Жигжид - Ямандаг

Жавши

Бурхан багшийн аман гэгээнээр айлдсан дөрвөн их хариулга засал гүрмийн нэг нь Жавши юм.
Жавши хэмээх нь Дөрвөн зуут гэсэн утгатай үг юм. Аливаа барцад саад үүсгэгч, нисванисыг арвитгадаг 4 шулмын талаар бурхны номонд номлодог бөгөөд эдгээрийн 3 нь хүмүүний өөрийн дотоод сэтгэлд орших ба нэг нь гадна талаас нөлөөлдөг байна.
Уг дөрвөн шулмаас ирэх барцад саадыг хааж 100 шалсай (амны идээ), 100 зул, 100 суврага, 100 амин золиг зэргээр дайлж, өргөл өргөж тэдгээрийн амыг буцаан (хуурах) амирлуулах засал юм. Нүглийн нүдийг гурилаар хуурав гэдэг нь үүнийг хэлдэг бөгөөд элдэв барцад, зэтгэр, өр төлөөсийн эзэд тэргүүтний амыг буцаах ажээ.

Жавши номын тус эрдэм.

Энэхүү ном нь Ванчин Богдын болгоосон ном жаягийн дагуу хурдаг ном юм. Хурлыг хурахдаа цуг уншдаг номууд: Итгэл, Ганданлхавжаа Ламын чодва, Жигжид (Тодовсосой), Чойжоо, Жамсран тахина, Чойжоо дүгжүү гаргана, Амин золиг гаргана, Жавши.

Ач тус нь санаанд багтамгүй бөгөөд дээд ад болох гараг эрхсийн хорлол, дунд ад болох хүмүүн ба хүмүүн бусын хорлол, доод ад болох лус савдаг, нянгийн хорлол, хүмүүнийг хорлогч 8000 зэтгэр, 360 адын язгуур, 404 зүйл өвчин, 15 нялхсын их ад, 804 муу ёр тэмдэг зэргийг арилган, цаг бусын аюул, үхлээс гэтэлгэх, зориуд найруулсан хор, хараал жатга дээдсийн цааз тэргүүтнээс гэтэлгэж өөрийн сэтгэлийн нисваанис муу үйлийн үр нимгэрэх болой.

• Үр хүүхэд заяахгүй байгаа шалтгааныг арилгах

• Сайн хань ижил заяах зэрэг тус эрдэмтэй энергийн чухал засал юм.

• Хов живэнд орооцолдох, хүнд гүтгүүлэх гэх мэт хэл амны дэв бузрыг амирлуулах

• Хараал жатгыг хариулах, цаг бусын үхлийн аюулаас гэтэлгэх

• Өвчний шалтгааныг амирлуулах

• Муу ёрын зүүд зөн совингийн гэмт уршгаас хамгаалах

• Найман хөлгөний (суудлын) элдэв цээрийг арилгах

• Гариг эрхсийн муу нөлөөллийг зайлуулж энергийг засах

• Жил сар өдөр цагийн цээрийг гаргах

• Нас барсан хүний сэтгэлд хорогдсон хүн, мал, эд, эдлэлд шингэсэн дэв бузрыг амирлуулна. Мөн хүний дагалыг засаж оршуулгын ажил явдлаас шалтгаалсан бүхий л дэв бузар муу муухай зүйлийг арилгах зэрэг тус эрдэмтэй энергийн тусгай засал юм.

Гандантэгчэнлин хийдийн Жүд дацангийн лам хуврагууд

Жавши, Амин золиг, Чойжоо дүгжүү зэрэг засалын ном хурж байна.

1-р хэсэг.

2-р хэсэг.

3-р хэсэг.

4-р хэсэг.

5-р хэсэг.

6-р хэсэг.