгосон Ч.Гүнзээ

Микс мастеринг Э. Дэлгэрдалай

Рэппер: МБ Мандах

Уул ус хамтлаг: Морин хуурч Д.Намсрайжав

Ятга Э. Үжин

Хөөмийч Т.Санжаажамц

Heart Sutra (English).

Avalokitesvara Bodhisattva
when practicing deeply the Prajna Paramita
perceives that all five skandhas are empty
and is saved from all suffering and distress.
Shariputra,
form does not differ from emptiness,
emptiness does not differ from form.
That which is form is emptiness,
that which is emptiness form.
The same is true of feelings,
perceptions, impulses, consciousness.
Shariputra,
all dharmas are marked with emptiness;
they do not appear or disappear,
are not tainted or pure,
do not increase or decrease.
Therefore, in emptiness no form, no feelings,
perceptions, impulses, consciousness.
No eyes, no ears, no nose, no tongue, no body, no mind; no color, no sound, no smell, no taste, no touch,
no object of mind;
no realm of eyes
and so forth until no realm of mind consciousness.
No ignorance and also no extinction of it,
and so forth until no old age and death
and also no extinction of them.
No suffering, no origination,
no stopping, no path, no cognition,
also no attainment with nothing to attain.
The Bodhisattva depends on Prajna Paramita
and the mind is no hindrance;
without any hindrance no fears exist.
Far apart from every perverted view one dwells in Nirvana. In the three worlds
all Buddhas depend on Prajna Paramita
and attain Anuttara Samyak Sambodhi.
Therefore know that Prajna Paramita
is the great transcendent mantra,
is the great bright mantra,
is the utmost mantra,
is the supreme mantra
which is able to relieve all suffering
and is true, not false.
So proclaim the Prajna Paramita mantra,
proclaim the mantra which says:
gate gate paragate parasamgate bodhi svaha
gate gate paragate parasamgate bodhi svaha
gate gate paragate parasamgate bodhi svaha.

般若心経/Heart Sutra (Japanese).

ma ka han nya ha ra mi ta shin gyo
摩訶般若波羅蜜多心経
kan ji zai bo sa gyo jin han nya ha ra mi ta ji
観自在菩薩 行深般若波羅蜜多時

sho ken go on kai ku do is-sai ku yaku

照見五蘊皆空 度一切苦厄

sha ri shi shiki fu i ku ku fu i shiki

舍利子 色不異空 空不異色

shiki soku ze ku ku soku ze shiki

色即是空 空即是色

ju so gyo shiki yaku bu nyo ze sha ri shi

受想行識亦復如是 舍利子

ze sho ho ku so fu sho fu metsu

是諸法空相 不生不滅

fu ku fu jo fu zo fu gen ze ko ku chu mu shiki

不垢不浄 不増不減 是故空中 無色

mu ju so gyo shiki mu gen ni bi ze-shin ni

無受想行識 無眼耳鼻舌身意
mu shiki sho ko mi soku ho mu gen kai
無色声香味触法 無眼界
nai shi mu i shiki kai mu mu myo
乃至無意識界 無無明
yaku mu mu myo jin nai shi mu ro shi
亦無無明尽 乃至無老死
yaku mu ro shi jin mu ku shu metsu do
亦無老死尽 無苦集滅道
mu chi yaku mu toku I mu sho toku ko
無智亦無得 以無所得故
bo dai sat-ta e han nya ha ra mi ta ko
菩提薩埵 依般若波羅蜜多故
shin mu kei ge mu ke ge ko
心無罣礙 無罣礙故
mu u ku fu on ri is-sai ten do mu so
無有恐怖 遠離一切顛倒夢想
ku gyo ne han san ze sho butsu
究竟涅槃 三世諸仏
e han-nya ha ra mi ta ko
依般若波羅蜜多故
toku a noku ta ra san myaku san bo dai
得阿耨多羅三藐三菩提
ko chi hannya ha ra mi ta
故知般若波羅蜜多
ze dai jin shu ze dai myo shu
是大神呪 是大明呪
ze mu jo shu ze mu to do shu
是無上呪 是無等等呪
no jo is-sai ku shin jitsu fu ko
能除一切苦 真実不虚
ko setsu han nya hara mi ta shu
故説般若波羅蜜多呪
soku setsu shu watsu
即説呪曰
gya tei gya tei hara gya tei hara so gya tei
羯諦羯諦 波羅羯諦 波羅僧羯諦
bo ji so wa ka hannya shin gyo
菩提薩婆訶 般若心経

Tinna Tinh – Heart sutra – 般若心経. (Япон хувилбар).

Үлэмж үзэхүйд суралцах нь

https://www.facebook.com/groups/…

https://www.facebook.com/groups/347633536688091/posts/48

https://www.facebook.com/groups/557180555220592/posts/110

https://www.facebook.com/groups/673416023350594/posts/1006

https://www.facebook.com/groups/347633536688091/posts/685

One thought on “******—— Ширнэн буюу Билгийн зүрхэн судар ——******

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s