Бурхан багш 33 тэнгэрийн оронд тэнгэрүүдийн хамт

Лончэн равжамбын ерөөл

Алинаа төрсөн төрөл тутам бүхэнд

Илт өндрийн долоон эрдмийг олох болтугай.

Төрсөн дариудаа дээдийн номтой учраад

Ёсчлон бүтээх өөрийн эрхийг олох болтугай.

Тэндээ ч мөн дээд багшийг баясган

Өдөр, шөнө бүгдэд номоор явах болтугай.

Номыг оноод шим утгыг бүтээн

Нэгэн насанд орчлонгийн далайгаас гэтлэх болтугай.

Эргээд орчлонд дээд номыг үзүүлж

Бусдад туслахад уйсал алжаалаас хагацах болтугай.

Бусдын тусыг аугаа бүтээснээр хоцролгүй

Бүгд хамт бурхны хутгийг олох болтугай.