Гандантэгчэнлин хийд – Жүд дацангийн лам Г. Отгонмандах – Дүншиг
Гавж Гантөмөр Дүншиг буюу нүгэл хилэнцийг арилгах “Уналын наманчлага – Гурван цогцын судар” номын тайлбар.
Нүгэл уналыг Дүншигийн 35 Бурхны өмнө наминчлахуй мөргөл оршвой.
Юуны түрүүнд өөрийн өмнийн огторгуйд наминчлалын 35 бурхныг дүрслэнэ. Энэ хийгээд урьд төрлүүддээ хураасан нүглийн үйлийг бодон сэтгэлдээ дөрвөн хүчийг үүсгэнэ. Залбирал бүрийн тусыг арвидуулахын тухайтад дараах тарнийг гурван удаа уншиж залбирна.
УМ НАМО МАНЗУШРИ НАМО СУ ШРИ НАМО УТТАМА ШРИ СУХА
Хамаг амьтан цаг цагт цаглашгүй ачит лам багшдаа итгэм үү, Бурханд итгэм үү, Дээдийн номд итгэм үү, Хурсан хуврагуудад итгэм үү.
1. Их Багш Ялж төгс нөгцсөн, Түүнчлэн заларсан, Дайснаа дарсан, Үнэхээр төгссөн, Цогт ялгуусан Бурхан Шагжтүвийн өлмийд мөргөм үү
2. Түүнчлэн заларсан Очирын зүрхээр сайтар эвдэгч танаа мөргөм үү
3. Түүнчлэн заларсан Эрдэнийн гэрэл цацруулагч танаа мөргөм үү
4. Түүнчлэн заларсан Лусын эрхшээлт ялгуусан танаа мөргөм үү
5. Түүнчлэн заларсан Баатруудын өмөгт танаа мөргөм үү
6. Түүнчлэн заларсан Баясгалант цогт танаа мөргөм үү
7. Түүнчлэн заларсан Гал эрдэнэ танаа мөргөм үү
8. Түүнчлэн заларсан Эрдэнэ саран гэрэлт танаа мөргөм үү
9. Түүнчлэн заларсан Үзсээр их туст танаа мөргөм үү
10. Түүнчлэн заларсан Саран эрдэнэт танаа мөргөм үү
11. Түүнчлэн заларсан Хиргүй тунгалаг танаа мөргөм үү
12. Түүнчлэн заларсан Цогийг хайрлагч танаа мөргөм үү
13. Түүнчлэн заларсан Асар ариун явдалт танаа мөргөм үү
14. Түүнчлэн заларсан Ариунаар өгөгч танаа мөргөм үү
15. Түүнчлэн заларсан Усан тэнгэр танаа мөргөм үү
16. Түүнчлэн заларсан Усан тэнгэрийн тэнгэр танаа мөргөм үү
17. Түүнчлэн заларсан Сайн цогт танаа мөргөм үү
18. Түүнчлэн заларсан Цогт зандан танаа мөргөм үү
19. Түүнчлэн заларсан Хязгааргүй жавхлант танаа мөргөм үү
20. Түүнчлэн заларсан Цогт гэрэл танаа мөргөм үү
21. Түүнчлэн заларсан Гаслан үгүйн цогт танаа мөргөм үү
22. Түүнчлэн заларсан Хурьцахуй үгүй хөвүүн танаа мөргөм үү
23. Түүнчлэн заларсан Цогт цэцэгт танаа мөргөм үү
24. Түүнчлэн заларсан Ариун гэрлээр нэн цэнгэн илт мэдэгч танаа мөргөм үү
25. Түүнчлэн заларсан Лянхуан гэрлээр нэн цэнгэн илт мэдэгч танаа мөргөм үү
26. Түүнчлэн заларсан Эдийн цогт танаа мөргөм үү
27. Түүнчлэн заларсан Дурьдахуйн цогт танаа мөргөм үү
28. Түүнчлэн заларсан Цогт билэг найраг нь ихэд даяар алдаршсан танаа мөргөм үү
