Соёмбо

Жанлавцогзолма – Адистидийн дээдийг хайрлагч

Доржнамжим зурхай засал – Жанлавцогзол /Түвд/

Бурхан Багшийн Их Дүйчэн Өдөр хуудас – Жанлавцогзолма – Адистидийн дээдийг хайрлагч

Зава Дамдин гэгээний Гандан лхавжаа, Жанлавцогзол номын тайлбар

Цагийг тохинуулах ямар нэгэн залбирал ерөөл айлдаж өгнө үү хэмээн гэлон Намжил хэмээх шавь айлтгасан дагуу өндөр гэгээн Занабазар бээр “Дүйдүнжи солдэв” буюу “Цагийг тохинуулагч залбирал” хэмээх энэхүү залбирлыг Монголчуудын эв нэгдэл, бат бөх байдал, тусгаар тогтнол, амар амгалангийн тухайд зориулж айлдсан бөгөөд равжамба Лодой бичиж тэмдэглэн үлдээсэн нь эдүгээ монголчууд бидний дунд “Жинлавчогцол” буюу “Адистидын дээдийг хайрлагч” хэмээх нэрээр алдаршин түгсэн байдаг.

“Цагийн тохинуулагч залбирал” үүнийг өдөр тутам утгыг нь сайтар бодон чин сэтгэлээсээ сүсэглэн унших аваас айл гэрийн хэрүүл тэмцэл амарлин, ноён нуруу тэгширч, улс орны гай барцад арилж, эв нэгдэл батжих адистид эшлэлтэй тул монгол хүн бүр, айл гэр бүр цаалшаад хотол олноороо цуглан чин сэтгэлээсээ уншиж залбирч байвал ач тус адис жинлав гарах нь гарцаагүй бизээ.

Цагийг төвхнүүлэгч залбирал оршвой.

