Манал (тойроод тарнитай)

Манал бурхны тарни, зориулга ерөөл

Хүмүүний бие сэтгэлийг 84 мянган нисванисын муу сэтгэл хорлодог. Түүнийг ариусгах, арилгах, хамгаалах ерөндөг болсон 84 мянган судар тарнийн номыг бурхан багш айлдсан. Мунхаг нисванисын сэтгэл нь өвчин бүгдийн шалтгаан болдог. Тарнийг байнга уншиж, бясалга. Тарнийг тоолж уншсан хүнд асар том өөрчлөлт гарна.
Тарни тоолох, унших дараалал:
1. “Итгэл” бол бурхан Гончигсүмтэй холбогдох үүд хаалга /Гурван удаа уншина/.
2. Манал бурхны ерөөлийг талбихдаа “Би бээр бурхны хутгийг олох хүртлээ үргэлж сайн төрөлд, илүү сайн, сайхан хүн болж төрөн номын сайн нөхөдтэй уулзаж, хүний сайнтай саданлаж, буян хишгээ үргэлжид арвижуулан дэлгэрүүлж байх болтугай” хэмээн сэтгэх нь зүйтэй.
3. Манал бурхны тарнид багтаагүй юм үгүй бөгөөд “Хамаг амьтан бурхны ариун оронд төрөх болтугай” хэмээн бодно.
4. Манал бурхны зориулга ерөөл хүсэлт соёрхол унших.
Өдөр бүр Манал бурхны тарни тоолж дууссаны дараа тэрхүү буянаа шамшигдахгүй хэмээн сэтгэж, “Манла бурхан юу гэж айлдсан, түүнчлэн би суралцъя. Тэр явсан бүх буянаа бодьсадва хүртлээ зориулъя” хэмээн бодож Манал бурхны зориулга ерөөл хүсэлт соёрхлыг уншина.
Итгэл:
Лама ла жавсү чиой
Санжай ла жавсү чио
Чой ла жавсү чио
Гэдүн ла Жавсү чио
Манла бурхны мөргөл:
Цанлэг, рэнчэн, сэрсан Ня ан мэд
Чойдог, Ончэн, Манла, Шагжа түв
Жачэн молам ёнсү зогба ей
Дэвар шэгба жадла чагцал ло
Маналын тарни:
Дадята ум вэйхазаеэ вэйхазаеэ
Маха вэйхазаеэ вэйхазаеэ
Раза самүд гадэ суха
Манал бурхны зориулга ерөөл хүсэлт соёрхол /Өдөр бүр Манал бурхны тарни тоолж дууссаны дараа тэрхүү буян шамшигдахгүй хэмээн сэтгэж, “Манал бурхан юу гэж айлдсан, түүнчлэн би суралцъя. Тэр явсан бүх буянаа бодьсадва хүртлээ зориулъя хэмээн бодож үүнийг уншина/:
Жамбал баавой жидар чэнба дан
Гүндү санбо дэян дишэн дэ
Дэдаг гүнжи жэйсү даглов чир
Гэва дэдаг тамжад равдү ой
Дүйсүм шэгби жалва тамжад жий
Ова ганла чогдү агба дэ
Даггий гэвий зава дигүн жан
Самбо Жодчир равдү овар жи