Богд хан хайрхан - Чингис хааны дүр

Дөрвөн уулын сан

Гандантэгчэнлин хийд – Дашчийрэв сан. Дөрвөн уулын сан. Хийморийн сан.

Дөрвөн уулын сан.

(Дашчарвэв сангийн дунд оруулга болгон оруулж уншина)
 
སྒོས་སུ་བདག་ཅག་བསྲུང་སྐྱོབ་པའི། །རྒྱབ་རི་ཆིང་གེལ་ཐུ་ཞེས་དང་། །མདུན་གྱི་ཧའང་འུ་ལ་དང་ནི། །ཡང་གོས་ཙིན་ཏ་མ་ནི་དང་། །
Гой-сү дагжаг срүнжов би
Жал-ри чингэл тү-шэй дан
Дүнжи Хан-ү ла-дан ни
Янгой зинда ма-ни дан
Тухайлан онцлох аваас биднийг сахин аврагч
Тэнгэрлэг арын уул өвгөн Чингэлтэй (Цэнгэлтэй) болоод
Тэтгэн өмнө орших эрхт Хан уул
Түүний хормойд салбарлан орших Зэндмэнэ (Чандмань) толгой
 
ཤར་གྱི་པ་ཡང་ཙུར་ཁེ་དང་། །ནུབ་གྱི་སོང་གི་ནི་སོགས་ལ། །གནས་པའི་གཞི་བདག་རྒྱལ་ཆེན་རྣམས། །རང་རང་སོ་སོ་བཙུན་མོ་དང་། །
Шар-жи ба-ян зүрхэ дан
Нүв-жи сон-ги ни-сог ла
Най-би ши-даг жалчэн нам
Ранран со-со зүнмо дан
Онгон зүүн хайрхан өгөөмөр баян Баянзүрх
Омогт баруун хайрхан баатар Сонгино тэргүүтэнд
Орших орон газрын эзэн их хаад ба
Онцгой тэд бүгдийн тус тусын хатад
 
སྲས་དང་བློན་ཆེན་དམག་དཔོན་དང་། །གཏེར་བསྲུང་ཐབས་ཁ་བ་ལ་སོགས། །འཁོར་དང་བཀའ་འབངས་ཐམས་ཅད་དང་། །སྤྲུལ་པ་ཡང་སྤྲུལ་བཅས་པ་བསངས། །
Срайдан лончэн магбон дан
Дэр-срүн тавха ва-ла сог
Хордан га-ван тамжад дан
Брүлба ян-брүл жай-ба сан
Хөвгүүд, их түшмэд, цэргийн жанжин болон
Хөмрөг санг сахигч Аргын амтан тэргүүтэн
Хамаг нөхөд болоод зарлигаар тушаагдсан бүгд ба
Хувилгаан дахин хувилсан сэлтэд ариусгал өргөе
 
ལུང་ཆེན་ཐྭོ་ལར་གནས་པ་ཡི། །ཀླུ་རྒྱལ་ནོར་རྒྱས་འཁོར་བཅས་བསངས། །གཞན་ཡང་ཉེ་འཁོར་ཆུ་རི་སར། །གནས་པའི་ཀླུ་དང་ས་བདག་བསངས། །
Лүнчэн туулар найба еи
Лү-жал норжай хоржай сан
Шан-ян не-хор чү-ри сан
Най-би лү-дан са-даг сан
Энгүй их мөрөн хатан туулд орших
Эдийг дэлгэрүүлэгч (нэр) лусын хаан нөхдийг ариусгая
Эргэн тойрны уул ус газар шороог ч
Эрхшээн орших лус, газрын эздыг ариусгая
.
хэмээн Лувсан нэрт бээр найруулсан бөгөөд хүрээнийхэн ихэвчлэн Дашчарвэв сангийн дунд оруулга болгон уншдаг үүнийг “Ган зуд, гал усны аюул, салхи шороо, шуураг мөндөр, хүн малын элдэв өвчин зэрэг харшлал бүхэн амарлиж, хур бороо нь цагтаа орж, ургамал ногоо нь цагтаа ургаж хүн зон, адуус амьтад нь эрүүл энх байж, амгалан жаргалангаар цэнгэх болтугай. Дөрвөн уулын дунд орших хүн ард болоод нийт Монгол зон олныг эртний ариун нандин түүхтэй ба өвөг дээдэс Хүннүгийн үеэс хүндлэгдэн тахигдаж ирсэн 4 уулын эзэд үргэлж түшин ивээх болтугай гэсэн сэтгэлээр төмөр үхэр жилийн зуны дунд сарын хуучдын 20.
2021 оны 06 сарын 29-ны өдөр Ж.Д бээр эх хэлэндээ орчуулан хөрвүүлэв.
.
Жич: Сан тавихдаа идээ ундны дээжээсээ эрдэнийн цэвэр цөгцөнд (Алт, мөнгө, зэс, гууль, төмөр, шил, шаазан аяга юм уу таваг байж болно) хийж хүний хөлөөс дээхнүүрдүү тэгш, цэвэр газар байрлуулна. Тахил болон балин байвал бүүр сайн. Байхгүй байсан ч болно. Арц хүж тэргүүтэн ариун гаралтай сайхан үнэртэй зүйлсийг гал алдчихааргүй уугиулаад өөр элдэв зүйлст сатааралгүй номынхоо үг утгад сайтар төвлөрөөд хоёргүй сэтгэлээр уншина.
.
.
Мөн Хийморийн сан бас тавьж болно.
 

