Хөвсгөл аймаг Цагаан-Үүр сум Даяндээрх агуй

Даяндээрхийн магтаал

Даяндээрх /Авир/ нь Монгол орны Хөвсгөл аймгийн уул хаданд оршигч ертөнцийн тэнгэр, Монголын шарын шашны нийт бусын сахиус болсон.

Хум. Ялгуусан бүгдийн зарлигийн их сахиус
Бурхны шашныг дэлгэрүүлэхийн үйлс хийгээд
Нас ба цог учралыг дэлгэрүүлэхийн аугаа хүчит
Баатар Их увш Даяндээрхийг магтмуй.
Элдэвлянхуа, наран дэвсгэрийн дээр
Рид хувилгааны хүчит дээд морин уналгат
Баруунаар дуаз хийгээд зүүнээр хумх барьсан
Төрөлхтний их Даяндээрх, нөхөд сэлтийг магтмуй.
Энэ орноо оршигч би тэргүүтэн хамаг амьтныг
Дээд мэргэн аргаар ганц эцэг нь мэт тэтгэгтүн
Их нигүүлсэхүйгээр ганц эх нь мэт асрагтун
Их тэнгэр Даяндээрхийг би магтмуй.
Энэхүү газрын зүгт орших бид амьтан бүхнийг
Энэрэлт эх хийгээд эгч нь ямарчлангаар
Эелдэг зөөлнөөр асран нигүүлсээд тэтгэгч
Охин тэнгэр Их юм таныг би магтмуй.
Ялгуусан ер хийгээд ялангуяа Богд Зонховын
Шашин хийгээд шашныг баригчдыг сахихаар ам авсанчлан
Алгасалгүй сахин зохиогч их тэнгэр эцэг эх
Шашны их сахиус хоёуланд бишрэн магтмуй.
Таны зарлигийг сонсогч бүхнийг эрхэнд болгосон
Гадаад, дотоод түшмэдийн чуулган хийгээд
Хөвгүүн, охин үйлч зардсын чуулгад
Сахиусан тангарагтны далайн чуулгадыг магтмуй.
Ганц эцэг, ганц эх, энэрэлт эгч мэтээр
Бид бүхнийг хааш одож, хаана суувч
Гурван үүдний үйл алиныг үйлдэвч
Садаа тотгор, атаа хорлолгүй болгож
Их энэрлээр алгасалгүй нөхөрлөн зохиогоод
Өдөр бүхэн харуул болж хажуугаас бүү салагтун
Шөнө бүхэн сахиул болж дэргэдээс бүү холдогтун
Үргэлжид үйл бүхнийг бүтээхүйд бүү алгасагтун.
Аврал болгон шүтэхийн цагт минь өршөөлөө бүү холтго
Амаргүй бусдад турхирахын цагт минь чадлаа бүү сулруул
Янагш даллахын цагт минь мэлмийгээ бүү алгас
Үйлэн дор сануулахын цагт минь алгуурлан бүү саат.
Их увш, нөхөд сэлт та нугууд
Дайсантай тулахын цагт минь зоригийг бүү шантруул
Чадал хүчин барагдахын цагт минь шинээр үүсгэ
Уйлан дуудахын цагт сонороо бүү хатуул.
Бид хүн мал, нөхөд сэлт нугуудын
Сайн муу ямар мэтэд ч дөтлөн зохиогоод
Сахин тэтгэхүй дороо санасан хэрэг бүхнийг
Амар хялбараар бүтээн садаа тотгорыг амарлиулагтун.
Товчилбоос бодийн зүрхэнд хүртэл минь
Биед сүүдэр мэт хагацалгүй нөхөрлөн зохиогоод
Амарлингуй, дэлгэрэнгүй, эрх, хатуугийн үйлсийг бүтээх тэргүүтнээр
Эгээрэл хүслийг ханган санасан ёсоор зохиогтун.
Өөр бусад хамаг амьтны тусын тулд
Шашин хийгээд төрийн үйлийг үйлдэхүй дор
Шамдал хичээлийг ихээр үүсгэх хэрэггүйгээр
Аяндаа түргэн бүтээхийн хань нөхрийг зохиогтун.
Лам гурван эрдэнийн үнэний адистид хийгээд
Номын чанар урвалтгүй, шүтэн барилдлага хуурмаггүйн
Хүч ба миний бишрэлт Их тэнгэрийн үйлсээр
Эгээрсэн хамаг үрс сэтгэлчлэнгээр бүтэх болтугай.
Халх Сайн ноёны аймгийн гэцэл Сайнцогтоос Даш хадаг сэлт хуваагдашгүй сүсгээр
дурдатгасанд шүтэж, Шагжаан гэлэн Бадамжалбуузал бээр зохиосон Даяндээрхийн тахил
балингийн ёс “Есөн хүслийн хурыг буулгагч чандмань эрхэтийн хаан” хэмээгдэхээс Магтаал болой.

