Сүмийн бодь гөрөөс ба номын хүрд

Загдзүсүм /Түвд/

Загад зүсүм ном нь Бурхан багшийн туурвил бөгөөд хижиг өвчин, ад, хар тарни, хөлчүүрүүлэгч буг, гэнэтийн өвчин, хааны цааз, муу зүг, хорлол, өвчний зэтгэр, үхээрийн зэтгэр, насны зэтгэр, залуугийн зэтгэр, идэрийн зэтгэр, жил, сар, өдөр, цагийн зэтгэр, 360 ад, хорин мянган гэм, муу ёр, үл зохилдохуйн 81 хорлол бүхнийг амарлуулагч увдистай ном бөгөөд нялх балчир хүүхдийн амь насыг авран сахиж, “Нялхасын арван таван их ад”-ыг номхруулж, нялхаст ээлээ хайралмой.

Хүүхэд, нялхсын өвчин, ад зэтгэр, айх хөлсөхөд айлддаг бөгөөд 16 хүртэлх насны нялхсын амь насыг авран сахина. Хүүхдийн амь нас эрүүл мэндэд хор учруулдаг нялхсын 15 адыг арилгана. Жил, сар, өдөр, хоногийн гэм тотгорыг зайлуулна. Өвчин зовлонгүй, хийморь лүндаатай, урт наслуулна.

Гандантэгчэнлин хийдийн лам Д. Номундалай – Загдзүсүм