Бурхан багш - шавь нар болон дөрвөн Махаранзын хамт

Дашзэвэг буюу Өлзий хутгийн давхарлага, оршоолго /Түвд/

Цогчэн хурлын лам Б. Сүх-Эрдэнэ – Дашзэвэг буюу Найман гэгээн
 

 

Заслын дээд болох Дашзэвэг найман гэгээнийг заслын найман ном хэмээх нь ч бий. Дашзэвэг ном нь сүм хийд, орон байрны шав тавих, шинэ гэр сууцанд орох, найр наадам хийх, өлзий хутаг оршоох заслын ном. Мөн жил, cap, өдрийн цээрийг арилгах, хорлол хөнөөлд үл өртүүлэх тэргүүтэн тус эрдэм нэн их байдаг. Түүнчлэн айл гэрийн ноён нурууг тэгшитгэх, санасан хэрэг бүгдийг саадгүй бүтээхийн тухайд айлдуулна.

Ум аа га ни нигани ажила мандалэ мандалэ суха.

Найман гэгээн судрын зүрхэн тарнийг уншиж дадваас та бие нэгэн хүмүүн биш бодит нэгэн ариун ертөнц болж орших учиртай гэнэ.

Найман гэгээн.

“Хүн төрөх өдрөө сонгож эс төрөх, үхэх өдрөө сонгож эс үхэх тул өдөр, цагийн муу тохиолоос элдэв муу нөлөө гарвал яах вэ?”
Бурхан багш: Ийн асуух тань буян болой,
Тэнгэр газар хоёул өлзий хутаг
Наран саран хоёул буян билиг
Оюунт хүний манлай болсон бодисадва бүгд
Асрал нигүүлсэл агуу их бөгөөд
Амьтан бүхнийг ганц үр шигээ
Алагчаалалгүй тэгш үзьюү
Өдөр цаг бүхэн өлзий буян
Од гариг бүхэн онцгой сайн
Муу сэтгэлээ ялагч бүхэн зовлон үгүй
Мунхагийн нойрноос сэрэгч бүхэн чадал төгөлдөр
– Бурхан багшаа, хүн сайн буянт өдөр судрыг сонгон хуримлах атал хожим баялаг түвшин нь цөөн, ядмаг алгасангуй нь олон болдог, энэ ээдрээг тайлж өгнө үү?
– Тэнгэр газар нь арга билиг, саран наран эр, эм
Тэнгэр газар хурьцваас ургамал бодис үүснэ
Наран саран орчвоос дөрвөн цаг, найман мөчлөг үүснэ
Гал усны найрсалд амьд бүхэн цогцолно
Эр, эмийн барилдлагад үр үндэс дэлгэрнэ
“Ураглаж хуримлах үед ч Найман гэгээнийг бясалгаваас ургийн хэлхээ бат, удмын заяа дэлгэр болюу”
Тэндээс Найман бодисадва өндийн босч “Урьд өмнийн Ялж төгс нөгчсөн бурхдаас сонссон зүрхэн тарнийг бид өчье, адислаж хайрла.”
“Ум агани нигани ажила мандали мандали ей суха”
Найман гэгээн номыг өглөө босоод уншина. Цаг, гариг, од, зүгийн харш бүхнийг засна, хол аян замд явах, эмчилгээ хийлгэх, ажил үйлс бүтээхдээ уншиж болно.
Жомдан дай дэвшин шэгба дажомба яндагбар зогби санжай Цэ дандан жүгар юүд замби жалбулла чагцалло, чоддо жавсү чио /3 удаа/
Жомдан дай дэвшин шэгба дажомба яндагбар зогби санжай Лог од донмэй жалбулла чагцалло, чоддо жавсү чио /3 удаа/
Жомдан дай дэвшин шэгба дажомба яндагбар зогби санжай Дон тамжад дүвби жалбулла чагцалло, чоддо жавсү чио /3 удаа/
Ум агани нигани ажила мандали мандали ей суха /7 удаа/
Няма тамжад гэва ен
Жүгар тамжад самбуен
Дажом тамжад сагбасад
Санжай тамжад зүнпрүлчэ
Дэнциг дэдиг жодби түй
Санам тамжад матүг жиг /1 удаа/
 
 

https://www.facebook.com/photo/?fbid=843952468984621