Майдар

Майдарын ерөөл

Муу заяаны үйлийг түдгэлзэн үйлдээд тонилохуйн мөрийг сайтар үзүүлэх бүрэн.
Өтлөх үхэхгүйгээр удирдагч бодь сэтгэлд мөргөмүй.
Сэтгэлийн эрхээр болсон нүгэл хилэнц юугаан үйлдсэн бүрнээр нь бурханд илт одуулж тэдгээр бүгдийг наминчилмуй би.
Гурван зүйлийн аливаа үйлсийн буяны чуулганыг үүсгэсэн хамгийг мэдэгчийн тэр үрээр миний бодь хутаг барагдашгүй бүтэх болтугай.
Арван зүгийн орнуудад бурхныг аль тахих болсон үед буяныг мэдэж би даган баясна.
Би төгсөөр даган баясалцана.
Хамаг хилэнцээ наминчилмуй.
Хамаг буян нугуудад даган баясалцана.
Хамаг бурхнаа мөргөмүй.
Бэлгэ билгийн дээдийг олох болтугай.
Арван зүгийн зүг бүхний арван оронд байгаа бодьсад нарыг дээд хутагт бурхан болгохыг дурьдмуй.
Дээд бодь хутагт бурхан болгоод аймаг бүхэнд байгаа шулмасыг бүрэн номхотгож, хамаг амьтны тусын тулд номын хүрдийг эргүүлэх болтугай.
Номын их хөөргийн дуугаар зовлонгоос амьтныг тонилгох болтугай.
Хязгааргүй гольт галбуудад номыг үзүүлэн зохиож суух болтугай.
Хүслийн шаварт шигдсэн, хурьцахуй дээсээр бат хүлэгдсэн намайг хоёр хөлтний дээдэс үзэн соёрх.
Сэтгэлийн хирээр болсныг бурхан нугууд муушаан үл зохиодог.
Хамаг амьтнаа асрах сэтгэл төгсгөөд сансрын далайгаас гэтэлгэх болтугай.
Туулсан бурхад аль суусан хийгээд нөгчсөн хийгээд ирээдүй өдөр тэдгээрийг би даган суралцаад бодь явдлаар явах болтугай.
Зургаан барамидыг төгсгөн үйлдэж зургаан зүйл амьтныг гэтэлгэх болтугай.
Зүргаан зүйл билгийг илт болгоож бүрнээр, дээр үгүй бодь хутагт хүрэх болтугай.
Төрөх үгүй, ирэх үгүй мөн чанар үгүй, орон үгүй, зүйлийг ухах үгүй бодь үгүй хоосон намайг ухах болтугай.
Их арш бурхан мэт амьтан үгүй, бодгаль үгүй, тэжээх үгүй, би үгүй номыг ухах болтугай.
Би хэмээн баримтлах, минийх хэмээн баримтлах, хамаг бодист үл оршин, хотол амьтны амгалангийн тулд харам үгүйгээр өглөгийг өгөх болтугай.
Бодит бодит үгүй миний төгс эдлэл аяндаа бүтэх болтугай.
Хамаг бодисыг тийн эвдэхийн өглөг барамид төгсөн наминчилмуй.