Өндөр гэгээн Занабазар

Дашчийрэв сан буюу Өлзий хутгийн хурыг буулгагч сан

Гандантэгчэнлин хийд – Дашчийрэв сан. Дөрвөн уулын сан. Хийморийн сан.

Дашчийрэвийн сан дотор Хийморийн сан гэдэг бүлэг, уншлага байдаг учраас бодож, сүсэглэж сонсовол хийморийг тань сэргээнэ. Анх Өндөр гэгээн өөрийн багш болох Банчин богдоос “Нийт монголчуудын сайн сайхны тулд ном айлдаж соёрхоно уу?” гэсэнд гурван номыг нийт Монгол шавь нартаа хайрласан бөгөөд, тэр гурван номын нэг нь энэ Дашчийрэвын сан бөгөөд Монголын бурхны шашинтнуудын хамгийн түрүүнд цээжилдэг номнуудын нэг нь юм. Их адистэдтай /их энергитэй/ ном бөгөөд бүхнийг ариусгах их сан буюу нийт монголчуудыг амны хишигтэй хийморь лундаатай, ган зудгүй, байгалийн гамшиггүй, элдэв барцад саадгүй, буян нь аривжиж сайн сайхан амьдрахын тулд зохиосон ном юм. Дотроо Адислага, Заллага, Тахил мөргөл, Ариусгал, 4 уулын сан, Хийморийн сан, Залбирал даатгал, Даллага, Өлзий хутаг оршоох гэсэн бүлгүүдтэй юм байна.

Сан ариусгалын дээд болсон өлзий хутгийн хурыг буулгагч тахилын үүлэн далай хэмээгч оршив.