Адистидийн дээдийг өршөөгч язгуур үндэсний лам

Агуу шидийн хурыг буулгагч амирлангуй хилэнт ядам

Ад зэтгэр бүхнийг арилгагч дагинас номын сахиусанд

Ариун гурван үүдний чин бишрэлээр сүсэглэн мөргөмой

Олон зүйлээр бэлтгэж сэтгэлээр хувилгасан тахилын чуулганыг

Огторгуйн түгээмэл энэ бүгдийг огоот дүүргэн өргөе

Орчлон тэргүүлшгүйгээс хураасан алдаа уналыг наминчлан боомтолж

Олон эгэл ба хутагтын бүх буянд даган баясъя

Галав бээр гүн дэлгэрэнгүй номын хүрдийг эргүүлэхийг дурьдатгаж

Гаслант орчлонг эцэслэхийг хүртэл бат оршихыг залбирмой

Гагц үүгээр жишсэн хамаг буяны цогцсуудыг

Гайхамшигт гурван цагийн бурхад шавь ерөөлчилсөнөөр

Амьтан бүхний балай мунхагийн харанхуй бүхнийг арилгаж

Аливаа хамгийг айлдагч билгийн гэгээнийг мандуулахад зориулмой

Асар хэтэрхий цөвийн балар харанхуй үлэмж бүрхсэн

Аймшигт муу цагийн амьтан бүхнийг нигүүлсэхүйгээр авар

Эгэл нисваанисын муу үр цагтаа боловсорсон

Элдэв зовлонгийн энэ түймэр бүхэн аяндаа амирлаад

Эсрэг тэсрэгийн өс арилан энэрэл асрамжаар найрамдаж

Энх амгалангийн төгс өлзийг дэлгэрүүлэн соёрх оо

Хэзээ ч хуурмаггүй итгэл минь аврагтун, аврагтун

Хэмжээлшгүй нигүүлсэхүйн сан минь болгоогтун, болгоогтун

Хэдүй эртний тангарагтаа бүү алмайрагтун, бүү алмайрагтун

Хэтэрхий үтэр түргэнээ биднийг авран таалагтун, таалагтун

Бурхан шашны нарны гэрэл арван зүгтээ мандах ба

Буй бүх амьтан амгалангийн цогийг үргэлж эдлээд

Бузар түйтгэрийг арилгаж буяныг төгсгөсөн бурхны хутагт

Бушуу түргэнээ амьтны тусын тулд хүрэхүйеэ болтугай

Чухаг дээд лам гурван эрдэнэ үнэний адистид ба

Чухам үнэн чанар ба шүтэн барилдлага үнэний хүчин

Чуулсан бид бүгдийн сүсэг ба номын сахиулсаны үйлсээр

Чухал хүссэн бүгд сэтгэлчлэн бүтэхүйеэ болтугай

Аврал бүхэн хурсан ачит ламын адис ивээлээр

Ахуй үес хийгээд алс хэтийн хамаг гутамшиг амирлаад

Амирлангуй нирваан сансрын сайн чуулган өөрөө бүтэж

Ариун хотол чуулганаар цэнгэхийн өлзий хутаг орших болтугай

Дүйдүн солдэв жинлав чогзолма шүгсо.

Жинлав чогзол заржүд лама дан

Ойдүв чарвэв ядам шитой лха

Варжод гүнсэл хандо чойсрүн ла

Госүм гүйба ченбой чанцало.

Ойшам иджи брүлбий чодби цог

Намхаа чавсрид ёнсү гандэ вүл

Тогмэд найсаг дигдүн шагшин дом

Жэнпаг жинэд гэла жэй и ран

Савжай чойжи хорло горвар гүл

Хортаа сриддү даншүг солва дэв

Дицон малуй гэви пүнбо нам

Дүйсүм сражай жалва ёнмон шин

Догүн мариг мүнба гүнсан дэ

Гүнчин ишэй нанва жайчир оо

Чэрниг мүнчин лхагбар дэвба ей

Дагжаг дүй андо ла түгжэ жов

Лай ан нёнмон врайвү дүймин би

Нацог дүгнал мэчэн гүнши най

Панцүн хон врал жамзэй идтүн бий

Дэлэг пүнцог жайбар заддү сол

Жовшиг жовшиг лүва мэдби гон

Сигшиг сигшиг цадмэд түгжэ дэр

Маеэл маеэл онжи дүгдам нян

Гоншин гондэ нюрва ниддү жов

Жал дан ниод чогжүр жайба дан

Догүн дэжид балла дагжод жин

Дивжан цогзог гүнчэн гонпан ла

Нюршин нюрва ниддү ригжүр жиг

Лама чогсүм дэнби жинлав дан

Чойен жүрмэд дэнбэрэл лүмэд тү

Дагсог мойба чойсрүн принлай жи

Рэнбрай таадаг идшин дүвбар шог

Жавгүн дүйба ламай жинлав жи

Найгав тартүг гүдва гүнши най

Сриддан шиви лэгцог лхүндүв би

Пүнцог балла ролби даши шог

Prayers for peaceful time.

By Zanabazar

To the Root and lineage lamas who bestow the high blessings

And Yadam, Deities in Peaceful and Wrathful states, who fall down rain of Sidh

And Daginis and Dharma Protectors who eliminate all obstacles,

I prostrate , with deep respect of the three doors,

I offer an accumulation of offerings both made actually and those envisioned by mind

Which spreading out through space where until it endures.