Даяндээрхийн тахил тайлга.

Ум Сусди.
Асар арилсан төвөөс өөрийг Лам ядам дор
Тодруулсны лагшингаас гэрэл сацран сав шим нугуудыг
Арилсан маш хэтэрхий ямагт болгосонд тахилын эдүүд
Барагдашгүй тахилын үүлний цогцос болон жигдэллээ.
Бадамшувиддара тэргүүтэн язгуур үндэсний лам нарын
Зарлигийн сахиус Аюул үгүй баатар Их увш хэмээгч
Өөрөө амлан авсанчлангаар үйлсийг бүтээхийн тулд
Эрхин, нөхөд сэлтээр түрвэл үгүй энэ орноо залрагтун.
Хотол сайн их амгалангийн тийн цэнгэлээс
Гачаалшгүй номхотгогдохууныг даган барихын тулд
Тоолшгүй ертөнцөд номын сахиусны дүрсээр
Үзүүлэн зохиогч бүхнээ би зүрхнээс мөргөмүй.
Орчлон нирваан, бат хөдлөгчийн дуртмал өнгөтөн бүхнийг
Гагц өөрийг ухагч их амгалангийн тийн хувилгаан дор
Үл мэдсэнээр тусад нь баригч тийн атгагийн хүчээр
Дээр доор, хол ойрын буруу хуран мэдлээр эдлэсэн
Бурхан сахиусны гурван үүдний тангараг лугаа
Харшилсан хийгээд тахил тайлгыг тасалсан
Багадуулсан, дээж доройтуулсан, сэжиглэсэн тэргүүтэн
Гэм алдал аль гарсныг зүрхнээс наманчилмуй.
Лам ядам хийгээд очирт номын сахиусны чуулгадыг
Түйтгэрээс хагацсан амгалан хоосон очирын сэтгэл ямагтад
Нэгэн амттай дор магадлалыг олсны хатуу хүчтэй энэлгээр
Гэм бүхнээ наманчилмуй, арилган хайрлаж соёрх.
Алин үзэгдлийг хоосон чанар их амгалан лугаа
Барилдуулснаас гарсны охь шимийг хоцроолгүй
Алиныг хүсэх үзэгдэл хоосны элдэв тахил дор ургуулснаа
Гурван зүйл атгаг үгүй сэтгэлээр танд өргөмүй.
Тахилын ус, өлмий сэрүүцүүлэх ус, цэцэг, хүж хийгээд
Зул, үнэрт усан, амны идээ, хөгжим тэргүүтэн
Хүслийн таван эрдэм, сан тахилгын эд, Сүмбэр уулыг тивүүдтэй нь
Өргөмүй, таалан баясаад санасан хэргийг аяндаа бүтээн зохиогтун.
Мах, цус тэргүүтэн элдэв идээ ундаа хийгээд
Цай, архи, тараг, сүүний дээж тэргүүтэн
Зохистой тангаргийн эдүүдийг ахуй их өргөмүй
Баясан таалаад аль даалгасан үйлсийг бүтээгтүн.
Огторгуйн цагаан үүл мэт түрвэл үгүйеэ гүйгч
Салхинаас хурдан, өнгө зүс гуа, рид хувилгаант
Эрдэнийн эмээл хазаартай ажнай сайн хүлэг хийгээд
Хатан болд улаан жадыг торгон ширвүүлээр чимэн
Таныг баясгахын шүтээн дор өргөвөөс ч
