Ер хамаг бурхдын эрдэм нь бурхны өөрийн тааллын /сэтгэлийн/ оюун мэдлэг, энэрэхүй, чадал, үйлс дөрөвт хураагддаг. Энэ дөрвийг дүрсэнд ургуулсан нь Манзушир, Жанрайсаг, Очирваань, Дарь эх бурхдын дүрүүд билээ. Эдгээрээс оюун ухаан, мэдлэгийг гийгүүлэгч Манзушир бурхны магтаал болох Ламаадан судрын хураангуй ба тарнийг эрдэм номонд шамдагч, гадаад хэл сурагчдад хэрэг болуужин хэмээн энд багахан тайлбарын хамт оруулав. Манзушри бурхан нь хамаг бурхдын агуу хоосон чанарыг оносон билгүүн, оюун ухаан, айлдлыг бэлгэддэг бурхан юм.
Энэтхэг хэлээр: Шри гүна вхадра нама дү-сди.
Түвд хэлээр: Цогт билиг эрдэм сайт хэмээгчийн магтаал.
Ламааданг уншиж, Манзуширийн зүрхэн тарнийг итгэл сүжигээр олон тоолвол дараах тус эрдэм гарна гэжээ.
Оюун ухаан маш сайн цэгцэрч сайжрахаас гадна үг яриа яруу тодорхой болно, сэтгэлд байгаа мунхагын түйтгэрийг дарна, чих сонор, хараа хурц болж ой тогтоол сайжирна, өөр бусдын тусад хийж буй аливаа үйлс саад үгүй түргэнээ бүтэх учиртай.
Юуны өмнө орон байраа сайтар цэвэрлээд Манзушир бурхандаа тахил, арц, хүжээ өргөөд бурхныхаа өмнө бясалгалын байдалтай суугаад уншина. Тэгэхдээ би ганц өөрийн тусын тулд биш аав, ээж, ах, дүү, найз нөхөд, таних ба танихгүй бүх хүн амьтанд тусалж чадах ухаан билигтэй болохын тулд хэмээн зориулж уншаарай.
བླ་མ་དང་མགོན་པོ་འཇམ་དཔལ་དབྱངས་ལ་ཕྱག་འཚལ་ལོ། ། གང་གི་བློ་གྲོས་སྒྲིབ་གཉིས་སྤྲིན་བྲལ་ཉི་ལྟར་རྣམ་དག་རབ་གསལ་བས། །ཇི་སྙེད་དོན་ཀུན་ཇི་བཞིན་གཟིགས་ཕྱིར་ཉིད་ཀྱིས་ཐུགས་ཀར་གླེགས་བམ་འཛིན། ། གང་དག་སྲིད་པའི་བཙོན་རར་མ་རིག་མུན་འཐོམས་སྡུག་བསྔལ་གྱིས་གཟིར་བའི། །འགྲོ་ཚོགས་ཀུན་ལ་བུ་གཅིག་ལྟར་བརྩེ་ཡན་ལག་དྲུག་ཅུའི་དབྱངས་ལྡན་གསུང༌། ། འབྲུག་ལྟར་ཆེར་སྒྲོགས་ཉོན་མོངས་གཉིད་སློང་ལས་ཀྱི་ལྕགས་སྒྲོག་སྒྲོལ་མཛད་ཅིང༌། །མ་རིག་མུན་སེལ་སྡུག་བསྔལ་མྱུ་གུ་ཇི་སྙེད་གཅོད་མཛད་རལ་གྲི་བསྣམས། ། གདོད་ནས་དག་ཅིང་ས་བཅུའི་མཐར་སོན་ཡོན་ཏན་ལུས་རྫོགས་རྒྱལ་སྲས་ཐུ་བོའི་སྐུ། །བཅུ་ཕྲག་བཅུ་དང་བཅུ་གཉིས་རྒྱན་སྤྲས། བདག་བློའི་མུན་སེལ་འཇམ་དཔལ་དབྱངས་ལ་འདུད། ། ཨོཾ་ཨ་ར་པ་ཙ་ན་དྷཱིཿ
Ламаадан.
