Цагаан сарын ширээний идээ будаа

Идээ зоог барихын өмнө унших уншлага

Бурхан багшийн үеэс идээ зоог барихын өмнө уншиж ирсэн уламжлалт уншлага.

Ижилгүй дээд залуурч Бурхан эрдэнэ
Ижилгүй дээд аврагч Ном эрдэнэ
Ижилгүй дээд хөтөч Хувраг эрдэнэ
Ум аа хум (3 удаа)

Амт шимийн дээж болсон энэ зоогийг
Арван зүгийн гэгээн бурхад бодь сэтгэлтэнд
Ариун бишрэлээр өргөсөн буяны хүчээр
Амьтан бүгд самадийн идээг эдлэх болтугай.

Хоол ундыг эм адил ойлгох ухаанаар
Шунал дур, уур хорсолгүйгээр эдэлмү
Ямбалахын тулд биш, омогшихын тулд бус
Цадахын тулд биш, амьдрахын тулд л билээ

Бие доторх өт хорхойг энэ мөчид эд хүнсээр тэтгэсэн шиг
Ирээдүйд ном билгээр хураах болтугай.

Эрдэнэт хүмүүн заяанд дулдуйдаж
Эх болсон амьтан бүхний тусын тулд
Эгнэшгүй буян, билгийн цогцлох зоригоор
Энэ зоогийг эдэлмү би

Хэн ч битгий өлсөөсэй
Хэн ч битгий цангаасай
Өлссөн бүхэнд хоол нь олдож
Цангасан бүхэнд ундаа нь олдох болтугай.

Ум ави рахж зара хум

Чин сүжигээр сүжиглэн идээ зоогоо бариарай…