Гомбо Гонгор Балданлхам Шалши Дамдинчойжил Улаан сахиус Цамба болон бурхдууд

Гэлүгва ёсны Арван хангал бурхдын магтуу

Гэгээрэлд хүргэх авралын дээдийг хайрлагч

Гэлүгва ёсны арван хангал бурхдаа шүтмүү.

Ямандага ядам

Гэлүгва шашны авралын гол шүтээн

Гурван ертөнцийг эгшнээ нь туулагч

Гучин зургаан дүнчүүр шулмыг дарагч

Гэгээрлээр мэсийг цэцгэн эрхинд хувилагч

Шид бүтээлийн дээд Ямандагадаа мөргөе

Шимтэхүйн бясалгалт Ямандагаа магтмуу

Ум Ямандага хум пад

Ум Ямандага хум пад

Ум Ямандага хум пад

Очирваань ядам

Баруун мутарын очирт таван үзүүр

Бурхан багшийн нууц тарнийн эзэн

Хилэн улаан галаар наадагч хангал

Хөх Монголын буян заяаг эрхшээгч

Бадрангуйг тэтгэгч Очирвааньдаа мөргөе

Бясалгалын хилэнт Очирвааниа магтмуу

Ум важра бани хум пад

Ум важра бани хум пад

Ум важра бани хум пад

Махагала сахиус

Замбу тивийн сэрүүн цэцэрлэгт л орших

Зургаан мутарт ертөнцөөс гэтэлгэгч дүр

Зааны арьс нойтон нөмөрсөн бодьсадва

Зүүдэн эхтэй Сажаба Гэлүгвагийн сахиус

Агшин саадыг арилгах Махагалад мөргөе

Арав дах газарт хүрсэн Махагал аа магтмуу

Ум базар махагала чим чидраа бигана бинаяга хум хум пад пад суу хаа

Ум базар махагала чим чидраа бигана бинаяга хум хум пад пад суу хаа

Ум базар махагала чим чидраа бигана бинаяга хум хум пад пад суу хаа

Гонгор сахиус

Цасан туяат нь догшин агаад мишээмэл

Цаглашгүй эрдэнээр биеэ чимэглэсэн дүр

Гурван орны дагинасыг дуудан ирүүлэгч

Гомбо бурхны зүрхнээс хувилсан бодьсадва

Сэтгэлчлэх чандмань эрдэнийн Гонгорт мөргөе

Сансар нирвааны цог учралт Гонгороо магтмуу

Ум гүрү махагала хари ниса сиддин за

Ум гүрү махагала хари ниса сиддин за

Ум гүрү махагала хари ниса сиддин за

Дамжинчойжил сахиус

Машид айлгагч зуурдын орны тангарагтан

Манзушри хувилгааны төгс билэг билгүүнтэн

Зургаан зүйл амьтныг үтэр илгээгч бодьсадва

Зарлигаар нүгэл буян дэнслэх Эрлэг номун хан

Амь бүхэнд бэрээ далаймгүй Дамжинчойжилд мөргөе

Адистэд чойжин сахиус Дамжинчойжил оо магтмуу

Ум гаала руба хум пад

Ум гаала руба хум пад

Ум гааларуба хум пад

Балданлхам сахиус

Мүлүдэнгийн далайн их шуурганаас эхт

Монгол баяраар луусаа хөлөглөн айлчлагч

Уран үгт Янжинлхам бурхны догшин дүр

Улирал бүрийн дөрвөн цаг дорхи хувилгаан

Сайн цагийн мянган бурхан Балданлхамдаа мөргөе

Сахиусандаа даатгагч Балданлхам аа магтмуу

Жо рагму жо рагму жо жо рагму тунжо ха лда рагчинму рагму айви дайви түнжо рүлү рүлү хум жо хум

Жо рагму жо рагму жо жо рагму тунжо ха лда рагчинму рагму айви дайви түнжо рүлү рүлү хум жо хум

Жо рагму жо рагму жо жо рагму тунжо ха лда рагчинму рагму айви дайви түнжо рүлү рүлү хум жо хум

Шалши сахиус

Эрдэнэ мэт шашныг сахих их хар Шалши

Эгэл доор хүслийг ч гэгээрэлдээ хувиргах дүр

Цаст Диса уул, Бодали далайн аралд оршигч

Цагаан зүүдэнд үзэгдэгч дөрвөн нүүрт Шалши

Гурван үндсийн чойжин сахиус Шалшид мөргөе

Гурван цаг дор бурхны зарлигт Шалши гаа магтмуу

Ум маха гала гала бигала ради да домвани зандали рагча си сэнги ли дэви хум жо хум

Ум маха гала гала бигала ради да домвани зандали рагча си сэнги ли дэви хум жо хум

Ум маха гала гала бигала ради да домвани зандали рагча си сэнги ли дэви хум жо хум

Намсрай сахиус

Сайн сонсогч бага хөвгүүн алтан шармал биет

Сүслэх ядам бурхан Очирваанийн хувилсан дүр

Эрдэнийг эрхэнд хураах догшин чойжин сахиус

Энэ төрөлдөө арсланг захирагч Намсрай бурхан

Найман нөхөрт Намсрай бурхандаа мөргөе

Нууцын эзэн эд баялгийн Намсрайг магтмуу

Ум бээ суухаа

Ум бээ суухаа

Ум бээ суухаа

Жамсран сахиус

Хязгааргүй хоосон огторгуйн шүрэн талд

Хоёр мэст аянгат улаан жадаа далайсан

Дайсан тэрсүүдийн амин судас таслагч

Далай их бурхан багшийн улаан сахиус

Хувилгаан шар шувуут Жамсранд мөргөе

Хүрээний догшин чойжин Жамсранг магтмуу

Ум рагму барна адма чирү пирү ка локи да сарва шадрум марая пад пад

Ум рагму барна адма чирү пирү ка локи да сарва шадрум марая пад пад

Ум рагму барна адма чирү пирү ка локи да сарва шадрум марая пад пад

Цамба сахиус

Цогт Вишну тэнгэрийн хүйн лянхуагаас төрөгч

Цаглашгүйгээр тус үйлдэгч Дөрвөн нүүртэн

Төрүүлэгч ертөнцийг олон бүтээх Эсруа тэнгэр

Тотгор бүгдийг дарагч Ямандагын хувилгаан

Цаст уул адил гуа төгс Цамбад мөргөе

Цагаан саран зуу дахин тусах мэт Цамбыг магтмуу

Ум шри маха брахмана хум пад

Ум шри маха брахмана хум пад

Ум шри маха брахмана хум пад

Гэгээрэлд хүргэх авралын дээдийг хайрлагч

Гэлүгва ёсны арван хангал бурхдаа шүтмүү.