Лама дан гомбоо жэвзүн жамбий янла чанцалло
Гангий лодой дивний брин брал ни дар намдаг равсалваа
Жи нед дон гүн жишин сиг чир ниджий түгар лэгбамзин
Гандаг сридвий зонрар мариг мүнтүм дүналжий сирвий
До цог гүнла бүжиг дар зэ янлаг дүгжү ий яндан сүн
Брүг дар чэр дог нёмон нидлон лайжий жагдог долзад жин
Мариг мүнсэл дүнал нюгү жинэд жод зад ралди нам
Доднай дагжин са жүий тарсон ёндан лхүнзог жалсрай түвий гү
Жүпраг жүдан жүний жанбрай даг лоий мүнсэл жамбий яанла дүд
УМ-А-РА-БА-ЗА-НА-ДИ
Зэдан чоджий чэнрав одсэржий. Дагло-ий димүг мүнба равсалнай. Га дан данжой шүнлүг догва ий. Лодой бовий нанва залдү сол.
Оюун ухаан тэтгэгч Манзушир бурхны магтаал.
Ачит лам хийгээд итгэл болсон гэтэлгэгч Жамьянд мөргөе
Алин түүний оюун нь хоёр түйтгэрийн үүлнээс хагацсан наран мэт асар арилан тодорсон тул
Ахуй хэдий утга бүхний ёсыг болгоосны тул өөрийн зүрхнээ судар барьсан
Аливаа сансрын гянданд мунхагийн харанхуйгаар мэнэрэн зовлонгоор нэрвэгдсэн
Амьтан бүхэнд ганц хүү мэт энэрсэнээс жаран эгшиг төгөлдөр зарлигийг
Адбиш луу мэт дуурсган нисваанисын нойрноос сэрээж үйлийн төмөр чөдрөөс гэтэлгэн зохиож
Адаг мунхагийн харанхуйг арилган зовлонгийн үр хир бүхнийг огтлох илд барьсан
Ашдаас арилсан арван газрын эцэст хүрч эрдмийг огоот төгсгөсөн ялгуусан хөвгүүний хүчит лагшин
Зуун арван хоёр мэлмийг цацруулан миний мунхагийн харанхуйг арилгагч Жамьянд сөгдмүй
хэмээн Манзушир буюу Жамьян бурхны лагшин \бие\ , зарлиг \хэл\ , таалал \сэтгэл\-ын эрдмийг магтан мөргөөд доорхи тарнийг 3, 7, 21, 108 аль чадахаараа олонтаа уншина.
УМ-А-РА-БА-ЗА-НА-ДИ
Нэг удаа уншихдаа эхлээд дээрх тарниа бүтнээр нь хэлээд сүүлийн “ДИ” үсгийг амьсгалаа дуустал олон удаа давтан хурдан хурдан хэлнэ.
Энэрэхүй төгөлдөр таны эрхэм тааллын гэгээ гэрлээр
Эдүгээ миний мунхагийн харанхуйг машид арилгаснаас
Эрхэм зарлиг шаштир гол ёсыг онохын
Эндүүгүй самбаат ухааны гэгээг соёрхон зохио
хэмээн төгсгөлд нь уншина.
Оюун ухаан тэтгэгч Манзушир бурхны магтаал.
Багш лугаа ялгал үгүй итгэлт тойн богд Зөөлөн эгшигт дор мөргөмүй.
Алин таны оюун ухаан бээр хоёр түйтгэрийн үүлнээс хагацсан наран адил машид тод тодорхой учраас
Хэдий чинээ буй юмсын утга бүхнийг төдий чинээ ямагт болгоохын тулд зүрхэн тушаа боть номыг барьсан
Сансрын гянданд мунхагийн түнэр харанхуйгаар энэлэн зовогч
Хамаг амьтдын чуулганыг гагц хөвүүн шигээ энэрэн хайрлахуйн жаран гишүүнт эгшиг лүгээ төгөлдөр
Луун мэт дууг дуурсгагч зарлигаараа нисваанисын гүн нойрноос сэрээж, үйлийн төмөр чөдрөөс гэтэлгэн зохиодог
Мунхагийн харанхуйг арилган зовлонгийн өвс дэрсийг тасдах илд барьсан
Ашдаас арилсан арван газрын эцэст хүрсэн эрдэмт лагшин гүйцсэн ялгуусны ууган хөвүүн
Зуун арван хоёр чимгээ хээлүүлсэн миний мунхагийн харанхуйг арилгагч Зөөлөн эгшигт танаа сөгдюү.