29. Түүнчлэн заларсан Эрхт оройн ялсны тэмдэг хаан танаа мөргөмүй
30. Түүнчлэн заларсан Сайтар даран ажирсан цогт танаа мөргөм үү
31. Түүнчлэн заларсан Дайснаа машид ялсан танаа мөргөм үү
32. Түүнчлэн заларсан Сайтар даран ажирсан цогт танаа мөргөм үү
33. Түүнчлэн заларсан Хамгаас гийгүүлэн байгуулагч цогт танаа мөргөм үү
34. Түүнчлэн заларсан Эрдэнийн лянхуагаар сайтар дарагч танаа мөргөм үү
35. Түүнчлэн заларсан Дайснаа дарж үнэн төгссөн бурхан, эрдэнэ хийгээд лянхуан дээр сайтар саатан заларсан Уулсын хаан хэмээх алдарт танаа мөргөм үү
Тэдгээр бурхад тэргүүтэй арван зүгийн ертөнцийн оронд түүнчлэн заларсан, дайснаа дарсан, үнэнхүү төгссөн, ялж төгс гэтэлсэн бурхан аль төдий заларсан бөгөөд ахуй залран буй ялж төгс нөхцсөн тэдгээр бурхад намайг таалалдаа багтаан соёрхоо.
Миний энэ нас хийгээд
Эхлэлийн хязгаар үгүй төрлөөс
Энэ орчлонд орчин төөрсөн төрөл тутамдаа
Элдэв хилэнцэт үйл үйлдсэн хийгээд
Элдэвлэн бусдыг хилэнцэт үйл үйлдэхэд хүргэсэн
Эл бас хилэнцэт үйлэнд даган баяссан буюу
Тахил шүтээний эд буюу
Түүнчлэн хурсан хуврагийн эд бөгөөд
Арван зүгийн хурсан хуврагуудын
Алив эдэд шунан булаах хийгээд
Аль бусдаар булаалган үйлдэх ба
Аль хэн нэгэн булаан үйлдэхүйд даган баяссан
Завсаргүй таван нүглийн үйл үйлдсэн буюу
Зориуд бусдыг үйлдэхэд хүргэсэн хийгээд
Заримууд үйлдэн байхуйд даган баяссан
Арван хар нүглийн мөрд чанх орсон хийгээд
Арван хар нүглийн мөрд бусдыг оруулсан ба
Аль бусад орж байхуйд даган баяссан юм уу
Аль нэг хилэнцэт үйлийн түйтгэрээр
Ашид миний сэтгэл тамд очих буюу
Адгуусны төрөлд одох эсвэл
Ашид өлсөн цангах бирдийн орноо төрөх
Бурхан заларч номоо номноогүй
Бурангуй харанхуй буйд оронд төрөх буюу
Тэрс номлолт лалын орноо төрөх
Урт наст тэнгэрийн орноо төрөх ба
Улмаар эрхтэн дутуу болон төрөх
Угаас буруу үзлийг баримтлагч болох
Бурхан заларч номоо номнохуйд
Баясах сэтгэл үл төрсөн гэх мэт
Барагдашгүй муу үйлийн түйтгэр буй тэдгээр бүхнээ
Билгэ билгүүнт бурхан
Билгэ билгүүний мэлмийт, их эрхэт
Үнэн шалгуурын мөн чанарт
Үнэн болгоолтоор болгоогч тэдгээрийн мэлмийн өмнө
Гэмшин наминчилмуй, арилган наминчилмуй
Үл нуух болой, үл хаацайлах болой
Хойшид ч таслан боомтлоё
Ялж төгс нөхцсөн бурхан бүгд намайг таалалдаа багтаан соёрх
Миний энэ төрөл хийгээд
Магад эхлэлийн хязгаар үгүй цагаас
Мунхран мунхран орчлонд орчин орчин
Төрөл бүхэндээ бусдад ядаж түдэвч
