Майдар

Майдарын гэгээний залбирал

Энэрлийн галаар уурын үндсийг шатаагч
Энэлгээт мунхагийг билгүүний гэрлээр арилгагч
Энэрэлт Майдар амьтны тусыг зохиогч
Эдүгээ Гандангийн орноо залрагчид мөргөмүй…
Намо радна драяаяа, наму вага вади шагжа мүниеэ дата гадаяа архади самнягсам бүдаяа, дадъяата ум аазида аазида, авара зида, аази дэзүяа хаара хаара мэдри ава логидэ гаара гаара маха самаяа сидди, ваара ваара маха води манда биза маара маара аасама гам самаяа води води маха води суухаа. Ум мохи мохи маха мохи суухаа. Ум мүни мүни мара суухаа.
Тэр мэт үйлдсэн буянаар амьтан бүхэн
Төгс баясгалант орноо сайн төрлийг авч
Түргэнээ Майдарын гэгээнийг баясган үйлдээд
Тэнсэлгүй бодийн хутгийг олох болтугай…
Сайн цагийн 1000-н бурхны тавдугаар бурхан, ирээдүйд залрах Майдарын гэгээнтэй учрах, баясгахын ерөөлийг тавьж аялгуу сайхан Монгол хэлээрээ уншиж байгаарай.