(Нийтэд алдаршсанаар Дашчарвэв сан)
Намо гү-рү дэ-ва дхарма ба-ла дагини ваяа.
(Ахуй үест саад зэтгэрийг арилгах бөгөөд санасан хэргийг бүтээгч сан ариусгалыг үргэлжид тасралтгүйгээр үйлдэхийн тухайд товчлон хураангуйлсан уншлагын ёс, зан үйл нь)
Өөр ямагт нэгэн агшнаар нэгэн нигуурт, хоёр мутартаа тохир хутга болон гавал барьсан Цог очирт Аюулгагч (Yamantaka) бурхан, Очирт эх лугаа эвцэлдсэний лагшинд бүтэхүй болвой.
Ом, Бүхий л ариусгалын эд гадна, дотно, нууцын балин тахил
Бас тангаргийн эд, мэлмийн болгоол (өргөл) тэнгэрийн мөр (огторгуй) дүүрсэн
Барагдаш үгүй билэг билгүүний рашааны их далай энэ
Бодисадва Хотол сайнтын (Samantabhadra) тахилын үүлстэй адил болвой.
Ом а хүм (Хэмээн гурвантаа өгүүлж адислана).
Ом, Гурван ач энэрэл төгс багшаас авахуулаад
Гүн увдист Очир баригч (Vajradhara) бурхан хүртэлх
Гайхамшигт язгуур дамжлагын хамаг багш нар
Энэ өдөр тахилын орон үүнээ залрагтун
Дээд амгалант (Heruka), Нууцын хураангуй (Guhyasamaja), Аюулгагч (Yamantaka), Цагийн хүрдэн (Kalachakra) тэргүүтэн
Дөрвөн үндэс аймгийн ядам бурхдын чуулган болоод
Дүрвэлгүй гурван цагт Түүнчлэн ажрагсад, бодисадва сэлт
Энэ өдөр тахилын орон үүнээ залрагтун
Братигабуд (Pratyekabuddha), шарвааг (Sravaka), шашны сахиус далайн чуулган
Баатар зоригтон, егзөр дагинас (Dakinis) бүхэн болоод
Багцлан товчилбоос дээд гурван эрдэнэ хоцрол үгүй
Энэ өдөр тахилын орон үүнээ залрагтун
Хамгаалан бид бүгдийг дагуулан нигүүлсэх
Хувь заяаны тэнгэр сахиус бүхэн лүгээ
Хамаг орны тэнгэр, газрын эзэд бүгд ч
Энэ өдөр тахилын орон үүнээ залрагтун
Сансар ертөнцийг тэтгэгч их хүч чадалтан
Сэхүүн догшин омогт найман аймаг бүхэнтэй
Сац ад, зэтгэр, өр төлөөсний зочид ч
Энэ өдөр тахилын орон үүнээ залрагтун
Олныг энд онцолж өгүүлэх хэрэг юун
Орчлон ертөнц ба нирвааны агаарт оршигч
Ойртон дотночлохуйн зочинд зохистой бүгд ч
Энэ өдөр тахилын орон үүнээ залрагтун.
Ом, Дээдэс язгуур дамжлагын багш хуурмаггүй гурван эрдэнэ
Дагинас, номыг тэтгэгчдийн чуулганаар хүрээлүүлэн оршиж
Догшин найман аймаг, орны тэнгэр, газрын эзэд
Тэрчлэн зургаан язгуур, өр төлөөсний зочид ч бүгдээр оршив.
Аяа, Дурдсан санасан төдийхнөөр дээдийг хайрлах бөгөөд
Доройтол гэмээс хагацсан, эрдэм бүгдийн гуу сан
Дээд орны дээдэс нөхөр бараа бологчдыг
Дуршин сүсэглэн магтаж мөргөлийг ч үйлдье
Амгалан хоосны уужим тэнгэрийн мөр огторгуйгаас
Арвидан тодорч гарсан тахилын үүлсэн өргөл нь
Ариун рашааны тавиг ус далай мэт мэлтэлзэж
Алаглах үзэсгэлэнт цэцгэс газар дэлхийг бүрхэж
Ханхлах анхилам хүжсийн үүлэн эрхис хуралдаж
Харанхуйг гийгүүлэгч зулууд тэгш сайхан зэрэгцсэн
Хүжийн уст хүрхрээ алгуур уруудан бууж
Хосгүй амтат зоог сүмбэр уул мэт цогцлосон
Хөг аялгуут хөгжмийн зуун эгшиг цангинаж
Хүслийн таван эрдмийн зүйл үүл мэт бүрхэж
Хатуу алтан ундааны рашаан далайд хуримтлагдан
Хамаг бусын нууц, их амгалан тэргүүтэн
Нууц, гадна, дотнын тахилын чуулган ба
Нэгтгэж билэг билгүүнийн рашаанд адистидласан
Нөжирсөн улаан цус махан балин үүнийг
Нөхөд сэлтэд баясал үүсгэхийн тулд өргөмүй
Анхилам сайхан үнэрт улаан цагаан зандан
Агар, гавар, сила, гүргүм тэргүүтэн
Агь ганга, цагаан хүж, даль хийгээд
Арц, хулс, сүлүү, Зади тэргүүтэн
Ариусгалын мянган төрлийн элдэв эд хүжис
Арвин тосон талхлаг тэргүүтэн идээний зүйлс