Адгуусны оронд төрсөн амьтаст
Өчүүхэн төдий идээ хоол өгсөн буяны ёзоор юу буй
Өөрөө би шагшаабадыг сахисны буяны ёзоор юу буй
Үнэн ариун явдал мөрөөр явсан буяны ёзоор юу буй
Үнэнхүү гэтлэхүйн мөрд бусдыг оруулан
Өөртөө дээд бодийн сэтгэлийг үүсгэсэн буяны ёзоор юу буй
Өнөд ханьцашгүй билгэ билгүүний буяны ёзоор юу буй
Нэгнээ хураан цогцлуулж
Ханьцашгүй, үнэлшгүй
Дээдийн ч дээд, багшийн ч багшид
Тэр бүхэнд зориулан басхүү
Тэнцэшгүй үнэн төгс бодь хутгийг олохын тулд зориулъя
Ямар мэт урьд цагт заларсан бурхад төгс зориулсан хийгээд
Ямар мэт ирээдүйд залрах бурхад төгс зориулах хийгээд
Ямар мэт өдгөө залран буй ялж төгс нөхцсөн бурхад
Ямар мэт төгс зориулсан тэр мэт
Би бээр өдгөө зориулъя
Хилэнц унал бүгдийг тус тусад нь наминчилъя
Хэн буян үйлдэнэ тэр бүхэнд даган баясъя
Хамаг Бурхдад номоо номлохыг сануулан дуртгая
Хэзээд соёрхол талбия
Ханьцашгүй дээд билгэ билгүүнийг би олох болтугай
Хүмүүний дээд одоо залран буй ялгуусан бурхад аль
Хэдүй заларсан хийгээд ирээдүйд залрах
Сайшаалт эрдэмт хязгааргүй далай мэт бүхэнд
Сайтар алгаа найруулан залбираад авралыг ихэд айлтгам уу би.
Дүншиг буюу Бодьсадвын уналын наминчлал
Наманчлалын 35 бурханд мөргөл үйлдэх нь:
Наманчлалын 35 бурханд мөргөл үйлдэж орчлонд тэргүүлшгүйгээс эдүгээг хүртэл төрөл төрөл тутамдаа хураасан нүгэл хилэнцийг наманчлаваас нэн сайн юм. 35 бурханд наманчлан мөргөл үйлдэхийн анханд амьдралын үзэгдэл болсон үхэл хийгээд мөнх бусыг сайтар дурьдаарай. Улмаар үхэл ирэх нь хэзээ мөдгүй магадтай хэмээх сэтгэлийг машид төрүүлээрэй. Дараа нь бодийн сэтгэлийг төрүүлэх зоригдлыг сайтар үүсгэх ёстой юм.
35 бурхан тус бүрт мөргөлийг үйлдэхийн сацуу тус тусын алдрыг нь дуудан, залбирлыг заавал уншина. Учир нь нэр алдрыг нь дуудсанаар ч буян хурааж чадахаар үл барам хилэнцийг тодорхой хэмжээгээр арилгадаг юм. Зөвхөн хамгийн эхний буюу Шагжамүни бурхан багшийн алдрыг үнэн сэтгэлийнхээ угаас дуудан залбирсаны төдийгөөр 80000 галавт хураасан нүгэл хилэнц ариусдаг хэмээх нь ч бий.
Намо. Бодьсадвын уналын наминчлал. Би [нэрээ хэл] цаглашгүй Ачит лам багшдаа итгэмүй Бурханд итгэмүй Дээдийн номд итгэмүй Хурсан хуврагуудад итгэмүй. [3 унш]
Намо Манзушрие, Намо Сошрие, Намо Уттама шрие суухай. [3 унш]
Их багш, Ялж төгс нөгчсөн, Түүнчлэн заларсан, Дайснаа дарсан, Үнэхээр төгссөн, цогт ялгуусан бурхан ШАГЖТҮВ таны өлмийд мөргөмүй.