I lay bare and vow all evils and frustration, which were collected from immortal time,

And I rejoice in whatever virtues done by both Holy and Ordinary blessings

May I ask, you to turn the wheel of Profound and extensive Dharma

And May I supplicate earnestly for you to enjoy a long life

Whatever until cyclic existence ends

I devote all my virtues, without exception

Done through this (above mentioned) way,

As like as wishes of Buddha and Bodhisattvas in the three times,

For the sake of full elimination of darkness of ignorance

And for the full spreading of the light of Wisdom

Omniscience In all sentient beings

Please save all of us who were born in very bad circumstances

And who were affected mostly by the deep darkness of degenerated time

5. Let it be done to bring out extensively an accomplishment of good happiness and harmony of mind

Through the way of developing kindness and compassion without any anger to each other,

And by pacifying all the great faire by different kinds of suffering

Which resulted from defilement and bad actions ripened in time

6. Please, Oh my faithful Guru, rescue and rescue us, (sentient beings)

And please, of, Treasurer of Bondless Compassion, behold and behold

Please, Of, Ancient Protectors of Dharma, do not expel and do not expel us

And please, take care! Take care! And save us as quickly as possible!

7. May Sunlight of the Buddha’s teachings spread out in the ten directions of the world,

And may all sentient beings enjoy the splendor of happiness and joy forever

By eliminating all disturbances and accomplishing all kinds of virtues

May reach attainment of the Enlightened One as quickly as possible!

8. By the true blessings of Guru and the Supreme Three Ratna

And by the reliable power of unchangeable emptiness and interdependence of nature

As well as by the enthusiasm and the holy deeds of Dharma Protectors

May all wished be fulfilled like the wish granting tree.

By the blessings of Guru who has endowed all refugees (protectors)

May all misfortunes existing in the temporal and

Ultimate circumstances be eliminated

May all auspicious for us to enjoy the glory of accomplishments

That creating all of good merits of Samsara and Nirvana gradually.

Sarva Mangalam.

Срайдорж Номун ханы 8-р дүрийн хутагт Жанлавцогзол айлдаж байна. 2020.05.07.

“Цагийг тохинуулагч залбирал”-ын монгол хэлээр орчуулагдсан хэд хэдэн орчуулга байгаагаас хамгийн сайн болсон гэж үзсэнээ Ном Чухаг Дээд фейсбүүк хэрэглэгч оруулсан хувилбар.

Цагийг тохинуулагч залбирал.

(Дүйдүнжи солдэв буюу нийтэд алдаршснаар Жинлавчогзолма)

Адистидын дээдийг хайрлагч язгуур дамжлагын багш
Агуу шидийн хурыг буулгагч амарлингуй, хилэнт Ядам, Бурхад
Ад зэтгэр бүхнийг арилгагч дагинас номын сахиусанд
Ариун гурван үүдний чин бишрэлээр сүсэглэн мөргөмүй
Олон зүйлээр бэлтгэж сэтгэлээр хувилгасан тахилын чуулганыг
Огторгуйн түгээмэл энэ бүгдийг огоот дүүргэн өргөе
Орчлон тэргүүлшгүйгээс хураасан алдаа уналыг наминчлан боомтолж
Олон эгэл ба хутагтын бүх буянд даган баясъя
Галав бээр гүн дэлгэрэнгүй номын хүрдийг эргүүлэхийг дурдатгаж
Гаслант орчлонг эцэслэхийг хүртэл бат оршихыг залбирмой
Гагц үүгээр жишсэн хамаг буяны цогцуудыг
Гайхамшигт гурван цагийн бурхад шавь нарын ерөөлчилсөнөөр
Амьтан бүхний балай мунхагийн харанхуй бүхнийг арилгаж
Аливаа хамгийг айлдагч билгийн гэгээнийг мандуулахад зориулмой
Асар хэтэрхий цөвийн балар харанхуй үлэмж бүрхсэн
Аймшигт муу цагийн амьтан бүхнийг нигүүлсэхүйгээр авар
Эгэл муу үйл нисванисын үр цагтаа боловсорсон
Элдэв зовлонгийн түймэр бүхэн аяандаа амарлиад
Эсрэг тэсрэгийн өс арилан энэрэл асрамжаар найрамдаж
Энх амгалангийн төгс өлзийг дэлгэрүүлэн соёрх оо
Хэзээ ч хуурмаггүй итгэл минь аврагтун аврагтун
Хэмжээлшгүй нигүүлсэхүйн сан минь болгоогтун болгоогтун
Хэдүй эртний тангарагтаа бүү алмайрагтун бүү алмайрагтун
Хэтэрхий үтэр түргэнээ биднийг авран таалагтун таалагтун
Бурхан шашны нарны гэрэл арван зүгтээ мандах ба
Буй бүх амьтан амгалангийн цогийг үргэлж эдлээд
Бузар түйтгэрийг арилгаж буяныг төгсгөсөн бурхны хутагт
Бушуу түргэнээ амьтны тусын тулд хүрэхүйеэ болтугай
Чухаг дээд лам, гурван эрдэнэ үнэний адистид ба
Чухам үнэн чанар шүтэн барилдлага үнэний хүчин
Чуулсан бид бүгдийн (Нийт монгол түмэн) сүсэг хийгээд номын сахиусны үйлсээр
Чухал хүссэн бүгд сэтгэлчлэн бүтэхүйеэ болтугай
Аврал бүхэн хурсан ачит багшийн адис ивээлээр
Ахуй үес хийгээд алс хэтийн гутамшиг бүхэн амарлиад
Амарлингуй нирваан сансрын сайн чуулган аяараа бүтэхийн
Ариун хотол чуулганаар цэнгэхийн өлзий хутаг орших болтугай.