Алаглах торго, элдэв үр, таван шимийг (бурам, шар тос, гүнжидийн тос, зөгийн бал, давс)
Алтан шижир туяат бадарсан галаар түлэн
Ариун утаан үүлсээр тэнгэрийн мөрийг (огторгуйг) дүүргэснээр
Ачит язгуурын багшид ариусгал болгон өргөе.
Агуу их явдлын дамжлагын багш нарт ариусгал өргөе
Гүн үзлийн дамжлагын багш нарт ариусгал өргөе
Адистидын дамжлагын багш нарт ариусгал өргөе
Зарлиг увдисын дамжлагын багш нарт ариусгал өргөе
Мөрийн зэргийн дамжлагын багш нарт ариусгал өргөе
Хуучин ёсны дамжлагын багш нарт ариусгал өргөе
Мөрийн үрийн (Skya) дамжлагын багш нарт ариусгал өргөе
Зургаан найруулгын дамжлагын багш нарт ариусгал өргөе
Шанбын зарлиг дамжлагын багш нарт ариусгал өргөе
Амарлиулагч дамжлагын багш нарт ариусгал өргөе
Маха мутрагийн дамжлагын багш нарт ариусгал өргөе
Төгс буянтын (Шар малгайтны) дамжлагын багш нарт ариусгал өргөе
Хослон орох дамжлагын багш нарт ариусгал өргөе
Зургаан номын дамжлагын багш нарт ариусгал өргөе
Ачит язгуурын багш нарт ариусгал өргөе.
Аяа, Тэнцэшгүй Бурхан багш Шагжаан эрхэм (Shakyamuni) болоод
Түгээмлийн эрхт эзэн Очирдараас (Vajradhara) авхуулаад
Таалал судар, тантрын гүн увдисыг тодруулагч
Татагч язгуур дамжлагын багш нарт ариусгал өргөе
Цогт их Аюулгагч (Yamantaka), Нууцын хураангуй болон
Цагийн хүрдэн, Хэбазар (Hevajra), Дээд амгалант тэргүүтэн
Цаглашгүй дөрвөн дандрын (tantra) ядам бурхдын чуулган
Цаг цагийн Ялгуугсад, хөвгүүн сэлтэд ариусгал өргөе
Галаар бадрах зургаан мутарт Махгал (Mahakala) нөхөд сэлт
Ганган чандмань эрдэнэт (White Mahakala), Эрлэг номун хаан (Dharmaraja)
Гүр Махагал, Дөрвөн нигуурт, Бясман тэнгэр (Vaisravana) тэргүүтэн
Гэгээн номыг тэтгэгч сахиусан нарт ариусгал өргөе.
Дөрвөн хавсралт, Барс хөлөгт, Үхээрийн эзэн
Дайтагч цогт охин (Sridevi) тэнгэр, Бат эх (Газрын охин тэнгэр) болоод
Дүрс өнгөт охин тэнгэр (Vetali), Ума охин тэнгэр (Kalarati), Бэгз (Улаан сахиус, Prana atma) тэргүүтэн
Дээд тангарагтны их цэргийн чуулганд ариусгал өргөе
Бүхий л гурван орноо ажран орших
Баатар болоод дагинас хоцроол үгүй
Бас шашныг тэтгэгч наян цагаан тэргүүтэн
Бүх цагаан зүгийг тэтгэгчдэд ариусгал өргөе
Газрын охин тэнгэр Бат эх тэргүүтэн
Гурван мянган ертөнцийн газрын эзэд бүгд
Гоц ялангуяа энэ орон нутгийн
Газрын эзэд, орны тэнгэр бүгдэд ариусгал өргөе
Оргүй Раху гараг (Rahula), Таван их хаан
Урт наст таван эгч дүү шашныг тэтгэгчид
(Өлзийт урт наст охин тэнгэр, Хөхөмдөг сайхан нүүрт охин тэнгэр, Хэлбэршгүй сайн оюунт охин тэнгэр, Сайхан хоолойт титэмт охин тэнгэр, Сайн явдалт цагаан охин тэнгэр)
Од, гараг, жил, сар, хоног цагт
Оршин бядагч тэнгэрүүд сэлтэд ариусгал өргөе
Ялангуяа бид нөхөд сэлт бүгдийн
Язгуур угсаа, номын үндсийг түшин эвээж
Ямагт ханьсан нөхөрлөж аврал итгэлийг зохиогч
Ядам, сахиус, догшид бүгдэд ариусгал өргөе
Ааг омог ихт найман аймаг хоцролгүй
Ад зэтгэр бүднэрийн чуулган нугууд болон
Авал өр төлөөсийн хилэнт өшөөрхөгч тэргүүтэн
Аль зочинд зохистой бүгдэд ариусгал өргөе
Товчилбоос тус тусад өгүүлэх хэрэг юун
Дүрсгүй орны дээд Сансрын үзүүрээс авхуулаад
Доод Очирт тамын завсар хооронд орших
Тоолшгүй олон амьтан буй бүгдийг ариусгая
Тонилохуйн нирваан болоод орчлон ертөнцийн зочдод
Тааламжит ариусгал тэргүүтэн элдэв тахил өргөснөөр
Тахилга тайлгын эзэн бид нөхөд сэлтийн
Тангаргийн доройтол түйтгэр бүгд ариусах болтугай.