Түүнчлэн заларсан ОЧИРЫН ЗҮРХЭЭР САЙТАР ЭВДЭГЧ танаа мөргөмүй.
Түүнчлэн заларсан ЭРДЭНИЙН ГЭРЭЛ ЦАЦРУУЛАГЧ танаа мөргөмүй.
Түүнчлэн заларсан ЛУСЫН ЭРХШЭЭЛТ ЯЛГУУСАН танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан БААТАРУУДЫН ӨМӨГТ танаа мөргөмүй.
Түүнчлэн заларсан БАЯСГАЛАНТ БААТАР танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан ГАЛ ЭРДЭНЭ танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан ЭРДЭНЭ САРАН ГЭРЭЛТ танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан ҮЗСЭЭР ИХ ТУСТ танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан САРАН ЭРДЭНЭТ танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан ХИРГҮЙ ТУНГАЛАГ танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан ЦОГИЙГ ХАЙРЛАГЧ танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан АСАР АРИУН ЯВДАЛТ танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан АРИУНААР ӨГӨГЧ танаа мөргөмүй
Түүнчлэн задарсан УСАН ТЭНГЭР танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан УСАН ТЭНГЭРИЙН ТЭНГЭР танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан САЙН ЦОГТ танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан ЦОГТ ЗАНДАН танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан ХЯЗГААРГҮЙ ЖАВХЛАНТ танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан ЦОГТ ГЭРЭЛТ танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан ГАСЛАН ҮГҮЙН ЦОГТ танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан ХУРЬЦАХУЙ ҮГҮЙН ХӨВГҮҮН танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан ЦОГТ ЦЭЦЭГТ танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан АРИУН ГЭРЛЭЭР НЭН ЦЭНГЭН ИЛТ МЭДЭГЧ танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан ЛЯНХУАН ГЭРЛЭЭР НЭН ЦЭНГЭН ИЛТ МЭДЭГЧ танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан ЭДИЙН ЦОГТ танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан ДУРЬДАХУЙН ЦОГТ танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан ЦОГТ АЛДАР НЬ ИХЭД ДАЯАР АЛДАРШСАН танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан ЭРХТ ОРОЙН ЯЛСАНЫ ТЭМДЭГ ХААН танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан САЙТАР ДАРАГЧ танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан ДАЙСНАА МАШИД ЯЛСАН танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан САЙТАР ДАРАН АЖИРСАН ЦОГТ танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан ХАМГААС ГИЙГҮҮЛЭН БАЙГУУЛАГЧ ЦОГТ танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан ЭРДЭНИЙН ЛЯНХУАГААР САЙТАР ДАРАГЧ танаа мөргөмүй
Түүнчлэн заларсан дайснаа дарж үнэн төгссөн БУРХАН ЭРДЭНЭ ХИЙГЭЭД ЛЯАНХУАН ДЭЭР САЙТАР СААТАН ЗАЛАРСАН УУЛСЫН ХААН хэмээх алдарт танаа мөргөмүй.
Тэдгээр бурхад тэргүүтэй арван зүгийн ертөнцийн оронд түүнчлэн заларсан, дайснаа дарсан, үнэнхүү төгссөн, ялж төгс гэтэлсэн бурхан аль төдий заларсан бөгөөд эдүгээ залран буй ялж төгс нөгчсөн тэдгээр бурхад та бүхэн намайг таалалдаа багтаан соёрх оо.