(Түвд галиг)
Дүйдүнжи солдэв.
Жинлав чогзол за-жүд ла-ма дан
Ойдүв чарвэв еидам ши-той лха
Варжод гүнсэл хандо чой-срүн ла
Го-сүм гүйба чонбой чагцал ло.
Ойшам еиджи брүлби чодви цог
Намхай чав-срид ёнсү гандэ вүл
Тогмэд найсаг дигдүн шагшин дом
Жэ-паг жи-нед гэ-ла жэ-еи ран.
Савжай чойжи хорло горвар гүл
Хорта сриддү даншүг солва дэв
Ди-цон ма-лүй гэ-ви пүнбо нам
Дүйсүм срайжай жалви ёнмон шин.
До-гүн ма-риг мүнба гүнсан дэ
Гүнчэн еэшэй нанва жайчир-о.
Чэр-няиг мүнчин лхагбар дивба еи
Дагжаг дүй-ан до-ла түгжэ жов.
Лай-ан нёнмон врайвү дүймин би
На-цог дүгн-ал мэчэн гүнши най
Панцүн хон-врал жамзэй еидтүн би
Дэлэг пүнцог жайбар заддү сол.
Жовшиг жовшиг лү-вэ мэдби гон
Сигшиг сигшиг цадмэд түгжэ дэр
Ма-ел ма-ел онжи түгдам нян
Гоншин гондэ нюрва няиддү жов.
Жалдан неи-од чогжүр жайва дан
До-гүн дэ-жид балла дагжод жин
Дивжан цогзог гүнчэн го-пан ла
Нюршин нюрва неиддү рэгжүр жиг.
Ла-ма чогсүм дэнби жинлав дан
Чой-еин жүрмэд дэн-врэл лү-мэд тү
Дагсог мойба чой-срүн принлай жи
Рэ-врай та-даг еидшин дүвбар шог.
Жавгүн дүйба ла-ми жинлав жи
Найгав тартүг гүдба гүнши най
Сриддан ши-ви лэгцог лхүндүв би
Пүнцог балла ролби даший шог.

Зава Дамдин гэгээний дуун хөрвүүлэг.

Цагийг тохинуулагч залбирал адистидын дээдийг хайрлагч эх” буюу “Жанлав цогзолма”.