УМ А РА БА ЗА НА ДИ.
Энэрэл төгөлдөр таны эрхэм айлдлын гэгээн гэрлээр
Оюун ухаан дахь мунхагийн харанхуй минь тийн арилаад
Зарлиг айлдал, шастир, гол номлолын ёсыг оноохуйн
Оюун зөвшлийн авхаалж самбааны гэгээг хайрлан соёрх.
Ламаадангийн тухай хууч ярианаас:
– Богд Зонхова Ламаадангийн дэлгэрэнгүй болох Жамбалцанжод-ыг багадаа их уншдаг байж гэнэ. Нэгэн удаа ном үзэхээр нутгаасаа гарахдаа уг номоо уншаад явж байжээ. Нутгийнхаа нэгэн даваанд гарах үед нь тус судрын хуудаснаа төвдөөр чермий догва чермий оо буюу хойшоо үл ирэх гэдэг хэсэг дээр таарчээ. Үүгээр Богд би нутагтаа дахин ирэхгүй юм байна гэдгээ болгоосон гэдэг.
– Манзушир бурхны хувилгаан манай Манзушир хутагт шатар тоглох дуртай хүн байжээ. 1937 онд Ёнзон хамбын хэрэг гэгчээр хилсээр шоронд сууж байхдаа Зая гэгээнтэнтэй цээжээр шатар тоглож байсан гэдэг.
– Ламаадан судрыг олон уншиж тоонд хүргэвэл цоож онгойлгодог шидийг олдог гэлцдэг. 1937 оны аймшигт хэлмэгдүүлэлтийн үед зарим лам нар шоронгийн цоож болон гав гинжийг онгойлгочихоод байдаг байсан гэдэг.
Ламаадан
Цогт бэлгэ билиг сайн эрдэм
хэмээгдэх магтаал
Наму Гүрү ви
Наму Будда яа
Наму Дарма яа
Нама Санга яа
Манзушри бурханд залбирахуй (Ламаадан).
Багш лугаа ялгалгүй итгэлт Манзушри танаа мөргөмүй.
Таны оюун ухаан хоёр зүйл түйтгэрээс ангиржирсан үүлгүй өдрийн наран мэт ариун тунгалаг, хурц гэгээн,
Янагуух хийгээд үнэмлэхүй үнэн утга бүхнийг зүй ёсоор нь болгоох учир зүрхэн тушаа боть судрыг барьжээ.
Сансрын гянданд мунхаг харанхуй дунд гаслан зовсон олон амьтныг ганц үр шигээ нигүүлсэгч билээ та.
Жаран гишүүнт эгшиг төгс зарлиг тань луун дуу шиг цолгорон дуурьсахад нисванисын нойроос тэднийг сэрээж, үйл үрийн төмөр чөдрөөс чөлөөлнөм.
Мунхагийн балар харанхуйг ярж, зовлон гунигийн өвс ширээс бүхнийг хяргахын учир та илд юүгээн далайжээ.
Угаас ариун агаад, арван түвшний дээд гэгээрэлд хүрсэн эрдэм төгс
Ялгуусан бурхны ахмад хүүгийн дүрт,
Лагшин найргийн зуун арван хоёр чимэгт туяарсан
Зөөлөн эгшигт танд сөгдмүй.
Манзушри бурхны зүрхэн тарни:
Ум ара база нади.
Энэрэнгүй та билгийн гэрлээрээ
Эгэл миний будангуйг арилгаж,
Энгүй номын утгыг тайлах
Ирмүүн ухааны хүчийг соёрх оо.
хоёр түйтгэр – нисванис буюу сэтгэлийн түйтгэр, мэдэгдхүүн буюу үзэгдлийн түйтгэр.
зуун арван хоёр чимэг – Бурхны лагшингийн эрдэм болох 32 бэлгэ найраг, 80 лагшин найргийн эрдэм.
“Сурагч” сонины 2005 оны 4-р улирлын бүх захиалагчдад үнэгүй очсон Ламаадан өврийн судраас хуулав.
https://www.facebook.com/groups/557180555220592/permalink/723570791914900/?