Энэ нас хийгээд эхлэл үгүй тоолшгүй төрлөөр энэ орчлонд орчин төөрсөн төрөл тутамдаа би бээр элдэв хилэнцэт үйл үйлдсэн хийгээд элдвээр бусдыг хилэнцэт үйлд хөтөлсөн ба хилэнцэт үйлэнд даган баяссан бөгөөд
Тахил шүтээний эд хийгээд түүнчлэн хурсан хуваргуудын эд бөгөөд арван зүгийн хурсан хуврагуудын алив эдэд шунан булаах хийгээд аль бусдаар булаалган үйлдэх ба хэн нэгнийг булаан үйлдэхэд даган баяссан ба
Завсаргүй таван нүглийг ч би үйлдсэн, зориудаар бусдыг үйлдэхэд хүргэсэн, бусдыг тийн үйлдэхэд даган баяссан,
Арван хар нүглийн мөрд чанх орсон хийгээд арван хар нүглийн мөрд бусдыг оруулсан ба аль бусад орж байхад даган баяссан бөлгөө би.
Хилэнцэт энэ мэт үйлийн түйтгэрээр би тамд төрөх агаад, адгуусны төрөлд одох, өлсөн цангах бирдийн орноо төрөх, бурхан заларч номоо номноогүй бурангуй харанхуй оронд төрөх, тэрсүү номлолт лалын орноо төрөх, урт наст тэнгэрийн орноо төрөх ба улмаар эрхтэн дутуу болон төрөх, угаас буруу үзлийг баримтлагч болох, бурхан залрахуйд баясган эс чадах тэргүүтэйгээр зовох тул эдгээр нүгэлт үйлийн түйтгэр бүхнээ
Билгэ билгүүн болсон, үзэгч мэлмий болсон, гэрч болсон, үнэн шалгуур болсон, билгүүний тааллаар болгоогч Арилан дэлгэрсэн, Дайснаа дарсан бурхад та бүхний өмнө гэмшин наминчилмуй, арилган наминчилмуй, үл нуух болой, үл хаацайлах болой хойшид ч таслан боомтолъё.
Ялж төгс нөгчсөн бурхан бүгд намайг таалалдаа багтаан соёрх. Миний энэ төрөл хийгээд эхлэлгүй цагаас орчлонд төөрөн зорчсон төрөл бүхэндээ адгуусанд төрсөн амьтасд өчүүхэн төдий идээ хоол өгсөн буяны ёзоор болон шагшаавадыг сахьсан буяны ёзоор, ариун явдал мөрөөр оршсон буяны ёзоор, үнэхээр бусдыг гэтэлхүйн мөрд боловсруулсан буяны ёзоор, өөрөө дээд бодийн сэтгэл үүсгэсэн буяны ёзоор, өөрийн тэнцэшгүй билгүүний буян тэр бүхнээ нэг дор хураан цуглуулж ханьцашгүй, дээр үгүй, дээдээс ч дээд, ханьцашгүйгээс ч ханьцашгүйд ёсчилон зориулан ханьцашгүй үнэхээр төгс бодь хутгийг олохын тулд зориулъя. Урьд цагийн бурхад хэрхэн буянаа төгс зориулсан, ирээдүйд залрах бурхад төгс зориулах хийгээд эдүгээ залран буй бурхад төгс зориулсан адил эдүгээ би ч бас буянаа төгс зориулъя.
Хилэнц бүхнээ нэг бүрчлэн наминчилъя. Буян бүхэнд даган баясмуй. Хамаг бурханд номоо номнохыг сануулан залбирмуй. Тэнцэшгүй дээд билгэ билгүүнийг би олох болтугай.
Хүмүүний дээд эдүгээ залран буй Ялгуулсан бурхад хийгээд урьд заларсан болон ирээдүйд залрах тэдний цаглашгүй далай мэт эрдмийг нь би сайшаан магтаж, алга хавсран залбираад авралд нь ойртмуй.
(хэмээн уншин нүгэл хилэнц хийсэн бол аль чадахаар түүнийгээ наманчлан, хойшид хийхгүй хэмээн ам тангараг авч, нүгэл хилэнц хийгээгүй аваас нүгэл хилэнцэт амьтны нүгэл хилэнц арилаасай хэмээн хүчтэйгээр бодон уншваас тустай.)