Хийморийг өөд нь дэлгэрүүлэх сан ариусгал оршив.

Бүтээлийн гайхамшигт адистидийн шидийг хур мэтэд
Буулган хайрлагч багш ядам дээд гурав ба
Баатар дагинас номын сахиусан нугууд бээр
Бясалгаач егзөр миний хийморийг өөд нь дэлгэрүүл
Буруу харын өмгийг хүчээр дарах бөгөөд
Буяны зүгийг дэлгэрүүлж санасан хэргийг сэтгэлчлэн
Бүтээхүйн дуаз дарцгийг орчлонгийн оройд залснаар
Буянд шамдагч бидний хийморийг өөд нь дэлгэрүүл
Харайн дүүлэх барс адилын хийморийг өөд нь дэлгэрүүл
Хүчирлэн архирах арслан адилын хийморийг өөд нь бадраа
Хүржигнэн хөвөх луу адилын хийморийг өөд нь дэвжээ
Халин нисэх гарди адилын хийморийг өөд нь сэргээ
Ариусгалын элдэв эд уугиулж утаан үүлс бүрхсэн
Аргамаг хийморийн дарцгийг уулын оройд мандуулснаар
Ахуй үесийн хийморь доройтох гэмүүдийг арилган
Асгат сүмбэрийн оргил мэт хийморийг өөд нь сүндэрлүүл
Хийморийг өөд дэлгэрүүлсний шүтэн барилдлагад түшиглэн
Хэлэх ярих үйлдэх ба явах суух тэргүүтэн
Хийсэн үйлдсэн бүгд эцэслэн бүтэхийн гэрлээр
Хүслийн цацаргины дэлбээ мишээн дэлгэрэх болтугай
Барс арслан гарди луу дөрөв лүгээ нөхөрлөөд
Буян хийморийн билгэ тэмдэг гайхамшигийн дээд болсноор
Биднийг өдөр шөнө бүгдэд авран тэтгэх бөгөөд
Бурангуй дайсны аймгийг сөнөөхийн үйлсийг зохиогтун
Энэ мэт хийморийг дэлгэрүүлсний буянд дулдуйдаад
Эгээрэгч бидний амь бие хувь тавилан цог заль
Эрч хүч хийморь шиний саран мэт арвидаж
Энх амгалангийн цогоор цэнгэхийн өлзий орштугай
Ялангуяа бид бүгдийн нас болоод буян
Яруу учрал цог хийморь арван зүгтээ дэлгэрэх ба
Ертөнц болоод ертөнц бусын санасан хэрэг бүгд
Ер саадгүй аяндаа бүтэхийн үйлсийг зохион соёрх
Аяа аяа хурай хурай
Барс арслан гарди луу энд дахин хийморийг бадраа
Бүгдийг хурайлъя хурай сарва дүй дүй хо
Бидний амь бие хийморь цог золбоог өөд өөд нь дэлгэрүүлэн соёрх оо
 
.
Анхаарах зүйлс !
Хээр гадаа зул, арц, хүж өргөхдөө гал алдчихааргүй газар өргөх хэрэгтэй. Дараа нь мөн бүрэн унтарсан эсэхийг шалгаж заавал аюулгүй болгоорой. Нийтлэг хангай дэлхийдээ цай сүүнийхээ дээжийг өргөдөгч сүү гол усанд дусааж болдоггүйг анхаараарай. Уул овоонд сүү, цайгаа өргөхдөө ч овоон дээрээ багахан дусаагаад бага багаар зүг зүгт тойруулж өргөнө. Ингэхдээ хүн амьтны хувцас, эд хогшил руу цацчихалгүй өргөж байгаа орчноо сайн анхаарч ажиглаж байгаад өргөөрэй. Овоо уруугаа сүү ихээр асгах, савтайн тавьж үлдээх зэрэг зохисгүй үйлдлүүдийг цээрлээрэй. Уул ус овоо гээд ер нь байгальд хаана ч хог болон хог болохоор эд зүйлс огт орхиж болохгүй.
Хийморийн дарцгийг хийсгэхдээ тодорхой хугацаанд өндөрдүү газар юм уу гэрийн бүслүүр, цонхны тагт зэрэгтээ гаргаж хийсгээд буцаагаад хумьдаг байвал зүгээр. Тэгэлгүй энд тэнд зүүж орхиод дараа нь хийморийн дарцаг нь хуучирч сэмрээд урагдаад энд тэндгүй хог болж хөглөрөөд байвал өөрт ч сайн биш, байгаль орчиндоо ч хор хөнөөлтэй муу байх нь ойлгомжтой тул үүнд анхаарах хэрэгтэй. Байгальд уусдаг эко хадаг буюу Монгол хадгаас бусад зориулалтын бус материалаар хийгдсэн хятад хадгууд ч гэсэн байгальд уусахгүйгээс гадна байгальдаа маш их хор хөнөөлтэй байдаг тул мөн л адил энд тэнд зүүж орхихоос зайлсхийвэл зохилтой.