Зая гэгээнтний Түргэн залрах соёрхол аршийн үнэн үг

Зая гэгээнтний Түргэн залрах соёрхол аршийн үнэн үг

Түргэн залрах соёрхолын Түвд эхийг Монгол хэлэнд галиглавал:

Пандэ жуннай жалдан ринбүчи
Гүнай салзад бандүв жүдүн шав
Садэн зээвий жанжүр хайнам жий
Дансрон дэнциг дүвбий шива зол.
Лувсан жалбы до – ан данбы дүг
Миням сридзэр динбий лхагсамжи
Ниндов пүлжүн жигмэд довжү зал
Ёнзог чогбрүл дамба нюүржон шог.
Нигдүй дандоон сойсү жүрба еи
Чоггий брүлгүүн зүмшал нюүрдан дэ
Хаачав дола пандээн ламсан бу
Гүнсал нинжэд нанвы түгжэд зол.

Монгол орчуулга

Түргэн залрах соёрхол аршийн үнэн үг хэмээх оршвой.

Тус, амгалан гарах орон ялгуусны эрдэнэ шашинг
Бүхнээ тодруулагч арван долоон бандида, бүтээлчид
Хүний тивийн үзэсгэлэн чимэг их мэргэд бүгд
Аршийн үнэн үгийг бүтэх өлзий хутгийг хайрла.
Сайн оюунт ялгуусны судар, тарнийн шашны шүхрийг
Үл алдан орчлонгийн үзүүр хүртэл өргөх үлэмж сэтгэлийн
Харьшгүй гайхамшигт зориг, арван хүчийн эрдэм
Бүрнээ төгссөн ариун дээд хувилгаан түргэн залартугай.
Цөвүүн цагийн шашин, амьтны их эмнэгч болсон
Дээд хувилгааны мишээх нигуурыг түргэнээ үзүүлж
Огторгуйд түгсэн амьтдад тус, амгалангийн сайн мөрийг
Бүхэнд гэрэлтүүлэгч гэгээн тааллыг үүсгэн зохио.

Хэмээх үүнийг Халхын Зая бандидын 15-р дүр Лувсанданзанпүлжүнжигмэд ринбүүчи дагшин чилээрхэхүйн улмаас нас сүүдрийг гүйцээлгүй амгаланд ажирсан мэдээг сонссон дариуд мөн барилдлага холбоотой талуудаас сануулсаны дагуу дараа төрөл эндүүрэлгүй түргэн залрах ерөөл залбирал сэлтийг Шагжийн буянтан, ном өгүүлэгч Далай лам XVII жарны шороон гахай жилийн 1-р сарын шинийн 12, нийтийн тоолол 2019 оны 2-р сарын 16-нд найруулав.

Халхын Эрдэнэ Зая Бандида хутагтын 15-р дүр Данзанлувсанпүлжүнжигмэд дээдэс таалал төгссөнтэй холбогдуулан Өмнөд Энэтхэгийн Сэра Жэ дацангийн Самло аймаг мөн Сэра Жэ дацанд суралцаж буй нийт Монгол хувилгаад, оюутан хуврагуудын зүгээс Эрдэнэ Зая Бандида хутагтын хойд дүр үтэр түргэн заларч, дээд дээд дүрүүдийн эрдэм, зохиол үйлс бүгдийг эрхшээн шашин, амьтны тусыг аугаа ихээр бүтээхэд шавь нийтийн залбирал уншлага хэрэгтэйг Дээрхийн гэгээн 14-р Далай багшид айлтгасны дагуу Далай багшаас Зая гэгээнтний “Түргэн залрах соёрхол аршийн үнэн үг” хэмээх номыг зохион туурвисан байна аа.
Өчигдөр Дарав гэгээнтний шанзав лам Дашням Далай багшийн ордонд очиж уг “Түргэн залрах соёрхол”-ыг айлтгасан Сэра Жэ дацангийн Самло аймаг, Сэра Жэ дацанд суралцаж буй Монгол оюутнуудыг төлөөлөн авлаа.
Далай багшийн ордонгоос авсан зөвшөөрөл бичиг мөн Самло аймаг, Сэра Жэ Монгол хуврагуудын хүсэлт гаргасан бичгийн хамт хавсарган орууллаа.