Газар орны эздэд зоог балин өргөх (нэмэлт оруулга)

Ом базар а-мрида, гүнда-ли ха-на ха-на хүм пад. Ом сва вава, шүдда сарва дарма сва вава шүддо хам.
Хоосон чанарт урвалаа. Хоосон чанарын агаарт ВРҮМ үсгээс хувилж бий болсон уужим бөгөөд агуу том эрдэнийн цөгцнүүдийн дотор балин цувралгүй билэг билгүүний рашааны их далай болон хувирлаа. Ом а хүм, Ом а хүм, Ом а хүм.
На-ма сарва да-та га-да а-воло ги-дэ, Ом самвара самвара хүм (Хэмээн гурвантаа өгүүл).
Ялж төгс нөгчсөн, Түүнчлэн ажирсан “Олон эрдэнэт” бурханд мөргөмүй
Түүнчлэн ажирсан “Дээд үзэсгэлэнт лагшинт” дор мөргөмүй
Түүнчлэн ажирсан “Хязгааргүй лагшинт” дор мөргөмүй
Түүнчлэн ажирсан “Хамаг аюулаас хагацсан” дор мөргөмүй
Хотол чуулсан хүслийн таван эрдэм төгс
Хорогдош үгүй рашааны далайн балин үүнийг
Газрын охин тэнгэр Бат эх тэргүүтэн
Гурван мянган ертөнцийн газрын эздийн чуулган
Урт наст таван эгч дүү шашныг тэтгэгч сэлт
Урд зүгийн Цастын орноо орших бүгд ба
Онцгойлон эх орон энэ нутаг усны
Орны тэнгэр газрын эзэд бүгдэд өргөе
Амтлан таалаад бид өглөгийн эздийн
Аливаа үйлдсэн үйл хэрэгт минь
Атаа хилэн ундууцал төрүүлэл үгүй
Алин зохилдлогыг сэтгэлчлэн бүтээн зохиогтун
Миний сэтгэлийн хүч болоод
Түүнчлэн ажирсны адистидын хүч
Тийн хоосон чанарын хүч бүгдээр
Төлөвлөн санасан үйл хэрэг
Тэд бүгдийн зохилдлогоо бүрдэж
Түрвэл үгүй бүтэх болтугай.
Үйлсээ даатгах залбирал
(Өлзий хутгийн хурыг буулгагч ариусгалын үргэлжлэл.)
Аяа, Бидний гадна дотнын алинд ч
Аливаа үйлдсэн үйл хэрэгт минь
Атаа хилэн ундууцал төрүүлэл үгүй
Ашид аврал итгэлийн нөхөрт зохиогтун
Санасан хэрэг сэтгэлчлэн бүтэхийн тотгор
Саад бэрхшээл гадна дотнын юу байх ба
Самуун дайсан, өвчин, ад, хулгай бүгдийг
Сац түргэнээ амарлиулахын үйлсийг зохиогтун
Нас болоод буян, язгуур, цог учрал
Нөхөд сэлт, төгс эдлэл, яруу алдар
Ном ба номын үйл хэрэг тэргүүтнийг
Нэмэгдэх саран мэт дэлгэрүүлэн зохиогтун
Ертөнц ба ертөнцөөс хэтийдсэн
Есөн хүслийн эд эдлэл бүгд ба
Ертөнцийн хамаг амьтан хоцролгүй
Ямагт эрхэнд хураахын үйлсийг зохиогтун
Бурхны шашин ба шашныг барагчдад
Бусармагийг үйлдэн хорлон хөнөөгчид
Бас надад хорсох дайсан тотгор
Бүгдийг хатуугаар яллан эцэслэн таслагтун
Товчилбоос дээд ба нийтийн шид бүтээлийг
Торолгүй энэхэн мөчид олох бөгөөд
Тойн дээд багшийн таалал болгоол
Тэд бүгдийг би бээр бүтээх болтугай
Ер үүгээр жишсэн буяны мянган гэрлээр
Есөн төрөлхтний хоёр түйтгэрийн харанхуйг арилгаад
Амьтан бүгдийн тусад гурван лагшингийн
Ариун лянхуа илтэд мишээн дэлбээлэх болтугай
Буян хишгийн даллага
Аяа, Хоёр түйтгэрээс арилсан номын чанад агаарт
Хөдөлшгүй бат ба хөдлөхүй бүхний суурь
Харьцуулшгүй дээд үнэмлэхүй нирвааныг
Эдүгээ хишиг ба буян хишигт даллая
