Ловон Бадамжунай бурхдын хамт

Ловонгийн залбирал оршвой

Намо Гүрү дева дагини!

Их ловонд залбирал тавих егүзэр бээр хүчтэй хатуу сүсэг сэтгэлээр хоосон чанарыг барин баримтлах үгүйн агаараас энэ мэт өгүүл.

Аяа гайхамшиг!

Орны дээд Дорждангийн баруун хойд завсарт Тивийн дээд болсон Үржинхандын тив Мангасын орон Лангабүрийн балгасны төвд

Зэс өнгөт цогт уулын бадам гэрлийн орон Энэтхэгийн Доржпагмийн орд харш дор

Өөрийн үзэгдэл амгалан хоосон хоёргүйн өөрөө болсон лагшин

Ялгуусны тааллыг нэг зүгт хураасан рид хувилгааны бүжиг

Үржинринбочэд залбирал тавиму. Санасанг номын ёсоор бүтээн адистадла.

Тээнэгэлзэлгүй хатуу сүсэг бишрэлээр

Алдар төдийг дурдсанаар ч

Энэ хойд зуурдын аймшигт аюулаас авран чадах нь

Огторгуйн гялбаанаас ч түргэн Үржинринбочэд залбирал тавиму.

Номхотгогдууны алин оюун лугаа зохилдуулан Амирлангуй жавхлант хилэнт ёсон үзүүлэх нь магадлалгүй

Мэргэн аргын далайд эрхийг олсон үйлстэн Адилтгашгүй, амьтны итгэл дор залбирму

Үржинринбочэд залбирал тавиму. Санасанг номын ёсоор бүтээн адистадла.

Өөрөө болсон таалал зэс дагинасын төвд

Сансар нирваан тэгшдэн хураах салгах үгүй ч

Гэтлэхийг хаалтгүй өөрийн идээр байгуулснаар

Угийн болсон өөрийн нигуурыг үзүүлэгтүн Үржин Богд оо

Санасанг номын ёсоор бүтээн адистадла.

Энэ цагт хүн хийгээд хүн бусын санал явдал муу

Буян бага, авал орхилын оронд мунхарсан

Өвчин, ад, хэрүүл тэмцэл, ган зудаар нэрвэгдсэн

Зовлонгоос салах цаггүй үүнийг болгоо.

Энэлэн дуудах болой Үржин яв юмыг,

Санасанг номын ёсоор бүтээн адистадла.

Номын бүтээгчид ч хуурмаг замд оршоод

Дээд доод бүхэн ч хуурмаг башрын буруу явдлыг эдэлсэн

Найман аймаг тангаргын бугаар сэтгэл хямран тангаргаа алдсан

Үг санаа нь ном лугаа харшилсан үүнийг болгоо

Өмөг саданд горилон хармуу Үржин Богд оо.

Эдүгээ цэцэн тэнэг төрөлхийтөн зонхи бээр

Энэ насны яруу алдар мэт найман номыг чухалчлан

Орон цаг нөхрийн эрхээр нэг удаа гуньслаа.

Адистидыг дахин дахин дуртгамуу Үржин Богд оо.

Санасанг номын ёсоор бүтээн адистадла.

Зандангийн нүүрсийг худалдсан үлгэр мэт Бадмыг даган орогсдыг хараан муушаан үйлдэх цагт

Бялд өчүүхэн даган орогч миний гурван үүдийг хэрэггүй ясал бүү орхигтун Үржин Богд оо.

Сэтгэлд ургасан нь хэрэг төгөлдөр болох ухааны хүчийг хайрла.

Санасанг номын ёсоор бүтээн адистадла.

Төрөөд жаргах зовохын ахуй үес бүхэнд

Танаас бус горилох газар огтоос үгүй

Төрөл тутамд эцэг та авралын дээдэд

Тун гүн нууц зарлигийг боолоор даган барьмуу. Санасанг номын ёсоор бүтээн адистадла.

Тангараг доройтсон тасарсанг арилган адистадла.