Адуу, үхэр тэргүүтэн хязгаараас дэлгэрэх хийгээд
Хүн мал дор өвчин гарлага үгүй
Юу санасан бүхнийг бүтээхийн үйлсийг зохиогтун.
Таны аймагт багтагч хорлолтон заримууд
Бидэнд хорлолыг үйлдэх болвоос
Хатуу зарлигаар цээрлүүлэн андгай дор оруулаад
Зүйл бүхнээр асрахуй сэтгэл лугаа төгсгөн зохиогтун.
Их хүчит, нөхөд сэлт та нугууд бээр
Аль хүссэн бүхнийг сэтгэлчлэн бүтээж зохиовоос
Жил тэргүүтэн цаг цагт тахил тайлгыг энэ мэтээр
Үйлдэж, нөхрийн гол дор эрхшээлийг өргөсүгэй.
Та нугууд дор ирэх, одох гэж үгүй ч
Заларсанд санасны эрхээр өөр өөрийн
Сэтгэлд зохист үлшгүй орд харш хийгээд газар оронд
Залраад тэндээс миний үл зохилдохуйн зүгүүд
Уринт дайсан тотгор хийгээд муу зүүд ба
Өвчин ад, хараал, хэл ам, хижиг өвчин тэргүүтэн
Хүмүүн, хүмүүн бусын ойр хөнөөлийн чуулганыг
Амарлиулаад зохистой нөхцлийг бүтээхийн хань нөхөр зохиогтун.
Зохистой эдүүд зочдын чуулганд шингэснээр
Таалал үндсэн дор нь их амгалан сайтар бадарч
Хэрэгт сайн чуулган бүхэн аяндаа бүтэх болтугай
Өөр өөрийн орон дор залраад баяр хуримын чуулганыг
Аль амраар төгс эдлэн, бодь сэтгэлийн рашааны хураар
Сэтгэл үндсийг дэвтээснээр Тийн удирдагчийн хутгийг түргэнээ олох болтугай
Бат, хөдлөгч Э Вам хослон орсны сайн бэлгээр
Энэ хойтын санасан хэрэг бүтэхийн өлзий хутаг орштугай.
Ялгуусаны сахиус Дэлхийн эзэн Аюул үгүй баатар Их увшийн тахил тайлга үүнийг Доржжалбуун таалал лугаа зохилдуугаар шар бичин жилийн билгийн хоёрдугаар сарын шинийн наймны өдөр, дээдсийн зарлигчлан Рэгзэн Балганшадвийдорж нэрт бээр найрууллаа.
Алин бээр дурдсан төдийгөөр гадаад, дотоодын
Садаа тотгор бүхнийг арилгагч, дөрвөн үйлсийг
Хайрлан соёрхогч Их хаан Шүгдэн таван аймаг
Шашны сахиус нөхөд сэлт дор мөргөн магтмуй.
“Ум Базарбиги Видана Суу Хаа”
Асар арилсан үлэмж саналаар ёс үүнээ шамдваас
Эсрүн, Хурмаст ертөнцийг тэтгэгчид хийгээд
Очирхүчит тэргүүтэн сахиус нугууд бээр ч
Алгасал үгүй насад нөхөрлөн зохиох болтугай.

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Увш Нидъяашанди – Хорин есөн бурханы бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд – avralt burhad.pdf