Энгүй уудам огторгуйн арилсан төв дундаас
Эрээн солонгийн туяарах үзэсгэлэнт зураг адил
Эглийн элдэв зүйл хувилан ургасан хишгийг
Эдүгээ хишиг ба буян хишигт даллая
Хаан төрийн ариун долоон эрдэнэ төгссөнөөр
Хамаг дөрвөн тивийг эрхшээн эзэмших
Хүрдэн эргүүлэгчийн (Chakravartin) цог буян хишиг түүнийг
Эдүгээ хишиг ба буян хишигт даллая
Байнга амнаас нь эрдэнийн хур буух бөгөөд
Баялаг огторгуйн санг эрхшээн эзэмшигч
Бясман тэнгэрийн эд буян хишиг түүнийг
Эдүгээ хишиг ба буян хишигт даллая
Түмэн олон бээр өргөн хүндлэхээс авхуулаад
Тансаг ариун язгуур нь ганга мөрөн мэт
Тасаршгүй хүмүүний үндэс удмын буян хишгийг
Эдүгээ хишиг ба буян хишигт даллая
Үлэмж гурван суртгаалын гол модон бодисадвын
Үлэшгүй давлагаат явдлын үзэсгэлэнт найлзуур мөчир
Үнэмлэхүй хоёр зэргийн эцэст одсон үр
Үзэсгэлэн төгс номын буян хишиг ба
Үхлийн эзний аймгаас ашид гэтлэн ялгуулсан
Үхэл үгүй бүтээлийн нас буян тэдгээрийг
Эдүгээ хишиг ба буян хишигт даллая
Зориулга ерөөл
Баатар Манзушир ямар мэт болгоосон
Бас Самандбадраа нь ч түүнчлэн бөгөөд
Бурхад тэднийг даган суралцахын тулд би
Буян эдгээр бүгдийг машид зориулъя.
Сайн гурван цагт залрах бурхад бүгд
Сайшаан зориулга алин дээдэлсэн түүгээр
Санан буяны үндэс эдгээр бүхнээ ч би
Сайн явдлын тухайд машид зориулъя
Өвдсөн нэгэн нь өвчнөөсөө
Өнөд гэтлэх болтугай
Өвдөөгүй нэгэн нь хэзээ ч
Өртөж битгий өвдөөсэй
Бид бүгдийн зөв хүсэл санасан хэрэг бүгд
Барцадгүйгээр аяндаа сэтгэлчлэн бүтэж
Балагт өвчин, ад тэргүүтэн саад тотгоруудыг
Бушуу түргэнээ амарлиулан адислан тэтгэж соёрх
Сэрэмж шагшаабадаар үйлээ хянамгайлж
Сайхан сэтгэлээр үйлсээ чиглүүлж
Саруул оюунаар замаа гэрэлтүүлэн
Сайн хутагт хүрэх болтугай
Цагаан сарын шинийн нэгэндээ Сан ариусгал бүгдийн дээд болсон “Өлзий хутгийн хурыг буулгагч тахилын үүлэн далай” буюу “Дашчарвэв сан”-гаа эх хэлээрээ уншин багш дээдэс, бурхан шүтээн, сахиус догшид нартаа ариусгал тахил өргөж, гал голомт, гэр бүл, гэр орон, нутаг усаа ариулаарай.
Сан тавихдаа сайхан үнэрт арц, хүж уугиулаад (Сангийн зай байгаа бол дээр нь дом төдий багахан хийнэ) уншина. Мөн даллага авч болно.
“Газар орны эздэд зоог балин өргөх” (нэмэлт оруулга) гэсэн хэсгийг уншиж ч болно уншихгүй байсан ч болно. Хэрэв унших бол Лус савдагт өргөх идээний дээж багаханыг жижиг дийз ч юмуу ямар нэг зүйл дээр тавиад ширээн дээрээ тавичихна (Бурхныхаа өмнө тавихгүй. Идээнийхээ ширээн дээр ч юм уу тусад нь тавина). Дараа нь гаргаж өргөх болохоор хот суурин газарт бол том зүйл зохимжгүй. Боорцог юм уу ааруул гэх мэт зүйлс тавьчихад болно. Тэгээд уншсны дараа боломжтой үедээ гаргаад хамгийн ойр байгаа уул юмуу эсвэл бараа нь харагдах хүндтэй уулынхаа зүгт шувуу идчихээр газар тавиарай.

