Дорждэрэм бурхан

Дорждэрэм буюу Очирт хумст

Бурхан багшийн айлдсан Дорждэрэм буюу Очирт хумст хэмээх судрын хураангуй

Цогт Очирт Хумст хэмээхийн хураангуй оршвой.
Жагар гаддү шри базар раадирү нама даарани водгаддү.
Цогт Очирт хумст хэмээх тогтоолын хураангуй. Чухаг дээд гуравт мөргөмүй.

Балдан данби доржэ дэрмо чод
Хааням дээла ролзад тоома гү
Чагби данжи тову гүүла тил
Доржэ хандо чодла чанцаало.
Дагла ноджэд жалбу, чомгүн дан
Мээчү дүгцон лаасог жигба дан
Дончэн данпрог, сэвжид прогба дан
Рин-аг түүдон римнад тамжид дан
Лүйжи наддан ада чида дан
Тоонон ансэм нодсэм зинба дан
Ада дандан чидар сэмба сог
Далви шинжү донба тамжад гүн
Агдан ралди жадо, пүрвү дав
Доржэ тову дүн-оо чагжа нан.

НАМА САМАНДА БҮДА НАМ ГАЯА ВАГЗИДА БАЗАР НАМ, УМ ГААГА ГАДАЯА, ГАДАЯА, САРВА ДҮШТАМ МАРАЯА.
ДАГЛА ДАНВИ ДААДАН НОДБИ ГЭГ ТАМЖИД МАРАЯА ПАД. ГИЛИ ГИЛАЯА САРВА БААВАМ ХУМ, ХУМ, ХУМ. БАЗАР ГИЛИ ГИЛАЯА. БАЗАР ДААРОД АНЗА БАЯАДИ ГАЯА ВАГЗИДА БАЗАР ГИЛАЯА ПАД. УМ ААГОР ДИГАЯА МҮНГААРА ХУМ ПАД. УМ БАЗАР ГОРДО МАХА ВААЛА ХАНА ДАХА БАЗА ВИДАМ САЯА ЗАДИ ЛОМБА ДАРИ ҮЗҮ ШАМА ГОРДО ХУМ ПАД🙏

Очирт хумст үүний тус эрдэм санаанд багташгүй бөгөөд алин хадгалсан, уншсан, бясалган тоолж дадуулж үйлдсэн нугууд арван таван сайн эрдмийг олно. Цөвүүн цагийн арван таван муу үхлээр үл үхэх ба бас бус тус эрдэм их. Үүнийг шүтэгч, уншиж сүсэглэгчид биед өвчин үл гарах, хэрэв үйлийн үрийн эрхээр гаравч түргэнээ амирлан урт нас, амгалан жаргаланг олох. Урьдын орон хийгээд урьд төрлөө санах, алин сүсэглэсэн орон түүнээ төрөл авна хэмээн Бурхан багш бээр сайтар айлджээ.
Цогт очирт хумст хэмээхийн хураангуй өндөрлөв. Энэ хураангуй нь бурхны хир үгүй зарлигийн ач, адистид тус эрдэм цаглашгүй бөгөөд эргэлзэж бүү үйлдэгтүн🙏

Дорждэрэм буюу Очир хурмастын тогтоол.

Энэхүү дээдийн ном нь Бурхан багшийн сургаал бөгөөд цөвүүн цагт муу хүмүүс бусдыг сайн явахад үл баясах муу явахад баясах, аман хишиг өндөр болоход үл баясах нам болоход баясах, нэр хүнд алдаршваас үл баясах үл алдаршваас баясах, олз олвоос уурлах олз олохгүй гарз гарваас баясах, магтуулваас үл баясах муушааваас баясах, асархуй нь олон болвоос үл баясах асархуй нь муу болвоос баясах, нөхөд хотол чуулган болбоос үл баясах хотол чуулган эс болбоос баясах тэр цөвүүн цагт хулгай дээрэм гарах цаг бусын олон үхэл болох, газар усны олон аюул болох, хааны хатуу цааз гарах зэргээс аврах адис жанлавыг буулган энэ гайхалтай номыг зохиожээ. Дорж дэрэмийн тогтоолыг өдөр шөнөд 3 гурван удаа уншиж явбаас түүний тус эрдэм нь сэтгэшгүй бөгөөд цөвүүн цагийн амьтан, хүмүүний мууд дурлан бурхны номт явдалд тэчъадан уурлах дайсагнах бас элдэв хэл ам хижиг өвчин адын хорлолыг арилгахад зориулж уншуулна. Хүч ихт Дорж Дэрэмийн тогтоолыг газарт уривал газар цөмрөнө, усанд уривал ус тасрана, галд уривал гал сөнөнө, модонд уривал мод унаюу. Ум сайн амгалан болтугай. Бүх л юм номын ёсоор сэтгэлчлэн бүтэх болтугай.

 

Аюул ослоос хол хөндий байхад нэн тустай, ялангуяа цэрэг боссон орон газар явах суух үедээ гэнэтийн аюул гай зовлонгоос аварч өршөөхөд нэн тустай Хутагт Дорждэрэм хэмээх “Очирт хумст” судрыг унших, шүтэхийн тус эрдмийг дор дурдъя.
Галт сумны аймшигт мөндөр
Балт цэцгийн намираа болтугай
Зэвсэг барин тэмцэгсэд
Цэцэг барин золгох болтугай🙏

Цөвүүн цагийн аюул бүхнээс аврагч Дорждэрэм хэмээх судар:

Бурхан багш очирт сууринаа заларч хувь төгөлдөр олон шавьдаа ном номлох үедээ ийн зарлиглажээ.
Аяа, Цогт очир хумст хэмээх нэгэн буй.
Энэ нь:
Бурхад нугуудын охин үр
Бодьсадва нугуудын охин дүү
Догшид бурхдын бясалгалын нөхөр
Дагинас нугуудын эрхэм эх
Арвис тарнийг баригчдын эх
Шашныг сахигчдын эрхэт эзэн
Чухаг дээдийн сахиусан эх
Шид бүтээл бүхэн гарахын орон
Шимнус ба тэрсүүд бүхнээс аврах эрхт эзэн болой.
Алин бээр Цогт очир хумст дагинасын тогтоол үүнийг даган барьж, уншиж, бясалгаж байх аваас арван таван сайн эрдмийг олох болно.
Тэр арван таван эрдэм юу хэмээвээс:
1. Орон хаана ч төрсөн номыг тэтгэгч төртэй учрах
2. Хилэнц нүгэл үл үйлдэгч орноо төрөх
3. Үргэлжид буянт сайн цаг лугаа учрах
4. Үргэлжид буяны нөхөртэй учрах
5. Ухаан санаа, эрхтэн бүрэн төрөх
6. Явдал мөр ариун болох
7. Сахил санваар, тангараг үл доройтох
8. Тахилын эд болон амьжиргааны эд хэрэгсэл бусад бээр үл булаагдах
9. Хүмүүн бусдад үргэлжид хүндлэх
10. Үргэлжид буяны садан лугаа учрах
11. Сонссон номоо анхааран авах
12. Эд эдлэл, төгс эдлэл арвидах
13. Хүссэн хэрэг бүхэн бүтэх
14. Номыг тэтгэгч сахиулсан нугууд үргэлжид сахиж үйлдэх
15. Буяны багш садантай үргэлжид учрах …
Бас үүнийг уншигч хүмүүн цөвүүн цагийн арван таван муу үхлээр үл үхэх болой. Эдгээр нь юу хэмээвээс:
1. Зуд турхан, ган гачиг тохиох аваас өлсөж үл үхэх
2. Зэвсэг хийгээд ирт мэсэнд үл хатгагдаж үхэх
3. Цэрэг дайн боссон оронд одвоос аливаа зэвсэгт үл өртөж үхэх
4. Бар тэргүүтэн зэрлэг араатанд баригдаж үл үхэх
5. Үер, усанд автваас живж үл үхэх
6. Гал түймэрт автваас шатаж үл үхэх
7. Элдэв хороор хордож үл үхэх
8. Бүднир нугуудад хорлогдож үл үхэх
9. Сэтгэл хямран, согтуурч үл үхэх
10. Уул хад, өндөр модноос унаж үл үхэх
11. Чинадын атаархал, хатуу хараалаар үл үхэх
12. Халдварт өвчнөөр үл үхэх
13. Амиа хорлож үл үхэх
14. Элдэв муугаар хэлэгдэж сэтгэл гутаж үл үхэх
15. Дээрээс мэс бууж үл үхэх, хэрүүл тэмцэл, эндүүрлээр боогдож үл үхэх болой.
Бас бус тус эрдэм төгөлдөр бөгөөд биед өвчин үл гарах, хэрэв үйлийн эрхээр гарах аваас түргэн амирлах, олон хүмүүний сэтгэлд зохистой болох, эд эдлэлийг олох ба түүнээ хулгай дээрэмд үл алдах, дайсны аюул үл гарах, язгуур үндэс арвижих, нас уртсах, хүч чадал төгөлдөр болох, багш дээдэст сүсэг бишрэл их, номыг сайтар ухаж ойлгох, муу зүгийн амьтад чөтгөр, ад донгууд, хүмүүний хэл ам бүхэн жич буцах болох, тогтоол үүнийг үргэлжид уншигч хүмүүнийг очирт дагинас бээр үргэлжид сахин, аврах тул үүнийг бичиж үйлд, хадгалж үйлд, уншиж үйлд, ойлгож үйлд, ёсчлон сэтгэлдээ үйлдээрэй.
Түүнчлэн элдэв хатуу өвчин, этгээдийн хорлол, жил, сар, зүг цагийн харшлал гэх мэт саад зэтгэр бүхнээс аврах нь эргэлзээгүй болой хэмээн Бурхан багш зарлигласан ажээ.
Лхаарамба Д. Жавзандорж – Дорждэрэм номын тайлбар 1. /2022.03.09/
Лхаарамба Д. Жавзандорж – Дорждэрэм номын тайлбар 2. /2022.03.23/
Лхаарамба Д. Жавзандорж – Дорждэрэм номын тайлбар 3. /2022.03.31/
Лхаарамба Д. Жавзандорж – Дорждэрэм номын тайлбар 4. /2022.04.13/
Тарни:Нама саманда бүдда нам,гаяа ваги зида базар нам, ум гага гада яа гада яа, сарва дүштам мара яа, (дагла данвий дадан нодбий гэг тамжид миний хорлол бүгдийг) мара яа пад пад, гили гила яа пад, сарва баабам хум хум хум. базар гили гила яа. базар дарод анза баяа ди, гаяа ваги зида базар гила яа пад. ум-аа гордэ га мүн-гара хум пад. ум базар горда маха вала ,хана хана, даха даха, база база, видам саяа видам саяа, зади ламво дари ү-зүшма горда хум пад.

Жич: Хаалтанд байгаа үгийг сольж уншиж болдог. “Миний хорлол бүгдийг”, “Миний өнгө зүс, сүр жавхланг булаасан бүхнийг” гэх мэт.

Лхаарамба Д. Жавзандорж – Дорждэрэм номын тайлбар 5. /2022.05.18/

Лхаарамба Д. Жавзандорж – Дорждэрэм номын тайлбар 6. /2022.05.21/