Тотгор саадын нөхцөл шалтгааныг амирлуулан адистадла.

Дурдал хичээл сэрэмж лүгээ төгөлдөр болгон адистадла.

Хутагтын долоон эд лүгээ төгөлдөр болгон адистадла

Залбирал тавьмуу Бадамсамбава!

Алин үйлдсэнг шашин амьтны тус дор адистадла

Ариун гурван бодь сэтгэлийг судлахыг адистадла

Барилдсан бүхэнг таны оронд хөтлөхийг адистадла

Залбирал тавьмуу Цожэйдорж Богд оо!

Эндүүрэл үзэгдлийг арилсан дор ургахыг адистадла.

Муу нөхцлийг чимгэнд хувилгахыг адистадла.

Амгалан зовлонг тэгш амтанд эдлэхийг адистадла.

Алин ургасанг арилсан газарт замхруулахыг адистадла.

Залбирал тавимуу ханьцашгүй үлэмж тэнгэрт

Их эрхэт лам бээр их авшиг соёрхогтун.

Сэтгэлийн ахуй ёсыг үзэхийг адистадла.

Байгал сэтгэлийн нүүрийг танихыг адистадла.

Ухаан хоосон ялгалгүй Ламд ургахыг адистадла.

Их амгалангийн таалалтай сэтгэлээ ижилсүүлэхийг адистадла.

Лам дагинасын чуулган дор залбирмуу.

Хий сэтгэлийг ум судсанд оруулан адистадла.

Ухааныг сэтгэл үндсэнд сурахыг адистадла.

Сансар нирвааны хоёрдогч үзлийг түйдэн адистадла.

Угийн хотол сайн лам дор адистадла.

Оюун ном хоёр тархаах хураах үгүй дор адистадла.

Дөрвөн мөрийг илт туулахыг адистадла.

Товчилбоос сэтгэл номхотгохыг өөрийн газарт гэтэлгэн адистадла.

Судал, дусал, хий, үзэл бясалгал явдал эцэст хүрэх болтугай

Гурван биеийн егүүтгэх чадлын өлзий хутаг болтугай.

Сав шим ухааныг баригч ламаар дүүрэх болтугай

Энэтхэгийн их бандид Түвдэд ач ихтэй Бадамаас мэндэлсэн лагшинд төрөх үхэх үгүй

Эдүгээ баруун урд мангасын амыг даран зохиосон

Үржин Богдын өлзий хутаг орштугай!

Ум аа хум базар гүрү бадма сиди хум

Хэмээх санасанг номын ёсоор бүтээгч залбирал үүнийг хязгаар зах газрын галзуу Додмаарандол бээр 108 булгыг хэсэхийн үесэд шинийн аравны өдрөө аль дурдсанг аяндаа гарсны үүднээс залбирал тавьмуу. Үүнийг хэн бээр оюундаа барин амны уншлага үйлдэн засалд уншин үйлдсэн ч болох бөгөөд залбирал үүний нэг үг төдийг өгүүлсэн түүний адистидээр ахуй үес бүхэнд 404 өвчний язгуур хийгээд ялангуяа халдварт хижиг 18 ад, адын 360 язгуур, дээд гараг сааны ад, доод лус савдаг, завсрын хан хөлчин адын хорлол, саад тотгорын 8000 язгуур ялангуяа тотгорын хаан Бинаяга тэргүүтэнг ялах болно. Хурааваас өвчин ад зэтгэр болон ялангуяа хэл ам, хараал, хүн малын өвчин, гарзын буг, муу од, муу зүгийн хорлол, амьд, үхсэний хорлол, харшлал зэрэг муу бүгдийг буцаан үйлдэх ялгамжтай увдис болой хэмээх сэтгэл бидэртэн алин ургасанг байгуулав. Эцэс хойдын тус эрдэм нь хорвоо алин хүртэл болой. Самая жа жа жа. Өлзий хутаг болтугай!

Говийн Догшин Ноён Хутагт Данзанравжаа