Дашчирэвийн сан оршвой!

Тахилгүйгээр гай тотгорыг арилган, хүссэн бүхнийг сэтгэгчлэн бүтээж, буян хишгийг арвижуулах энэ санг вангүйгээр сэтгэгчлэн хичээж үйлдвээс сайн үр нь хэмжээлшгүй их болой. Ум а хум (3удаа) Ум сангийн эд тахил, балин, гадаад дотоод, нууцын дээд эд, нүдэнд үзэгдэх бүхэн, мөхөлгүй мөр дүүргэсэн цувралтгүй арга билгийн рашааны их далай Самандабадрагийн тахилын үүлэн лүгээ чацуу болвой гэж уншаад Ум а хум 3 удаа уншиж адисла.
Ачит гурван зарлигийг төгсгөсөн ламаас, Авралын очир барин хүрэгч болон, Үндэс язгуурын ламууд бүгдээрээ энэ тахилын оронд өөд болон ирэн соёрх. Дэмчог, Жигжид, Сандуй гурав Дүйнхэр тэргүүлж, Дөрвөн Дандарын аймаг дахь бурхдын чуулган, Түүхэн гурван цагийн сайтар одсон хөвгүүд сэлтүүд, Таалан таалан энэ оронд өөд болон соёрх. Илт сонсогч, шашныг сахигч далайн чуулган, итгэлт баатар, охин тэнгэр дагинас хамтаар, эрхэмлэн товчилбоос гурван дээд эрдэнэс хоцролгуй, эдүгээ энэ орноо өөд болон ирэн соёрх. Даган баясагч би, бүрэн бүрнийг өршөөн урьсаар, дээд заяаны сахиусан тэнгэрүүд хоцролгүй, дэлхийн дээд эзэд орны тэнгэр бүгдээрээ, тахилын энэ орноо өөд болон соёрх. Орчлон тэтгэгч их хүчин хүрдэн эргэлэг, омог, цог төгөлдөр найман аймаг хийгээд, ад тотгор, өр төлөөсний зочдууд, асран энэ орноо өөд болон соёрх. Олныг өгүүлэх, өсөхүйн орон юун бүгд, Оройн сансар, нирвааны агаарт суусан, Зочдын ёст ариун явдалтан хамтаар, Залран энэ орноо өөд болон соёрх. Ум язгуур үндэсний лам, хуурмаггүй гурван эрдэнэ, Ялгуусан дагинас номын сахиусны чуулганаар хүрээлүүлж суу, Омогт найман аймаг, орны тэнгэр, дэлхийн эзэд хийгээд Орчлын зургаан зүйл, өр төлөөсний зочид хоцролгүй суу, Дурьдсаны төдийхнээр дээдийг өгөөд, Доройтлын гэмээс ангижруулсан эрдэм бүхний сан, Орны дээд Богд нөхөр сэлтэд, Онцлон сүслээд магтан мөргөмүй. Амгалан хоосон сайн зоригт, Ахуй мөрөөс болсон тахилын үүлийг өргөх нь Рашааны тавиг усан далай мэт болсон, Анхилам үзэсгэлэнтэй цэцгийг баригч эх түгээмэл, Амтат үнэрт усыг баригч эрхэс тогтсон, Аймшгийн харанхуйг арилгагч зулыг зэргэлж, Хүжит усан хэвтэн явагч халин буусан Хүндтэй зуун амтат амны индээ үүл мэт овоолсон, Тунгалаг яруу сүрлэг гүн дуун дуурсагдаад, Таван хүслийн тахил үүл мэт бүрхсэн, Алтан умдаан рашааны их далай бялхсан, Асар нууц их амгалан тэргүүтэн, Гадаад дотоод нууцын тахилын чуулган хийгээд, Гайхам бэлгэ билгийн рашаан болон адислагдсан, Мах цусны улаан балин, догжир үүнийг Магад нөхөр сэлтийнх нь баясгалан үүсгэхийн тулд өргөе, Цагаан, улаан, зандан, агаруу, Цал, гавар, гүргэм