Адистийн дээдийг хайрлагч язгуур үндсэн лам багш хийгээд
Аливаа шидсийн хурыг буулгагч амирлангуй, догшин ядам бурхад
Аюулт тотгор бүхнийг арилгагч дагинас ба номын сахиулсад дор
Ашид бие, хэл, сэтгэл ихэд бишрэн бишрэн мөргөмүй
Огоот бодитой бэлтгэсэн хийгээд сэтгэлээр хувилгасан тахилын чуулганыг
Огторгуй сацуу түгээмэл дор гүйцэд дүүрэн дүүрэн өргөе
Орчлон тэргүүлшгүйгээс хураасан хилэнцээ гэмшин гэмшин наманчилъя
Огтоос ялгамжтай хийгээд эглийн буян дор даган баясъяа
Агуу гүн дэлгэр номын хүрдэнг эргүүлэн соёрхохыг айлтгая
Ахуй хорвоог хэдүй орштол өлмий батдан саатахыг залбиръя
Алимад үүнээр бэлгэдсэн буяны цогц хоцроол үгүй нугуудыг
Аяа гурван цагийн бурхан бодисадва нарын огоот ерөөсөнчлэн
Хамаг амьтны нисванис мунхгийн харанхуй амарлин ариусан арилаад
Хамгийг айлдагч билиг билгүүний үзэгдэл дэлгэрэхүйн тухайд ерөөе
Харш их цөвүүн цагийн түнэр харанхуй үлэмж бүрхсэн
Хатуу хүчир зовлонт амьтан биднийг таалал энэрлээр аврахтун
Эвэршээлт муу үйл, хорон санааны үр боловсрохуйн цаг дор
Элдэв зовлон түйтгэрийн, их түймэр бүхэн амирлан арилаад
Эгнэгт хоорондоо өшөөс хагацаж, энэрэл хайраар сэтгэл зохилдон
Энх амгалан хотол чуулганыг өнөд дэлгэрүүлэн зохиохыг өчье
Аврахтун! аврахтун! хуурмаг үгүй итгэлт дээдийн дээд минь
Асрахтун! асрахтун! цаглаш үгүй таалал энэрлийн уурхай сан
Үл мартахтун! үл мартахтун! урьдын чин зүрхний андгайгаа
Үлэмж баттайяа таалан таалан үтэр түргэнээ аврахтун!
Ялгуусны шашны нарны туяа арван зүгтээ дэлгэрэх хийгээд
Ямагт амьтан бүхэн амгалан жаргалангийн цог дор үргэлжид эдлэн
Ямарваа түйтгэрийг арилган буяны чуулганыг төгсгөж бурхны хутаг дор
Яаравчлан яаравчлан үтэр түргэнээ саад үгүй хүрэх болтугай
Нот чухаг лам гурван эрдэнийн үнэнхүү дээд адистад хийгээд
Номын агаар хувирал үгүй шүтэн барилдлагын хүчин хийгээд
Эгэл бидний шүтэн биширдэг номын сахиусны түргэн үйлсээр
Эгээрэл ерөөлийн үр бүхэн сэтгэлчлэн хүссэнээр бүтэх болтугай
Онц дээд аврал бүхний хураангуй лам багшийн адистидээр
Орон цагийн адагт хүрсэн бүхэн түргэнээ амирлан арилж
Орчлон хийгээд нирвааны сайн буяны чуулган сүндэрлэн бүтээд
Охь дээд хотол чуулганы цог дор цэнгэхүйн өлзий хутаг орштугай!
Цагийг тохинуулагч залбирлын утга.
Өндөр гэгээн Занабазар “Цагийг тохинуулагч залбирал” (Түвд: Жинлав цогзол) хэмээх номоо “эвдэрч үл дуусах сав ертөнц, энэлж үл дуусах шим ертөнцийн” бэрх сорилтон дунд зохиож, зон олноо зовлон гамшгаас гэтлэхэд нь туслах авралын дуудлага болгон гэрээслэжээ. “Гадаад цагийн хүрд дотоод цагийн хүрдэнд харгалзана” гэж Цагийн хүрдний тантарт өгүүлдэг. Дотоод цагийн хүрд гэдэг нь бидний бие, сэтгэлийн далд үелзэл юм. Дотоод ахуйн хямралаас гадаад цагийн хүрдний хямрал буюу дайн дажин, өвчин тахал, байгалийн элдэв гамшиг шалтгаалдаг. Тийм учраас цагийг тохинуулахын уг үндэс нь өөрсдийн дотоод ахуйг тохинуулах явдал гэж Өндөр гэгээн маань болгоожээ. “Амны бэлгээс ашдын бэлгэ”, “Санаа зөв бол заяа зөв”, “Олны буян оломгүй далай” гэхчлэн өвгөдийн сургаалыг гэрч болгож, уг номыг олноороо уншиж ухаарч, залбирч бясалгавал айл гэрээс аваад улс орон хүртэл амар төвшин байхын адис ерөөлтэй хэмээн үе үеийн өтгөс мэргэд захисан тул үг, утгын өчүүхэн тайлал хийж өргөн түмэндээ толилуулъя.
Адистидийн дээдийг хайрлагч язгуур уламжлалын багш,

