Доржшүгдэн

Доржшүгдэнгийн магтаал

Доржшүгдэн /Базарбиг/нь Богд ламын Яруу үндэсний шашны тусгай сахиус.

Доржшүгдэнгийн магтаал.

Түүнчлэн ирсэний шашны зүрхэн хир үгүй гайхамшигт
Хамаг төрөлхтний буян эрдэнийг би сахисугай хэмээн
Баатар Зөөлөн цогт хилэнт Ямандагийн өмнөөс босогч
Шашныг тэтгэгч гүлд сахиусны Хүчит таныг магтмуй.
Идрийн лагшин нигүүлсэхүйгээр даган тачаасан бадмааргийн өнгөт
Илэрхийеэ хээмсэглэгч, амарлисан тачаангуйн цагаан мишээлтэт
Тансаг нууцын чанд хязгаар шалгадгаар үл зоригдох
Дурдмагц хүссэн хэрэгтнийг хайрлагчийг магтмуй.
Үлэмж айлдлын тонгоргоор сансрын дайсны амийг таслагч
Их амгалангийн зүрхээр амарлихуйн хязгаарыг эцэлгэгч
Сансар нирвааны хязгаараас байгуулсан мэргэн аргын дохиог
Гачаалшгүй амьтны цог дор үзүүлэгчийг магтмуй.
Хязгаараас хагацсан үзлийн охь Наганзанын ёс ба
Чадагчийн дүр ёст винайн дээд явдлыг
Энэ мэт тэтгэгтүн хэмээн увдислахын тулд
Таншу малгай, ал шарын дуаз өмссөнийг магтмуй.
Таван ханшаартын эрхэт (арслан), хүчит гарьд, луу тэргүүтэн
Тааж магадлашгүй элдэв уналга унаж
Гачаалшгүй орноо алиныг номхотгохын хувилгаанаар
Амьтны тусад алжаал үгүйг магтмуй.
Маш бадрангуй галын өмөг эрчилсний төв дунд
Хэрцгий хилэнт хатуу догшин яргачны ёс баривч
Асран энэрэх амарлингуйн агаараас өчүүхэн төдий ч
Үл хөдлөгч гайхамшиг ялангуяа хэтэрхийг магтмуй.
Алины дүрсийн цогцос асар арилсан амарлингуйн зохионгуйгаар бүжиглэгч
Намрын саран бумантаа давхарласан шинэ идрийн лагшинтай
Даллагын сум, цалам бариад хоёр уугчийн эрхэт (заан) унасан
Муу нөхцлийн садааг Арилган зохиогч таныг магтмуй.
Алины сэрэхүйн цогцос асар арилсан дэлгэрэнгүйн зохионгуйгаар бүжиглэгч
Гүлд нарны чадал хүчнээр жавхлант лагшинтай
Эрдэнийн тэвш, хумх бариад тэнгэрийн морин галуу унасан
Цог учрал хамаг хүслийг Арвитган зохиогч таныг магтмуй.
Алины хуран мэдэхүйн цогцос асар арилсан эрхийн зохионгуйгаар бүжиглэгч
Бадмаараг Сүмбэр уулын эрхэтчилэн бадрангуй лагшинтай
Гох, цалам бариад хөх луу унасан
Гурван ертөнцийг Эрхэнд оруулан зохиогч таныг магтмуй.
Алины хуран үйлдэхүйн цогцос асар арилсан хатуугийн зохионгуйгаар бүжиглэгч
Тэсдэшгүй улаан хар галт хуй эргэлдсэн мэт лагшинтай
Тонгорог, дайсны зүрх бариад их хүчит гарьд унасан
Дайсан тотгорыг Товроглон зохиогч таныг магтмуй.
Дөрвөн язгуур, дүрс тэргүүтэн таван зүйл асар арилсны
Мөн чанарт өөрийн язгуурын үзэсгэлэн гуа Есөн Их юм
Идрийн хаваар сайтар хээмсэглэгч хүслэнтийн цог хүчээр
Сансрын хүлээснээс гэтэлгэн зохиогч нугуудыг магтмуй.
Төрөн түгэхүй, судал шөрмөс, үе нугууд асар арилсны
Мөн чанарт үйлсийн газарч Найман Аяха тахимлиг
Алинаар алиныг номхотгохын хувилгааны бүжиглэлээр
Тангараг төгссөнийг хөвгүүн мэт тэтгэн зохиогч нугуудыг магтмуй.
Үе гишүүн асар арилсан их хүчит хилэнгийн бүжиглэлээр
Тангараг доройтсоны амийг эрхшээгч үйлчийн ёст
Энэтхэг, Монгол, Балба, Түвд, Хачийн дүр байдлаар
Зүг бүхнээ гүйгч Арван Сайн эрсийг магтмуй.
Зарлигийн догшин нөхөр Зангад Хачмарвуу тэгүүтэн
Хан ад, албин, гаригийн шулам, ягчис, эдийн эзэн лус
Тэнгэр чөтгөр, эрлэг, мам, тийрэн тэргүүтэн
Найман аймаг цэргийн чуулганаар гурван мянганыг хөдөлгөгчийг магтмуй.
Сэтгэлд зохистой үзэсгэлэнт эрдэнэсийн үлшгүй
Сүр жавхлант үхээрийн ясан орд харш тэргүүтэн
Элдэв шүтээн, шүтэгчдийн дүр байдалт
Хязгаараас хэтэрсэн хувилгааны зохионгуй байгуулсанд мөргөн магтмуй.

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Увш Нидъяашанди – Хорин есөн бурханы бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд – avralt burhad.pdf