тэргүүтэн, Зади, цагаан гүгэл, дали хийгээд, Сүлү, хулсан арц, аги тэргүүтэн Сангийн эд, хүжийн зүйл, 1000 тоотон болоод, Талх тэргүүтэн идээний зүйл хийгээд, Тарианы зүйл, хивийн төрөл таван шим, Хайлсан алт бадарсан мэт галаар түлсэн, Хан тэнгэрийн мөрөөр дүүрсэн утааны үүлээр, Ачит язгуурын үндэсний лам нарыг ариулан тахимуй, Аугаа явдлын үндэсний лам нарыг ариулан тахия, Адистидийн дээд үндэсний лам нарыг ариулан тахия, Зарлигийн үндэсний лам нарыг ариулан тахия, Бодь мөрийн зэргийн үндэсний лам нарыг ариулан тахия, Буянт хуучны үндэсний лам нарыг ариулан тахия, Зам мөрийн зэргийн үндэсний лам нарыг ариулан тахия, Зургаан барилдлагын үндэсний лам нарыг ариулан тахия, Авралт Шамбалын зарлигийн үндэсний лам нарыг ариулан тахия, Амирлуулан үйлдэгч үндэсний лам нарыг ариулан тахия, Маха Мадраагийн үндэсний лам нарыг ариулан тахия, Манлай төгс буянтын үндэсний лам нарыг ариулан тахия, Хослон орогсодын үндэсний лам нарыг ариулан тахия, Хосгүй зургаан номын үндэсний лам нарыг ариулан тахия, Ач төгөлдөр язгуурын лам нарыг ариулан тахия, Адилтгагшгүй үзүүлэгч таван сахияагийн эрхэм лам нарыг ариулан тахия, Түгээмлийн эзэн Очир Дариас эхлээд, Судрын увидас, үндсийг гийгүүлэн зохиогч, Сайн язгуур үндэсний хамаг лам нарыг ариулан тахия, Их цогт аюулыг айлган арилгагч ба, Энгүй амгалан төвшин нууцын хураангуй, Цацран самбар цагийн хүрд Очирын цогтууд, Дөрвөн Дандарын аймаг бурхны чуулганууд, Гурван цагийн ялгуулсан хөвгүүд нөхөр сэлтийг ариулан тахия, Зургаан гари итгэл нөхөр сэлтүүд хийгээд, Чандмань махгал, эрлэг номун хаан, Гүр махгал, Цогт мах гал дөрвөн гартууд, Бисман тэнгэр номыг тэжээгч сахиусан бүгдийг ариулан тахия, Дөрвөн хавсарга барс хүлэгт үхээрийн эзэн, Төвөг хэргийг маш бат хариулагч Цогт охин тэнгэр, Цагт буугч, цагийн бэлэгдэгч бат эх Бэгз тэргүүтэн, Далай мэт тангарагтны цэргийн чуулганыг ариулан тахия, Гурван оронд суусан ба баатар дагинасыг хоцроолгүй, Шашныг тэтгэгч 81 цагаан тэргүүтэн цагаан зүгийг тэтгэгч бүгдийг ариулан тахия. Газрын охин тэнгэр бат эх тэргүүтэн 3000 хамаг дэлхийн эзэд бүгдээр, Орон зүгийн алинд оршсон, Орны тэнгэр дэлхийн эзэд бүгдийг ариулан тахия, Таван их хаан хийгээд Раху, урт наст эгч дүү тавуул болон шашныг тэтгэгчид, Гариг, од, сар. хоног, цагт гүйн оршигч тэнгэрүүдийг ариулан тахия. Язгуурын үндсэн садан, хамтран нөхцөж ивээн үйлдэгч, Язгуур хамаг эрхэт сахиус тэнгэр, номын үндсэн шүтээнд ханьсагчдыг, Алгасалгүй нөхцөөгч итгэл зохиогч Дашчид 8 аймаг, Ад зэтгэр түйтгэрийн чөтгөр, өр төлөөсний догшид, зочид бүгдийг ариулан