Агуу шидийн хурыг буулгагч амарлингуй, догшин ядам,

Ад зэтгэр бүхнийг арилгагч дагинас номын сахиусанд

Ариун гурван үүдний чин бишрэлээр мөргөе.

Очир хөлгөнд багш, ядам хийгээд дагинас сахиусыг авралын гурван орон гэж дээдэлдэг. Эхний шадад багш дээдэстээ залбирчээ. Номын мөрд биечлэн хөтөлсөн багшийг язгуурын багш гэдэг. Ариун номыг уламжилсан өмнөх үеийн багш нарыг уламжлалын багш гэнэ. Адистид гэдэг нь дээд сүр хүчээр хувиргах гэсэн утгатай. Гэгээн багш нар бидний оюун санааг билгүүн энэрлийн хүчээр сэрээж сэхээдэг учраас “Адистидийн дээдийг хайрлагч” хэмээн сүсэглэюү.
Удаах мөрөнд ядам бурхдад залбирчээ. Ядам гэдэг нь сэтгэлийн дээд шүтээн гэсэн утгатай үг. Дандарын бясалгалд дотоод бурхан чанараа ядам бурхдын дүрээр ургуулан бясалгадаг. Уур хилэн, шунал хүсэл тэргүүтэн сөрөг сэтгэлийг билгүүн чанарт хувиргах уран аргын үүднээс ядам бурхад амарлингуй, догшин олон янзын дүртэй. Өөрийгөө бурхан лугаа нэгэн чанарт уусан хайлтал бясалгах явцад дотоод эрдэм билиг маань тодордог. Түүнийг “шид” гэсэн үгээр илэрхийлжээ. ”Бүтээл” гэсэн утгатай Сиддхи хэмээх самгарьд үгийн монголжсон дуудлага. Хамгийн агуу шид бүтээл нь энэрэл хайр, билгүүн ухаан билээ.
Гурав дахь мөрөнд дагинас, сахиусанд залбирч байна. Үнэний замд өмөг түшиг болох тэнгэрлэг бүх хүчийг энд багтаажээ. Гурван үүд гэдэг нь бидний үйл хэргийг үүтгэгч бие, хэл, сэтгэл гурав. Биеэрээ сөгдөн мөргөж, хэлээрээ өлзийг өгүүлж, сэтгэлээрээ сүслэн бишрэх нь гурван үүдний мөргөл юм. Дээдэд залбирч мөргөснөөр бие, хэл, сэтгэлийн нүгэл ариусч, зовлон бүхний үндэс болдог “би”-г баримтлах үзэлд ерөндөг болно.
Олон зүйлээр бэлтгэж, сэтгэлээр хувилгасан тахилыг

Огторгуйн түгээмэл энг огоот дүүргэн өргөе.

