Дүншигийн 35 бурхан

Ер уналыг наминчлахуй

Ү-хү-лаг (ЭХалаг)
Очир баригч их багш тэргүүтэй 10 зүгт залран буй хамаг бурхан, бодьсадва нар хийгээд ариун аяга тэхэмлэг[гэлэн]нар минь намайг таалалдаа багтаан соёрх оо.
[нэрээ хэл] хэмээх нэрт миний эхлэл үгүй цагаас төрөл тутамдаа өдгөөг хүртэл хүсэл шунал, уур хилэн, мунхагийн эрхээр бие, хэл, сэтгэлийн үүднээс 10 хар хилэнц нүгэл юуг үйлдсэн хийгээд завсаргүй 5 нүгэл үйлдсэн хийгээд завсаргүй 5 нүглийн шадар 5 нүглийг үйлдсэн хийгээд
Ангид гэтэлгэгч санваартай харшилсан Бодьсадвын сурталтай харшилсан
Тарнийн тангарагтай харшилсан
Эцэг эхээ үл хүндэтгэсэн
Орон хийдийн хамба багшийг үл хүндэтгэсэн
Ариун явдалт буяны садан юуг үл хүндэтгэсэн
Чухаг дээд 3-т хорлол үйлдсэн
Дээдийн номыг тэвчсэн
Хутагтын хуваргуудыг басамжилан доромжилсон
Амьтанд хорлол үйлдсэн тэргүүтний
Хилэнц нүглийн үйлийн чуулган хэдий чинээ үйлдсэн хийгээд бусдыг үйлдэхүйд даган баяссан тэргүүтэй
Товчилбоос илт өндөр тэнгэр ба хүмүүний төрөл хийгээд орчлонгоос оюун санаагаараа гэтлэхэд тотгор болсон орчлонгийн төрөл хийгээд муу заяаны шалтгаан болсон гэм уналын цогц хэдий чинээг би үйлдсэн тэр бүхнээ
Очирт их багш тэргүүтэй 10 зүгт залран буй бурхан, бодьсадва нар хийгээд ариун хуврагуудын мэлмийн өмнө гэмшин наминчилъя.
Үл нуух болой.
Арилган наминчилъя
Хойшид ч таслан боомтолъё.
Гэмшин наминчилж амгалант оронд зорчоод үл гэмшсэн, үл наминчилсан нь үгүй болой.