тахия. Номхотгогч 10 аймгийг ч хоцроолгүй бас ад тотгор, өслөн нээгч тэргүүтэн, Сансрын үзүүрээс эхлээд там хүртэл оршсон зочдын ёст хамаг бүгдийг ариулан тахия, Хэдүй бүхий байсан амьтныг, сансар хийгээд нирвааны зочид бүгдэд, Сан тэргүүт тахилыг өргөснөөр би, бүрэн нөхөр сэлтүүдийн буурсан бузар хоцролгүй арилах болтугай. (завсарт аль тааламжит бусад номыг унших сан сэржим тавиж болно) Бүрэн гэрт болон хэрхэн амин дор, гэр, хээрийн алинд ч үйл хийгээд ямар ч үйлдвэрийг үйлдвээс … Найдангуйран залхуурах, зальхайрахыг алгасуулж Насанд итгэл ивээл нөхцөн орших болгон зохио Санасан хэргийг сэтгэгчлэн бүтээхийн тангарагаар Гадаад дотоод завсардуулагч хамаг тотгор болоод Хулгай, дээрэм, дайсан, өвчин ад тотгор түйтгэрийг Хумин шүүрдэж, замыг тэгшилж амирлуулах үйлс зохио. Нас намба, буян хишиг, цог зол, олз болоод Нөхөд түшиг, эд таваар, алдар хүндлэл болон Шашин хийгээд хос ёс шажин баригчийн үйлс Шинэлэгээр. шингэн саран наран дэлгэрэх адил зохио. Ертөнц хийгээд ертөнцөөс нөхцсөний Бүх хүслийн хамаг хэрэг зорилт хийгээд Гурван орны төрөлхтнийг хоцроолгүй Эрхэнд минь хураах үйлсийг батлан зохио. Ялгуусан хос ёсны шажныг баригчид минь Надад (нэрс) уригнан догшрогч дайсан тотгор бүгдийг Өслөн атаархагч хорлон хенөөгч хортныг Хатуу засгаар тогшин зассаар гэсгээн үйлдэх болтугай. (энэ үед хариулгыг үйлд) Дээд хийгээд ерийн шидийг одоо бүтээгээд Гэтэлгэгч лам нарын даллага бүгдийг Буяны 1000 гэрлээр есөн төрөлхтөнд бүтээх болтугай. Биеэр хоцролгүй бэлдсэн, буяны 1000 зулаар Бүх төрөлхтний хоёр түйтгэрийн харанхуйг арилгаж Хамаг амьтны тусад тэнгэр, газар, огторгуйн Хавсрагч гурван биеийн навчис илт мишээх болтугай Сансар нирвааны цог төгөлдөр хоцроолгүй гарах шүтээн Бэрхийг чадагч тангарагт тарнийг өнө уртад оршоо! Түүнийг баригч төрөлхтөнгүүдийн цог учрал Өнөд машид тэтгэх өлзий батдах болтугай. Лам, ядмуудын адисласан ба номын сахиусны Аугаа хүчний орон энд хүн олны цог учрал Адислагдсан, муу санааны сэрүүн барилдлага Амирлах болоод бүрэн багш, шавь нөхөр сэлтүүдийн Насан буян, цог жавхаанд дэлгэрэхийн үйлс зохио. Есөн хүслийн учрал зуны далай мэт арвидан Урвалтгүй очир наранд туйлын давтан эгшиглүүлснээр Өдөр шөнө тасралтгүй сайн номоор сайтар бүрдэн Цогийн цэнгэлийн өлзий хутаг орших болтугай!

Тарни: Ши маха гала хум пад
УМ ЧИДРА БАЛА БИХНО ХУМ ПАД
Ум зина мидар бишиг гүрү хум пад
дуяа часа Маха гала дархи шид хум пад.

(Бурхан Шашны судар тарнийн заслын чуулган 2012 он) номоос

 

Дөрвөн уулын сан

 

https://www.facebook.com/photo/?fbid=693842743995595