Орчлон тэргүүлшгүйгээс хураасан алдас уналаа наманчилж,

Олон эгэл ба хутагтын буянд даган баясъя.

Идээ ундны дээж зэрэг бодитоор бэлдсэн тахил, тэр бүхнээ хязгааргүй огторгуйд түгсэн рашаан далай болгон бясалгаж багш бурхад лугаа хамаг оршихуйд өргөх нь үгүйрэл гачлангийн үндэс болсон харамч шунахай сэтгэлийн муу үрийг арилгах арга. Үйл үрийн хуулиар аюул зовлон бүхэн нүглээс үүддэг, амар жаргал бүхэн буянаас үүддэг. Буян, нүглийн ялгаа зөвхөн сэтгэлд бий. “Орчлон тэргүүлшгүй” гэсэн нь шалтгаан, үрийн хязгааргүй орчлыг сануулж байна. Сэтгэлд агуулагдсан нүглийн үрийг ухаарлаар ариусгаж, буяны үрийг талархал, баяслаар тэтгэх учрыг удаах мөрөнд өгүүлжээ. “Эгэл ба хутагтын буянд” гэдэг нь гэгээрсэн, гэгээрээгүй бүх төрөлхтний сайн сайханд баясаж талархана гэсэн үг. Чин зүрхний талархал нь хэрүүл тэмцэл, тамын үндэс болдог атаа жөтөө, атгаг хорын сэтгэлээс чөлөөлнө.

Гүн дэлгэр номын хүрдийг өнөд эргүүлэхийг айлтгаж

Гүр орчлонгийн эцэс хүртэл бат оршихыг залбиръя.

Ганц үүгээр жишсэн хамаг буяны цогцоор

Гайхамшигт гурван цагийн бурхад бодьсад ерөөсөнчлөн

Алдуурч төөрсөн бүгдийн мунхгийн харанхуйг арилгаж,
Аливаа бүхнийг тольдогч билгийн гэгээг мандуулъя.
Асар хэтэрхий цөвийн балар харанхуй бүрхсэн
Аймшигт муу цагийн амьтан бүхнийг ивгээ.
Бурхдын сургаал номыг “гүн, дэлгэр” хэмээх хоёр үгэнд товчилжээ. Үнэмлэхүй үнэн буюу хоосон чанарыг заасан сургаалыг “гүн” гэж хэлдэг. Харьцангуй үнэн буюу ертөнцийн олон хэмжээсэнд задран дэлгэрсэн шалтгаан, үрийн сургаалыг “дэлгэр” гэж хэлдэг. Зүрхний үүдээ нээж, урин дуудсан залбирлаар л сүнсний цангаа тайлах номын рашааныг хүртэх хувьтай хэмээн Гэгээнтэн бидэнд сануулж байна.

Мөргөл, тахил, наманчлал, даган баясал, айлтгал, бат оршил өргөх, буян зориулгыг Долоон гишүүт залбирал гэдэг. Нүглийг ариусгаж, буяныг дэлгэрүүлэх товчоон юм. “Гурван цагийн бурхад бодьсадын ерөөсөнчлөн…” гэж тодотгожээ. Өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх гэгээрэгч энэ зам мөрийг дагадаг гэсэн үг. Их нигүүлсэнгүй сэтгэлээр ертөнц дахинд билгийн гэгээг түгээхийн төлөө буян бүхнээ зориулжээ. Чин зүрхний ийм залбиралд хамгийн хүнд үйлийн үр ч агшин зуур устдаг гэж судар номд өгүүлсэн буй.

“Бүхнийг тольдогч билиг” гэдэг үгийг бяцхан тодруулъя. Энэ бол хир түйтгэр бүхнээс ангид цэвэр огторгуйлаг ухамсар юм. Өндөр гэгээн “өөрөө тодрох билгийн гэгээ” гэсэн утгатай своёмбу (соёмбо) гэдэг үгээр мөн томьёолж байв. Тэгш амгалан ажиглагч буюу гэрчлэгч ухамсартаа орших тусам төөрөгдлийн манан сарниж, зам мөр – жам ёс өөрөө тодрох ажээ.

