Бурхан багш

Гүрү иогийн судраас

Хамт төрсөн жаргалан, хамаг оршихуйн түгээмэл чанар, үүсгэл төгсгөл үгүй үнэмлэхүй бодь сэтгэл Тандаа залбиръя…

Нэгээхэн удаа тохиосон эрдэнэт хүмүүн заяа олдоход бэрх, алдахад хялбар учраас утгагүй зүйлд үрэлгүй утга төгөлдөр шимийг хүртье. Адислаж хайрла… 🙏

Үйлийн эрхээр төөрч яваа амьтан бүхэн миний ижий. Өнө эртнээс ахин дахин ачилсныг нь санаж, өвдсөн үрээ энэрэх эхийн сэтгэлээр хандъя. Адислаж хайрла… 🙏

Амьсгал авах, гаргахад дөрөөлсөн үлэмжийн хайраар амьтан бүхнийг чөлөөлөх бодь сэтгэлийг бясалгая. Адислаж хайрла… 🙏

 

Мөн чанарыг ажиглан шинжлэхүйн үр, гэгээн амгаланд ууссан огторгуйн иог бясалгалаар төгс билгийг эзэмшье. Адислаж хайрла… 🙏

Тусагдахуун бүхэн усанд туссан сарны дүрс мэт үзэгдэвч үнэн чанартаа хоосон болохыг таниснаар илбийн самадийг эзэмшье. Адислаж хайрла… 🙏

Сансар, нирвааны бие даасан чанар тоосны төдий ч үгүй. Шалтгаан, үрийн шүтэн барилдлага хуурмаг бус. Энэ хоёр ухаарлыг харшилдуулж биш, шүтэлцүүлж ойлгосноор төв үзлийг эзэмшье. Адислаж хайрла🙏

Төрөх, үхэх, зуурдын орчлыг бурхны гурван төлөвт хувиргах бясалгалаар эгэл үзэгдэл, шуналын буртгийг угааж, тусгал бүрийг ариун оршихуйд тодруулъя. Адислаж хайрла… 🙏

Зүрхний найман дэлбээт Ум судлын төвд таны өлмий заларснаар гэгээн гэрэл, илбийн бие хослох гэгээрлийг энэ төрөлдөө олъё. Адислаж хайрла🙏

Төрөл тутамдаа танаараа замчлуулж, лагшин зарлиг тааллын тань нууц санг баригч болъё. Адислаж хайрла… 🙏

Ийнхүү залбирахад ивээлт багш минь баясан адислахаар оройд минь заларч, зүрхний лянхуан хүйсэнд өлмийн гэгээг бат оршуулмуй. 🙏🙏🙏