Эгэл нисванисын муу үр цагтаа боловсорсон
Элдэв зовлонгийн түймэр бүхэн аяндаа амирлаад
Эсрэг тэсрэгийн өс арилан, энэрэл хайраар найрамдаж
Энх амгалангийн төгс өлзийг дэлгэрүүлэн соёрх оо.
Гай зовлонгийн шалтгааныг гаднаас биш, дотроосоо хайхыг эхний мөрөнд сануулжээ. Тухайн нөхцөлд биднээс хамааралгүй дээрээс бууж, дэргэдээс нэрвэж байгаа мэт харагдавч үйлийн үрийн жам ёсоор уг учиг нь өөрсдийн сэтгэлд агуулагдсан нисванис буюу сөрөг эрчмийн үр хөврөл цаг нь болж, нөхцөл нь бүрдэхэд илэрч буй хэрэг. Тийм учир дотоод ариусал, энэрэл билгийн хүчээр л харыг сүлж, хатууг аяраана хэмээн Гэгээнтэн захижээ.

Хэзээ ч хуурмаггүй итгэл минь аврагтун, аврагтун
Хэмжээлшгүй нигүүлсэхүйн сан минь болгоогтун, болгоогтун
Хэдүй эртний тангаргаа бүү огоор, бүү огоор
Хэрхэвч сааталгүй биднийг түргэнээс түргэн авар.
Чингэхдээ дээд хүчнээс тусламж гуйн залбирч байгаа нь мөнөөх шалтгаан, үрийн хуулинд зохирч буй хэрэг. Ухаарал, сэхээрэл, энэрэл хайрын эерэг хэлбэлзэлд өөрөө оршиж гэмээ нь түүнийг тэтгэн дэмжих Оршихуйн хүч ажиллаж таарна. “Ертөнц сэтгэлд хөтлөгддөг” гэсэн энгүүн үгээр энэ үлэмж гүн утгыг Дармапада сударт өгүүлжээ. “Үнэний мөрийг дагасан хүнийг бид үргэлж сахин хамгаална” гэж бурхад, сахиусан тэнгэрүүд андгай тангараг өргөдгийг олон судар номд эш үзүүлсэн буй.

Бурхан шашны наран арван зүгтээ мишээж
Буй бүх амьтан амгалангийн цогийг эдлээд
Бузар түйтгэрийг арилгаж, буяны чуулган төгссөн
Бурхны гэгээн хутагт бушуу хүрэх болтугай.
Чухаг дээд багш гурван эрдэнийн адистид,

Чухам үнэн чанар, шүтэн барилдлагын хүч,

Чуулсан бидний сүсэг, номын сахиусны үйлсээр

Чухал санасан бүгд сэтгэлчлэн бүтэх болтугай.

Зөв зүйтэй хүсэл эрмэлзэл маань сэтгэлчэн бүтэхийн учир зүйг эдгээр мөрөөр илэрхийлжээ. Үнэний хүчинд үл эргэлзэх чин итгэлээр лугшиж гэмээ нь бидний залбирал Оршихуйн таалал лугаа нэгэн хэлбэлзэлд орно. Бядуу ухааны нүдэнд таатай, таагүй элдэв өнгөөр харагдавч билгийн мэлмийд улам улмаар хөгжин дэлгэрэх амьдралын зам мөр тэр буюу.
Аврал бүхэн хурсан ачит багшийн адистидаар

Ахуй үес хийгээд хэтийн доройтол амирлаад,

Аяндаа үүдэх сансар, нирвааны сайн сайхан бүхнээр

Ашид цэнгэхийн өлзий хутаг орших болтугай!

П.Бадрал

https://fb.watch/3YbPfsZD6j/